| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 192/2025/03353/И |
| Дугаар | 192/ШШ2025/06188 |
| Огноо | 2025-08-07 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/06188
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “З С групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ш констракшн” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 34,870,800 төгрөгийнхөө 17,370,800 төгрөгөөс татгалзаж, үлдэх 17,500,000 төгрөгийг хариуцагч нь хүлээн зөвшөөрч 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 5,833,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5,833,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 5,833,000 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,304 төгрөгөөс 209,579 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, татварын хэлтсээс 122,725 төгрөг, хариуцагч “Ш констракшн” ХХК-иас 122,725 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “З С групп” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА