2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/04805

 

 

 

 

  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн, .... овогт ....С /РД:.../, Монгол улсын иргэн, ...овогт ....Б /РД:..../ нарын гэрлэлтийг цуцалж, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.Г, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.С нарыг эх Ч.Сийн асрамжид үлдээсүгэй.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар Ч.С, Ө.Б нар хүүхдийн тэтгэлэг, нэмэлт зардлын талаар дараах байдлаар тохиролцсоныг баталгаажуулсугай. Үүнд:

2.1. Хариуцагч Ө.Б нь насанд хүрээгүй хүү Б.Г/7 нас 8 сартай/, хүү Б.Идэй /4 нас 5 сартай/ нарыг 18 нас хүртэл сар бүр 1,000,000 төгрөгийн тэтгэлгийг төлнө.

2.2. Хариуцагч Ө.Б нь хүү Б.Г, охин Б.С нарын сургалтын төлбөр, хувцас, гутал, хичээлийн хэрэгсэл зэрэг нэмэлт зардлыг хариуцан төлнө.

3. Гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, ***-*** 1 хороолол, ***дүгээр байрны ** тоот дахь орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ө.Б нь Ч.Сийн нэр рүү шилжүүлэхээр тохиролцсоны дагуу шүүхээр шийдвэрлүүлэх маргаангүй гэснийг дурдсугай.

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдүүдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан Ч.С, Ө.Б нар бие биедээ насанд хүрээгүй хүү Б.Г, охин Б.С нартай уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

            5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА