Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/47

 

                                     Х.*******ид  холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай          

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Д. нарыг оролцуулан, 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/252 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Х.*******ид холбогдох эрүүгийн дугаартай, ********************индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний  өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* ******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын ***-ны өдөр ******** аймгийн ********* суманд төрсөн, ** настай, эрэгтзй, бүрэн бус дунд боловсролтой, ************************сурагч, ам бүл *, эцэг, эх, * дүүгийн хамт, ******* аймаг, ******* сум, ********** ********** тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, /РД:******************/,

Өсвөр насны шүүгдэгч Х.******* нь ******* аймгийн ******* сумын ** дугаар багт оршин суух хаягтай иргэн ******* гэх фейсбүүк хаяг руу 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр таны утас дээр 6 оронтой тоо ирсэн түүнийг над руу буцаагаад явуулна уу гэж бичиж улмаар тухайн 6 оронтой тоо буюу кодыг авч гэх фейсбүүк апплейкшны нэвтрэх хэсэгт байрлах Forget Password хэсэг рүү орж кодыг тухайн 6 оронтой кодоор сольж фейсбүүкийг ашиглаж бусадтай харилцсан,

-2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн орчимд ******* танил гэгч рүү нь 500,000 төгрөг явуулаач маргааш 550,000 төгрөг болгож өгье, миний мобайл болохгүй байна гэсэн зурвас явуулж нь эхнэр мөнгө шилжүүлэх талаар ярилцаж Б. нь өөрийн дугаарын данснаас дугаарын данс руу 500,000 төгрөгийг 498615105 гэсэн утгатайгаар шилжүүлж хуурч цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан”

- ******* аймгийн сумын 3 дугаар багт оршин суух хаягтай иргэн гэх фейсбүүк хаяг руу 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “та утасны дугаараа өгчих би шагнал авах гэсэн юм” гэж бичиж түүний дугаарыг авч улмаар тухайн дугаарт ирсэн 6 оронтой тоо буюу кодыг авч гэх фейсбүүк апплейкшны нэвтрэх хэсэгт байрлах Forget Password хэсэг рүү орж кодыг тухайн 6 оронтой кодоор сольж фейсбүүкийг ашиглаж бусадтай харилцсан,

- 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн орчимд танил дүү гэгч рүү нь “хүн лүү мөнгө явуулах гэсэн юм миний мобайл болдоггүй аниадаа хэдэн төгрөг явуулаад өгөөч орой 30 к нэмээд өгье” гэсэн зурвас явуулж өөрийн дугаарын данснаас дугаарын данс руу 500,000 төгрөгийг 498615105 гэсэн утгатайгаар шилжүүлж Б. хуурч, цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан”,

- 2023 оны 07 дугаар сарын 18-ний өдөр “ uu” гэх фейсбүүк хаягаас ******* “ ” гэх нэртэй цахим фейсбүүк хаягт түүний фейсбүүкт бүртгэлтэй гар утсанд ирсэн 6 оронтой кодыг нь ашиглан ******* “ ” гэх нэртэй фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч түүний танил дүү болох рүү “сайн уу эгчдээ түр 500,000 төгрөг байвал зээлээч маргааш өглөө буцаагаад егье” гэж хуурч цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Хаан банкны 5302417426 тоот дансанд “498615105” гэх гүйлгээний утгатайгаар 500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-“ uu” гэх фейсбүүк хаягаас ******* “ ” гэх нэртэй цахим фейсбүүк хаягт 2023 оны 07 дугаар сарын 18-ний өдөр түүний фейсбүүкт бүртгэлтэй гар утсанд ирсэн 6 оронтой кодыг нь ашиглан ******* “ ” гэх нэртэй фейсбүүк цахим хаягт нь хууль бусаар нэвтэрсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

******* аймгийн Прокурорын газраас: Х.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Өсвөр насны шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хууран мэхэлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж авсан”,

мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчилж ашиглах боломжгүй болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 01 /нэг/ жил 06 зургаа/ сарын хугацаагаар тогтоож, уг ялыг хоёр дахин багасгаж 09 /ес/-н сарын хугацаагаар тогтоож,

Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг ******* аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн,

Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч Х.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдан,

Өсвөр насны шүүгдэгч Х.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцэлдээ:

Тус шийтгэх тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дараах үндэслэлээр ноцтой зөрчсөн байна.Үүнд:

1.Прокуророос Х.*******ид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх ...хохирогчийн фейсбүүк хаягт хууль бусаар халдаж, түүний фейсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчилсөн нь кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчлөх гэмт хэргийн шинжийг хангасан, уг үйл баримт нь хохирогч, гэрч нарын мэдүүлэгт тодорхой тусгагдсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсзгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, өөрөөр хэлбэл прокуророос яллаагүй зүйл хэсгээр буюу зүйлчлэлийг хүндрүүлж гэм буруутайд тооцохдоо улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтыг зөрчсөн байна.

2. Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа хойшлуулж шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгахаар хуульчилсаныг зөрчсөн байна.

Иймд ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ:

 Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжижи оролцож байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байхад шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан баримтаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, өөрөөр хэлбэл прокуророос яллаагүй зүйл хэсгээр буюу зүйлчлэлийг хүндрүүлж гэм буруутайд тооцохдоо улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтыг зөрчсөн байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр Х.*******ид холбогдох эрүүгийн 2331002400277 дугаартай хэргийг бүхэлд нь хянавал:

Өсвөр насны шүүгдэгч Х.******* нь 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр иргэн ******* гэх фейсбүүк кодыг нь сольж  нэвтрэн түүний танил гээс  2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн орчимд 500,000 төгрөгийг,

-иргэн гэх фейсбүүк хаяг руу 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр фейсбүүк кодыг нь сольж түүний танил эс 500.000 төгрөгийг,

-2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “ uu” гэх фейсбүүк хаягаас ******* “ ” гэх нэртэй цахим фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч түүний танил ээс 500,000 төгрөгийг  цахим төхөөрөмж, мэдээлэлийн сүлжээнд хууль бусаар халдаж,  бусдыг залиалах гэмт хэргийг  тус тус  үйлдсэн болох нь өсвөр насны шүүгдэгчийн шүүхийн хэлцүүлэгт өгсөн “интернэтээр тоглоом тоглохын тулд бусдын фэйсбүүк ашиглаж мөнгө авсан нь үнэн ...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч ******* “ ... миний фэйсбүүк хаягнаас бүх махны ченж нар луу мөнгө гуйсан чат явуулсан байсан. ...Би тэр хүмүүсээс маш их санаа зовж байна.   ... фейсбүүк хаягаа сэргээлгэмээр байна” гэсэн мэдүүлэг,

Хохирогч ийн “...Ганхүү энэ данс руу 500.000 төгрөг шилжүүлчих гэсэн юун мөнгө гэхэд ******* сумын малын эмч Эрдэнэчимэг гуйсан ..гэж .. өөрийн дансаар 500.000 төгрөгийг өгсөн данс руу нь шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Номин-Эрдэнийн “...Энхтөр эгч хүн рүү мөнгө шийлжүүлэх гэсэн чинь мобайл болдоггүй эгчдээ хэдэн төгрөг явуулаад өгөөч орой 30.000 төгрөг нэмж өгнө гэсэн чат ирүүлсэн. ... хүний данс өгсөн ... мөнгийг шилжүүлсэн.. орой дахин чат бичээд мөнгө шилжүүлээч гэж өөр данс өгсөн... орой Энхтөр эгч залгаад фейсбүүкээ хакердуулсан талаар хэлсэн..” гэсэн мэдүүлэг,

Хохирогч ийн “...танил эгч болох Эрдэнчимэгийн фэйсбүүк хаягаас  түр 500.000 төгрөг  зээлээч өглөө өгье гээд  дансны дугаар гүйлгээний утга дээр бичих дугаарын өгсөн... шилжүүлсэн. Маргааш нь нөгөө мөнгөө яасан бэ? гэхэд асуутал хаягаар нь өөр хүн ороод мөнгө авсан тухай хэлсэн... энэ талаар цагдаад мэдэгдсэн..” гэсэн мэдүүлэг болон  хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон байна.

2.Прокуророос өсвөр насны шүүгдэгч Х.*******ийн дээрхи үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  ...хохирогчийн фейсбүүк хаягт хууль бусаар халдаж, түүний фейсбүүк хаягийн нэвтрэх нууц үг мэдээллийг өөрчилсөн нь кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчлөх гэмт хэргийн шинжийг хангасан, уг үйл баримт нь хохирогч, гэрч нарын мэдүүлэгт тодорхой тусгагдсан гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн хүндрүүлэн өөрчилж  түүнийг гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.”  гэсэн заалтыг зөрчин шүүх өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг шууд хүндрүүлж улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэх үндэслэл болох тул энэ талаар бичсэн прокурорын  эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь тогтоогдож байгаа боловч давж заалдах шатны шүүхээс энэхүү зөрчлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд зохих дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж заасны дагуу   анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Х.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  тооцсоныг дараах байдлаар хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

4.Өсвөр насны шүүгдэгч Х.*******ийн залилах гэмт хэргийг үйлдэхдээ  2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөх иргэн гэх фейсбүүк, 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “ uu” гэх фейсбүүк,   2023 оны 07 дугаар сарын 21 өдөр ******* гэх фейсбүүк хаягаар нэвтрэн орсон үйлдийг нь Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, программ хангамж сүлжээг ашиглах боломжгүй болгосон гэж үзэхгүй тул түүний үйлдлийг  Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “ цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар  халдсан гэж хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэглэвэл зохих хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн  зөвшөөрсөн үэрэг байдлыг харгалзан анхан шатны шүүхээс  оногдуулсан эрүүгийн хариуцлага нь  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Түүнчлэн өсвөр насны шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлагын талаар ямар нэгэн гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг өөрчлөх шаардлагагүй гэж үзлээ.

5.Анхан шатны шүүх нь цаашид хэрэг хянан шийдвэрлэхдээ  шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол энэ талаар зохицуулсан хуулийн заалтын дагуу ажиллагаагаа  явуулж байхыг анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/252 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

“1.Өсвөр насны шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хууран мэхэлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж авсан”, мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.”гэж,

2 дахь заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ          

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                        Г.ДАВААРЕНЧИН