2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/07248

 

 

 

 

 

 

 

 

    2025           09           16                                         192/ШШ2025/07248                 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг  би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо,  **************** байрлах, Х******** ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, ****** тоотод оршин суух, А******* овогт М******* С******* /РД:*******/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 29,936,744.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Х****** ХК нь харилцагч М.С*******ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2010132267 дугаартай зээлийн гэрээ байгуулан 29,800,000 төгрөгийг жилийн 21,60 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, онлайн уртаар зээл олгосон. 2010132267 зээлийн төлөлтөд үндсэн зээл 993,333 төгрөг, хүүнд 476,370.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 96.22 төгрөг, нийт 1,469,800 төгрөгийг төлсөн байна. М.С******* нь 2010132267 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 35, зээлийн үлдэгдэл 28,806,666.67 төгрөг, хүү 1,125,374.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,702.68 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 29,936,744.21 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 29,936,744.21 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Х******* ХК нь хариуцагч М.С*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,936,744.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.С******* нь нэхэмжлэлийн шаардлага 29,936,744.21 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,993,674.42 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,993,674.42 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,993,674.42 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,993,674.42 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,993,674.42 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,993,674.42 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,993,674.42 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,993,674.42 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,993,674.42 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,993,674.42 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6 дахь хэсэг, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х****** ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 29,936,744.21 төгрөг гаргуулахыг хариуцагч М.С******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,993,674.42 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,993,674.42 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,993,674.42 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,993,674.42 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,993,674.42 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,993,674.42 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,993,674.42 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,993,674.42 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,993,674.42 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,993,674.42 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,634 төгрөгийн 50 хувь болох 153,817 төгрөгийг хариуцагч М.С*******аас, үлдэх 50 хувь буюу 153,817 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж нэхэмжлэгч Х****** ХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНБИЛЭГ