Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 238

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга А.Арай,

Улсын яллагч Д.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Л.Анарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай шүүхэд ирүүлсэн Л.Ад холбогдох эрүүгийн 1810005290319 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ....оны .... дугаар сарын ....-ний өдөр ..... аймгийн  .... төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикчин мэргэжилтэй, цонхны үйлдвэрт мужаан ажилтаай, ам бүл ..., ............. хамт ...... дүүрэг ........... дүгээр хороо ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Л.А /РД:.............../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Л.Ань 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 15-191 тоотод гэртээ хамт архи уусан хохирогч Д.Б  толгой руу модон сандалаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.

 

Хохирогч Д.Б. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2018 оны 02 сарын 25-ны өдөр найзтайгаа 0.5 литрийн архи хувааж уучихаад 18 цагийн үед гэртээ ирээд байж байтал өмнө нь 2017 оны 12 сард баривчилгаанд явахдаа танилцаж байсан манайхтай ойрход амьдардаг Алтангэрэл гэх залуу орж ирсэн. Баяраа ах ганц юм уух уу гэхээр нт бид хоёр гараад 2 литрийн савтай пиво, 0.75 литрийн архи аваад тэдний гэрт орж ууцгаасан. Тэгээд би архи ууж байгаал тасарчихсан юм шиг байгаа юм, нэг ухаан ортол А намайг ална гээд гэртээ байсан жижиг модон сандалаар толгойны зүүн хойд хэсгийн дагзанд цохиод дайрахаар нь түлхэж унагаагаад гэрээс нь гарч зугатаагаад гэртээ харьтал манай эхнэр цагдаад дуудлага өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ. /хх-12-14-р тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн  ¹3039 тоот дүгнэлтэд: “…Б биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. /хх-16-р тал/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-27-29/, эд мөрйн баримтын тогтоол /хх-30/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47/, шүүгдэгчийн хувийн байдалыг тодорхойлсон баримтууд /хх-48-49/, ял шалгах хуудас /хх-50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Л.А нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 15-191 тоотод гэртээ хамт архи уусан хохирогч Д.Б толгой руу модон сандалаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹3039 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.А-ийн дээрх үйлдэл нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүх хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг шүүгдэгч Л.А нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг заавал заах шаардллагагүй гэж үзэж,  Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.А-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч Д.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 22 см өндөртэй, 18*24,5 см хэмжээтэй хар өнгийн модон тавцантай ногоон өнгийн модон хөлтэй сандлыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.