| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2018/0215/э |
| Дугаар | 231 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,
Улсын яллагч Г.Эсэн,
Хохирогч Б.М,
Шүүгдэгч Э.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Э.Жд холбогдох эрүүгийн 1710010510203 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ....-ны өдөр .... аймгийн .........суманд төрсөн, эрэгтэй, ... настай, ...... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-...., ..... хамт ..... дүүргийн ....... дүгээр хороо, .........тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Сонинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ......... дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1.2-т зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, А.Э.Ж /РД:ИЮ91072511/
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Э.Жамъяансүрэн нь өөрийн найз охин болох Б.Мг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” гэх караокед зодож, түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн .” гэв.
Хохирогч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 12 дугаар сарын өдрийг нь санахгүй байна өглөө хичээлдээ явах гэж байхад Ж нь гэрээс намайг ирж аваад караокед очиж зодож дарамталсан. Юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Миний хамар руу өшиглөж хамар хугарсан байгаа. Үүнээс болоод хамараа тэгшлүүлэх, хамрын зураг авахуулах гээд нийт 280.000 төгрөг нэхэмжилсэн. Өчигдөр нэхэмжилсэн хохиролоо барагдуулсан.” гэв
Гэрч Б.Эрдэнэбулган мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай ажил нээгээгүй байхад Жамъянсүрэн нэг охин дагуулж ирсэн. Тэгээд шууд №6 тоотөрөөнд орсон ба би өөр өрөөнүүдэд үйлчилж байхад ойролцоогоор 19 цагийн үед гараад явсан байх. Эхлээд тэр 2 ямар нэг хэрүүл маргаан хийж байгаа чимээ гараагүй ба сүүлдээ хуц, солиор энэ тэр гэж ярьж байгаа сонсогдсон. Би тэр үед хүмүүсийн амьдралд оролцоод яахав гэж бодсон. Охин нь манайхаас гарахдаа доошоо тонгойгоод л гараад явсан ба царай зүс нь ямар байсныг би хараагүй.” гэжээ /хх-19-р тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹14906 тоот дүгнэлтэд: “…Б.М-ийн биед тархи доргилт, баруун шуу, баруун, зүүн шилбэнд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-26-р тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/, хохирлын баримт /хх-31-32/, ял шийтгэлийн тэмдэглэл /хх-35/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-54-56/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Ж нь өөрийн найз охин болох Б.М-г 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” гэх караокед зодож, түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹14906 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Ж-д холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хохирол төлбөрийн хувьд
Хохирогч Б.М-д гэмт хэргийн улмаас 245.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Э.Ж нь шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлсөн болохыг шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлж байх тул хохирол төлбөр төлөгдсөн гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Ж-д нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.