Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/44

 

 

                                       *******  холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай          

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч

Шүүгдэгч Б.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарыг оролцуулан, 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай, ***************** индекстэй, * хавтас хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын ***-ны өдөр ******* аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “******* *******” ХХК-ийн ****** ажилтай, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт, ******* аймаг, Цагаан******* сум, ******** дугаар баг, * дугаар хэсэг, ************** гудамж, **** тоотод оршин суух хаягтай, ******* аймаг, Цагаан******* сум, Хуурч ** дугаар баг, “******* *******” ХХК-ийн хашаанд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* ******* /РД: **************/,

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн үед согтуурсан үедээ ******* аймгийн Цагаан******* сумын ****** ** дугаар баг, “******* Нуур” ХХК-ийн хашаан дотор байрлах байшинд, хамтран амьдрагч “Хүүхдээ зугтаалгалаа” гэх шалтгааны улмаас гараараа түүний биед нүүрэн тус газарт нь цохиж, толгойн зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун нүд, баруун хацар, баруун шанаа, хамрын баруун хажуу, баруун дал, шилэн хүзүүний ар, баруун мөр баруун шуу, баруун гарын алга, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун, зүүн шуу зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан;

-мөн согтуурсан үедээ ******* аймгийн Цагаан******* сумын ******* дугаар баг, “******* Нуур” ХХК-ийн хашаан дотор байрлах байшинд, хамтран амьдрагч дагавар хүүхэд болох насанд хүрээгүй “Морины уяанд морь унаж чадахгүй байна” гэх шалтгааны улмаас 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн оройн 23 цагийн үед сураар түүний биеийг ороолгож, хоёр хөлийн шилбэ рүү өшиглөж, толгой хэсэгт нь гараараа хэд хэдэн удаа цохисон, 01 дүгээр сарын 11-ний шөнийн 00 цагийн үед “Ээждээ гомдоорой, ээжээс чинь болж би чамайг зодож байгаа юм” гэж модоор түүний толгой, нуруу, гарын хоёр гарын булчин хэсэг рүү цохиж, шилбэ рүү нь өшиглөж, гараараа толгой руу нь цохисон, 01 дүгээр сарын 14-ний өдрийн 20 цагийн үед “эхийгээ олж ир” гэх шалтгааны улмаас хоёр хөлийн шилбэ рүү өшиглөж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

******* аймгийн Прокурорын газраас: Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа хамааралтай хамтран амьдрагч эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 14 настай дагавар хүү гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жил, 06 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 6 сарын хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 01 жил, 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.*******ын нийт эдлэх ялыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоон эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан ******* оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 29 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож,

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтыг бүрдүүлэн шүүгдэгч Б.*******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч /****/ миний бие ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02-р сарын 29-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолыг “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэж эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Учир нь шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил болгон, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч нь гэм буруугийн тал дээр огт маргалгүй, анхнаасаа гэм буруугаа хүлээн мэдүүлсээр ирсэн ба хохирогчтой эвлэрч, эхнэр хүүхдүүдээсээ уучлал гуйн, хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байгаагаа мөрдөн байцаалтын шатанд ч, шүүхийн хэлэлцүүлэгт ч илэрхийлсээр байсан. Хохирогчийн хувьд нэхэмжилж буй хохирол төлбөр байхгүй, уучилж эвлэрсэн учир гомдол саналгүй болохоо ч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлд Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар заасан. Шүүгдэгчид тухайн зүйл хэсгийг хэрэглэх урьдчилсан нөхцлүүд хангагдсан байхад түүнд ашигтай дээрх зүйл хэсгийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анхан шатны шүүх хэрэглээгүй бөгөөд ямар үндэслэлээр уг зүйл заалтыг хэрэглээгүй талаараа шийтгэх тогтоолд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд өмнө нь эрүүгийн хариуцлага, захиргааны зөрчил хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн оролцсон, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг нь болон ганцаараа ажил хөдөлмөр эрхлэн эхнэр 5 хүүхдээ /0-14 насны/ тэжээн тэтгэж амьдралаа авч явдаг түүний ар гэр, амьдралын аргагүй байдлыг мөн харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэн, анхан шатны шүүхийн 2024 оны 02-р сарын 29-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсаж эхнэр хүүхдээсээ уучлалт гуйж байна. Би тодорхой хугацаанд хоригдож байх явцдаа буруу зүйл хийснээ улам их ойлгож дахин ийм үйлдэл гаргахгүй гэж амлаж байна гэв.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайх  5 хүүхэдтэй. Одоогоор би ганцаараа ажил хийж 5 хүүхдээ тэжээх хүндрэлтэй байна. Нөхөр маань бид нараас уучлалт гуйж дахин ийм зүйл хийхгүй гэж амласан. Бид хоёр 10 жилийн хугацаанд амьдарч байхад нөхөр маань ийм араншин гаргаж байгаагүй болохоор би итгэж уучилж байна. Нөхрийн маань ялыг хөнгөлж өгөөч Бага хүүхдүүд маань аавыгаа маш их санаж байгаа гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан заалтыг заавал хэрэглэх ёстой зүйл биш. Уг заалтыг хэргийн үйл баримт, нөхцөл байдал, тухайн гэмт хэрэгт учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, тухайн хүнийг хийсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч буй байдал, нийгмийн аюулын шинж чанарыг харгалзаж үзээд хэрэглэх ёстой зохицуулалт гэж ойлгож байгаа. Б.*******ын хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг зэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх боломжгүй байна гэж үзэж байна. Ялыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******  холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянавал

2. Шүүгдэгч Б.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар хүүхдийг ажил хийж сурсангүй гэсэн шалтгаанаар зодож  эрх чөлөөнд нь удаа дараа халдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн хүүхдээ өмөөрч нуулаа гэх шалтгаанаар  хамтран амьдрагч зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож ял  шийтгэл оногдуулсан нь  хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” /цаашид “хохирогч” гэх/ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг” ойлгоно гэж хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд болон нэр томъёог тодорхойлжээ.

Түүнчлэн гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүн гэх хууль зүйн ойлголтыг дэлгэрүүлэн тайлбарласан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн нэр томьёоны тодорхойлолтоор “хамтран амьдрагч” гэдэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамт амьдарч байгаа хүмүүсийг ойлгохоор заасан.

Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийллийн объектод хүний эрүүл мэндийн халдашгүй байдлаас гадна гэр бүлийн ашиг сонирхол хамаарах бөгөөд хууль тогтоогч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан  тул  шүүхээс шүүгдэгч Б.*******ын үйлдэлд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт  анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага тохирсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

3. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шүүгдэгчийг уучилсан, дахин архи ууж ийм үлдэл гаргахгүй гэдэгт нь итгэж байгаа тул шүүхээс оногдуулсан ялыг багасгах, шүүгдэгчийн өмгөөлөгч нь  шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч  хохирогчтой эвлэрч, эхнэр хүүхдүүдээсээ уучлал гуйн, хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байгаагаа мөрдөн байцаалтын шатанд ч, шүүхийн хэлэлцүүлэгт ч илэрхийлсээр байгаа байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэн, анхан шатны шүүхийн 2024 оны 02-р сарын 29-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн гомдлыг тус тус ирүүлжээ.

4. Гэр бүлийн хүчирхийлэл нь далд үйлдэгддэг, тухайн хүчирхийллийн улмаас гэр бүлийн сэтгэл зүйд ихээхэн нөлөөлдөг  гэмт хэргийн улмаас хохирогч нарын сэтгэл зүйд хор уршиг учирдаг тул гэмт хэргийн хор уршиг арилсан гэж үзэхгүй харин  хохирогчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлт, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа байдлыг харгалзан  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн  шийдвэрт өөрчлөлт оруулах“ гэж заасныг үндэслэн шүүгдэгчид оногдуулсан ялыг тодорхой хэмжээгээр багасгах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

5. Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг хэвээр үлдээж харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар  01 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулахаар  хөнгөрүүлэн өөрчилж түүний биечлэн эдлэх ялыг нэг жил зургаан сарын хугацаагаар тогтоон эдлүүлэхээр  шийтгэх тогтоолын 2,3,4 дүгээр заалтад тус тус зохих өөрчлөлт оруулахаар  шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1,

1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолын

 2 дахь заалтыг :

 “2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.” гэж,

3 дахь заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 6 сарын хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.*******ын нийт эдлэх ялыг 01  /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тогтоон эдлүүлсүгэй.” гэж,

4 дэх заалтыг:

“4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан ******* оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ                  

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                        Г.ДАВААРЕНЧИН