Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 171/2024/0355/Э

 

 

 

 

 

 

 

 

 

   2024      08         27                                           2024/ШЦТ/369

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Ж.Б,

шүүгдэгч М.А нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн,  шүүгдэгч М.А-т холбогдох эрүүгийн 2425000000411 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

М.А

Шүүгдэгч М.А нь;

2024 оны 5 дугаар сарын 23-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Vegas” /Вегас/ баарны гадаа хохирогч С.Э-н нүүр хэсэгт мөргөж унагаан, толгой, цээж хэсэгт нь өшиглөж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, нэг шүдний сулрал, нэг шүдний эмтрэл гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч М.А “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй, хохирогчид 6.000.000 төгрөг төлсөн.” гэв.   

Мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан;

дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-11 дэх тал/,

         хохирогч С.Э-н “...2024 оны 5 дугаар сарын 23-ны шөнийн 01 цагийн орчим найз нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Vegas”  бааранд ороод баарны текний хажуу талын ширээнд сууж нэг ширхэг архи, дөрвөн лаазтай пиво захиалаад ууж байсан. Би бүжгийн талбайд явж байхад баар хаах цаг болоод ширээн дээрээ очиход танихгүй залуу ирсэн байсан, би найз Э-с “энэ юун хүн бэ” гэж асуухад “баарны эзэн гэж байна, бид нарыг зайл гэж хэлсэн” гэхэд тэр залуу “би эзэн нь байна, та нар гар, зайл” гэж гэсэн. Би тэр залууд “та нар орж ирэхэд суу гэж суулгаж тооцоо мөнгөө авчихаад одоо нохой шиг хандаж хөөдөг нь яаж байгаа юм, бид нар одоо гарлаа” гэж хэлсэн. ...найзуудыгаа “явах уу” гэж хэлээд түрүүлээд баарны хаалгаар дөнгөж гарахад миний араас цохиод, нэг сэрсэн чинь би баарны гадаа буланд байсан. Найз Э намайг зодож байсан хүмүүсийг салгаад, “та нар ингэж болохгүй” гэж хэлээд байсан, би хэрхэн, яаж зодуулсан талаараа санахгүй байна, намайг ухаан алдаад сэрэхэд найз Э “баарны эзэн гэж өөрийгөө хэлсэн залуу дахиж ирээд цээж хэсэгт цохисон” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

гэрч Ч.Э-н “...2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ШУТИС дээр Э, Э, Б нарын хамт зэргийн сургалт тараад Булаг багт Э-ын гэрийн гадаа архи ууж байхад ажлын залуу Э ирээд...Э, Э, Э бид дөрөв Зэст баг 1-17 дугаар байрын гадна уулзаж “Vegas” бааранд 01 цагийн орчим орсон. Бааранд ороод архи захиалаад уусан, ...баарны хамгаалагч бид нар дээр ирээд “хаах болсон байна” гэж хэлээд байж байхад нэг залуу ирээд манай найзуудтай юм яриад байсан. Бид нар баарнаас гараад байж байхад нэг залуу Э-ыг цохиод би салгаад цагдаа дуудах гэж байсан талаараа санаж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

М.А-ын яллагдагчаар өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ...хохирлыг нөхөн төлнө.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 524 дугаартай; “...С.Э-н биед зүүн нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, нэг шүдний сулрал, нэг шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх зүүн нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, нэг шүдний сулрал, нэг шүдний эмтрэл гэмтэл нь дан, дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

хохирогч С.Э-н 2.503.630 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл, холбогдох баримтууд /хавтаст хэргийн 55, 56-80 дахь тал/,

шүүгдэгч М.А-ын;

иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 50 дахь тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дахь тал/ зэрэг болно

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн М.А-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч М.А дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх,

         хохирогч С.Э-н “...би найз Э-с “энэ юун хүн бэ” гэж асуухад “баарны эзэн гэж байна, бид нарыг зайл гэж хэлсэн” гэхэд тэр залуу “би эзэн нь байна, та нар гар зайл” гэж гэсэн. ...найзуудыгаа “явах уу” гэж хэлээд түрүүлээд баарны хаалгаар дөнгөж гарахад миний араас цохиод, нэг сэрсэн чинь би баарны гадаа буланд байсан. ...намайг ухаан алдаад сэрэхэд найз Э “баарны эзэн гэж өөрийгөө хэлсэн залуу дахиж ирээд цээж хэсэгт цохисон гэж хэлсэн.” гэх,

гэрч Ч.Э-н “...Э, Э, Э бид дөрөв Зэст баг 1-17 дугаар байрын гадна уулзаж “Vegas” бааранд 01 цагийн орчим ороод архи захиалаад уусан, ...баарны хамгаалагч бид нар дээр ирээд “хаах болсон байна” гэж хэлээд байж байхад нэг залуу ирээд манай найзуудтай юм яриад байсан. Бид нар баарнаас гараад байж байхад нэг залуу Э-ыг цохиод би салгаад цагдаа дуудах гэж байсан талаараа санаж байна.” гэх,

М.А-ын яллагдагчаар өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ...хохирлыг нөхөн төлнө.” гэх мэдүүлгүүдээр,

мөн дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 524 дугаартай, “...С.Э-н биед зүүн нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, нэг шүдний сулрал, нэг шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүйгээс гадна нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.

Шүүгдэгч М.А-ын согтуурсан үедээ, хохирогч С.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй,

түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч С.Э-н эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ. 

          Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

          хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул

шүүх шүүгдэгч М.А-ын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч М.А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч М.А-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

          Шүүх шүүгдэгч М.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг анхааруулав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг,

1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.  

Бусад асуудал;

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн “...А гэдэг залуу намайг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч эмчилгээний 6.000.000 төгрөг хоёр хувааж бэлнээр өгсөн, ...одоо А гэх залуугаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал ч байхгүй.” гэсэн хавтаст хэргийн 17 дахь талд авагдсан мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч М.А-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хэргийн хамт ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Биеийн тамир спортын газрын “Б” заалны гадна байрлах хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.А шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

         шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Хэргийн хамт ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Биеийн тамир спортын газрын “Б” заалны гадна байрлах хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э