| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Хангал |
| Хэргийн индекс | 183/2024/03711/И |
| Дугаар | 192/ШШ2025/06250 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/06250
2025 08 12 192/ШШ2025/06250
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Зохигчид дараах байдлаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. Үүнд:
1/ Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд гаргасан ажлаас хууль бусаар халагдсан болохыг тогтоолгох, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзана.
2/ Хариуцагч нь нэхэмжлэгч Г.Б Эм зүйн албанд Эм зүйчээр ажилд нь эргүүлэн авч, түүний хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр болох 3,700,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 144,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 72,175 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ ГЧИД -