| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2018/0062/Э |
| Дугаар | 69 |
| Огноо | 2018-03-16 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: Ж.Г, Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Жийн Г, М овогт Бийн Б нарт холбогдох 201603000093 тоот хэргийг хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ж.Г нь Б.Б, Ж.Д нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сард Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн “Өндөрийн өвөр” гэх газраас хохирогч Д.Эийн өмчлөлийн 1 тооны Монголын эр үхрийг нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Б нь Ж.Г, Ж.Д нартай бүлэглэн 2015 оны 10 дугаар сард Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн “Өндөрийн өвөр” гэх газраас хохирогч Д.Эийн өмчлөлийн 1 тооны Монголын эр үхрийг нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 201603000093 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Хохирогч Д.Эийн өгсөн:
“...2015 оны 10 дугаар сарын 14-16-ны хооронд өөрийн улаан ягаан зүсний нэг тооны хязаалан насны эр үхрээ бэлчээрээсээ алдсан. Тэгээд тэр хавиараа хайгаад сураглаад олдоогүй. Тэгэхээр нь би 2015 оны 11 сарын хэдэнд гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Сумын захиргаанд мал бүртгэдэг хүн дээр нь өөрийн биеэр орж бүртгүүлсэн. Үхрээ дагаж явдаггүй болохоор хаанаас алга болсонг нь сайн мэдэхгүй байна. Хүнүйн гол Өндөрийн өвөр хавиас л алга болсон байх. Тухайн үед хайгаад олоогүй болохоор захиргаанд орж бүртгүүлдэг гэхээр нь сумын захиргаанд бүртгүүлсэн. Зөв талын чих догол имтэй. Буруу талын чих нь ээмэгтэй. Ямар нэгэн сэжиглэж байгаа хүн байхгүй. Үхрийнхээ төлбөрийг авчихвал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28 дугаар тал/
* Гэрч Т.Мын өгсөн:
“...Д.Эгэдэг хүн үхэр алдсан талаар мэднэ. Мал нь манайд байдаг юм. 2015 оны 10 сарын дундуур байх би 3 хоног үхрээ хараагүй юм тэгээд л Д.Ээгчийн ягаан зүсний хазаалан насны задгай эвэртэй, зөв талын чих ээмэгтэй, буруу талын чих дээрээсээ догол имтэй эр үхэр алга болсон байсан. Манай үхэр бол Өндөрийн өвөр, Цагаан толгой гэдэг газраар бэлчээрлэж байсан. Тэгээд Д.Ээгч хайгаад олоогүй. Манай үхэр өвөлжөөн дээрээ байсан. Үхрийн ээмэгний дугаарыг сайн мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг/1-р хх-ийн 29-30 дугаар тал/,
* Гэрч С.Арийн өгсөн:
“...2015 оны 11 сарын 10-ны өдөр хаанаас гэдгийг нь бичүүлээгүй хязаалан насны ягаан зүсний үхэр 2015 оны 11 сарын 12-13-ны хооронд нэг тооны үхэр алдсан гэж надад бүртгүүлсэн. Хэн ирж бүртгүүлсэн талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан бүртгэл дээр бичүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32 дугаар тал/
* Гэрч Б.Жийн өгсөн:
“...2015 оны 10 дугаар сарын дундуур байх би шөнө унтаж байхад манай нөхөр Д 02 цаг өнгөрч байхад намайг дуудаад чи босоод гэдэс арилгаадах гэхлээр би бостол манай хашаан дотор Д, Б.Б, манай хүү Ж.Г гурав нэг үхэр нядлаад янзалж байсан. Тэгээд би өөрийнхөө хүү Ж.Гаас миний хүү болж байгаа юм бэ? Хэний үхэр юм бэ гэж асуухад би хүнээс авцаатай байсан юм тэрнийгээ авсан гэж хэлсэн. Тэгээд би тэр үхрийн гэдсийг арилгаж өгчихөөд гэртээ орж ирсэн. Тэр өдрөө манай хүү Ж.Г махыг нь аваад Улаанбаатар хот руу явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34 дүгээр тал/
* Гэрч Б.Бийн өгсөн:
“...2015 оны 10 сард байх хэдэнд гэдэгийг нь сайн санахгүй байна. Улаанбаатар хот явах гэж байгаа малын гарал үүслийн бичиг надаас хийлгэж авсан. Бичиг өгөхдөө тухайн малыг нь нүдээрээ хараагүй. Сумын засаг даргын малчин учраас би хулгай хийхгүй байх гэж бодоод хийж өгсөн юм. Тухайн үед Ж.Г малынхаа зүс имийг сайн бичүүлээд байсан болохоор хулгайн мал гэж бодоогүй. Мал тооллогоор Ж.Г ямар нэгэн мал тоолуулаагүй. Хүнтэй эвсэг ямар нэг буруу зан байхгүй. Багаасаа хагас өнчин өссөн айлд мал хардаг болохоор гайгүй л хүүхэд гэж боддог...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 35-36 дугаар тал/,
* Сэжигтэн, яллагдагч Ж.Гын өгсөн:
“...2015 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Надад мөнгөний хэрэг болоод байхаар нь хулгай хийе гэж бодоод найз Б.Бийнд очсон. Б.Бөд би мөнгөний хэрэг болоод байна, найздаа тус болоод нэг үхэр хулгай хийгээд өгөөч гэж хэлсэн. Б.Б тийм их мөнгө хэрэг болоод байгаа юм уу, тэгье гэж хэлсэн. Тэгээд би Б.Бийг гэрээс нь аваад Хайрхан сумын төв рүү орж ирсэн. Төвд орж ирээд би хойд аав Дд мөнгөний хэрэг болоод байна., хоёр дүү нь үхэр аваад ирье гэж хэлсэн. Д ах оруулаад ир ах нь алаад өгье, унаа чинь бэлэн юм уу гэж хэлсэн. Тэгээд Б.Б бид хоёр орой 21 цагийн үед сумын төвөөс хойд зүгт миний Мустанг-5 маркийн мотоциклоор гарсан. Сумын төвөөс хойд зүгт гараад 7 км орчим газар явж байтал Өндөр гэдэг уулын өвөрт хэсэг үхэр байсан. Б.Б тэр үхэр лүү мотоциклийнхоо гэрлийг тусгаад би мотоцикль дээрээсээ бугуйл шидэж нэг үхэр барьж авсан. Бугуйл нэг үхэрт оронгуут нь би мотоциклоосоо үсэрч бууж чирэгдээд Б.Б, Д ахыг авчирах уу? гэж хэлсэн. Би тэг тэг гээд Б.Бийг мотоциклоор явуулсан. Б.Б Д ахыг аваад ирсэн. Би үхрээ бариад байж байсан. Д ах хүрч ирээд үхэрний сүүлнээс мушгитал үхэр давхисан би араас нь дагаад гүйгээд байсан. Тэгээд би үхрээ хөтлөөд сумын төв рүү орж ирээд айлын эзэнгүй нурсан хашаанд оруулж уясан. Тэгээд би гэртээ иртэл Д ах, Б.Б хоёр гэртээ ирсэн байсан. Би тэр хоёрт уясан хашаагаа зааж өгөөд үхрээ аваад ир гээд явуулсан. Махыг янзалж төхөөрөөд дэлгэж тавьсан. Маргааш өглөө нь би махаа аваад замын унаагаар хот руу явсан. Хотод авчирч “Хүчит шонхор” зах дээр үхрийнхээ махыг 320.000 төгрөгөөр зарсан. Надад хот явж хувцас авах гээд мөнгөний хэрэг болоод байсан юм. Би өөрөө хулгай хийх санааг гаргасан. Биеэр жижигдүү, даргар эвэртэй, ягаан үнсэн сааралдуу гэмээр зүстэй, Монголын эр үхэр байсан. Би үхрийн шүд мэдэхгүй болохоор Б.Бөөс асуухад шүдлэн юм шиг байна гэж хэлж байсан. Д ахад хулгай хийх гэж байгаа талаар хэлсэн, мэдэж байсан. Бид хоёр аваад ирье гэж хэлсэн. Б.Б бид хоёрыг үхэрт явсан хойгуур Д ах хутгаа ирлэсэн байсан. Би Б.Бийг насанд хүрээгүй гэдгийг мэддэг. Найз болохоороо түүнийг гуйсан юм. Би өөрийнхөө эзэмшлийн улаан өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг унаж явсан. Миний мотоцикль эвдэрчихсэн манай гэрийн гадаа байгаа. Б.Бийн бөөрөнхий мяндсаар бугуйлдсан. Б.Б бугуйлаа өөрөө аваад явсан. Үнэлгээчний тогтоосон үнэлгээтэй танилцсан. Санал хүсэлт байхгүй. Өгөөмөр багийн дарга Батсүхээс дүү нь нэг үхэртэй хот явах гэж байгаа юм бичиг хийгээд өгөөч гэж хэлээд хийлгэж авсан. Батсүх даргад би малынхаа толгой ширийг үзүүлээгүй. Батсүх дарга намайг цагдаа дээр очиж зургийг нь авахуулаад бичиг аваарай гэж хэлсэн. Би цагдаагаас бичиг аваагүй. Махаа би Эрдэнэмандал сумаас Улаанбаатар хот руу явж байсан замын Истана маркийн машинаар ачиж хот оруулсан. Тэр машины жолоочийг би танихгүй, машины дугаарыг нь мэдэхгүй... ’ гэх мэдүүлэг/1-р хх-ийн 55-56 дугаар тал/
*Сэжигтэн, яллагдагч Б.Бийн өгсөн:
“...2015 оны 10 сард манайхыг намаржаан дээрээ байхад Ж.Г манайд мотоциколтой ирээд, цуг төв орчихоод ирье гэж хэлсэн. Тэгээд төв явах замдаа найз нь хот явах гэсэн юм, мөнгө цаас байхгүй, нэг үхэр аваад ороодхъё гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Д ахаас асууя гээд Хайрхан сумын төв орсон. Д ахтай Ж.Г уулзаад тэг тэг гэж байна, зөвшөөрсөн гээд Ж.Г бид хоёр эргээд сумын төвөөс хөдөө гарсан. Тэгээд Өндөрийн хажуугаар гараад Өндөрийн өдөрт очиход тэнд хэсэг үхэр байсан. Тэр үхэр дотроос Ж.Г нэг үхэр бугуйлдаж барьж авсан. Ж.Г үхрээ хөтлөөд, би араас нь туусан. Хэсэг газар туугаад үхэр нь явахгүй болонгуут Ж.Г төв ороод Д ахыг аваад ир гэж хэлсэн. Би мотоциклоор сумын төв ороод Д ахыг гэрээс нь авчирсан. Тэгээд Ж.Г үхрээ хөтлөөд Д ах хойноос туугаад явсан. Би мотоциклоо түрээд явсан. Машины гэрэл гарахаар нь Д ах бид хоёр замын хажуу руу гараад зогссон. Ж.Г үхрээ хөтлөөд явсан. Тэгээд Д ах бид хоёр сумын төв ороод Д ахын гэрт ирсэн. Гэрт нь ороод байж байтал Ж.Г ирсэн. Ж.Г ирээд Д ах бид хоёрт доор Мөнхөө ахын хашаанд уячихсан, үхрээ аваад ир гэж хэлсэн. Д ахын хашаанд янзалж төхөөрсөн. Тэгээд би Ж.Гынд хоночихоод маргааш өглөө нь гэрт хүргэж өгсөн. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Ж.Г хувцас авах мөнгөгүй гээд мөнгөний хэрэг байна гээд хулгай хийсэн. Намайг хамт хулгай хийгээд өгөөч гэж гуйсан. Ж.Г намайг насанд хүрээгүй гэдгийг мэднэ. Д ах намайг насанд хүрсэн эсэхийг мэдэхгүй. Ж.Г хулгайлсан үхрийнхээ махыг аваад хот явна гэж байсан. Ж.Г надад мөнгө өгөөгүй. Ягаан зүсний монголын жижиг биетэй үхэр байсан. Би тэр үхрийг шүдлэн насны үхэр юм уу гэж бодсон. Харанхуй байсан учир сайн мэдэхгүй байна. Хоёр талын чих нь цооронхой имтэй байсан. Дд хулгай хийж байгаа талаар Ж.Г хэлсэн. Би тэр хоёрыг уулзахад хажууд нь байгаагүй болохоор юу гэж ярьсаныг нь мэдэхгүй. Д ах хулгай хийж байгааг мэдэж байсан. Би гэрээсээ цагаан өнгийн бөөрөнхий мяндас авч гарсан юм. Түүгээрээ бугуйлдсан. Энэ мяндас одоо манай гэрт байгаа, миний өөрийн эзэмшлийнх байгаа юм. Үнэлгээг зөвшөөрч байна. Ж.Г бид хоёр багын найзууд байгаа юм. Д ахтай төрөл садангийн холбоо байхгүй. Д ахыг Ж.Гын хойд эцэг гэдгээр нь мэднэ...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 61-62 дугаар тал/
* Яллагдагч Ж.Гын дахин өгсөн:
“...Би хохирол төлбөрийг барагдуулчихсан учир надад холбогдох хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 233 дугаар тал/
* Яллагдагч Б.Бийн дахин өгсөн:
“...Одоо хэргийн талаар нэмж ярих зүйлгүй. Энэ хэргийг хурдан хугацаанд шийдүүлэх хүсэлттэй байна. “...Хохирогч Д.Энь Ж.Г бид хоёрт гомдол саналгүй болсон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 243-244 дүгээр тал/
* Хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 44 дүгээр тал/
* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 85-86, 89-90 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2015 оны 10 дугаар сард Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн “Өндөрийн өвөр” гэх газраас хохирогч Д.Эийн өмчлөлийн 1 тооны үхэр алдагдаж 600.000 төгрөгийн хохирол учирсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ж.Г, Б.Б нар нь үйлдсэн болох нь 2015 оны 10 дугаар сард Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн “Өндөрийн өвөр” гэх газраас хохирогч Д.Эийн өмчлөлийн 1 тооны үхрийг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Эийн “...2015 оны 10 дугаар сарын 14-16-ны хооронд өөрийн улаан ягаан зүсний нэг тооны хязаалан насны эр үхрээ бэлчээрээсээ алдсан. Тэгээд тэр хавиараа хайгаад сураглаад олдоогүй. Тэгэхээр нь би 2015 оны 11 сарын хэдэнд гэдэгийг нь сайн мэдэхгүй байна. Сумын захиргаанд мал бүртгэдэг хүн дээр нь өөрийн биеэр орж бүртгүүлсэн. Үхрээ дагаж явдаггүй болохоор хаанаас алга болсонг нь сайн мэдэхгүй байна. Хүнүйн гол Өндөрийн өвөр хавиас л алга болсон байх...” гэх мэдүүлэг, гэрч Т.Мын “...Д.Эгэдэг хүн үхэр алдсан талаар мэднэ. Мал нь манайд байдаг юм. 2015 оны 10 сарын дундуур байх би 3 хоног үхрээ хараагүй юм тэгээд л Д.Ээгчийн ягаан зүсний хазаалан насны задгай эвэртэй, зөв талын чих ээмэгтэй, буруу талын чих дээрээсээ догол имтэй эр үхэр алга болсон байсан. Манай үхэр бол Өндөрийн өвөр, Цагаан толгой гэдэг газраар бэлчээрлэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Жийн “...2015 оны 10 дугаар сарын дундуур байх би шөнө унтаж байхад манай нөхөр Д 02 цаг өнгөрч байхад намайг дуудаад чи босоод гэдэс арилгаадах гэхлээр би бостол манай хашаан дотор Д, Б.Б, манай хүү Ж.Г гурав нэг үхэр нядлаад янзалж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Батсүхийн “...2015 оны 10 сард байх хэдэнд гэдгийг нь сайн санахгүй байна. Улаанбаатар хот явах гэж байгаа малын гарал үүслийн бичиг надаас хийлгэж авсан. Бичиг өгөхдөө тухайн малыг нь нүдээрээ хараагүй. Сумын засаг даргын малчин учраас би хулгай хийхгүй байх гэж бодоод хийж өгсөн юм....” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ж.Гын “...2015 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Надад мөнгөний хэрэг болоод байхаар нь хулгай хийе гэж бодоод найз Б.Бийнд очсон. Б.Бөд би мөнгөний хэрэг болоод байна, найздаа тус болоод нэг үхэр хулгай хийгээд өгөөч гэж хэлсэн. Б.Б тийм их мөнгө хэрэг болоод байгаа юм уу, тэгье гэж хэлсэн. “...Сумын төвөөс хойд зүгт гараад 7 км орчим газар явж байтал Өндөр гэдэг уулын өвөрт хэсэг үхэр байсан. Б.Б тэр үхэр лүү мотоциклийнхоо гэрлийг тусгаад би мотоцикль дээрээсээ бугуйл шидэж нэг үхэр барьж авсан. “...Махаа би Эрдэнэмандал сумаас Улаанбаатар хот руу явж байсан замын Истана маркийн машинаар ачиж хот оруулсан. Тэр машины жолоочийг би танихгүй, машины дугаарыг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Бийн “...2015 оны 10 сард манайхыг намаржаан дээрээ байхад Ж.Г манайд мотоциколтой ирээд, цуг төв орчихоод ирье гэж хэлсэн. Тэгээд төв явах замдаа найз нь хот явах гэсэн юм, мөнгө цаас байхгүй, нэг үхэр аваад ороодхъё гэж хэлсэн. “...Тэгээд Өндөрийн хажуугаар гараад Өндөрийн өдөрт очиход тэнд хэсэг үхэр байсан. Тэр үхэр дотроос Ж.Г нэг үхэр бугуйлдаж барьж авсан. Ж.Г үхрээ хөтлөөд, би араас нь туусан. “...Ж.Г ирээд Д ах бид хоёрт доор Мөнхөө ахын хашаанд уячихсан, үхрээ аваад ир гэж хэлсэн. Д ахын хашаанд янзалж төхөөрсөн. “...Би тэр үхрийг шүдлэн насны үхэр юм уу гэж бодсон. Харанхуй байсан учир сайн мэдэхгүй байна. Хоёр талын чих нь цооронхой имтэй байсан...” гэх мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Ж.Г, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.Г, Б.Б нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Г, Б.Б нарт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжпэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч Ж.Г, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч Д.Эийг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хэргийн материалтай танилцсан тэмдэглэлд /2-р хх-ийн 247 дугаар тал/ тусгагдсан байх тул шүүгдэгч Ж.Г, Б.Б нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаангүй болно.
Шүүгдэгч Ж.Г, Б.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон тэдний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.
Улсын яллагч Ж.Г, Б.Б нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдээгүй, Эрүүгийн хуулийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнийг тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид хуульчилж өгөөгүй, тул тэднийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлагыг шүүх хүндрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Г 17 хоног, шүүгдэгч Б.Б 30 хоног тус тус цагдан хоригдсон болон бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдан хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ж.Гын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикль 1 ширхэгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шиидвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Жийн Г, М овогт Бийн Б нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ж.Г нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г, Б.Б нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тайлбарласугай.
4. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй , энэ хэрэгт шүүгдэгч Ж.Г 17 хоног, шүүгдэгч Б.Б 30 хоног тус тус цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх 2016 оны 03 сарын 14-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Ж.Гын 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий мустанг-5 маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгосугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г, Б.Б нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Г, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР