| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Хангал |
| Хэргийн индекс | 192/2025/06910/И |
| Дугаар | 192/ШШ2025/06131 |
| Огноо | 2025-08-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/06131
2025 08 05 192/ШШ2025/06131
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б1990 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Төв аймгийн Аргалант сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчноор,
1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын 4 дүгээр цахилгаан станцын туслах аж ахуйд үхрийн саальчнаар,
1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Төв аймгийн Аргалант сумын Эрдэнэт сүрэг компанид саальчнаар,
1993 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Монгол-Английн хамтарсан “Тэмүүжин менч” компанид оёдолчноор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГА НГАЛ