Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
Хэргийн индекс | 2024/ШЦТ/366 |
Дугаар | 171/2024/0329/Э |
Огноо | 0000-00-00 |
Зүйл хэсэг | 221.2., |
Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 171/2024/0329/Э
2024 08 26 2024/ШЦТ/366
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Н.Д,
шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Ж.Б-д холбогдох эрүүгийн 2425000000011 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Ж.Б
Шүүгдэгч Ж.Б нь;
2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Цагдаагийн газрын мэдүүлэг авах өрөөнд тус Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, ахмад Б.А-д хохирогчоор мэдүүлэг өгөхдөө, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа, “...2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Т.Т гэрт ирж, “үхэр малаа авна” гэж дайрч, “өгч чадахгүй” гэхэд намайг төмөр зуух руу түлхэж унагаасан” гэсэн мэдүүлэг өгч, мөрдөн шалгах ажиллагааны үед Т.Т-г гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
шүүгдэгч Ж.Б “...тэр орой үхрээ хотлуулчихаад, “унтана даа” гээд байж байсан, гэнэт хаалга онгойлгоод хоёр залуу орж ирсэн, нэг нь Т байсан, нэг нь өөр залуу байсан. Т гэдэг залууг би танихгүй, ...хэрэг болдог өдөр “Crown” машинтай ирээд “авч ирсэн юманд буйдан байхгүй байна гэж байна” гээд орж хараад, үглэж байгаад явсан. Орой нь намайг байхад нэг залуутай хоёулаа орж ирсэн, тэгээд үглээд, “үхэр, мал авна” гэхээр нь “би мэдэхгүй, эзэн нь байхгүй, би түр харж байгаа хүн, өдөр ирээд өөртэй нь уулзаад авахгүй юу” гэхэд үглээд зогсоод байсан, “ах нь унтах санаатай, миний дүү явчих” гээд дөхөж очиход намайг түлхээд унагасан, би унахдаа зуух мөргөөд унасан, намайг жаахан харж байснаа тэр хоёр гараад явсан.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;
Орхон аймгийн Цагдаагийн газар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16.36 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
хохирогч Ж.Б-н өргөдөл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
Орхон аймгийн Шуурхай удирдлагын төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн “...*****ОРБ улсын дугаартай “Toyota Crown” загварын тээврийн хэрэгсэл 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 09 цаг 33 минут 04 секундэд Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Жаргалант сум руу явж буй бичлэг, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цаг 33 минутад Орхон аймгийн Жаргалант сумаас Баян-Өндөр суманд ирж буй бичлэг бичигдсэн байв. 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17.00-23.00 цаг хүртэл камерын бичлэгт тус тээврийн хэрэгсэл бичигдээгүй. Тухайн тээврийн хэрэгслийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн маршрутыг шалгаж камерын бичлэгүүдийг шүүж үзэхэд 4 дүгээр микрийн 25 дугаар байрны гадна талын хяналтын камерын бичлэгт *****ОРБ улсын дугаартай “Toyota Crown” загварын тээврийн хэрэгслийг 17 цаг 28 минутад 4-16 дугаар байрны гадаа зогсоолд байрлуулан тавьж байв. 6 дугаар микрийн 10 дугаар байрны урд уулзварыг зүүн талаас харуулсан хяналтын камерын бичлэгт *****ОРБ улсын дугаартай “Toyota Crown” загварын тээврийн хэрэгсэл 19 цаг 01 минутад аюулгүйн тойрог чиглэлд явж өнгөрч байгаа бичлэг байв. Аюулгүйн тойргийн хяналтын камерын бичлэгт тус тээврийн хэрэгсэл 19 цаг 02 минутад Дэнж рүү өгсөж байв. Үргэлжлүүлэн Дэнж зам зүүн гэсэн нэртэй хяналтын камерын бичлэгт тус тээврийн хэрэгсэл Баян-Өндөр хотхон руу 19 цаг 11 минутад чиглэж ороод буцаад 19 цаг 25 минутад эргээд гараад явж байгаа бичлэг бичигдсэнийг тэмдэглэл болгон бичив.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-12 дахь тал/,
Т.Т-с гаргаж ирүүлсэн “Prada” тахианы махны төлбөрийн гүйлгээ хийсэн баримт, Д.Н-н гэр бүлийн чатад дүрст дуудлага хийсэн зураг зэргийг хүлээн авч хэрэгт хавсаргасан тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 13-16 дахь тал/,
Ж.Б-н хохирогчоор өгсөн “...2023 оны 11 дүгээр сарны 29-ний орой Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул багийн нутаг дэвсгэр “Мухар далай” гэх газарт хуучин эхнэр Э-н өвөлжөөн дээр байж байхад 19-20 цагийн үед манай хуучин эхнэртэй хамтран амьдарч байсан Т-н хүү Т гаднаас нэг залуугийн хамт гэрт орж ирсэн. ...“Үхэр малаа авна” гэж хэлээд над руу дайраад эхэлсэн. Тэгэхээр нь би Т-д хандаж “малын эзэн нь байхгүй учраас би мэдэхгүй, малнаас нь өгч чадахгүй” гэж хэлсэн. Тэгэхэд Т гэрийн үүдэнд баахан үглэж зогсож байгаад намайг зуухны дэргэд байхад бие рүү гараараа түлхэж унагаасан. Би унахдаа дөрвөлжин төмөр зуухны ирмэг дээр баруун гарынхаа шуугаар унасан. Тэгээд гарын шуунаас цус гарсан. Энэ явдлыг Т нөгөө залуугийн хамт харж зогсож байгаад тоохгүй гараад явчихсан юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
гэрч Д.Н-н “...2023 оны 10 дугаар сараас эхлэн Т хамтран амьдарч эхэлсэн, бид хоёртой хамт Т-ийн аав Т цуг амьдардаг. 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө Т бид хоёрыг унтаж байхад аав Т руу Э эгч залгаад өөрийнхөө үлдээсэн эд зүйлсийг авах гээд уурлаад байсан. Тэгээд Т бид хоёр 4-18 дугаар байрны гадаа Э эгчтэй уулзаад хувцасны эсгүүр зэрэг жижиг үлдсэн зүйлсийг нь өгөхөд “юм дутуу” гээд Т-г хэл амаар доромжлоод байсан, ингээд түрүүнд нь аваачиж өгсөн эд эүйлс бүрэн бүтэн байгааг харуулахаар Т бид хоёр 10, 11 цагийн хавьцаа Жаргалант сум руу Э эгчийн хөдөө гэрт очсон, тухайн үед Э эгч “хойноос ирнэ” гэж хэлээд ирээгүй. Хөдөө очиход Э эгчийн гэрт настай ах /Б/ ганцаараа байж байсан, Та 2, 3 өдрийн өмнө нь аваачсан эд зүйлсийг нөгөө ахтай хамт үзэж байгаад бүрэн бүтэн байгаа болохоор нь уул руу гарч сүлжээтэй газар очиж байгаад Э руу залгахад утас нь холбогдоогүй, тэгээд аав руу залгаж хэлчихээд бид хоёр эргээд Эрдэнэт явсан. Эрдэнэтэд орж ирээд бараан зах руу очиж Т-ийн найз Төрөөг аваад цагдаагийн газарт хүргэж өгөөд би хүнд бүжиг заахаар Тагаас салсан, Та гэрийнхээ гадаа 13 цагийн үед буугаад үлдсэн. ...Гэрт ирээд Т бид хоёр хоол хийж идээд 18 цаг болж байхад Дэнжийн мини маркет орж юм авчихаад, буцаад гэртээ харьсан, орой нь Х, Б гэх хоёр бэртэйгээ уулзах гэж байгаад төрсөн дүү Д “сахиур хэрэгтэй” гээд Та эмнэлэг явахаар болсон, гэхдээ Х болон Б эгч нартай нэг, нэгээр нь дүрст дуудлага хийсэн. Тэгээд хоол хийх гэж байгаад болиод тахиа захиалж идэхээр болсон, Т-ийн гэрт орой аав Т, эмээ Д, Та нарын хамт 19 цагийн үед Юнивешнээс “Монгол” нэртэй кино түрээсэлж үзээд “Prada” нэртэй газраас chicken захиалж идэцгээсэн, энэ үйл явдал 18-20 цагийн хооронд болсон. Энэ хооронд Т эмнэлэг рүү миний төрсөн дүү Д тахиа аваачиж өгөхөөр 19 цаг 30 минутын үед гараад 20 цаг 10 минутын үед гэртээ эргэж ирсэн. Тэгээд киногоо үзээд амарцгаасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
гэрч Д.Д-н “...2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт хэвтээд, 12 дугаар сарын 01-ний өдөр эмнэлгээс гарсан. 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр би хагалгаанаас гараад эмнэлгийн мэс заслын тасгийн 6 дугаар палатанд байсан, ...2023 оны 11 дүгээр сарын 29-ний орой 19 цагаас 20 цагийн үед яг нарийн хэлж мэдэхгүй байна, Т ах надад “Prada” chicken авч ирж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
гэрч Д.Б-н “...Би Т, Н, Х гуравтай уулзах гэж байсан боловч Н дүү Д хагалгаанд ороод эмнэлэгт хэвтэж байгаа гэх шалтгаанаар уулзаж амжихааргүй болсон. Гэхдээ 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 18 цаг өнгөрч байхад би Н рүү дүрст дуудлага /video call/-аар дуудлага хийж ярихад Н гэртээ Т-ийн хамт байсан. Эхэлж ярихдаа Н “20 цагийн үед уулзъя” гэж байгаад 19 цагийн үед ярихад “эмнэлэг рүү Та дүүг маань сахихаар боллоо, би хоол хийх ажилтай болчихлоо, өнөөдөр уулзаж амжихгүй юм байна” гэж яриад уулзаагүй. Хамгийн сүүлд Нтэй ярихад гэртээ байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
гэрч Ү.П “...2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр би Т уулзаагүй, тааралдаагүй, харин 16-17 цагийн үед Б ахын хажууд очиж гар утсаар ярьчихаад Б ахын гэрт ороход Б ах үхрийн баасаа цэвэрлээд ганцаараа байж байсан, “Э-н эд зүйлсийг Т авч ирж өгсөн” гэж ярьж байсан, хэзээ авч ирж өгсөн болохыг мэдээгүй, ...Б ах намайг өдөр очиход биедээ бэртэ, гэмтэл аваагүй, эрүүл саруул байсан. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө 10-11 цагийн орчим Б Хөвсгөл хочит Д-аар манай гэрт хүргүүлж ирэхдээ баруун шуугаа гэмтээсэн байдалтай ирсэн, гараа яагаад гэмтээсэн тухайг нь асуухад “Т гэдэг залуу нэг танихгүй залуутай ирээд үхэр нэхэж байгаад зуух руу түлхчихлээ” гэж хэлсэн. Надад хэдэн цагт тухайн хүмүүс ирсэн талаар хэлээгүй, гэхдээ шөнө дунд гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
гэрч Б.Г “...аав хэлэхдээ гэрт байсан архины жаахан үлдэгдлийг уусан талаараа хэлж байсан, шарх нь өвдөөд байсан болохоор уусан гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
гэрч Б.Х-н “...Нтэй гар утсаар ярихад “гэртээ байна” гэж хэлж байсан, Таг лавлаж асуугаагүй болохоор мэдэхгүй байна. Н Таг “эмнэлэг рүү явна” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,
гэрч Д.Т-н “...Э над руу “диван, төмөр ширээ зэрэг эд зүйлс алга байна” гээд залгасан юм, тэгэхээр нь би хүү рүү “Э-н юмнууд нь дутуу байна гээд байна шүү дээ” гэж хэлэхэд Т “ааваа би аваачаад өгсөн шүү дээ, болохгүй бол би өөрөө очоод хүлээлгэж өгөөд ирье” гэж хэлээд 4-18 дугаар байрны гадаа Этай уулзчихаад үерхэж байгаа охин Н хамт өөрийнхөө “Toyota Crown” загварын тээврийн хэрэгсэлтэй 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө 10-11 цагийн хооронд Э-н гэр рүү явсан. Тэгээд манай хүү Э-н гэрт оччихоод уулан дээрээс над руу гар утсаараа залгаад “бүх юм нь байна шүү, Э эгч өөрөө алга байна, нөгөө настай ах байна, би одоо Эрдэнэт рүү гарлаа” гэж хэлсэн. Тэр өдөр дахиж Э-нх руу Т яваагүй, Э ч дахиж над руу залгаагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,
гэрч Г.Д-н “...өдөр хоногийг нь сайн санахгүй байна, 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр билүү 12 дугаар сарын эхээр Б ганцаараа малаа маллаж байсан юм, өглөө 09 цаг өнгөрч байхад гаднаас Б баруун гараа сойчихсон “намайг Г-д хүргээд өгөөч” гээд хүрч ирсэн, би мотоцикльтой хүргэж өгсөн. ...Б гараа бэртээсэн байдалтай манай гэрт ирэхдээ хоноц /архи/ үнэртүүлчихсэн ирсэн, тэгээд “Г-н төрсөн өдөр гээд архи уусан, архи хэтрүүлээд юу болсныг сайн мэдээгүй, өглөө сэрсэн чинь гараа гэмтээсэн байна.” гэж надад ярьсан. Манай гэрт ирэхийн өмнөх өдөр Г 16, 17 цагийн үед Э-н гэрээс гараад гэр рүүгээ зүглэж явж байгаа бололтой байсан, өөр хүн амьтан очихыг хараагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-46 дахь тал/,
гэрч Ц.Г-н “...нөхөр бид хоёр үхрийн баас түүж явсан, Б нөхөртэй уулзаад мотоцикльтой П Г-н руу яваад, нөхөр ганцаараа эргэж ирсэн. Сүүлд нөхрөөс Б.н яриаг сонсоход “П.Г-н гэрт дөхүүлээд өгөөч гэхээр нь аваачиж өгөөд ирлээ, Б жаахан халамцуу явна” гэж ярьсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 126 дахь тал/,
Ж.Б-н яллагдагчаар өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 29-ний орой 19-20 цагийн хооронд намайг унтах гэж байхад манай гэрт гаднаас хоёр залуу орж ирсэн, хоёр залуугийн нэг нь Т байсан ба надаас “үхэр авна” гэж хэлсэн, би “эзэн нь байхгүй, малыг нь харж байгаа юм” гэж хэлсэн, Т амандаа үглээд гэрийн үүдэнд зогсоод байсан, “эзэн нь ирэхээр болоо, ах нь амрах гэж байна” гэж хэлсэн, Т руу очиход намайг түлхээд зуух руу унагаасан, би унахдаа баруун шуугаа гэмтээсэн. Тухайн үед би архи, дарс огт хэрэглээгүй байсан, тэр оройдоо гараа цээжин дээрээ тавиад унтаад, маргааш өглөө нь 08 цагийн үед сэрэхэд бэртээсэн гараа цээжин дээрээ тавьж унтсан болохоор подволк, өмд цус болсон байсан ба гар өвдөж байсан, гар өвдөөд байхаар нь гэрт байсан зөөлөн “Хараа” архинаас 50гр орчим уугаад өвчнөө намдаасан. ...Г-н /П.Г/ гэрт очиж “гараа боолгоё” гэж бодоод гэрээс гарч явж байтал хажуу айлын Д /Д/ мотоцикльтой явж байхаар нь Г-н гэрт хүргүүлсэн, Г-н гэрт очиход Г, эхнэрийн хамт байж байсан тэгээд гараа боолгуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72 дахь тал/,
гэрч Д.Д, яллагдагч Ж.Б нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 5 дугаартай; “...Ж.Б-н биед баруун шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 39 дугаартай; “...1.Ж.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон шинжилгээ хийлгэх үед сэтгэцийн хувьд архины шалтгаант сэтгэцийн болон зан төрөхийн эмгэгтэй байсан. Шинжилгээ өгөх үед архи өгүүлэх хам шинжтэй байна. Өвчин олдмол. 2.Ж.Б нь Улаанбаатар хотын Аддиктологийн төвд энэ өвчний учир эмчилгээ хийлгэсэн тул албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Орон нутагт сайн дурын эмчилгээнд хамрагдах боломжтой учир нь шинжилгээ хийх үед өвчин намжмал байдалтай байв. 3.Ж.Б нь шинжилгээ хийж байх үед өөрийн хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдах чадвартай байна. 4.Ж.Б нь өөрийн холбогдож байгаа хэргийн учир холбогдлыг үнэн зөвөөр тусган авах чадвартай. Мөн хэрэг хариуцах чадвартай байна. 5.Ж.Б нь болсон үйл явдлыг зөв тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 6.Ж.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хий харах боломжгүй, харин архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ хий юм харах боломжтой.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 218-219 дэх тал/,
гэрч Д.Н-н дансны хуулга /хавтаст хэргийн 137-144 дэх тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Цагдаагийн газрын мэдүүлэг авах өрөөнд тус Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, ахмад Б.А-д хохирогчоор мэдүүлэг өгөхдөө, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа, “...2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Т.Т гэрт ирж, “үхэр малаа авна” гэж дайрч, “өгч чадахгүй” гэхэд намайг төмөр зуух руу түлхэж унагаасан” гэсэн мэдүүлэг өгч, мөрдөн шалгах ажиллагааны үед Т.Т-г гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
Орхон аймгийн Цагдаагийн газар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16.36 цагт хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Ж.Б-н өргөдөл, Орхон аймгийн Шуурхай удирдлагын төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Т.Тулгын “Prada” тахианы махны төлбөрийн гүйлгээ хийсэн баримт, Д.Н-н гэр бүлийн чатад дүрст дуудлага хийсэн зураг, түүний дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар,
мөн Ж.Б-н хохирогчоор өгсөн “...Т-н хүү Т гаднаас нэг залуугийн хамт гэрт орж ирсэн. ...“Үхэр малаа авна” гэж хэлээд над руу дайраад эхэлсэн. Тэгэхээр нь би Т-д хандаж “малын эзэн нь байхгүй учраас би мэдэхгүй, малнаас нь өгч чадахгүй” гэж хэлсэн. Тэгэхэд Т гэрийн үүдэнд баахан үглэж зогсож байгаад намайг зуухны дэргэд байхад бие рүү гараараа түлхэж унагаасан. Би унахдаа дөрвөлжин төмөр зуухны ирмэг дээр баруун гарынхаа шуугаар унасан. Тэгээд гарын шуунаас цус гарсан. ...Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна.” гэх,
гэрч Д.Н-н “...2023 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө Т бид хоёрыг унтаж байхад аав Т руу Э эгч залгаад өөрийнхөө үлдээсэн эд зүйлсийг авах гээд уурлаад байсан. ...Т бид хоёр 10, 11 цагийн хавьцаа Жаргалант сум руу Э эгчийн хөдөө гэрт очсон, ...Э эгчийн гэрт настай ах /Б/ ганцаараа байж байсан, ...бид хоёр эргээд Эрдэнэт явсан. ...19 цагийн үед Юнивешнээс “Монгол” нэртэй кино түрээсэлж үзээд “Prada” нэртэй газраас chicken захиалж идэцгээсэн, энэ үйл явдал 18-20 цагийн хооронд болсон. Энэ хооронд Т эмнэлэг рүү миний төрсөн дүү Д тахиа аваачиж өгөхөөр 19 цаг 30 минутын үед гараад 20 цаг 10 минутын үед гэртээ эргэж ирсэн.” гэх,
гэрч Д.Д-н “...2023 оны 11 дүгээр сарын 29-ний орой 19 цагаас 20 цагийн үед яг нарийн хэлж мэдэхгүй байна, Т ах надад “Prada” chicken авч ирж өгсөн.” гэх,
гэрч Д.Б-н “...2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 18 цаг өнгөрч байхад би Н рүү дүрст дуудлага /video call/-аар дуудлага хийж ярихад Н гэртээ Т-ийн хамт байсан.” гэх,
гэрч Ү.П “...2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр...16-17 цагийн үед Б ахын хажууд очиж гар утсаар ярьчихаад Б ахын гэрт ороход Б ах үхрийн баасаа цэвэрлээд ганцаараа байж байсан.” гэх,
гэрч Д.Т-н “...4-18 дугаар байрны гадаа Этай уулзчихаад үерхэж байгаа охин Н хамт өөрийнхөө “Toyota Crown” загварын тээврийн хэрэгсэлтэй 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өглөө 10-11 цагийн хооронд Э-н гэр рүү явсан. ...Тэр өдөр дахиж Э-нх руу Т яваагүй.” гэх,
гэрч Г.Д-н “...Б гараа бэртээсэн байдалтай манай гэрт ирэхдээ хоноц /архи/ үнэртүүлчихсэн ирсэн, тэгээд “Г-н төрсөн өдөр гээд архи уусан, архи хэтрүүлээд юу болсныг сайн мэдээгүй, өглөө сэрсэн чинь гараа гэмтээсэн байна.” гэж надад ярьсан.” гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.
Шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд түүний үйлдлийн улмаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаа алдагдаж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Т.Тулгын эрх зөрчигдсөн байна.
“Худал мэдүүлэх” гэмт хэрэг нь худал мэдүүлэг өгснөөр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд “хохирогч, ...мөрдөн шалгах ажиллагааны үед, ...үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасан” байхыг шаарддаг.
Хохирогч бусдын дарамт, шахалтгүйгээр өөрийн сайн дурын үндсэн дээр мэдүүлэг өгөхдөө зориуд санаатайгаар хэрэгт ач холбогдол бүхий үйл явдлыг болоогүй мэтээр, болоогүй үйл явдлыг болсон гэж, эсхүл хэргийн талаар өөрийн олж мэдсэн зүйлийг мэдүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй нь худал мэдүүлэх гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд гэмт хэрэг гараагүй, эсхүл гэм буруугүй хүнийг нэр зааж гэмт хэрэг үйлдсэн хэмээн мэдүүлсэн үйлдлийг худал мэдүүлэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан.
Шүүгдэгч Ж.Б-н хувьд эрүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хохирогчийн эдлэх эрх, хүлээх үүрэг, худал мэдүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “...2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Т.Т гэрт ирж, “үхэр малаа авна” гэж дайрч, “өгч чадахгүй” гэхэд намайг төмөр зуух руу түлхэж унагаасан” гэж гэм буруугүй хүнийг нэр зааж гэмт хэрэг үйлдсэн хэмээн мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэрч, хохирогч худал мэдүүлэг өгсөн байдал бол,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлсэн, гүтгэсэн байдгаараа ялгаатай болохыг дурьдах нь зүйтэй.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, шүүгдэгч Ж.Бийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон,
энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалТ шалгаж тодруулсан, шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх түүнийг “хохирогч, бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ж.Б-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдааны үед;
улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн санал гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгч нарт оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оршин суух газар болох Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг нь хориглож,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж оногдуулах нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй ч хохирогч Т.Т хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогч, бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ийг 1 /нэг/ жилийн хугацаанд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Ж.Б-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э