| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 192/2025/04063/И |
| Дугаар | 192/ШШ2025/06143 |
| Огноо | 2025-08-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2025/06143
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С.Нгийн нэхэмжлэлтэй Ц.Мт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 235,000,000 төгрөгийнхөө 215,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 20,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,332,950 төгрөгөөс 1,203,975 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, татварын хэлтсээс 128,975 төгрөг, хариуцагч Ц.Маас 128,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА