2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/06466

 

2025 08 25   192/ШШ2025/06466

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, Хангайн **1 тоотод байрлах Л ХХК /РД:6******9/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, Говийн зам, к плаза, ** давхарт байрлах А ХХК /РД:2*******3/-д холбогдох,

 

100,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Л ХХК нь хариуцагч А ХХК-тай 2022 оны 08-р сарын 23-ны өдөр Г******0 дугаартай Гадна Шугам Сүлжээний Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Хариуцагч А ХХК нь гэрээний 1.3-т заасан гадна шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэн нэхэмжлэгчид гэрээний 2.1-д заасан хугацаанд дуусган хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь гэрээний хавсралт №1-ийн 1.1-т заасны дагуу урьдчилгаа төлбөрт 100,000,000 төгрөг, зураг төсөл батлагдаж гарсны дараа гарсан төсөвт дүнгээр хөлсийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч Л ХХК-с талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 100,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдөр буюу 2022 оны 08-р сарын 23-ны өдөр гэрээний хавсралт №1-ийн 1.2-т заасан хариуцагч А ХХК-ийн хаан банкны 5*********4 тоот дансанд гадна шугам сүлжээний урьдчилгаа 6***9 гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Гэвч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3.1-д заасан ажил болох Лайт Сити төслийн сургуулийн барилга болон 1-6-р блокын гадна шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болсон буюу гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул нэхэмжлэгчээс хариуцагч компанид гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг буцаан авах тухай утсаар болон биечлэн мэдэгдсэн. Хариуцагч А ХХК-с гэрээ хэрэгжээгүй тул нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах саналыг хүлээн авсан бөгөөд харин гэрээний урьдчилгаа төлбөрт хүлээн авсан 100,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр буцаан шилжүүлэх боломжгүй тул өөрт байгаа бараа, материалыг урьдчилгаа төлбөрийн үнийн дүнд дүйцүүлэн төлөх саналыг нэхэмжлэгчид тавьсан. Нэхэмжпэгч компанийн эүгээс хапиупагчийн санал бопгосноор хариуцагчид бэлэн байгаа бараа, материалтай танилцсан боловч нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаатай холбоотой, ашиглах боломжтой бараа, материал байхгүй байсан тул энэ талаар 2024 оны 10-р сарын 01-ний өдрийн АТ/24-123 дугаартай албан бичгээр хариуцагчид мэдэгдсэн. Мөн тус албан бичгээр гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг албан бичигт заасан хугацаанд шилжүүлэх, тухайн хугацаанд урьдчилгаа төлбөрийг буцаан шилжүүлээгүй тохиолдолд шүүхийн байгууллагад хандах талаар дурдсан. Иргэний хуулийн 205-р зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилиан буцааж өгөх үүрэгтэй байдаг ба нэхэмжлэгч, хариуцагч нарын хооровд байгуулагдсан гэрээ хэрэгжээгүй, талууд гэрээнээс татгалзсан тул хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болгож шилжүүлсэн 100 000,000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй. Хариуцагч А ХХК нь өнөөдрийг хүртэл урьдчилгаа төлбөрт хүлээн авсан 100,000,000 төгрөгөө буцаан шилжүүлээгүй, энэ талаар утсаар болон биечлэн холбогдож шаардлага тавьсан ч үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэгч компапий эрхийг зөрчин хохирол учруулж байна. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг хариуцагч А ХХК-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 08-р сарын 23-ны өдөр Г****20 дугаартай шугам сүлжээний ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, урьдчилгаа төлбөрт 100,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэвч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3.1-д заасан ажил болох Лайт Сити төслийн сургуулийн барилга болон 1-6-р блокын гадна шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болсон буюу гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул нэхэмжлэгчээс хариуцагч компанид гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг буцаан авах тухай утсаар болон биечлэн мэдэгдсэн. Хариуцагч А ХХК-с гэрээ хэрэгжээгүй тул нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах саналыг хүлээн авсан бөгөөд харин гэрээний урьдчилгаа төлбөрт хүлээн авсан 100,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр буцаан шилжүүлэх боломжгүй тул өөрт байгаа бараа, материалыг урьдчилгаа төлбөрийн үнийн дүнд дүйцүүлэн төлөх саналыг нэхэмжлэгчид тавьсан боловч манайд хэрэгтэй зүйл байгаагүй. Угаасаа гэрээ хэрэгжих боломжгүй болсон, энэ нь гэхдээ хариуцагчаас шалтгаалаагүй ч манайх татгалзаад өгсөн мөнгөө л авна гэж байгаа ба эднийх үнэхээр хохирсон гомдолтой байна гэвэл энийгээ нэхэмжлэх эрх нь нээлттэй шүү дээ гэв.

 

2. Хариуцагч А ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй Л ХХК-ийн нэхэмжлэлтэй, А ХХК-д холбогдох гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Гадна шугам сүлжээний ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч А ХХК нь дулаан, цэвэр ус, бохир усны шугам татаж Лайт сити төслийн сургуулийн барилга болон 1-6 дугаар блокийн гадна шугам сүлжээний ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Манай компанийн зүгээс энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээс огт татгалзаагүй, гэрээ хэрэгжүүлэхэд саад болох ямар нэгэн нөхцөл үүсгээгүй. Гэрээ байгуулчихаад тодорхой шалтгаангүйгээр татгалзах эрх Л ХХК-д байхгүй, ийнхүү гэрээнээс татгалзах, цуцлахтай холбоотой манай компанитай зөвшилцөөгүй. А ХХК нь эрчим хүчний чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн боловсон хүчинтэй, туршлагатай компани тул гэрээний дагуу ажлаа гүйцэтгэх хүсэлтэй байна. Мөн нэхэмжлэгч компанийн ажил гүйцэтгэхтэй холбоотой ажилчдаа бүрдүүлэн цалин, НДШ болон, холбогдох ААНОАТ, НӨАТ-аа тайлагнан төлсөн. Эдгээр зардлуудыг хэрхэхийг шийдвэрлээгүй атлаа ийнхүү нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулсантай маргахгүй, 100 сая төгрөг дээр маргаагүй, ажлыг нь манайх одоо хүртэл гүйцэтгэе л гэсэн байр суурьтай л байгаа. Урьдчилгаа гэж байгаа ч гэрээнд том үнийн дүн байхгүй, манайд итгээд байгаа учраас баталгаажуулж л 100 сая төгрөгөө өгч гэрээ байгуулсан, энэ хотхоных нь инженер шугам сүлжээний ажил маш өнпөр дүнтэй байсан. Манайхтай гэрээ байгуулсан болохоор бид бүх юман дээр нь зөвлөөд л тэгээд ирсэн мөнгийг нь бүгдийг нь ажилдаа зарцуулаад дуусчихсан, өөр ч ажил авахгүй ингээд хүлээж байсан яагаад ч юм ингээд гүйцэтгүүлэхгүй гээд байгаа. Өнгөрсөн хугацаанд татгалзах зүйл бол яригдаагүй, гэрээнээс татгалзахтай холбоотой хуульд зохицуулалт байгаа шүү дээ тэр хэрэгжээгүй. Нэгэнт гэрээ байгуулчихаад ийм ажил хэрэгч бус санал гаргаад, бид санхүүгийн боломжтой байсан бол энэн дээр арай өөр шийдэл санал болгож болох л байх, одоо бид шийдвэр гүйцэтгэл дээр маш их өр төлбөртэй энэ мөнгийг төлөх ямар ч боломжгүй, уг нь ажлыг бол хийнэ манайх хүн хүч боломжтой шүү дээ , зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ла ХХК-ийн 2024.10.01-ний өдрийн АТ/24/123 дугаар, 2025.04.23-ны өдрийн АТ/25/47 дугаартай албан бичгүүд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.01.20-ны өдрийн 192/ШЗ2025/03977 дугаартай захирамж, 2022.08.23-ны өдрийн Г****20 дугаартай гадна шугам сүлжээний ажил гүйцэтгэх гэрээ, А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Эрчим хүчний яамны 304/21 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Барилга, хот байгуулалтын яамны Б******21 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

4. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Манайх А-тай 2022 оны 08-р сарын 23-ны өдөр Г*****20 дугаартай Гадна Шугам Сүлжээний Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, урьдчилгаа төлбөрт 100,000,000 төгрөг, зураг төсөл батлагдаж гарсны дараа гарсан төсөвт дүнгээр хөлсийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Гэвч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3.1-д заасан ажил болох Лайт Сити төслийн сургуулийн барилга болон 1-6-р блокын гадна шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болсон буюу гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул нэхэмжлэгчээс хариуцагч компанид гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг буцаан авах тухай утсаар болон биечлэн мэдэгдсэн. Хариуцагч А ХХК нь өнөөдрийг хүртэл урьдчилгаа төлбөрт хүлээн авсан 100,000,000 төгрөгөө буцаан шилжүүлээгүй, энэ талаар утсаар болон биечлэн холбогдож шаардлага тавьсан ч үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэгч компапий эрхийг зөрчин хохирол учруулж байна. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг хариуцагч А ХХК-с гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ... Гэрээ байгуулчихаад тодорхой шалтгаангүйгээр татгалзах эрх Л ХХК-д байхгүй, ийнхүү гэрээнээс татгалзах, цуцлахтай холбоотой манай компанитай зөвшилцөөгүй. А ХХК нь эрчим хүчний чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн боловсон хүчинтэй, туршлагатай компани тул гэрээний дагуу ажлаа гүйцэтгэх хүсэлтэй байна, зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2022 оны 08 дугаар сарын 23-ний өдөр Г*****0 дугаартай Гадна шугам сүлжээний ажил гүйцэтгэх гэрээгээр Л ХХК нь захиалагч, гүйцэтгэгч А ХХК нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Нүхтийн ам арцатын задгайд байрлах аялал жуулчлалын цогцолбор барилгын гадна шугам сүлжээний ажлыг 2022 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн дотор гүйцэтгэхээр тохирчээ.

Улмаар Л ХХК нь 100,000,000 төгрөгийг Хаан банкны 5******4 дугаарын данс руу зарлага хэлбэрээр шилжүүлсэн талаарх дансны хуулга авагдсан бөгөөд хариуцагч уг мөнгийг хүлээн авсан талаар маргадаггүй.

Хэрэгт 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А*****23 дугаартай Л ХХК-н хариуцагч гүйцэтгэгч А ХХК-д хаягласан гэрээ цуцалсан тухай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг нэхэмжлэгч тал гаргаж өгсөн ба , агуулгын хувьд ...гэрээ хэрэгжээгүй учраас урьдчилгаанд төлсөн мөнгийг буцаан шилжүүлэх ... талаар дурдсан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

5. Талууд гэрээ байгуулагдсан , гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний дагуу урьдчилгаа 100,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн, улмаар гэрээ хэрэгжээгүй талаар маргахгүй байгаа ч хариуцагч татгалзал хуулийн дагуу илэрхийлэдээгүй, ажлыг хийж гүйцэтгэхэд бэлэн гэдэг үндэслэлээр маргаж байна.

 Гэвч талуудын хооронд 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан  ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжээгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.   Өөрөөр хэлбэл, тус барилгад ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Нүхтийн ам арцатын задгайд гэрээний дагуу талууд ажил хэрэгжүүлээгүй нь нотлогджээ.

Гэрээний 1.3.1 дэхь хэсгийн заалтаас үзвэл ...А ХХК нь зураг зохиогчтой зөвшилцсний дагуу дулаан цэвэр бохир ус татах ажил хийх, .. Л ХХК нь зохих хөлсийг төлөхөөр ... тохиролцооны дагуу 100,000,000 төгрөгийг  хариуцагчид шилжүүлсэн байна.

       Л ХХК  нь барилгын гадна шугам сүлжээний ажлын зардлыг хариуцах үүрэг хүлээсэн ч гэрээний дагуу ажил хийгдээгүй тул гэрээний урьдчилгааг шилжүүлэх үүрэг нэхэмжлэгчид үүсээгүй гэж үзнэ. 

         2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн гэрээ хэрэгжээгүй, уг гэрээний дагуу  урьдчилгаа төлөх үүрэг Л ХХК-д үүсээгүй байхад 100,000,000 төгрөгийг  ...А ХХК-д шилжүүлсэн нь тогтоогдсон тул нэхэмжлэгч уг мөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр буцаан шаардах эрхтэй юм.

 

Нөгөө талаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн нь гэрээнээс татгалзах үндэслэл болсон тохиолдолд ийнхүү татгалзсантай холбоотой учирсан хохирлыг нөгөө талдаа нөхөн төлөх үүрэг хүлээдэг. Хариуцагч нь гэрээ хэрэгжээгүй нөхцөл байдалд өөрийгөө буруугүй талаар тайлбарлаж, хохиролтой байна гэх боловч шүүхэд энэ талаарх баримт болоод шаардлагаг гаргаагүй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 658,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-аас 100,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Альянс тех ХХК-аас 658,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нэхэмжлэгч Лайт хаус хайбрид техноложи ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ