| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 192/2025/04568/И |
| Дугаар | 192/ШШ2025/06264 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/06264
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Т хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Ж, Д.Б нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 260,593,965.03 төгрөгийн хариуцагч нь хүлээн зөвшөөрч 20* оны 0* дугаар сарын 31-ний өдөр 70,000,000 төгрөг, 20* оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 70,000,000 төгрөг, 20* оны 10 дугаар сарын 31-ний өдөр 120,593,965.03 төгрөгөөр төлж барагдуулах, хэрэв уг тохирсон графикийн дагуу төлж барагдуулахгүй бол, зээлийн барьцаанд бүртгэлтэй Д.Жы өмчлөлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн *-р хороо, Хайрхан * гудамжны * тоот хаягт байршилтай Ү-*эрхийн бүртгэлийн дугаартай, 503 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, мөн тус хаягт байршилтай Д.Жы өмчлөлийн Г-* эрхийн бүртгэлийн дугаартай, 700 м.кв талбайтай өмчлөх эрхийн газрын хамт, эдгээр хөрөнгүүд дээр барьцаалуулагч Д.Бы өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн *-р хороо, Улаанхуаран, С.Данзангийн гудамж, *-p байрны *тоот хаягт байршилтай, Ү-* эрхийн бүртгэлийн дугаартай, 35.4 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,531,120 төгрөгөөс 765,560 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, татварын хэлтсээс 765,560 төгрөг, хариуцагч Д.Ж, Д.Б нараас 765,560 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т хөгжлийн банк ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА