| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 101/2023/05184/И |
| Дугаар | 192/ШШ2025/05878 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/05878
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.9, 359 дүгээр зүйлийн 359.1 дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, хариуцагч ***с 70,672,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***-д олгон, үлдэх 56,875,200 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ***-аас 42,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч ***т олгож, сөрөг нэхэмжлэлээс 13,200,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэхь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 836,983 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***с 511,314 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***-д олгон, хариуцагчаас төлсөн 1,270,933 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн нэхэмжлэгч ***-аас 367,950 төгрөг гаргуулж хариуцагч ***т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Даргалагч, шүүгч Б.Ганцэцэг