| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 192/2025/04537/И |
| Дугаар | 192/ШШ2025/06145 |
| Огноо | 2025-08-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2025/06145
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Ц к ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Г, Г.Г нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 79,125,085.16 төгрөгийнхөө 19,125,085.16 төгрөгөөс татгалзаж, үлдэх 60,000,000 төгрөгийг хариуцагч нар нь зөвшөөрч 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 60,000,000 төгрөгөөр төлж барагдуулах, тус хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-Г дугаартай, Хан-уул дүүрэг, * дугаар хороо, Стадион оргил, * дугаар байр * тоот, 115.28 мкв талбайтай 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 553,575 төгрөгөөс 276,787 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, татварын хэлтсээс 276,787 төгрөг, хариуцагч Г.Г, Г.Г нараас 276,787 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Ц к ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5 зааснаар нэхэмжлэгч “Ц к ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг нөхөн төлүүлж, хариуцагч Г.Г, Г.Г нараас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА