| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2025/00089/И |
| Дугаар | 192/ШШ2025/05049 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/05049
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 153 дугаар зүйлийн 153.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэхь хэсгийг тус тус баримтлан хариуцагч ***аас 221,370,143 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ***-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 885,480,572.40 төгрөгт холбогдох шаардлага, хариуцагч *** нарт холбогдуулан гаргасан барьцаа хөрөнгөөр, хариуцагч ***нарт холбогдуулан гаргасан батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,692,203.58 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***-аас 1,264,801 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ