2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/06212

 

 

 

 

  

    2025              08            08                                              **2/ШШ2025/06212

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            БаЯол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ** дүгээр хороолол, **-** тоот хаягт байрлах “Ц” ХХК,

            Хариуцагч: БаЯол дүүргийн 1 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах “Ц м к” ХХК,

            Хариуцагч: БаЯол дүүргийн 1 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоот хаягт оршин суух бүртгэлтэй, БНХАУ-ын иргэн Н,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Ц м к” ХХК, тус компанийн эцсийн өмчлөгч БНХАУ-ын иргэн Н нараас Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 540,040,000 /таван зуун дөчин сая дөчин мЯан/ төгрөг гаргуулах тухай “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага.

            1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: “Ц” ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээг “Ц м к” ХХК-ийн гүйцэтгэгч “Эс жи к” ХХК-тай байгуулсан. Тус гэрээний дагуу 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд М1**, М2**, М300, М400 гэсэн маркийн нийт 5,115 м.куб буюу нийт 811,230,000 төгрөгийн бетоныг “Эс жи к” ХХК-д нийлүүлсэн. Гэвч “Эс жи к” ХХК нь төлбөрөө бүрэн гүйцэт төлж барагдуулаагүй ба төлөөгүй нийт үлдэгдэл дүн 5**,000,000 төгрөг болно. Тиймээс бетон зуурмаг нийлүүлсэн Х М хотхоны үндсэн хөрөнгө оруулагч “Ц м к” ХХК-тай хэлэлцээр хийхээр тохиролцож, гүйцэтгэх захирал Н-тай удаа дараа уулзаж, улмаар “Ц” ХХК болон “Ц м к” ХХК нар нь гүйцэтгэгч “Эс жи к” ХХК-ийн төлөх ёстой 5**,000,000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр эхний 300,000,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр үлдэх 2**,000,000 төгрөгийг “Ц м к” ХХК нь төлж барагдуулахаар 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тохиролцож, Бетон зуурмагийн өрийг төлөх тухай хэлэлцээр хийсэн. Уг хэлэлцээрийн дагуу хариуцагч нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 30,000,000 төгрөг төлсөн. Учир нь “Ц м к” ХХК-ийн хөрөнгө оруулалт, мээр бүтээн байгуулж буй Хан-Уул дүүрэг, Нисэхэд байрлах Х М хотхоны 3 блок барилга угсралтын ажлыг “Эс жи к” ХХК нь гүйцэтгэж байсан. Тиймээс үндсэн захиалаг болох “Ц м к” ХХК нь мийг бүрэн хариуцаж барилгыг барьж дуусгахаар болсон гэж ойлгосон ба захирал Я вэй болон үндсэн хөрөнгө оруулагч “Ц м к” ХХК нь гүйцэтгэгч компанийнхаа өр төлбөрийг тэдний өмнөөс барагдуулахаар болсон.

            Мөн “Ц м к” ХХК болон захирал Я вэй нар нь Х М хотхоныг үргэлжлүүлэн барихтай холбоотойгоор “Ц” ХХК-тай шинээр 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээг байгуулж, тус гэрээгээр нийт 1,066 м.куб бетоныг 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нийлүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсанаар 720 м.куб буюу 113,040,000 төгрөгийн бетон нийлүүлснээс 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 93,000,000 төгрөгийг төлж, үлдэх 20,040,000 төгрөгийг төлөөгүй. Манай компани өнөөдрийн байдлаар бетон зуурмагийн өрийг төлөх тухай хэлэлцээрийн үлдэгдэл 520,000,000 төгрөг, Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 20,040,000 төгрөг, нийт 540,040,000 төгрөгийг авч чадаагүй хэвээр байна. Иймд манай компани дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, 9,960,000 төгрөгөөр нэхэмжлэлээ багасгаж, хариуцагч нараас 540,040,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

            Хариуцагч нарт холбогдуулан үндсэн хоёр шаардлага гаргаж байгаа. Нэгдүгээр хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсанаар “Ц” ХХК нь хариуцагч “Ц м к” ХХК-ийн барилгын ажлыг гүйцэтгэж байсан “Эс жи к” ХХК-тай бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, энэ гэрээний дагуу 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 07 оны 08-ны өдөр хүртэл хугацаанд 5,115 м.куб бетон зуурмагийг “Эс жи к” ХХК-д нийлүүлсэн. Энэ баримт нь 1 хавтас нотлох баримтаар нотлогддог. Гэтэл төлбөр төлөх үүргээ “Эс жи к” ХХК биелүүлээгүйгээс бетон зуурмаг нийлүүлсэн Х М хотхоны хөрөнгө оруулагч “Ц м к” ХХК-ийн захиралтай хэлцэл байгуулсан. Уг гэрээгээр төлбөрийн үлдэгдэл 5**,000,000 төгрөгийг 2 хувааж төлөхөөр тохиролцсон. Үлдэгдэл төлбөрийг тохиролцоод тооцоо нийлэх акт үйлдсэн. Гэрээ хийсэн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 30,000,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлсөн. 2015 оны 08 дугаар сарын 12-нд тусдаа Худалдах, худалдан авах гэрээ байгуулж 09 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчаас нэхэмжлэгчид 93,000,000 төгрөг төлсөн байдаг ба үлдэгдэл 20,040,000 төгрөгийг төлөөгүй байгаа учир энэ төлбөрийг мөн шаардаж байгаа...гэв.

            2. Хариу тайлбар:

            2.1. Хариуцагч “Ц м к” ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгонж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагад “Ц” ХХК-иас гаргуулах гэсэн байна. Үүнийг техникийн алдаа юу, эсвэл нэхэмжлэгч тал хариуцагчаа буруу тодорхойлсон уу ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл нь: 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн бетоны үнийн үлдэгдэл төлбөрийг 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Бетон зуурмагийн өрийг төлөх тухай” хэлэлцээр байгуулсан гэж тайлбарлаж байдаг. Гэтэл бодит байдал дээр манай компани нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Х М хотхоны барилгыг “Эс жи кей” ХХК-иар гүйцэтгүүлж, энэ компани нь “Ц” ХХК-тай бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Тэрхүү гэрээний дагуу нийлүүлсэн бетоны хэмжэ, төлсөн төлбөр тодорхойгүй, тооцоо нийлсэн актгүй, хэн нь хүлээн авсан нь тодорхойгүй байдаг. Манай компани Барилгын ерөнхий гүйцэтгэгч “Эс жи кей” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн төлбөр нь хийсэн ажлаас илүү болсон тул “Ц” ХХК-д төлбөр төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн гаргаж буй бетон зуурмагийн баримтууд нь хэзээ, хэнд хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, манай компаниас хүлээн авсан хүний гарын үсэггүй, нэг талын баримтаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн энэхүү баримт нь нэхэмжилж байгаа үнийн дүнд хүрэхгүй байгаа. Нэхэмжлэгч нь энэхүү тодруулсан шаардлагаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Зөвхөн захирлын хувьд гэрээнд гарын үсэг зурсан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

            2.2. Хариуцагч БНХАУ-ын иргэн Н-ыг төлөөлөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Н захирал “Ц м к” ХХК-ийн захирлын хувиар аливаа гэрээ хэлцэлд гарын үсэг зурж байгаа бөгөөд ямар үндэслэлээр компанийн захирал хувь хүнээс төлбөр нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Мөн Н нь Монгол хэлээр ярьж ойлгох боловч крилл үсэг бичиг 2015 онд сайн мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй, тухайн үед багш хөлсөлж заалгаж байсан. 2015 оны 8 дугаар сарын 18-ны Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний дагуу ямар нэг бетон зуурмаг хүлээн аваагүй, баримтгүй, барилгын талбайд манай талаас ерөнхий инженер н.Бат-Эрдэнэ өдөр бүр ажиллаж байхад хүлээлгэн өгсөн баримт байхгүй, зөвхөн нөгөө тал бетон зуурмаг ачуулсан машин, баримтууд нь хэзээ, хэнд өгсөн нь тодорхойгүй баримтаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ хэргийг өмнө 2016 онд шийдвэрлэх үед шүүх хуралдаан дээр үйл баримт тодорхой харагдаж байгаа. Эндээс үйл баримт тайлбар харж болно. Бусад тайлбар компанитай адил байр суурьтай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

2.3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Ц” ХХК нь бетон зуурмаг үйлдвэрлэх, худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүй болох нь компанийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Энэ хэлцлийн үндсэн дээр хийгдсэн 5**,000,000 төгрөг төлөх тухай хэлэлцээр нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан учир Иргэний хуулийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байна. Үр дагаврын хувьд өгсөн авснаа буцаах талаар ярихад бетон зуурмаг авсан эсэх талаар яригдана. “Эс жи к” ХХК нь “Ц” ХХК-иас бетон зуурмаг авсан юм байна. Хэрэгт байгаа баримтаас харахаар зөвхөн “Ц” ХХК-ийн үйлддэг баримт байгаа бөгөөд хаана нийлүүлээд байгаа нь тодорхойгүй байна. Эс жи к ХХК-ийн хүлээж авсан гэх баримт “ягаан” баримт байсан. Энэ нь Эс жи к ХХК-ийн гаргасан баримттай тоо зөрөхгүй байвал нотолж болохоор байхад нотлогдохгүй байна. Манайх “Эс жи к” ХХК-тай гэрээ байгуулсны дагуу түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гэрээ хийж, тус компанид нийт 1,677,688,840 төгрөг өгсөн. 2 сарын хугацаанд ажиллуулаад больсон нь манайхаас авсан мөнгөндөө хүрэхгүй хэмжээний ажил хийгээд, бусдад өр төлбөртэй болсон талаар хөрөнгө оруулагчтай хүмүүс ирж уулзах болсон. Манайх 714,000,000 төгрөгийн илүү төлбөрийг “Эс жи к” ХХК-д илүү төлсөн байгаа юм. Одоо асуухаар 10 жилийн өмнөх зүйлийг санахгүй байна гэдэг. “Эс жи к” ХХК-тай манайх тооцоо хийгээгүй. “Ц” ХХК-тай Худалдах, худалдан авах гэрээ хийх болсон шалтгааны хувьд: өр төлбөр төлөх тухай хэлэлцээрийг хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж үзээд хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байсан. Б.Билгүүн, н.Болортайван гэх хоёр залуу өдөр болгон компани дээр ирээд Н захирлын өрөөнд суучихдаг байсан. Өөрсдөө мөн вокзал дээр Н захирлыг гаргаж өгсөн гэж тайлбарласан байдаг. БНХАУ-ын иргэн Ян вэй гэдэг хүн цаашид барилгын ажлыг хийж дуусгахаар болсон учраас хамтарч хариуцахаар оролцсон. Сүүлд байгуулсан гэрээгээр бетон зуурмаг авсан бол Ян вэй хариуцах ёстой. Нэхэмжлэгч талаас шинээр гаргасан нэг хавтас нотлох баримтуудыг харвал нэг өдөрт нийлүүлж байгаа бетоны хэмжээ заримдаа арай их, 100 машин орж гарсан мэт харагдаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

            3. Нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамжид 2,907,9** төгрөг төлсөн баримт /1-р хх-3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-4/, Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний эх хувь /1-р хх-5-8/, Бетон зуурмагийн өрийг төлөх тухай хэлэлцээрийн эх хувь /1-р хх-9/, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Н-г эрэн сурвалжилж хаяг тогтоосон тухай албан бичиг /1-р хх-10/, Цагдаагийн ерөнхий газрын албан бичиг /1-р хх-11/, “Ц” ХХК-ийн бетон зуурмаг нийлүүлсэн санхүүгийн баримтууд /1-р хх-12-118/, “Ц” ХХК-иас Нийслэлийн прокурорын газрын архивт хүсэлт гаргасан албан бичгийн эх хувь /1-р хх-243/, Хил хамгаалах ерөнхий газраас өмгөөлөгч Ц.Батбаярт хүргүүлсэн албан бичгийн эх хувь /1-р хх-244/, “Ц” ХХК-ийн Хаан банк ХК дахь депозит дансны хуулга /1-р хх-245/, Гадаадын иргэн, харьяатын газраас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн албан бичгийн хуулбар /1-р хх-2**-247/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт хүсэлт уламилсан албан бичгийн хуулбар /1-р хх-248/, тус албан бичгийн хариу хүргүүлсэн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан бичгийн хуулбар /1-р хх-249/, мөн байгууллагын даргын 2016 оны А/35 тоот Монгол улсаас гарахыг түр түдгэлзүүлэх тухай тушаалын хуулбар /1-р хх-2**/, Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.Билгүүнийг асууж тайлбар авсан тэмдэглэлийн хуулбар /2-р хх-34-35/, “Хөтөл тэлмэн” ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн албан бичгийн хуулбар /2-р хх-36/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09326 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 00925 дугаар гүйцэтгэх хуудсын хуулбар /2-р хх-37-38/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 3/224** тоот албан бичгийн хуулбар /2-р хх-39/, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 1896 дугаар тогтоолын хуулбар /2-р хх-40/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 00236 дугаар гүйцэтгэх хуудсын хуулбар /2-р хх-41/, фото зураг /2-р хх-98-101/, “Эс жи к” ХХК болон “Ц” ХХК нарын 2015.04.29-ний өдөр байгуулсан, монгол хэл дээр үйлдэгдсэн Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний эх хувь /2-р хх-167-170/, “Ц м к” ХХК болон “Ц” ХХК нарын 2015.08.12-ны өдөр байгуулсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний хятад хэл дээр үйлдэгдсэн эх хувь, орчуулгын хамт /2-р хх-171-176/, “Ц” ХХК-иас “Эс жи к” ХХК-д гэрээний дагуу бетон зуурмаг нийлүүлсэн гэх “Хөтөл тэлмэн” ХХК-ийн баримт, тооцоо нийлсэн баримт бүхий 1 хавтас нотлох баримт зэрэг болно.

            6. Хариуцагч талын гаргасан нотлох баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-123/, “Ц” ХХК-иас “Ц м к” ХХК-ийн захирал БНХАУ-ын Н-д холбогдуулан 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбар /1-р хх-159-160/, “Эс жи к” ХХК, “Ц” ХХК нарын 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1-р хх-161-164/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 16575 дугаар Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх-165-187/, мөн шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 04231 дугаар шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /1-р хх-180-**7/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1400 дугаар магадлал, шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /1-р хх-**8-212/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 157** дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /1-р хх-213-217/ зэрэг болно.

            7. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:

            7.1. Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 16655 дугаар захирамжаар Нийслэлийн прокурорын газрын дэргэдэх Эрүүгийн хэргийн тусгай архиваас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, захирамжийн дагуу БНХАУ-ын иргэн Н-с тайлбар авсан тэмдэглэлийг нотлох баримтаар ирүүлсэн. /2-р хх-42, 49-53/

            7.2. Нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23134 дугаар захирамжаар Хил хамгаалах ерөнхий газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, захирамжийн дагуу хариуцагч БНХАУ-ын иргэн Н-н 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Монгол улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагааг ирүүлсэн байна. /2-р хх-82, 86-87/

            7.3. Шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07235 дугаар захирамжаар “Ц” ХХК, “Ц м к” ХХК нараас 2015, 2016 оны санхүүгийн тайлангуудыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж /2-р хх-114/, захирамжийн дагуу хариуцагч “Ц м к” ХХК-ийн 2015-2017 оны санхүүгийн тайланг нотлох баримтаар гаргаж ирүүлсэн. /2-р хх-127-159/

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            2. “Ц” ХХК нь “Ц м к” ХХК, тус компанийн ерөнхий захирал БНХАУ-ын иргэн Н нарт холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 540,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            2.1. Нэхэмжлэлийн үндэслэлээ: “Ц м к” ХХК-ийн гүйцэтгэгч “Эс жи к” ХХК-тай 2015.04.29-ний өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийт 811,230,000 төгрөгийн үнэ бүхий 5,115 м.куб бетон нийлүүлсэн боловч төлбөрөөс 5**,000,000 төгрөгийг төлөөгүйн улмаас бетон зуурмаг нийлүүлсэн Х М хотхоны үндсэн хөрөнгө оруулагч “Ц м к” ХХК-тай тухайн төлбөрийг төлөх талаар 2015.09.15-ны өдөр гэрээ байгуулан тохиролцож, төлбөрөөс 30,000,000 төгрөг төлөгдсөн ба 530,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг шаардана. Мөн “Ц м к” ХХК-тай 2015.08.12-ны өдөр шинээр байгуулсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн 113,040,000 төгрөгийн үнэ бүхий 720 м.куб бетон зуурмагийн төлбөрийн үлдэгдэл 20,040,000 төгрөг, нийт 540,040,000 төгрөг гаргуулахаар шаардана” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэлд дурдсан гэрээний дагуу нэхэмжлэгчээс бетон зуурмаг худалдаж аваагүй учир төлбөр төлөх үүрэг хүлээхгүй” гэж тайлбарлан маргаж байна.

            4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

            4.1. “Ц” ХХК нь гадаад харилцаа, програм хангамж, аялал жуулчлал, барилгын засвар, засал чимэглэл, барилгын материалын худалдааны зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд ба компанийн захирал Базаррагчаа овогтой Билгүүн бүртгэгдсэн байна.

            4.2. “Ц м к” ГХОХХК нь мийн зөвлөгөө өгөх, төсөл боловсруулах, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, аялал жуулчлал, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мах махан бүтээгдэхүүний худалдаа эрхлэх үйл ажиллагааний чиглэлтэй хуулийн этгээд байх бөгөөд тус компанийн захирал БНХАУ-ын иргэн Н бүртгэгдсэн байна.

            4.3. “Ц” ХХК нь 2015.04.29-ний өдөр “Эс жи к” ХХК-тай Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч “Ц” ХХК нь худалдан авагч “Эс жи к” ХХК-д М1** маркийн бетон зуурмагийг 1 м.куб нь 105,000 төгрөг, М3** маркийн бетон зуурмагийг 1 м.куб нь 157,000 төгрөг байхаар тус тус тогтоож, нийт хэмжээг 28,000 м.куб гэж тогтоон, гэрээ хэрэгжих хугацааг тусгайлан заагаагүй байх бөгөөд гэрээг монгол хэл дээр үйлдэн, талууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулжээ. /2-р хх-167-170/

            4.4. Улмаар “Ц” ХХК нь “Ц м к” ХХК-тай 2015.08.12-ны өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээг хятад хэл дээр байгуулж, худалдагч “Ц” ХХК нь худалдан авагч талд М3** маркийн бетон зуурмагийг 1 м.куб нь 157,000 төгрөг, М300 маркийн бетон зуурмагийг 1 м.куб нь 1**,000 төгрөг, М2** маркийн бетон зуурмагийг 1 м.куб нь 157,000 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцож, гэрээний талууд гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан байна. /2-р хх-171-176/

4.5. Талууд дахин 2015.08.18-ны өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулж, гэрээгээр худалдагч “Ц” ХХК нь худалдан авагч “Ц м к” ХХК-д М3** маркийн бетон зуурмагийг 1 м.куб нь 157,000 төгрөг, М300 маркийн бетон зуурмагийг 1 м.куб нь 1**,000 төгрөг, М2** маркийн бетон зуурмагийг 1 м.куб нь 143,000 төгрөг байхаар тус тус тогтоож, нийт нийлүүлэх бетон зуурмагийн талаар дурдаагүй байна. /1-р хх-5-8/

            4.6. Гэрээний талууд дахин “Бетон зуурмагийн өрийг төлөх тухай хэлэлцээр”-ийг бичгээр хийж, компанийн тамга дарж, захирлууд гарын үсэг зурж баталгаажуулан, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Ц м к” ХХК-ийн Х М хороололд нийлүүлсэн бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 5**,000,000 төгрөгийг “Ц м к” ХХК нь “Ц” ХХК-д хоёр хувааж төлөхөөр тохиролцжээ. /1-р хх-9/

            4.7. Нэхэмжлэгч талаас бетон зуурмаг нийлүүлсэн санхүүгийн баримтуудыг нэгтгэн дүгнэвэл гэрээ байгуулснаас хойш 6 өдрийн турш 104 удаагийн хүргэлтээр, М2** маркийн нийт 5,**1м.куб, М300 маркийн нийт 875м.куб, М3** маркийн нийт 3,244м.куб буюу бүгд 9,620м.куб бетон зуурмагийг нийлүүлсэн байна.

            4.8. “Ц” ХХК нь “Ц м к” ХХК-иас 2015.08.18 өдрийн гэрээний үүрэгт 627,5**,000 төгрөг гаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016.01.18-ны өдөр нэхэмжлэл гаргаж, “Ц м к” ХХК нь Бетон зуурмагийн өр төлөх тухай хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            4.9. Дээрх хэргийг хянаад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.12-ны өдрийн 04231 дугаар шийдвэрээр үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаад анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шинээр товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хүндэтгэх шатлтгаангүйгээр ирээгүйн улмаас 2017.12.18-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан байна. /1-р хх-180-217/

            5. Хариуцагчаас нэхэмжлэгчид “Эс жи к” ХХК-ийн өмнөөс бетон зуурмагийн төлбөр 30,000,000 төгрөг төлсөн ба хоорондоо харилцан тохиролцож бетон зуурмаг нийлүүлэх гэрээг хоёр удаа байгуулж, бетон зуурмагийн төлбөрт 93,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн талаар маргаагүй. “Ц” ХХК нь “Эс жи к” ХХК-тай бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээг, “Ц м к” ХХК нь “Эс жи к” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан болон 2015 оны 07 дугаар сард уг гэрээг цуцалсан талаар зохигчид маргаагүй.

            6. Харин зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнүүд хүчин төгөлдөр эсэх, “Эс жи к” ХХК-ийн “Ц” ХХК-д төлөх төлбөрийн үлдэгдлийг “Ц м к” ХХК хариуцах эсэх, Худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид бетон зуурмаг бодитоор нийлүүлсэн эсэх, уг нэхэмжлэлийг “Ц м к” ХХК-ийн захирал, БНХАУ-ын иргэн Н хариуцах этгээд мөн эсэх талаар маргаж байна.

            7. “Ц” ХХК болон “Ц м к” ХХК нарын 2015.08.12 болон 2015.08.18-ны өдрүүдэд байгуулсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөлтэйгөөр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх төрлийг зохицуулсан 15.14.6 дахь хэсэгт “барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэх боломжтой” гэж хуульчилсан.

            7.1. “Ц” ХХК нь гадаад харилцаа, програм хангамж, аялал жуулчлал, барилгын засвар, засал чимэглэл, барилгын материалын худалдааны үйл ажиллагаа эрхлэх үндсэн чиглэлтэй болох нь хуулийн этгээдийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

            7.2. Нэхэмжлэгч нь барилгын материал үйлдвэрлэл эрхэлдэггүй, хариуцагчид гэрээний дагуу бетон зуурмаг нийлүүлэхдээ тусгай зөвшөөрөл бүхий бусад хуулийн этгээдээс худалдан авч, тодорхой үнэ нэмээд хариуцагчид болон “Эс жи к” ХХК-д нийлүүлсэн талаар тайлбарласан.

            7.3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсэгт хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан байна. “Ц” ХХК нь “Эс жи к” ХХК болон “Ц м к” ХХК-д бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулж нийлүүлсэн нь тус компанийн үйл ажиллагааны үндсэн зорилгод нийцсэн буюу барилгын материалын худалдааны үйл ажиллагаа эрхэлсэн байх тул тус гэрээ хүчин төгөлдөр байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд тэдний байгуулсан гэрээнүүд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байна.

            7.4. Харин тухайн гэрээний дагуу 2015.08.12-ны өдрөөс 2015.09.23-ны өдрийн хооронд нийт 113,040,000 төгрөгийн үнэ бүхий 720 м.куб бетон зуурмаг нийлүүлж, 2015.09.18-нд 93,000,000 төгрөг авч, төлөөгүй үлдсэн 20,040,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн хувьд:

            - 1 дүгээр хавтаст хэргийн 12-118 дугаар талд авагдсан бетон зуурмаг нийлүүлэлтийн анхан шатны баримтуудаар “Ц м к” ХХК-д хүлээлгэн өгсөн гэх байдал тогтоогдохгүй, “...иргэн Энхболд, Буянт-Ухаа 2 хорооллын урд, хойд талд, Эс жи к...” гэх зэрэг байдлаар харилцагчийн байршлыг тодорхойлж, нийт 5,**1м.куб, М300 маркийн нийт 875м.куб, М3** маркийн нийт 3,244м.куб буюу бүгд 9,620м.куб бетон зуурмагийг нийлүүлсэн байна.

            - Мөн хариуцагчаас 2015.09.18-ны өдөр бетон зуурмагийн төлбөрт 93,000,000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдсон.

            - Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчийг хариуцагчид хүлээлгэж өгсөн бетон зуурмагийн хэмжээг баримтаар нотлоогүй учир хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргаж байна.

            - Нэхэмжлэлд дурдсан 720 м.куб хэмжээтэй бетон зуурмагийг нийлүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тайлбар нь нотлох баримтаар гаргасан баримтаас зөрүүтэй буюу 9,620 м.куб байхын зэрэгцээ гэрээний дагуу ямар маркийн бетон зуурмагийн аль хэмжээнээс хэдийг нийлүүлж 720 м.куб хэмжээ гаргасан нь тодорхой бус байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангалттай нотлоогүй гэж үзэн  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            8. Нэхэмжлэлийн дараагийн шаардлагаар “Эс жи к” ХХК-ийн “Ц” ХХК-д худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 520,000,000 төгрөг төлөх үүргийг хариуцагч “Ц м к” ХХК-иас гаргуулахаар шаардана гэж тодорхойлсон.

            9. Хариуцагчийн зүгээс БНХАУ-ын иргэн Н нь “Ц м к” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувиар тухайн гэрээг байгуулсан учир уг гэрээний үүргийг хариуцахгүй гэж, мөн тухайн гэрээг байгуулахдаа хүч хэрэглэж байгуулсан учир хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулгаар тайлбарлаж маргасан.

            10. “Ц” ХХК болон “Ц м” ХХК нарын хооронд хийгдсэн “Бетон зуурмагийн өрийг төлөх тухай хэлэлцээр” гэх гэрээг хоёр компанийн захирлууд төлөөлөн байгуулж гарын үсэг зуран, тамга дарж баталгаажуулсан байна.

10.1. Уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нудаг дэвсгэрт баригдаж буй “Ц м к” ХХК-ийн Х М хороололд нийлүүлсэн бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр болох 5**,000,000 төгрөгийг “Ц м к” ХХК нь “Ц” ХХК-д 2015.09.15-ны өдөр 300,000,000 төгрөг, 2015.1.0.15-ны өдрөөс өмнө 2**,000,000 төгрөгөөр хуваан төлж барагдуулахаар тохиролцжээ.

10.2. Дээрх гэрээнд БНХАУ-ын иргэн Н нь “Ц м к” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувиар тус компанийг төлөөлөн гэрээг байгуулсан байх тул тухайн гэрээний үүргийг иргэн Н хариуцах этгээд биш байна. Иймд тухайн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

10.3. Харин “Ц м к” ХХК нь дээрх гэрээний дагуу 2015.09.15-ны өдөр төлбөрөөс 30,000,000 төгрөгийг “Ц” ХХК-д дансаар шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдсон, үлдэгдэл 520,000,000 төгрөгийг төлөөгүй байна.

10.4. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан.

10.5. “Ц” ХХК-иас “Эс жи к” ХХК-д нийт 811,230,000 төгрөгийн үнэ бүхий 5,115 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн болохыг “Ц” ХХК-ийн захирал Б.Билгүүн, “Эс жи к” ХХК-ийн нягтлан бодогч н.Болормаа нар тооцоо нийлсэн акт үйлдэн, төлбөрийн үлдэгдэл 5**,000,000 төгрөгийг “Ц м к” ХХК хариуцахаар хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасны дагуу үлдэгдэл төлбөрийг хариуцагч “Ц м к” ХХК-иас шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ц м к” ХХК-иас 520,000,000 /таван зуун хорин сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 20,040,000 /хорин сая дөчин мЯан/ төгрөг болон хариуцагч БНХАУ-ын иргэн Н-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2,907,9** төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ц м к” ХХК-иас 2,757,9** төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1** дүгээр зүйлийн 1**.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА