| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2018/0036/Э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2018-02-23 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.М |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж
Улсын яллагч: Б.М
Шүүгдэгч: Б.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Б ийн Ч холбогдох 1712001880059 тоот хэргийг хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Ч нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар тоос Өвөрхангай аймгийн Хужирт сумын чиглэлд 39-52 УНГ улсын дугаартай Чевролет Крузе маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн рэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл щөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд (гтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг дэвсгэр, “Хөөврийн үр" гэх газар зам тээврийн осол гаргаж иргэн О.Бын амь насыг хохироосон гэмт хэрэг эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Эрүүгийн 1712001880059 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Хохирогч О.Дын өгсөн:
“О.Б нь миний төрсөн эгч, харин Б.Ч бол хүргэн ах байгаа юм. Ослын талаар хараагүй, хамт яваагүй болохоор мэдэхгүй байна. Осол гарсан талаар 2017 оны 10 дугаар сарын 06-ны үдээс хойш 4 цагийн үед мэдээд Хархорин суманд ирсэн. Ослын газрыг хараагүй болохоор ямар ч мэдээлэл байхгүй байна. Осол гарах үед унаж явсан машин нь манай эгчийн өөрийнх нь гэр бүлийн машин. Хүргэн ах өөрөө л жолооддог, эгч жолооны үнэмлэхгүй, жолоонд суугаагүй. ...ахын хүүхэд урд сууж явсан гэсэн, харин Дорждагва гэдэг хүн даруулгаа зүүсэн байсан юм шиг байна лээ. Эгч О.Б Хужирт сум орох гэж байгаа гээд нүүрээ будаад явсан юм байна лээ. Осол болоа үед тэр гурав гурвуулаа машиндаа явсан, өөр хүн байгаагүй. Тэр машиныг худалдаж аваад 3-4 жил болж байгаа байх, байн байн эвдэрч байдаг. Осол гарах үед тээврийн хэрэгсэл нь бүрэн бүтэн байсан эсэхийг мэдэхгүй байна..., Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 23-26, 106-107 дугаар тал/
* Гэрч Д.Э өгсөн:
“... 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутагт тээврийн хэрэгсэл онхолдож, хүний бие муу байна гэсэн дуудлага ирлээ гэж манай эрхлэгч эмч С.Бнадад хэлээд дуудлаганд явуулсан. Тэгээд дуудлаганд ирэх үед замын урд хэсэгт жижиг тэрэг онхолдсон, засмал зам дээр машины суудал дээр эмэгтэй хүн дээш нь харуулсан байдалтай хэвтэж байсан ба намайг ирэх үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын мэс заслын эмч гээд нэг эрэгтэй эмч ирсэн. Тэгээд хохирогчийн биед анхан шатны тусламж үзүүлэхэд нас барсан гэж хэлсэн. Тэгээд би осолд орсон эрэгтэй хүнд нь эм тариа өгч, тусламж үзүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/
*Гэрч Н.Н өгсөн:
“...2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутагт авто осол гарлаа гэх дуудлагаар түргэний авто машинтай очиход осолд орсон байсан. Очих үед талийгаач О.Бын гүрээний судас лугшилттай боловч даралт, пульс тодорхойлогдохгүй, хүүхэн хараа 2 талд жигд өргөссөн, гэрлийн болон рефлексийн урвалгүй, даралт тодорхойлогдохгүй байсан учир адирналин, кордимин тариаг венийн судсанд хатгаж, араас нь натри хлорид 09%-ийн уусмалыг 20 мл-ээр шахаж, мөчийг өргөж зүрхэнд шууд бус иллэг, массаж хийж сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч зүрх сэргэхгүй өвчтөн амьсгал хурааж нас барсан. Би тухайн үед гавал тархины хүнд гэмтэл, амьсгал зүрх судасны хурц дутагдал гэсэн онош тавьсан, өөр үзлэг хийх боломж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/
*Архангай аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээч Б.Чын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 82 цугаартай дүгнэлтэнд:.
“...39-52 УНГ улсын дугаартай Чевролет Крузе /Сhevrolet Cruze/ маркийн автомашины жолооч Б.Ч нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй тээврийн хэрэгсэл жолоодно.” гэсэн заалт, мөн дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэсэн заалтуудыг зөрчсөн байна Осол гарсан зам нь асфальт, хуурай, тэгш, огцом эргэлттэйүзэгдэх орчин чөлөөтэй байсан нь осол гарахад нөлөөлөхгүй. 39-52 УНГ улсын дугаартай Чевролет Крузе /Сhevrolet Cruze/ маркийн автомашины жолооч Б.Ч нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын эолон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэсэн заалтыг зөрсөнөөс осол гарсан гэж үзэж байна. Осол гарах үед техникийн байдал эвдрэл гэмтэлтэй байсан эсэхийг техникийн шинжээчид хандана уу Батмөнх овогтой Чогдон нь 2016 оны 02 сарын 17-ны өдрөөс 2017 оны 02 сарын 17-ны өдөр хүртэлх 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулаад эрхээ сэргээлгээгүй В ангиллын хүчингүй 803195 тоот үнэмлэх байна. Үзлэгийн тэмдэглэл болон схем зурагт тоормосны ул мөр илрээгүй байгаа тул хурдыг тодорхойлох боломжгүй...гэжээ . /хх-ийн 48 дугаар хуудас/,
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Хийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 109 дугаартай дүгнэлтэнд:
*Яллагдагч Д.Эийн өгсөн:
“...2017 оны 08 –р сарын 21-ны өдөр би өөрийн 2 нялх хүүхдийн хамтаар гадуур ажилтай явж байгаад Хас банкруу орох гээд Хас банкны эсрэг талд байх Өргөөт зоогийн газрын гадаа машинаа тавьсан юм.Тэгээд Хас банк орчихоод эргэж ирээд машиндаа суугаад хөдөлгөөнд оролцсон би Өргөөтөөс машинаа хөдөлгөөд зах явах гэж байсан юм.Өргөөтөөс хөдлөөд уулзвар дээр ирээд улаан гэрлийг хүлээж байгаад ногоон гэрэл асахаар уулзвар нэвтэрч зүүн гар тийшээ эргээд холбооны уулзварлуу орсон тэр үед миний баруун гар талд ямар нэгэн юм харагдаагүй гэтэл гэнэт л мотоцикль гарч ирээд би тэр мотоцикльтой машины урд талаараа мөргөсөн.Тэгээд машинаа зогсоогоод машинаас буугаад хартал тэр мотоциклийн ард сууж явж байсан нэг эмэгтэй газар уначихсан толгойноос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан тэгээд би тэр үед 103 луу залгаж түргэн дуудсан.Тэр мотоциклийн жолооч ах ямар нэгэн бэртэл гэмтэл бэртэлгүй зогсож байсан сүүлд нь тэр ах бага зэрэг доглоод байх шиг харагдаж байсан.Хэсэг хугацааны дараа эмнэлэг мөн цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53дугаар хуудас/
* Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, Цагдаагийн ахлах дэслэгч М.Бийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 69 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
“... жолооч Д.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д заасан “Жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзвар ороод, өөдөөс чигээрээ яваа болон барууун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч Ц.Цогтсайхан нь замын хөдөлгөөний дүрэм, заалт зөрчөөгүй байна. Жолооч Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/
* Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Хийн 2017 оны 10 сарын 19-ны өдрийн 109 дугаартай дүгнэлтэнд:
“..Талийгаач О.Бын цогцост, шүүх эмнэлгийн шинжилгээгээр, авто улмаас үүссэн цээж, хэвлийн хөндийн битүү, хунд, хавсарсан гэмтлийн шинжүүд оношны 2-рт тусгагдсан түүний хүндрэлүүд, З.А-д тусгагдсан архаг хууч өвчин тусгагдсан биөийн гадаргуугийн гэмтлүүд тогтоогдсон. Оношны З.Б-рт тусгагдсан гэмтлүүд нь бүгд шинэ бөгөөд мохоо зүйлийн цохигдох, шүргэх, нидрэгдэх, дарах, дарагдах олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсчээ. Цээж, хэвлийн хөндийн олон тооны гэмтпүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн тогтоох журам*-ын 3-1-10, 3-1-12-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд, зүүн гарын тохойн үений мултрал нь *Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 1-д зааснаар биеийн эрүу мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд,бусад гэмтлүүд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарпна. О.Б нь авто ослын улмаас үүссэн цээж, хэвлийн хөндийн олон тооны хүнд, хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Шинжилгээгээр оношны З.А-д тусгагдсан архаг хууч өвчин, эмгэг тогтоогдсон ба үхлийн шалтгаан болоогүй байна. Талийгаач О.Б нь цоликлон системээр 2 дугаар бүлгийн цустай байна. О.Бын цус ходоодны агууламжинд спиртийн агууламж илрээгүй нь нас барах үедээ согтолтгүй байсныг харуулж байна...” гэжээ. /хх-ийн 66 дугаар тал/
*Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч А.Оын 2017 оны 10 сарын 09-ний өдрийн 441 дугаартай дүгнэлтэнд:
“...Б.Чгийн биед гэмтлийн гаралтай баруун тохойн арьсан доор цусах хураа гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохой зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэжээ. /хх-ийн 54 дүгээр тал/
*Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч А.Оын 2017 оны 10 сарын 09-ний өдрийн 440 дугаартай дүгнэлтэнд:
“...Ч.Дын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэжээ. /хх-ийн 59 дүгээр тал/
Авто тээврийн Үндэсний төвийн Архангай аймаг дахь салбарын техникийн хяналт үзлэгийн инженер М.Эын дүгнэлт: “...39-52 УНГ улсын дугаартай ....маркын авто машиныг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагдаагийн тасгийн журмын хашаанд очиж үзлэг хийхэд Кузовт их хэмжээний эвдрэл үүссэн ба дээврийн хэсэг цөмөрсөн, кирло хунирч гажсан, копуд хунирч гажсан, зүүн болон баруун талын их гэрлүүд, дохионы гэрлүүд хагарсан, хаалганууд гажсан, хойд гүперүүд хагарсан, хойд тэнхлэг баруун талруугаа гүйсэн, хэвтээ цүүлэгч гулзайсан, хойд талын баруун болон зүүн талын амортизотар пүрш суурьнаас салсан, багаажны хаалга хунирч салхины шил хагарсан, урд талын тээ тэнцүүлэгч нугарч тахийсан урд хөргөлтийн банк эвдэрсэн, баруун хойд дугуйны барбан хагарсан зэрэг эвдрэлүүд үүссэн байна. Дээрх эвдрэлүүд нь ослоос болж үүссэн эвдрэлүүд болно. Харин уг авто машиныг тоног, төхөөрөмжөөр шалгах боломжгүй байгаа тул хуучин эвдрэл гэмтэл байсан эсэхийг тогтоох боломжгүй юм. Хуучин эвдрэл гэмтэл байсан эсэхийг тогтоох боломжгүй учир осолд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй. Тоормосны системд үзлэг хийхэд аппратны шингэн хэвийн хэмжээнд ба дамжуулах трүпээр шингэн алдагдаагүй байсан болно. Харин тоорм хэвийн ажиллагаатай байсан эсэхийг тогтоох боломжгүй. Жолооны механизмд үзлэг хийхэд рулын апратнаас тос гоожсон зүйл ажиглагдаагүй ба холбоос эд ангиуд болох таяг, шарнер цаптай холбоотой байсан болно .Жолооны хүрдийг эргүүлж шалгаж үзэх гэсэн боловч жолооны хүрд цоожлогдсон байсан. Тоног төхөөрөмжөөр шалгах боломжгүй тул жолооны мехнизм эвдрэл гэмтэл байсан эсэхийг тогтоох боломжгүй юм... “ гэжээ. хх-ийн 100-101 дүгээр тал/
Яллагдагч Б.Чгийн өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн нэр /талийгаач/ Б, хүү Д /9 нас/ нарын хамт Шивролет криуз маркийн 39-52 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, Улаанбаатар хотоос 04 цагт хөдөлсөн. Би дээд хурд нь 80 км/ цагийн хуртай явж байсан. Тэгээд Архангай аймгийн Хашаат сумын Номгон гэх газарт засмал зам дээр Өвөрхангай аймаг орох гээд явж байтал руль чичрээд, тормос авахаа больсон. Тэгтэл гэнэт замын хажуу руу унасан. Зам дээр 2- хөрвөөсөн юм шиг байсан. Хойд талын суудал дээр манай эхнэр Бадамханд явж байгаад газар дээрээ нас барсан. Хүү маань урд суудал дээр унтаж байсан болохоор юу ч мэдээгүй. Энэ ослоос болоод надад маш хэцүү байна. Хүү маань одоо болтол ээжийгээ нэхээд уйлаад байдаг. Надаас өөр хүүг маань харах хүн байхгүй. Өөр мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар тал/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-11 дүгээр тал/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15 дугаар тал/
Хэргийн газрын схех зураг /хх-ийн 17 дугаар тал/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр тал/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 67-69 дүгээр тал/
Гэрэл зургий үзүүлэлт /хх-ийн 70-72 дугаар тал/
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтууд/ хх-ийн 86-87 дугаар тал/
Архангай аймгийн Авто тээврийн төвийн лавлагаа /хх-ийн 88 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав
2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Хужирт сумын чиглэлд 39-52 УНГ улсын дугаартай Чевролет Крузе маркийн автомашиныг жолоодож явахдаа Б.Ч нь замын хөдөлгөөний дүрэм, журам зөрчсөний улмаас Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг дэвсгэр, “Хөөврийн үр" гэх газар зам тээврийн осол гаргаж иргэн О.Бын амь насыг хохироосон гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Чг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ч нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч О.Бын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч “......” гэх мэдүүлэг , гэрч “......”гэх мэдүүлэг, хохирогч Д.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан талаар гарсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 сарын 20-ний өдрийн 368 дугаартай дүгнэлт, тус албаны шинжээч эмч С.Хийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 368 дугаартай /нэмэлт/ дүгнэлт Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 69 дугаартай шинжээчийн дүгнэлт, тус тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 98 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Ч авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохиол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд торгох ялыг оногдуулж, шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
гэж заасан байх тул шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ч нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж түүнд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хохирогчид гаргуулахаар заасан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Чг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэдэлгэрт хохирогчид учирсан хохирлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тайлбарласугай.
хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, “Чевролет Крузе” 39-52 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Чд буцаан олгосугай.
7. Шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эртэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын бичлэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ч нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР