2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2055 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/04746

 

 

 

 

 

 

 

2025 06 03

192/ШШ2025/04746

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 40 дүгээр хороо, ******* ******* ******* дугаар гудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байд******* тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С.******* миний бие нь 1986 оны 8 дугаар сард цэргийн албаа хааж ирээд Увс аймгийн Цагаан хайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд барилгачнаар ажиллаж байгаад 1986 онд тус сумынхаа 8 жилийн сургуульд морин тэрэгчнээр ажилд орж, сургуульд ус зөөх, сургуулийн галлагаа сахиул зэрэг ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. 1993 оны 02 дугаар сарын 27-ны өдөр аж*******саа чөлөөлөгдсөн. Одоо миний бие 60 нас хүрээд тэтгэвэр тогтоолгоход ажилд орсон тушаал байхгүй байна. Увс аймгийн Цагаан хайрхан сумын сургууль шатсан тул баримт нотолгоо олдоогүй. Иймд тухайн үед хамт ажиллаж байсан сургуулийн багш , ажилтан нараар гэрчийн тодорхойлолт гаргуулж, ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд намайг 1986 оноос 1993 оны 02 дугаар 27-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү. гэв.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

 

2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 3 дугаартай тушаал, гэрч ын иргэний үнэмлэх болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тодорхойлолт, гэрч иргэний үнэмлэхийн хуулбар болон түүний тодорхойлолт, Увс аймгийн Засаг даргын Тамгын архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 156 дугаартай цалингийн тодорхойлолт, С.*******ын цалингийн карт, тус архивын газрын 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн *******4 дугаартай тодорхойлолт, 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 166 дугаартай тодорхойлолт, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 146 дугаартай тодорхойлолт, цалингийн карт, Увс аймгийн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 8 дугаартай тушаал, гэрч гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн тушаал, тус сургуулийн захирлын 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 9 дугаартай тушаал, 1989 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 32 дугаартай тушаал, 1990 оны 65 дугаартай тушаал, ажилчдын 1990 оны амралтын хоногийн тооцоо, 1991 оны 6 дугаар сарын *******-ны өдрийн 45 дугаартай тушаал, түүний хавсралт.

 

2.2 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: , нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 9/7311 дугаартай албан бичиг, түүний хавсралт.

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн суд*******д

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.*******ын гаргасан ажиллаж байсан байд******* тогтоолгох тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч С.******* нь 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Увс аймгийн сумын 8 жилийн дунд сургуульд морин тэрэгчин, байрны үйлчлэгч, сахиу*******р ажиллаж байсан байд******* тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

3.Тэрээр өөрийн оршин суугаа газрын харьяалах шүүхэд хандан хүсэлт гаргасан нь түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэг Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэсэн шаардлагад нийцэж байна.

4. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг буюу нэхэмжлэлийг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар тогтоогдож байна. 

- Гэрч : ...Миний бие 1989 оны 5 дугаар сараас Увс аймгийн сумын 8 жилийн жилийн сургуульд сантехникийн слесарь хийж байсан. Уг байгууллагад миний бие 1993 оныг хүртэл оныг хүртэл тасралтгүй ажиллаж байсан бөгөөд ажилд ороход С.******* тус байгууллагад ажиллаж байсан намайг аж*******саа гарахад мөн С.******* ажил*******д үлдсэн. гэх гэрчийн мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

- Гэрч : ...Миний бие 1982 оноос 1992 оныг хүртэл Увс аймгийн сумын 8 жилжийн дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад 1992 онд У*******нбаатар хотод шилжиж ирсэн. С.******* нь 1986 онд Увс аймгийн сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд морин тэргээр ус, түлээ бэлтгэдэг байсан. Намайг 1992 онд У*******нбаатар хотод шилжиж ирэхэд С.******* тус сургуульд ажил*******д үлдсэн. Хэзээ уг аж*******саа гарсан та*******р мэдэхгүй байна. гэх гэрчийн мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтэр хуулбар зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангасан баримтуудаар тус тус нотлогдож байна. 

5. Иймээс нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн баримтуудад үндэслэн ******* овогт ******* ******* /РД: *******/-ыг 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Увс аймгийн сумын 8 жилийн дунд сургуульд морин тэрэгчин, байрны үйлчлэгч, сахиу*******р ажиллаж байсан байдлыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу улсын орлогод үлдээж шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* /РД: *******/-ыг 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Увс аймгийн сумын 8 жилийн дунд сургуульд морин тэрэгчин, байрны үйлчлэгч, сахиу*******р ажиллаж байсан байдлыг ажиллаж байсан байдлыг байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД