2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/06796

 

 

 

 

 

 

 

2025 09 04

192/ШШ2025/06796

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД: *******/,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, ******* *******, 60 дугаар байр, 10 тоот хаягт оршин суух, ******* *******ин овогт ******* /РД: ТГ910719/ нарын нэхэмжлэлтэй,

 

иуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 30 дугаар хороо, Монел тоот хаягт оршин суух, овогт /РД: РВ970512/-т холбогдох,

 

Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, , ар зайсан гудамж, дүгээр байр, тоот хаягт байрлах, 87 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, зардалд 13,317,545 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Э.******* нь Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, , ар зайсан гудамж, дүгээр байр, тоот хаягт байрлах, 87 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд уг орон сууцны зориулалттай үл хөдлөх эд эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд уг орон сууцыг 2024 оны 5 дугаар сард гэгч этгээд нь 1 сарын 1,100,000 төгрөгийн төлбөртэйгөөр, 1 жилийн хугацаатайгаар хөлслөхөөр болж нэхэмжлэгч Э.тай тохиролцож тус орон сууцанд орсон. Ингээд сар, сардаа төлбөр болох 1,100,000 төгрөгийг төлж, 4 сарын хугацаатайгаар хөлсөлж байгаад 2024 оны 9 дүгээр сард гэрээг хугацаанаас нь өмнө дуусгаж орон сууцыг орон сууцыг хүлээлгэж өгөхөөр болсон. Ингэхдээ манай танил дүү байгаа, сар сард нь түрээсээ авдаг юм чинь манай дүүг оруулчих гээд дүү гэх хариуцагч Н.ыг нэхэмжлэгч Э.тай уулзуулсан байдаг. Орон сууцны хөлсөлсний сарын төлбөр нь 1,100,000 төгрөг, СӨХ-ны төлбөр сарын 50,000,000 төгрөг, цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө дээрх төлбөр дээр нэмж төлөхөөр тохиролцож, хариуцагч Н. 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр орон сууцанд амьдарч эхэлсэн. Эхний сарын төлбөр болох 1,100,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Э.ын тоот дансанд шилжүүлсэн. Энэхүү төлбөрөөс өөр ямар нэгэн төлбөрийг төлөөгүй. Орон сууц хөлсөлсөн төлбөр болон ашиглалтын бусад зардлуудыг төлөхийг шаардсан боловч хариуцагч нь барилгын ажил хийдэг, улирлын чанартай учраас өвөл ажил түр зогсчихлоо, он гараад өмнөх төлбөрүүдээ бөөнд нь төлнө гэж нэхэмжлэгч нараас гуйгаад байсан учир хэлсэн хугацаандаа төлбөрөө төлчих байх гээд орон сууцаасаа гаргалгүй түр хүлээсэн. Ингээд 2025 он гарсан боловч төлбөрөө төлөхгүй мөн л элдэв шалтаг тоочоод өнөөдрийг хүрсэн. Эхэндээ утсаа аваад ажил болохгүй байна, өмнө нь хийсэн ажлын мөнгө төгрөг нь орж ирэхгүй байна гэх зэргээр хэлдэг байсан боловч сүүлдээ утсаа авахаа больсон, байрандаа очиж төлбөрөө нэхэх гэхээр гэр бүлийн хүмүүс нь байдаг боловч хариуцагчийг хөдөө ажлаар явсан, ирэхээр нь өмнөх төлбөрөө төлөөд орон сууцыг чинь хүлээлгэж өгнө гээд гардаггүй болон холбогдох бусад зардлаа төлөх, хэрэв 2025 оны 5 дугаар сард төлбөрөө төлөөгүй тохиолдолд орон сууцыг чөлөөлж өгөөрэй гэж хариуцагчид сануулсан боловч өнөөдрийн байдлаар төлбөрөө төлөөгүй, орон сууцыг чөлөөлж өгөөгүй тул хуулийн байгууллагад хандахаас өөр аргагүй болсон. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Э.*******ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн дүгээр хороо, , ар зайсан гудамж, дүгээр байр, тоот хаягт байрлах, 87 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Н.ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, 2024 оны 9 сараас 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд орон сууцыг хөлсөлсөн төлбөр болох 9,900,000 төгрөг, 9 сарын хугацааны эрчим хүч хэрэглэсэн төлбөр болох 1,967,545 төгрөг, 9 сарын хугацааны СӨХ-ны төлбөр 450,000 төгрөг, байрыг ашиглаж муутгасан тул засварлах зардалд 1,000,000 төгрөг нийт 13,317,545 төгрөгийг хариуцагч Н.аас гаргуулж өгнө үү. гэжээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Э.*******, Э. нарын нэхэмжлэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, зардалд 13,317,545 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,317,545 төгрөгийн 1,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлээс үлдэх ,817,545 төгрөг гаргуулах болон үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, талууд дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

1. Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, , ар зайсан гудамж, дүгээр байр, тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх,

2. Нэхэмжлэлээс үлдэх ,817,545 төгрөгийг 3 сарын хугацаанд хуваан төлөхөөр буюу 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны дүгээр сарын 28-ны өдөр 3,817,545 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.*******, Э. нар нь хариуцагч Н.т холбогдуулан Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, , ар зайсан гудамж, дүгээр байр, тоот хаягт байрлах, 87 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, зардалд 13,317,545 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,317,545 төгрөгийн 1,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлээс үлдэх ,817,545 төгрөг гаргуулах болон үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч, Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, , ар зайсан гудамж, дүгээр байр, тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх, Нэхэмжлэлээс үлдэх ,817,545 төгрөгийг 3 сарын хугацаанд хуваан төлөхөөр буюу 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны дүгээр сарын 28-ны өдөр 3,817,545 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд, Э.*******, Э. нарын нэхэмжлэлтэй, Н.т холбогдох Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, , ар зайсан гудамж, дүгээр байр, тоот хаягт байрлах, 87 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, зардалд 13,317,545 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,317,545 төгрөгийн 1,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлээс үлдэх ,817,545 төгрөг гаргуулах болон үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч, Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, , ар зайсан гудамж, дүгээр байр, тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх, Нэхэмжлэлээс үлдэх ,817,545 төгрөгийг 3 сарын хугацаанд хуваан төлөхөөр буюу 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны дүгээр сарын 28-ны өдөр 3,817,545 төгрөгийг төгрөгийг тус тус нэхэмжлэгч Э.*******, Э. нарт төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,738 төгрөгөөс Төрийн сангийн //-аас 147,369 төгрөг, хариуцагч Н.аас 147,369 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.*******, Э. нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД