Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 171/2024/0354/Э

 

 

 

 

 

 

 

 

 

 2024      08          23                                          2024/ШЦТ/365

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Г.А,

насанд хүрээгүй хохирогч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Б,

өсвөр насны шүүгдэгч С.З, хууль ёсны төлөөлөгч Ц.Д, тэдний өмгөөлөгч Н.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт З-снаар яллах дүгнэлт үйлдсэн, өсвөр насны шүүгдэгч С.З-т холбогдох эрүүгийн 2425000000402 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

С.З

өсвөр насны шүүгдэгч С.З нь;

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2024 оны 6 дугаар сарын 10-ны шөнө 03.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Төгөл” худалдааны төвийн хойд талын автобусны зогсоолын баруун талд 13 нас 5 сартай хохирогч Б.Б-г “та нар яагаад байгаа юм, яагаад намайг өдөөд байгаа юм” гэж хэлж, бие рүү нь өшиглөж, толгой, нүүр хэсэгт нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

өсвөр насны шүүгдэгч С.З “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.   

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

          насанд хүрээгүй хохирогч Б.Б-гийн “...2024 оны 6 дугаар сарын 10-ны шөнө 03.00 цагийн үед найз Өсөхбаяр, Жижи нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-26-116 тоотоос хорооллынхоо гэрт очиж хонох зорилготой унадаг дугуй унаж гарсан, найзуудтайгаа А-н талбайн урд автобусны буудлын урд явж байх үед замын урд талаас нэг танихгүй ах “хөөе наанаа зогсож бай” гэсэн, ...тэр ах хүрч ирээд “та нар яагаад байгаа юм, яагаад намайг өдөөд байгаа юм” гээд намайг өшиглөөд байсан, тэр ахаас архи, согтууруулах ундааны зүйл үнэртсэн. ...З “чи хэн лүүгээ залгаад байгаа юм” гээд намайг өшиглөж байгаад миний толгой, нүүр лүү цохиж, ...миний хамар хэсэгт маш хүчтэй цохиход хамраас цус гараад, хамар их өвдсөн. ...Миний хамар хугарсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд өөрчлөлт орсон зүйлгүй, шинжээч томилуулахгүй. Маргааш нь З-тай уулзахад “хүнтэй андуураад зодсон” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дэх тал/,

гэрч Б.О-н “...2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дүү Б.Б 02.00-03.00 цагийн хооронд залгаж “Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Төгөл” худалдааны төв дээр дугуйтай явж байхад үл таних, эрэгтэй, согтуу хүүхэд намайг дуудаж зодсон” гэж хэлсэн, тэгээд “Төгөл” худалдааны төв дээр очсон чинь зодсон хүүхэд нь байхгүй, манай дүүгийн хамраас цус гарсан, хамар нь хугарсан байсан. Манай дүү надад “4 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн хүүхэд, С.З гэсэн фэйсбүүк хаягтай хүүхэд байсан” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

гэрч Ц.Д-гийн “...2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 08.00 цагийн үед гэртээ байх үед миний “Dolgorsuren Tseveendorj” фэйсбүүк чатанд “Н.Б” гэх фэйсбүүк хэрэглэдэг танихгүй хүнээс дуудлага орж ирсэн байсан. Би тухайн хүн лүү залгаад ярьтал “та З-н ээж мөн үү, таны хүүхэд миний хүүхдийг зодсон байна. Манай хүүхдийг үзүүлж харуулаарай, би Өмнөговьд ажиллаж байна” гэж хэлсэн, З тухайн үед хадам аавын гэрт хононо гээд явсан байсан. ...Би юу болсон тараар З-с асуухад “би өчигдөр шөнө буюу 2024 оны 6 дугаар сарын 10-ны шөнө 03.00 цагийн үед “Төгөл”-ийн хажууд явж байгаад нэг хүүхдийг хүнтэй андуураад зодчихсон” гэж хэлсэн, Зыг дагуулаад зодуулсан хүүхэд дээр очоод уулзахад 13 настай Б гэх хүүхэд байсан. Тэгээд цагдаа дээр очоод, дараа нь эмнэлгийн байгууллагад үзүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

гэрч О.Н-н “...2024 оны 6 дугаар сарын 10-ны шөнө 03.00 цагийн үед найз М нартай хамт найз Т-н төрсөн өдөрт оролцчихоод А-н талбайн урд явж байх үед хоёр дугуйтай хүүхэд хажуугаар хурдтай өнгөрөөд М нар бид хоёр юм яриад байж байтал Б сандарсан байдалтай гүйж ирээд “ахаа тэнд нэг хүн намайг зодох гээд байна” гэсэн, би Б-г дагуулаад тухайн хүн дээр яваад очтол З байсан, архи, согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Би З-с юу болсон талаар асуухад “дугуйтай гурван хүүхэд миний хажуугаар орилоод, намайг хэл амаар доромжлоод” гэж хэлсэн, З-с “чам руу орилсон хүүхэд чинь Б мөн юм уу” гэсэн чинь З “над руу орилсон хүн Б мөн” гээд дайраад, Б “би бишээ” гээд л байсан. З эхлээд Б-г дагздаж алгадаад, өшиглөөд, нүүр хэсэг рүү нь гараа атгаж байгаад цохисон чинь Б-гийн хамраас цус гарчихсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

гэрч Ц.М нарын “...2024 оны 6 дугаар сарын 10-ны шөнө 03.00 цагийн үед найз Н-тай хамт найз Т-н төрсөн өдөрт оролцчихоод, А-н талбайн урд явж байхад Б сандарсан байдалтай гүйж ирээд “ахаа тэнд нэг хүн зодох гээд байна” гэсэн, тэр зодох гээд байгаа хүн дээр яваад очтол З байсан. З согтуу, архи үнэртэж байсан. З нь Б-г зодох гээд дайраад, Н З-с юу болсон талаар асуухад “зүгээр явж байтал  дугуйтай гурван бацаан намайг хэл амаар доромжлоод байсан, тэр гурван бацааны нэг нь энэ” гээд Б руу заагаад байсан. Н З “чи андуураад байна” гэж хэлтэл согтуу байсан учир бид хоёрын яриаг сонсохгүй, Б-г дагздаад, алгадаад, өшиглөөд, гараа атгаж байгаад нүүр лүү цохичихсон. ... Б над руу ойртоод “ахаа миний хамар хугарчих шиг боллоо” гээд чихэнд шивнэсэн, Б гар утсаараа хүмүүс рүү яриад “хүнд зодуулчихлаа, хүрээд ирэх үү” гээд байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

          С.З-ын яллагдагчаар өгсөн “...прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 6 дугаар сарын 10-ны шөнө 03.00 цагийн үед Ө гэх найзындаа “play station” тоглочихоод гараад гэр лүүгээ харих зорилготой байрных нь гадаа явж байх үед унадаг дугуйтай гурван хүүхэд намайг “хөөе, лалраа наанаа зогсож бай” гээд орилоод байсан, би араас нь хөөсөн боловч тухайн дугуйтай хүүхдүүд зугтчихсан. “Төгөл” худалдааны төвийн автобусны буудлын тэнд явж байх үед  дугуйтай гурван хүүхэд явж байсан, би тухайн хүүхдүүд дээр явж очоод Б-г нэг удаа өшиглөх үед зугтаачихсан, ...Б буцаад Н гэх залуу, бас нэг танихгүй залуутай ирсэн, “Б-г яагаад хөөгөөд байгаа юм” гэхээр нь би “наадуул чинь хэл, амаар доромжлоод, өдөөд байсан” гэж хэлсэн, Б “манай ах яръя гэнээ” гэж хэлээд гар утсаа надад өгсөн, би гар утсаар нь ярих үед нэг эрэгтэй хүн “чи хүүхэд зүгээр явуул, Эрдэнэтэд очихоороо хутга шааж ална” гэж хэлсэн. Би Наас “надтай гар утсаар яриад байгаа хүн хэн юм бэ” гэж асуухад Н “манай найз, Б-гийн ах нь байгаа юм” гэж хэлсэн, Б-г айлгах зорилгоор толгойн дагз хэсэгт нь хоёр удаа алгадаад, нэг удаа хамар луу нь баруун гараараа цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 555 дугаартай; “... Б.Б-гийн биед нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд, нэг ба түүнээс олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д З-снаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

Мөрдөгчийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “...С.З нь 2007 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн. 2024 оны 6 дугаар сарын 10-ны байдлаар 16 нас 6 сар 04 хоногийн настай.” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 31 дэх тал/,

мөн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “...Б.Б нь 2011 оны 2 дугаар сарын 09-ний өдөр төрсөн. 2024 оны 0 дугаар сарын 10-ны байдлаар 13 нас 5 сар 01 хоногийн настай.” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 32 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд З-сан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн байцаалтын шатанд гэрч нараас, насанд хүрээгүй хохирогч, өсвөр насны  С.З нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан байх тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт З-снаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Өсвөр насны шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

өсвөр насны шүүгдэгч С.З нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,

   насанд хүрээгүй хохирогч Б.Б-гийн “...тэр ах хүрч ирээд “та нар яагаад байгаа юм, яагаад намайг өдөөд байгаа юм” гээд намайг өшиглөөд байсан, ...архи, согтууруулах ундааны зүйл үнэртсэн. ...З “чи хэн лүүгээ залгаад байгаа юм” гээд намайг өшиглөж байгаад миний толгой, нүүр лүү цохиж, ...миний хамар хэсэгт маш хүчтэй цохиход хамраас цус гараад, хамар их өвдсөн.” гэх,

гэрч Б.О-н “...“Төгөл” худалдааны төв дээр дугуйтай явж байхад үл таних, эрэгтэй, согтуу хүүхэд намайг дуудаж зодсон” гэж хэлсэн, тэгээд “Төгөл” худалдааны төв дээр очсон чинь зодсон хүүхэд нь байхгүй, манай дүүгийн хамраас цус гарсан, хамар нь хугарсан байсан. Манай дүү надад “4 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн хүүхэд, С.З гэсэн фэйсбүүк хаягтай хүүхэд байсан.” гэж хэлсэн.” гэх,

гэрч Ц.Д-гийн “...юу болсон тараар З-с асуухад “би өчигдөр шөнө буюу 2024 оны 6 дугаар сарын 10-ны шөнө 03.00 цагийн үед “Төгөл”-ийн хажууд явж байгаад нэг хүүхдийг хүнтэй андуураад зодчихсон” гэж хэлсэн.” гэх,

гэрч О.Н-н “...би З-с “чам руу орилсон хүүхэд чинь Б мөн юм уу” гэсэн чинь З “над руу орилсон хүн Б мөн” гээд дайраад, ...дагздаж алгадаад, өшиглөөд, нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад цохисон чинь Б-гийн хамраас цус гарчихсан.” гэх,

гэрч Ц.М нарын “...З нь Б-г дагздаад, алгадаад, өшиглөөд, гараа атгаж байгаад нүүр лүү цохичихсон. ...Б над руу ойртоод “ахаа миний хамар хугарчих шиг боллоо” гээд чихэнд шивнэсэн.” гэх,

С.З-ын яллагдагчаар өгсөн “...Б-г айлгах зорилгоор толгойн дагз хэсэгт нь хоёр удаа алгадаад, нэг удаа хамар луу нь баруун гараараа цохисон.” гэх, мэдүүлгүүдээр,

мөн Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 555 дугаартай; “...Б.Б-гийн биед нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна өсвөр насны шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр З-сан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм. 

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

Шүүгдэгч С.З-ын хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт З-сан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй,

Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор З-сан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд,

Хохирогч Б.Б-гийн эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүний бие рүү өшиглөх, толгой, нүүр хэсэгт нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгч С.З-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт З-сан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан,

мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд З-сан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх өсвөр насны шүүгдэгч С.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт З-сан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх өсвөр насны шүүгдэгч С.З-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт З-сан “Энэ хуульд З-сан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж З-сан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт З-сан гэмт хэргийн ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...шүүгдэгч С.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт З-снаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт З-снаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М “....анх удаа гэмт хэрэгт холбогдсон, цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

          Шүүх өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

          шүүгдэгч С.З нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн, арван найман насанд хүрээгүй болох нь нас тоолсон тэмдэглэл болон бусад баримтаар тогтоогдсон тул түүний нас, биед нь тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, насанд хүрээгүй хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт З-сныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт З-сан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч,

          дээрх хугацаанд уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Орхон аймаг дахь хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хариуцуулж,

          өсвөр насны шүүгдэгчийг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхийг түүний хууль ёсны төлөөлөгчид даалгаж,

дээрх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д З-сан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх нь зүйтэй бөгөөд энэ нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд З-снаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д З-сан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд З-сан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.  

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын хувьд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэхэмжлэл гаргаагүй бөгөөд энэ гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд З-сан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд З-сныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт С.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт З-сан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт З-сныг баримтлан өсвөр насны шүүгдэгч С.З-ыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт З-сан ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт З-сныг баримтлан өсвөр насны шүүгдэгч С.З-т мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д З-сан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг нэг жилийн хугацаанд хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд З-снаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид З-сан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол  прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч С.З, хууль ёсны төлөөлөгч Ц.Д нарт тус тус анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд З-снаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Орхон аймаг дахь хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хариуцуулж,

хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Дд даалгасугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д З-снаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд З-снаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8.Насанд хүрээгүй хохирогч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Б нар энэ гэмт хэргийг улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд З-сан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд З-сны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.Э