2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/06094

 

 

 

 

 

 

 

2025 08 01

192/ШШ2025/06094

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

аянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: аянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ******* өргөн чөлөө, ******* хотхон , тоотод байрлах, ХХК /РД:/-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг орон сууцны захиалагч .*******гийн нэр дээр гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч .******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....******* миний бие 2019 оны 5-р сарын 15-ны өдөр " *******" ХХК-тай "орон сууц захиалан бариулах гэрээ" байгуулж, Улаанбаатар хот, ******* дүүрэг, 3-р хорооны нутагт байрлах "ЗӨЦТС ТӨХК-ийн ажилтнуудын 72 айлын 2 орц бүхий 9 давхар орон сууцны барилгын 1-р орцны 7 давхрын 25 тоот 2 өрөө 55.3 метр.квадрат орон сууцыг метр квадратыг 1,187,500 төгрөгөөр нийт *******,668,750 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон. Захиалагч урьдчилгаа төлбөрт нийт байрны үнийн 30%-ийг төлж, үлдэгдэл 70%-ийг барилга ашиглалтад орсны дараа орон сууцны ипотекийн зээлээр төлөхөөр тохиролцсон ба Гүйцэтгэгч орон сууцыг 2020 оны 2-р сарын 15-ны өдрийн дотор ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. .******* миний бие гэрээний дагуу орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30%-ийг 2019 оны 7-р сарын 8-ны өдөр бүрэн төлсөн. Гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг барьж дуусгаагүй бөгөөд 2020 оны 8-р сарын 21-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, ашиглалтад оруулах хугацааг 2020 оны 11-р сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан. Гэвч гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй бөгөөд ашиглалтад оруулах хугацааг 4 жилийн хугацаагаар хэтрүүлж 2024 оны 4-р сард ашиглалтад оруулсан байдаг. Орон сууц захиалан бариулах гэрээний 6.1-д ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутам 0.1%-ийн алданги төлөх үүрэг хүлээсэн ба нэг хоногийн алданги *******,668 төгрөг тул ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлсэн 1200 гаруй хоногоор тооцоход 78,801,600 төгрөгийн алдангийн төлбөр төлөх үүрэг гүйцэтгэгчид үүссэн. Гэтэл " *******" ХХК нь орон сууцыг ашиглалтад оруулж дуусгахын өмнө алданги төлөхгүй ашиглалтад оруулах хугацааг 2024 оны 4-р сарын 15-ны өдөр болгох, дээр нь орон сууцны үнийг нэмэхээр тохиролцсон гэрээний нэмэлт өөрчлөлтийг байгуулсан захиалагчид л орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгнө гэж бүх захиалагчид тулгасан.

Миний бие 5 жилийн хугацаанд захиалсан орон сууцандаа орж чадахгүй хүлээж хохирсон мөртлөө, байрандаа орохын тулд аргагүйн эрхэнд 78,801,600 төгрөгийн алдангийг төлүүлэхгүй болгох үр дагавартай ашиглалтад оруулах хугацааг сунгасан заалт, орон сууцны үнэ нэмэх болон үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр бус 14 хоногийн дотор төлөх заалтууд бүхий 2024 оны 4-р сарын 02-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг " *******" ХХК-тай байгуулсан. Энэхүү нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 3 дахь заалтын дагуу орон сууцны нийт үнийг *******.668.750 төгрөгөөс 82,535,250 төгрөг болгон өөрчилж, үнэ нэмсэнтэй холбоотойгоор Үлдэгдэл төлбөр болох 49,918,570 төгрөгийг 14 хоногийн дотор төлөх ба хугацааг 7 хоногоор сунгаж болохоор тохиролцсон. Гэвч миний бие анхнаасаа байрыг орон сууцны үлдэгдэл төлбөрийг ипотекийн зээлээр төлөхөөр тохиролцож байсан, бас үнийг нэмсэнтэй холбоотойгоор 49,918,570 төгрөгийг 14 хоногийн дотор төлж чадалгүй хугацааг 10 орчим хоногоор хэтрүүлэн 2024 оны 5-р сарын эхээр мөнгөө бэлдэн төлөхөөр очиход, чамтай байгуулсан гэрээг цуцална, гэрээг чинь цуцлаад урьдчилгаа төлбөрийг чинь буцаан чам руу шилжүүлнэ гэж хэлээд өнөөдрийг хүртэл орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг .******* над руу шилжүүлж өгөхгүй байна. Гэрээний талууд адил тэгш эрхтэй байх бөгөөд Гүйцэтгэгч " *******" ХХК гэрээний үүргээ 1200 гаруй хоногоор хэтрүүлж болдог, харин миний бие 10 гаруй хоногоор сар хүрэхгүй хугацаагаар хэтрүүлэхэд хариуцлага хүлээдэг байж таарахгүй юм. Миний бие гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн байхад, гэрээг цуцална, мөнгийг чинь буцааж өгнө гэж, үлдэгдэл төлбөрийг хүлээн авахгүй, өнөөдрийг хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй хохироож байгаа нь шударга бус байна. Иймд Улаанбаатар хот, ******* дүүрэг, 3-р хороо, 106-р байрны 1-р орцны 7-р давхрын 25 тоот хаягт байрлах 2 өрөө 55.3 метр.квадрат орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг орон сууцны захиалагч .*******гийн нэр дээр гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.. гэжээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: .*******гийн нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох иргэний хэрэгт зохигчид сайн дурын үндсэн дээр дараах нөхцөлөөр тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулж байна. Үүнд .*******гийн өмчлөлд ******* дүүрэг, 3 дугаар хороо, 106 дугаар байр, 1 дүгээр орцны 7 давхар, 25 тоот хаягт байрлах 2 өрөө, 55.3 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг хариуцагч ХХК нь хүлээн зөвшөөрч байна. .******* нь орон сууцны үнэ болох үлдэгдэл 70,000,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр  ХХК-д төлж барагдуулах болно. Цаашид төлбөр тооцоо дууссан тул эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2024/14572 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн биелэлтийг дуусгавар болон талаар эвлэрлийг баталсан захирамжийн захирамжлах хэсэгт дурдаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч .******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг орон сууцны захиалагч .*******гийн нэр дээр гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХК нь .*******гийн өмчлөлд ******* дүүрэг, 3 дугаар хороо, 106 дугаар байр, 1 дүгээр орцны 7 давхрын 25 тоот хаягт байрлах, 55.3 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрч, .******* нь орон сууцны үнэ болох үлдэгдэл 70,000,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд, .*******гийн нэхэмжлэлтэй, ХХК-д холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг орон сууцны захиалагч .*******гийн нэр дээр гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар .*******гийн нэхэмжлэлтэй, ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчаас нэхэмжлэгч .*******гийн өмчлөлд ******* дүүрэг, 3 дугаар хороо, 106 дугаар байр, 1 дүгээр орцны 7 давхрын 25 тоот хаягт байрлах, 55.3 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг хүлээн зөвшөөрч, .******* нь орон сууцны үнэ болох үлдэгдэл 70,000,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ХХК-д төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 570,627 төгрөгөөс аянгол дүүргийн Татварын хэлтсийн данс /100200100941/-аас 285,313.5 төгрөг, хариуцагч  ХХК-иас 285,313.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч .*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. аянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2024/14572 дугаартай захирамжийн биелэлт дуусгавар болсныг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.АРИУНОЛД