2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/05759

 

 

 

 

                                               

 

 

 

     2025           07              08                                           192/ШШ2025/05759       

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан  З г  нарын гэрлэлтийг цуцалсугай.  

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан  2008 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Э.эх Ц. асрамжид үлдээсүгэй.

 

3. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгүүд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э болон хариуцагч Ц.А нар хүүхдийн тэтгэлэг, нэмэлт зардал, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хүрээнд дараах байдлаар эвлэрснийг баталсугай. Үүнд:

 

1/ Нэхэмжлэгч Б.Э нь охин Э. их, дээд сургуулийн /гадаад болон дотоодын/ бакалавр, магистрын сургалтын төлбөрийг бүрэн хэмжээгээр хариуцах ба үүнтэй холбоотойгоор тэрээр гэр бүлийн тухай хуульд заасан хугацаа болон хэмжээгээр төлөх хүүхдийн тэтгэлгээс чөлөөлөгдөнө;

2/ Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ц.А орон сууц, авто зогсоол, “ ББСБ” ХХК-ийн 13 хувийн хувьцаа,  маркийн тээврийн хэрэгслийн өмчлөл, эзэмших эрхийг тус тус шилжүүлнэ;

3/ Нэхэмжлэгч Б.Э өмчлөлд эрхийн улсын Ү- дугаарт бүртгэлтэй, орон сууц,  оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө үлдэнэ. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                     

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                            Н.ХАНГА НГАЛ