Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/48

 

                           *******, ******* нарт холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай        

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор ******* /цахим/

Шүүгдэгч *******, ******* /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* /цахим/ нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж, шийдвэрлэн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч *******гийн давж заалдах гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай, ********************индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол улсын иргэн, ************** аймгийн ************ суманд *********оны ** дугаар сарын ***-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл **, эхнэр, * хүүхдийн хамт амьдрах, *******хот ******* дүүргийн * дугаар хороо, ** байр, ********* тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:**********/

******* овогт , Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн суманд **** оны ** дүгээр сарын ***-ний өдөр төрсөн, *** настай, бага боловсролтой, уул уурхайн тэсэлгээчин мэргэжилтэй, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг сумын * дугаар баг, Баянсуудлын **** тоотод оршин суух, энэ хэрэгг холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД: *********/ урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан.

-2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №2023/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймаг сумын 6 дугаар баг, Баянхангайн 33-3301 тоот хашаанд байсан иргэн эзэмшлийн УБЗ улсын дугаартай Хьюндай старекс загварын тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авахдаа машин механизм ашиглан үйлдэж 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын Прокурорын газраас: *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасныг баримтлан *******ыг 02 жилийн хугацаагаар хорих ялаар, *******г 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн № 2023/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 03 жил 01 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******т оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял, *******д оногдуулсан 03 жил 01 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 33 хоног, *******гийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 222 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдан,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******, ******* нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Намайг *******тай бүлэглэн бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон. Би бол уг машины моторыг *******тай нийлж хулгай хийгээгүй. Би хулгай хийгээгүй гэдгээ нотлох гэж насанд хүрсэн гэрч , хоёрыг шүүх хуралдаанд оруулсан тэр 2 гэрч намайг биш байна гэсэн. Мөн ******* надтай хамт хулгай хийгээгүй өөр хүнтэй очсон гэдэг. Гэтэл шүүх намайг 2 жилээр ялласанд гомдолтой байна.

2.Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт гэрчүүдийн мэдүүлгийг уншихаар 2 биш өөр олон хүн байсан нь харагдаад байна.

3.Намайг араас машинтай хүрч ирж моторыг ачилцсан гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон нь насанд хүрээгүй гэрч мэдүүлгээр тодорхой байна гэж яллаад байна. Тэр насанд хүрээгүй гэрч чинь ядам хуруу нь байхгүй гэж тодорхой мэдүүлсэн миний бол ядам хуруу байгаа. Мөн насанд хүрээгүй гэрч  нийт 8 хүн байсан гэдэг. Эхлээд цагаан өнгийн портер машинтай 3 хүн ирсэн. 2 дараа нь цэнхэр өнгийн приус 20той 3 хүн нийт 8 хүн байсан гэж мэдүүлдэг. Надад бол цагаан өнгийн портер машин байхгүй. Гэрчүүд бол 50 орчим насны  махлагдуу намхан хүн байсан гэдэг. Би хийгээгүй хэргийнхээ төлөө ял авч байгаад гомдолтой байна. ******* бол манайд жил шахуу амьдарсан. Би үүнийг дарамтлаад байсан зүйл байхгүй би төрсөн дүүгээсээ ч илүү ханддаг байсан. Намайг өмнө нь гэмт хэрэг үйлддэг байсан тэгээд энэ ******* эднийд байсан юм чинь энэ тэй хамт үйлдсэн л байгаа гэж хийсвэр дүгнэлт хийсэн намайг яллаад байна. Аль эсвэл энэ хэргийн эзэн холбогдогч тогтоогдохгүй болохоор надад энэ хэргийг тохоод байна. Миний бодож байгаагаар цагдаа дээр *******ыг дарамтлаад янз бүрээр ятгаад надтай хамт гэмт хэрэг үйлдсэн гэж хэлсэн юм биш биз ч гэж бодож байна. Хүн муу байж болно гэхдээ яагаад хийгээгүй хэргийнхээ төлөө ял шийтгүүлэх ёстой юм бэ? Хууль шүүх надад тусалж энэ хэргийн үнэн зөвийг олж өгнө үү. Хэрэв намайг дараа нь машинтай очиж мотор авсан гэж байгаа юм бол тэр гэрчүүд 7, 8 хүн ял шийтгүүлж байгаад гомдоод байна. Би ам бүл 8 уулаа амьдардаг. Миний үр хүүхэд ар гэр маань хүртэл хэцүү байна. Иймд эрхэм шүүгч та бүхэн энэ хэргийн үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Би энэ хэргийг дахин  мөрдөн байцаалтанд буцааж үнэ мөнийг олуулах хүсэлтэй байна. Иймд сум дахь сум дундын шүүхийн 2024/ШЦТ/32 тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Хэрэгт нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад намайг яллаж миний эрх зүйн байдлыг дордуулж байна гэжээ.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Намайг 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын цагдан хорих байр луу дуудлагаар авчирсан. Намайг энэ хэрэгт гүтгэж байна. Би хийгээгүй хэргийнхээ төлөө 10 сар хоригдож байна. ******* болохоор намайг цагдаа нар айлгаж сүрдүүлээд, таныг энэ хэргийг хийсэн гээд хэлчих гэсэн. Намайг өршөөлд хамрагдаад ялгүй гарчихна, таныг ял эдэлж байгаа болохоор таныг ялаа нэмүүлээд явна гэж хэлсэн. Би энэ хэргийг огтоос үйлдээгүй. Үнэхээр хэрэг хийсэн бол хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээгээд зохих арга хэмжээгээ аваад ялаа эдлээд явах байсан. Хийгээгүй болохоор надад гомдолтой байна гэв.

Шүүгдэгч*******гийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийг буруу зүйлчилсэн гэж үзэж байна. *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах нь үндэслэлгүй байна. Машин механизм ашигласан гэж үзсэн байна. Гэтэл тухайн моторыг хэний эзэмшлийн, ямар загварын ямар өнгийн, хэд гэсэн улсын дугаартай ямар тээврийн хэрэгсэл ашигласан болохыг тогтоосон зүйл байхгүй байна. Уг гэмт хэргийн объектив талыг тогтоогоогүй байхад ингэж зүйлчилж ял оногдуулсныг буруу гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй байхад, хэргийг буруу зүйлчилж шийдвэрлэсэн байна гэж үзэж байна. ******* *******гийн машин гэж мэдүүлсэн боловч *******д машин байдаггүй. Байдаг талаар тогтоосон зүйл байхгүй. Алдагдсан моторыг олоогүй байгаа. Олдоггүй юм аа гэхэд хэн хэдэн төгрөгөөр худалдан авсан бэ?. *******гийн ямар оролцоо байгааг тогтоогоогүй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн зүйл заалт хэсгийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-д заасан үндэслэлд хамаарч байна.

... Шүүгдэгч давж заалдах гомдолдоо хэргийг буцааж өгнө үү гэсэн байсан. Миний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан уг хэргийн талаар бүхий л шалгалтыг явуулсан боловч хангалттай нотлогдоогүй учир шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг үндэслэл болгож, *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:               

*******, ******* нар нь бусдын эд хөрөнгөд хууль бусаар халдаж, хулгайлсан үйл баримт тогтоогдож байна. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль ёсны дүгнэлт үйлдэж, ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн давж заалдах гомдолд  дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймаг сумын * дугаар баг, Баянхангайн ******* тоот хашаанд байсан иргэн эзэмшлийн УБЗ улсын дугаартай Хьюндай старекс загварын тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авахдаа машин механизм ашиглан үйлдэж 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:  

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгээд би уг машиныг сумын 6 дугаар баг, Баянхангайн ******** тоот хашаанд хүргэн Мөнхбатын хашаанд 2019 оны 09 дүгээр сард үлдээсэн. Яагаад гэвэл уг машины барвааны шаариг нурсан болохоор нь тэнд үлдээсэн. Тэгээд би 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цагийн орчим уг хашаанд байгаа машинаасаа ямааны сам аваад хаалгыг нь цоожлоод явахад зүгээр байсан. Харин 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр манай хүргэн Мөнхбатын дээрх машин байгаа хаягны урд талын айлын гэдэг хүн нэг хүний хамт манай гэрт Орхироод 16 цагийн орчим ирээд машины чинь моторыг 2 хүн аваад явсан таныг таньдаг гэж хэлээд байсан болохоор би өгөөд явуулсан гэж надад хэлэхээр нь би тэр өдөр хүрч ирээд хүргэн Мөнхбатын хашаанд байсан машинаа харсан чинь уг машины мотор алга болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. .. Би өөрийн хулгайд алдсан Старекс машины моторын мөнгөн дүнг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн“....2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймаг сумын * дугаар баг, Баянхангай гэх газарт байсан айлын хашаанаас Старекс маркийн машины моторыг нэрийг нь мэдэхгүй хүний хамт тайлж авсан. Тэр өдөр би гийн гэрээс хот явлаа гэж гараад нэгдсэн эмнэлгийн тэнд явж байгаад нэг ахтай тааралдсан. Тэгсэн тэр ах старекс машины мотор тайлж өгөөч мөнгө өгье гэхээр нь тэр хүний хамт тайлсан. Надад 150000 төгрөг өгсөн. Тэр хүн намайг Баянхангай руу дагуулж яваад Старекс машины моторыг тайлж аваад цагаан өнгийн портер дээр ачаад аваад явсан..” гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн өгсөн “...Би энэ гэмт хэрэгт холбогдсноо мэдээгүй. 2020 оны сард эрүүгийн төлөөлөгч Хараа дуудаж уулзаад Баянхангайд машины мотор алдагдсан байна чамайг мотор хулгайлсан гэж сэжиглэж байна гэхээр нь би ийм хэрэг хийгээгүй гэж хэлсэн. Намайг Алтанцөгц гэдэг байцаагчтай уулзуулахаар нь би уулзаад ийм хэрэг хийгээгүй гэхэд намайг яв яв гэсэн. Тэр үед би *******тай хамт явж байсан чинь *******ыг Хараа төлөөлөгч уулзана гээд аваад үлдсэн. ******* орой гэртээ ирэхгүй байхаар нь цагдаа дээр ирж асуухад явуулсан гэхээр нь ах очиход ахынд ******* сууж байсан чи харихгүй юм уу гэхэд намайг тантай битгий уулз гэсэн гэж ******* хэлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би Дорнод аймгийн Матад суманд байсан гэж бодож байсан чинь би 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр сумын Хэрх тосгонд байсан юм байна лээ. Дорнод аймаг руу 2020 оны 04 дүгээр сарын сүүлчээр явсан. Надад ямар ч портер ачааны машин тэрэг байгаагүй. Дорнод аймгийн Матад сумаас 2020 оны 08 дугаар сард ирэхдээ цэнхэр өнгийн супер портер маркийн машинтай ирсэн...” гэх мэдүүлэг

Гэрч Ц.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....2020 оны 04 дүгээр сард найз аар хог ачуулах гээд утсаар дуудсан. Хогоо ачих гээд гэрээс гарсан чинь манай арын айлын хашаан дотор хүмүүс байхаар нь хөөе юу болж байна гээд хашаан дээгүүрээ өндийж хараад хэлсэн чинь энэ машины моторыг тайлаадах гэсэн юм хөдөө аваачиж бонго машинд угсарна гэсэн. Нацагаа ах хаана байна гэсэн чинь урагшаа гарсан одоо ирнэ гэхээр нь Нацагаа ахыг ирэхээр нь уулзуулаарай гэсэж хэлсэн. Тэгээд ын хамт хогоо асгачихаад ирсэн чинь аль хэдийн ачаад явсан байсан. Мөн би хогоо асгахаас өмнө найз ын хамт арын айлын хашаанд орж тэр хоёр хүнтэй уулзсан. Одоо энэ хоёр зогсож байгаа хүний залуу нь болох ******* мөн байна. Харин энэ гэх залуу нь тэр үед байгаагүй үүнээс өөр 50 орчим насны хөгшин хүн байсан...” гэх мэдүүлэг

Гэрч М.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....2020 оны 04 дүгээр сард манай найз утасдаад хог ачилцаад өг гэхээр нь би тэднийд очсон. Хогоо ачих гээд байж байтал энэ юу болоод байна гээд арынхаа айлын хашаа руу хамт оръё гэхээр нь хамт орсон. Тэгсэн уг хашаанд хоёр хүн машины мотор тайлж байсан. Хөгшин хүн нь 50 орчим насны, залуу нь 18-19 орчим насны хоёр хүн байсан. Тэгээд тэр хоёр хүнээс юу болсон талаар асуухад эзэн нь ав гэж хэлсэн гэж байсан. Би нэг их тоогоогүй, харин сайн асууж ярилцаж байсан. Залуу нь энэ зогсож байгаа ******* гэх залуу мөн байна, харин нөгөөдөх нь энэ зогсож байгаа гээс өөр хөгшин хүн байсан...” гэх мэдүүлэг

Гэрч 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.... Би хэдний өдөр байсныг сайн санахгүй байна барагцаалбал 7 хоногийн өмнө үдээс хойш цагаан өнгийн жижиг суудлын тэрэгтэй хүмүүс уг хашааны том хаалганы үүдэнд зогссон. Тэгээд уг машины жолооч талаас нь хөх саарал өнгийн комбинзон өмссөн 30 орчим насны залуу буугаад уг хашааны том хаалганых нь урд хэсэгт нь байх онгорхойгоор ороод дараа нь уг хашаанаас 2 залуу бууж ирээд хашааны том хаалгыг түлхэж байгаа харагдсан. Би тэгээд яваад өгсөн.... Тэдгээр 3 залуугийн хоёр нь бараан өнгийн хувцастай, нэг нь саарал өнгийн ажлын комбинзон шиг хувцастай байсан. Би дээрх гурван залууг харвал танихгүй. Одоо бодоход цагаан өнгийн приус-30 загварын машин байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/

Насанд хүрээгүй гэрч Б. 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Тэр өдөр 14 цагийн орчим 2 эрэгтэй хүн худгийн урд талд байдаг эзэнгүй хоосон хашаа руу орж байгаа харагдсан. Уг хашаан дотор цагаан өнгийн машин байсан. Тэр 2 эрэгтэй хүн уг хашааны баруун талаар давж орсон мөн тэр хоёр хүний залуу нь хар өнгийн цүнхтэй юм бариад орж байсан. Тэгээд уг хашаанд байсан машины моторыг тайлаад дууссаных нь дараа цагаан өнгийн портер машин ирсэн. Уг цагаан өнгийн портер машин том хаалгаар уг хашаа руу орсон. Тэр цагаан өнгийн портер дээр хашаанд байсан машины моторыг тайлаад 3 хүн уг моторыг өргөөд ачсан. Уг моторыг ачиж дууссаны дараа цэнхэр өнгийн приус-20 маркийн машинтай хүмүүс дээрх хүмүүс дээр ирсэн. Тэгээд цэнхэр өнгийн приус-20 загварын машинтай хүмүүс мөн цагаан өнгийн портер машинтай хүмүүс хогийн цэгийн зүг рүү яваад өгсөн ..... Эхлээд мотор тайлж байсан 2 хүн дараа нь цагаан өнгийн портер машинтай 3 хүн ирсэн, мөн дараа нь цэнхэр өнгийн приус-20 маркийн машинтай 3 хүн ирсэн байсан.... Хамгийн эхлээд уг хашаа руу орсон хоёр хүний нэг нь болох 20 орчим насны 180 орчим өндөртэй, туранхай биетэй эрэгтэй хүн байсан. Уг эрэгтэй хүн хар өнгийн бэлтгэлийн өмдтэй байсан дээгүүрээ улаан өнгийн малгайтай цамцтай байсан, мөн улаан өнгийн пүүзтэй байсан. Тэр залуу хар өнгийн богино үстэй байсан. Мөн хүзүүнийхээ зүүн хэсэгт сорвитой байсан шиг санаж байна. Уг залуутай хамгийн анх хамт орсон 2 дахь хүн нь 40 гаран насны намхан махлагдуу биетэй эрэгтэй байсан. Тэр ахын зүүн гарын дотор талд нь нохойд хазуулсан юм шиг сорвитой байсан. Приус-20 машинтай ирсэн 3 хүний нэг хүнийх нь зүүн гарын ядам хуруу байхгүй байсан. Уг эрэгтэй хүн 30 гаран насны эрэгтэй байсан. Мөн тэр машинаас ахиад нэг эрэгтэй хүн бууж ирсэн тэр эрэгтэй хүний зүүн гарынх нь алганы ар талд шивээстэй байсан уг шивээс нь адууны шивээс байсан шиг санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/

Гэрч 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “....Тухайн үед *******ыг Зүүнхараа луу Улаанаа гэж дууддаг нэг ах дуудаад явсан. Тэгээд тэрээр Улаанбаатар хотоос Зүүнхараа луу явсан юм. Эхлээд ******* нь надад зардлын мөнгө байхгүй гээд байсан чинь Улаанаа гэдэг хүн унаанд суугаад хүрээд ир мөнгийг нь өгчихье гээд байсан. Удалгүй ******* Дорнод аймгийн Матад сум руу ажил хийхээр явсан. Матадаас 7 билүү 8 дугаар сард ирснийхээ дараа надад би хэрэгт холбогдчихлоо Зүүнхараад байхад улаанаа ах намайг машины мотор сугалаад өгчих баригдвал ах нь арыг нь даана гээд машины мотор цуг хулгайлсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 116 дугаар тал/

Насанд хүрээгүй гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн “.....Миний тоглож байсан хашааны хажуу талын хашаа байсан шиг санагдаж байна эзэнгүй хашааны үүдэнд цагаан билүү цэнхэр өнгийн байлуу одоо сайн санахгүй байна портер маркийн машин ирээд хоёр хүн буугаад хашаа руу орсон. Дараа нь эргээд хашааны гаднаас хүн орж байсан. Нийт 3 билүү 4 хүн байсан шиг санаж байна. Тэгээд дотор нь байсан цагаан өнгийн машины копутыг сөхчихсөн байсан. Би хашааны гаднаас л харсан. Тэр хүмүүс машины моторыг нь салгаж авч байгаа харагдсан.... Нэг ахынх нь нэг хуруу байхгүй байсан. Аль хуруу нь байхгүй байсныг нь би мэдэхгүй байна. Хуруугүй гарынхаа сарвууны ар хэсэг дээр битүү шивээстэй байсан. Өөр нэг ах нь хүзүүнийхээ ард шивээстэй байлуу сорвитой байлуу би сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 118 дугаар тал/

Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өгсөн “...2020 оны 04 дүгээр сард Хэрх тосгоноос ирээд сумын Баянхангайд байх айлын хашаанаас машины мотор ганцаараа хулгайлж авсан нь үнэн...” гэх /хх-ийн 62 тал/,

Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өгсөн “...Би гэдэг хүнтэй 2019 онд Зүүнхараад самарт явж байгаад танилцсан. Тэгээд самарт явж ирчихээд тэднийд амьдрах болсон.  .....2020 оны 04 дүгээр сарын эхээр өглөө эрт Улаанаа // ах намайг хоёулаа хойшоо явж айлын төмс ачаад ирье гэхээр нь би цуг явсан. Тэгээд Улаанаа ахын гэрээс буюу Хэрх тосгоны сургуулийн хажуу талаас гийн цэнхэр өнгийн Портер маркийн машинтай чигээрээ яваад төмөр замын гарам гараад замын хойд талд байх гэр хороололд нэг айлын гадаа ирсэн. Тухайн айлын хашаанд ороход саарал өнгийн Старекс маркийн ммашин байсан бөгөөд Улаанаа ах надад “хоёулаа энэ машины моторыг тайлж авъя, ах нь эзэнтэй нь ярчихлаа” гэхээр нь би “ахаа эзнийг нь ирэхээр болъё, эзэнгүй айл байна, хэрэгт ороод шоронд явчихвал яах юм бэ” гэхэд “зүгээрээ ах нь чамайг юунд ч холбогдуулахгүй, би хэлчихсэн байгаа” гэсэн. Тэгээд бид хоёр дээрх машины моторыг тайлж аваад Улаанаа ахын машинд ачсан. Машины моторыг тайлж байхад гаднаас нэг ах орж ирээд юу болоод байгаа юм бэ гэхэд Улаанаа ах “би хүнтэй нь ярьчихсан байгаа та битгий санаа зов” гэж хэлээд гаргасан машины моторыг ачиж аваад хэрх тосгон руу Улаанаа ахын гэр лүү явсан. Явах замдаа Хараа голын гүүрэн дээр намайг буулгаад Улаанаа ах өөрөө Зүүнхараа орлоо гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 134 тал/,

Яллагдагч *******ын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “....2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ******* бид хоёрыг тухайн үеийн GN буудал, одоогийн Тод дэлгүүрийн урд байхад 50 орчим насны махлагдуу ах ирээд “...Баянхайнгайгаас машины мотор тайлаад ачаад өгчих” гэсэн. Тэгээд бид 3 төмөр замын хойно Баянхангайд айлын хашаанд байх Старекс маркийн машины мотрыг тайлж авсан. Тэгээд тайлж авсан мотороо гийн Портер маркийн машинд ачаад явсан.  ...Бид гурав машины моторыг төмөр ачсан ачааны машинд ачиж Улаанбаатар хот руу явуулсан...” гэх /хх-ийн 153 тал/

Яллагдагч *******ын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би *******тэй цуг тухайн машины моторыг авсан гэдгийгээ хүлээн зөвшөөрч байна.  ...Би хулгайн мотор гэдгийг мэдээгүй. Урд нь би *******гээс айгаад ганцаараа авсан гэж худал хэлсэн. намайг “чимээгүй байгаарай, үгүй бол чамайг ална, чамайг алчихсан байхад яах ч үгүй” гээд айлгаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 155 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 16-18 дугаар хуудас/

Хьюндай старекс машины моторыг тайлж байсан хүн энэ хүмүүс дотор байгаа эсэхийг гэрч Ц.аар таньж олуулахад 7 дугаартай *******ыг заасан талаарх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 53-54 дүгээр тал/

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 67 дугаар тал/ Шүүгдэгч ******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр тал/

Шүүгдэгч *******гийн биед үзлэг хийж зүүн гарын хурууны дутуу, хоёр гар болон биед байгаа шивээсийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 119-122 дугаар тал/

Хьюндай старекс маркийн машины хулгайд алдагдсан хөдөлгүүрийг 500000 төгрөгөөр үнэлсэн Арвижих эстимэйт ХХК-ний эд зүйлийн үнэлгээ /Хх-н 127 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан “машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан  зохих шүүгдэгч нарт 02 жилийн хорих ял оногдуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзнэ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д “.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

17 дугаар зүйлийн 2-д “Энэ гэмт хэргийг: 2.4-д “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.

3.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтыг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй, прокуророос ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн  байна.

4.Шүүгдэгч *******гийн зүгээс “... уг гэмт хэргийг би үйлдээгүй, Т.******* худлаа мэдүүлж байна. Хилсээр шийтгэгдсэн тул хэргийг хянан үзэж цагаатгаж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь: Хэдийгээр шүүгдэгч Т.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******тэй хамт үйлдээгүй гэж өмнөх мэдүүлгүүдээ үгүйсгэсэн боловч тэрээр цаг хугацаа, орон зай, үйл баримтын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд гэрч Ц.ын “манай арын айлын хашаан дотор хүмүүс байхаар нь хөөе юу болж байна гээд хашаан дээгүүрээ өндийж хараад хэлсэн чинь энэ машины моторыг тайлаадах гэсэн юм хөдөө аваачиж бонго машинд угсарна гэсэн. Нацагаа ах хаана байна гэсэн чинь урагшаа гарсан одоо ирнэ гэхээр нь Нацагаа ахыг ирэхээр нь уулзуулаарай гэсэж хэлсэн. Тэгээд ын хамт хогоо асгачихаад ирсэн чинь аль хэдийн ачаад явсан байсан.” гэх, насанд хүрээгүй гэрч Б. “...Приус-20 машинтай ирсэн 3 хүний нэг хүнийх нь зүүн гарын ядам хуруу байхгүй байсан. Уг эрэгтэй хүн 30 гаран насны эрэгтэй байсан. Мөн тэр машинаас ахиад нэг эрэгтэй хүн бууж ирсэн тэр эрэгтэй хүний зүүн гарынх нь алганы ар талд шивээстэй байсан уг шивээс нь адууны шивээс байсан шиг санаж байна” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж тэд хамтран 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймаг сумын 6 дугаар баг, Баянхангайн 33-3301 тоот хашаанд байсан иргэн эзэмшлийн УБЗ улсын дугаартай Хьюндай старекс загварын тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авахдаа машин механизм ашиглан үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон гэж үзнэ.

5.Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/32 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ                              

                                ШҮҮГЧ                                   Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                            Б.ЭРДЭНЭХИШИГ