2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/06597

 

2025            08              29                                           192/ШШ2025/06597

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б 1988 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Дизель станц, уурын зуухны засвар үйлчилгээний нэгдлийн Сэргээгдэх эрчим хүчний эрдэм шинжилгээний секторт инженерээр,

1989 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ЭХУУҮГЯ-ны харьяа Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн нэгдэлд инженерээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                  Н.ХАНГАЛ НГАЛ