Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 82

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж 

          Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгч Л.Р

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Лийн Рд холбогдох 1812000300035  тоот хэргийг хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Л.Р нь өөрийн эхнэр Ж.Быг 2017 оны 06 дугаар сарын эхээр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Улаанхужир хорооллын 1-20 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас зодсон, 

2017 оны 09 дүгээр сард Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Улаанжужир хорооллын 1-20 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас зодсон, 

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Улаанхужир хорооллын 1-20 тоотод “Утсаа чанга яригч дээр нь тавьж ярьсангүй” гэх шалтгааны улмаас хардаж, зодсон, 

2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Улаанхужир хорооллын 1-20 тоотод бусадтай хардсаны улмаас зодож, тус тус гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 

Мөн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Улаанхужирын 1-20 тоотод өөрийн эхнэр Ж.Быг бусадтай хардсаны улмаас зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

* Эрүүгийн 1812000300035 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

* Хохирогч Ж.Бын өгсөн: 

 

“...2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр намайг гэртээ байж байхад манай нөхөр найз Мтай хамт халамцуу орж ирсэн. Тэгээд би цай хийж өгсөн чинь манай нөхөр Л.Р улаалтуур руу шууд асгасан тэгээд тэгээд Мөнхнасан миний утсыг аваад хүнтэй ярих гээд гараад явсан хойгуур Л.Р над руу хөнгөн цагаан 10 литрийн сав адаад шидхэд зүүн гарын сарвуунд онсон. Тэгээд би орилоод доош суусан чинь Мөнхнасан орж ирээд юу болов би явлаа гэж хэлээд явсан чинь Л.Р ирээд сүртэй юм бэ гэж хэлээд миний баруун зүүн хацарлуу ээлжлээд алгадаад байсан. Тэгээд намайг хардаад учир битүүлэг юм асуугаад чи тэр хүнтэйгээ амьдархуу гэж асууж ирээд багалзуур шахаад, баруун орон дээр сууж байгаад буцаж ирээд энд тэндгүй цохиод базаад байсан тэгээд би бага хүү болох Мд гар утсаа өгөөд өвөө эмээрүүгээ залгаад дууд гэж хэлээд гаргасан чинь Р араас нь гараад хөөгөөд гүйцээгүй буцаж орж ирээд миний баруун ташаа хэсэг рүү 2-3 удаа өшиглөөд чи муу цагдаа дуудхуу ээж ааваа дуудаж байна уу? гэж хэлээд хоёр гар, болон бусад хэрэг рүү цохиод байсан тэгээд байж байтал манай аав, ээж болох Ж, Ц, том хүү Х нар ирээд цагдаа дуудаад сумын цагдаа Д ирээд аваад явсан. Намайг хардаж зодсон. 2018 оны 01 дүгээр сарын 03-ны орой гэрт байж байгаад миний утас дугараад хүн юм асуусан чинь чанга яригч дээр нь тавьж ярьсангүй гэж хэлээд миний үснээс татаж байгаад ор мөргүүлээд, хүүхдийн гутлаар хоёр гарын шуу хэсэг рүү цохиж, баруун бөөр хэсэг рүү өшиглөж зодсон. 2017 оны 06 дугаар сард, 09 дүгээр сард зодож, цохиж байсан. Миний зүгээс цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт гаргаж байгаагүй. Манай нөхөр намайг зодож байсныг Мөнхнасан, манай хүүхэд М, Х, манай ээж, аав мэднэ. Мөн манай хөрш айлууд болох Г, Б, Д, Д нар мэдэх байх. Би гэмтлийн зэрэг тогтоолгоно...” гэх  мэдүүлэг /хх-ийн 9-11 хуудас/

 

Хохирогч Ж.Бын дахин өгсөн: 

 

“...2017 оны 06 дугаар сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, манай нөхөр намайг гэрийн гадна хашаан дотор өшиглөөд цохиж зодсон тухайн үед манай аав Ж, манай ээж Ц, манай хүүхдүүд байсан. 2017 оны 09 дүгээр сард манай нөхөр намайг нүүр шанаа хэсэг рүү цохиж зодсон ямар нэгэн хүн байгаагүй нөхөр бид хоёр л байсан. Би нөхрийг архи уугаад ирхээр нь архи уулаа гэж загнахаар чамд хамаагүй гэж хэлээд зоддог, одоо сүүлийн үед хардаж зоддог болсон. Нүүр ам, гар хөл хөхөрч хавдах зэргийн гэмтлүүд байсан. Тухайн үед эрүүл мэндийн байгууллагад хандаж байгаагүй. Л.Р хүүхдүүдээ зодож, цохисон зүйл байхгүй, аашилж загнаад муухай оролоод байдаг тэгээд манай хүүхдүүд гэрээс гарч зугтаад хэсэг хугацааны дараа орж ирдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуудас/ 

 

Гэрч Т.Мийн өгсөн: 

 

“...Би 2018 оны 01 сарын 04-ний өдөр баз Юын гэт Ди-диш тааруулах гэж очоод тааруулж чадахгүй базтай хамт нэг ширхэг 2.5 литрийн пиво хувааж уугаад гэрлүүгээ алхаж байгаад Д гэх хүний дэлгүүрийн ард Л.Р халамцуу таарсан тэгээд би  гар утас чинь байна уу гэрлүүгээ залгах гэсэн юм гэж хэлсэн чинь Л.Р манайд очоод манай эхнэрийн утсаар ярьчих гэхээр нь бид хоёр хамт яваад гэрт нь ирхэд Л.Рын эхнэр Б хүүхдүүдтэйгээ хамт байсан. Тэгээд бид хоёрт цай хийж өгсөн Б надад цай хийж өгөхдөө энэ хараа миний гарыг ийм болгосон ш дээ гэж хэлсэн. Тэгсэн Л.Р эхнэрээ пизда минь гэж хэлээд хэрүүл болох шинжтэй болохоор нь би за би явлаа гэж хэлээд жоохон цай хийж өгсөн тэрийг ууж дуусгаад гараад гэртээ ирээд амарсан. Тухайн үед 18 цаг өнгөрч байсан байх. Тухайн үед Л.Р халамцуу байсан. Яг юунаас болж хэрүүл хийж шинжтэй түр тар гээд байсныг мэдэхгүй, миний бодлоор урьд нь хоорондоо хэрэлдэж муудалцсан юм шиг байна лээ. Би утсаар яриагүй шууд гараад явсан. Зүүн гарын сарвуу хэсэг нь хавдсан байсан, өөр ил харагдах гэмтэл харагдаагүй. Ямар нэгэн зодолдсон зүйл болоогүй, намайг явсаны дараа юу болсоныг би мэдэхгүй. Л.Р гэх айл Хашаат суманд байж байгаад Хотонт суманд ирээд 2-3 жил болж байгаа. Л.Р нь Төвшрүүлэх сумын гаралтай хүн, архи уух дуртай уухаараа ямар нэгэн буруу ааш гаргадаггүй хүн. Гэртээ очоод ямар зан гаргадаг талаар би мэдэхгүй. Б хэл ам ихтэй хүн. Би харьцаж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Хааяа нэг архи уучихсан байдаг... ” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуудас/

 

Гэрч Ж.Бийн өгсөн:

 

 “...Тухайн орой би гэртээ байж байхад 22 цагийн үед Хөөвөр багийн Ж, Ц гэх хоёр хүн ирээд манай охин Б нөхөртөө арай дэндүү зодуулсан байна үзүүлэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь очиход гэрийн эд зүйл нь эмх замбраагүй болсон байдалтай Б гэх эмэгтэй зүүн талынхаа орон дээр уйлчихсан хэвтэж байсан. Гэрт нь хүүхдүүд нь байсан, тэгээд би Бд гадна үзлэг хийхэд зүүн гарын бугалга, мөрний  хэсэгт хөхөрч хүрэнтсэн, сарвууны ард хэсэгт цус хуралттай хавдсан, баруун гарын шуу хэсэгт хөхөрч хүрэнтсэн, 2 гуя хэсэг хэсэг газар хөхөрч хүрэнтсэн, гэдэс нуруугаар зулгарч хөхөрсөн, зүүн талын хацар шанаа хавдсан байдалтай байсан. Тэгээд зүүн гарыг нь яасан талаар асуухад 10 литрийн хөнгөн цагаан саваар аваад шидсэн гэж хэлж байсан. Урьд өмнө нь нөхөртөө зодуулсан гэж үзүүлж байсан гэхдээ дээрх шиг гэмтэл автлаа зодуулж ирж байгаагүй. Хашаат сум руу нүүж явахаасаа өмнө үзүүлж байсан яг хэдэн оны хэдэн сард хэдэн удаа үзүүлж байсан талаар санахгүй байна. Хашаат сумаас нүүж ирсэнээс хойш хүмүүсийн дам ярианаас сонсоход Л.Р нь эхнэрээ зодож цохидог гэж сонсож байсан. Л.Р гэдэг хүн архи уугаагүй үедээ ямар нэгэн буруу зан байхгүй дуулгавартай модоор эд зүйл хийдэг гарын дүйтэй залуу. Харин архи уусан үедээ тавьтаргүй гэж сонссон архийг бол олон жил ууж байгаа. Б нь амьдарлын төлөө явж байгаа эмэгтэй гэж боддог. Б нь 2017 оны 06 сар, 09 саруудад нөхөртөө зодуулсан талаар надад хандаж байгаагүй, эрүүл мэндийн төвд хандсан талаар би мэдэхгүй...” гэх мэдүүлэг  /хх-ийн 18-20 хуудас/

 

Гэрч Г.Лийн өгсөн:

 

 “...2018 оны 01 сарын 03, 04-ний өдөр аль гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан орой 21 цагийн үед Л.Рын хашаан дотор бололтой эмэгтэй хүн орилж уйлаад, хүүхдүүд бас уйлаад байсан. Би гарч хараагүй манайх амарч байсан. 2017 оны 06 сарын эхээр манай урд Л.Рын хашаанд эмэгтэй хүн уйлаад орилоод байхаар нь харсан чинь Л.Р нь эхнэр Бын хөл хэсэг рүү нь өшиглөөд байсан. Хашааны завсараар харсан болохоор сайн харагдаагүй. Тухайн үед хажууд нь Бын аав Ж байх шиг байсан. Надаас өөр манай хөршүүд харсан үгүйг би мэдэхгүй. Л.Р гэдэг айл байнга хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Ер нь байнга шахуу хэрүүл маргаан хийж байдаг. Л.Р архи архи их уудаг, уусан үедээ гэртээ ирж агсам согтуу тавьдаг. Б бас хааяа нэг архи уудаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуудас/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Оын: 

 

Ж.Бын биед тархи доргилт, зүүн гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, хоёр гуя, зүүн шанаанд цус хуралт, хэвлий, нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтлүүд нийтдээ  биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн 46 тоот дүгнэлт, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас  зэрэг болно. 

 

2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Улаанхужирын 1-20 тоотод Л.Р нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Быг зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл  үйлдсэн гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.  

 

Шүүгдэгч Л.Р нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Ж.Быг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн  2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Улаанхужирын 1-20 тоотод өөрийн эхнэр Ж.Быг бусадтай хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Ж.Бын “...Л.Р над руу хөнгөн цагаан 10 литрийн сав адаад шидхэд зүүн гарын сарвуунд онсон. Тэгээд би орилоод доош суусан чинь Мөнхнасан орж ирээд юу болов би явлаа гэж хэлээд явсан чинь Л.Р ирээд сүртэй юм бэ гэж хэлээд миний баруун зүүн хацарлуу ээлжлээд алгадаад байсан. Тэгээд намайг хардаад учир битүүлэг юм асуугаад чи тэр хүнтэйгээ амьдархуу гэж асууж ирээд багалзуур шахаад, баруун орон дээр сууж байгаад буцаж ирээд энд тэндгүй цохиод базаад байсан...”, “...Намайг хардаж зодсон. 2018 оны 01 дүгээр сарын 03-ны орой гэрт байж байгаад миний утас дугараад хүн юм асуусан чинь чанга яригч дээр нь тавьж ярьсангүй гэж хэлээд миний үснээс татаж байгаад ор мөргүүлээд, хүүхдийн гутлаар хоёр гарын шуу хэсэг рүү цохиж, баруун бөөр хэсэг рүү өшиглөж зодсон. 2017 оны 06 дугаар сард, 09 дүгээр сард зодож, цохиж байсан...” “...2017 оны 06 дугаар сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, манай нөхөр намайг гэрийн гадна хашаан дотор өшиглөөд цохиж зодсон тухайн үед манай аав Ж, манай ээж Ц, манай хүүхдүүд байсан. 2017 оны 09 дүгээр сард манай нөхөр намайг нүүр шанаа хэсэг рүү цохиж зодсон....”гэх мэдүүлэг, гэрч Т.Мийн “...Тэгээд бид хоёрт цай хийж өгсөн Б надад цай хийж өгөхдөө энэ хараа миний гарыг ийм болгосон ш дээ гэж хэлсэн. Тэгсэн Л.Р эхнэрээ пизда минь гэж хэлээд хэрүүл болох шинжтэй болохоор нь би за би явлаа гэж хэлээд жоохон цай хийж өгсөн тэрийг ууж дуусгаад гараад гэртээ ирээд амарсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Бийн“...Тэгээд би гэрт нь очиход гэрийн эд зүйл нь эмх замбраагүй болсон байдалтай Б гэх эмэгтэй зүүн талынхаа орон дээр уйлчихсан хэвтэж байсан. Гэрт нь хүүхдүүд нь байсан, тэгээд би Бд гадна үзлэг хийхэд зүүн гарын бугалга, мөрний  хэсэгт хөхөрч хүрэнтсэн, сарвууны ард хэсэгт цус хуралттай хавдсан, баруун гарын шуу хэсэгт хөхөрч хүрэнтсэн, 2 гуя хэсэг хэсэг газар хөхөрч хүрэнтсэн, гэдэс нуруугаар зулгарч хөхөрсөн, зүүн талын хацар шанаа хавдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Лийн “...2018 оны 01 сарын 03, 04-ний өдөр аль гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан орой 21 цагийн үед Л.Рийн хашаан дотор бололтой эмэгтэй хүн орилж уйлаад, хүүхдүүд бас уйлаад байсан. Би гарч хараагүй манайх амарч байсан. 2017 оны 06 сарын эхээр манай урд Л.Рийн хашаанд эмэгтэй хүн уйлаад орилоод байхаар нь харсан чинь Л.Р нь эхнэр Бын хөл хэсэг рүү нь өшиглөөд байсан....” гэх мэдүүлэг, хохирогч Ж.Бын биед хөнгөн гэмтэл учирсан талаар гаргасан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 11-ний  өдрийн 46 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын хяналтын прокурор Н.Ц шүүгдэгч Л.Рийг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруу хангалттай тогтоогдож байх тул шүүхээс шүүгдэгч Л.Рийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэрийг байнга зодсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Л.Рид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд хохирогч Ж.Б нь нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Л.Рийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, зан үйлээ засах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Л.Р нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Б овогт Лийн Рийг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Л.Рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Рд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Рд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Р нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхөөр тогтоосугай. 

 

6. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

 

7. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Л.Рд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

8. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Р нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9-д заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай. 

 

9. Шүүгдэгч Л.Рд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 10 литрийн сав 1/нэг/ ширхэгийг устгасугай. 

 

11. Шүүгдэгч Л.Р нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

12. Шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

13. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Рд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР