Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 171/2024/0363/Э

 

 

 

 

 

 

 

 

 

 2024      09         03                                          2024/ШЦТ/

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Т.Т,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн,  шүүгдэгч М.Б-д холбогдох эрүүгийн 2425000000439 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

М.Б

Шүүгдэгч М.Б нь;

2024 оны 6 дугаар сарын 29-оос 30-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бүсийн Оношилгоо эмчилгээний төв”-ийн яаралтай тусламжийн тасгийн эмчээр ажиллаж байхдаа хөлөндөө оёо тавиулахаар ирсэн хохирогч М.Д-г “...баашиллаа" гэж уурлан түүний нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд “...зүүн хацарт шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч М.Б “................................ ....................... .................. .............. .....................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................” гэв.   

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн;

хохирогч М.Д-н “2024 оны 06 дугаар сарын 29- ний өдөр өөрийн хашаандаа өвс хадаж байгаад хөлөө цахилгаан хадуурт гэмтээж улмаар ******** дугаарт дуудлага өгч 20 цаг 40 минутын орчимд түргэний машинаар хүргэгдэн очсон. БОЭТ-ийн Яаралтай тусламжийн тасагт зүүн хөлөндөө оёдол тавиулах явцад эмч нь шархнаас нь базаад байхаар нь өвдөж байна, мэдээ алдуулах тариа хийсэн юм уу гэхэд дуугай бай мэдэж байна гэхээр нь өвдөөд байна гэсэн чинь бааштай хар пизда бэ? гэж орон дээр хэвтэж байхад намайг Б гэдэг эмч гараараа 1 удаа цохиж аваад хөлийн оёдолоо дутуу хийгээд гараад явсан. Миний хөлийг сувилагч нь оёсон. Тус эмчийн цохисон хэсэгт 5 оёдол тавиулсан. Би Яаралтай тусламжийн тасагт очиход миний нүүр зүгээр байсан. Мөн би өөрөө эрүүл саруул, архи дарс уугаагүй байсан. Би гомдолтой байна. Энэ талаар манай эхнэр мэдэж байгаа, эхнэрийг бинт маралд явсан хойгуур Яаралтай тусламжийн тасгийн эмч Б намайг цохисон юм. Надруу Б эмч 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр залгаж надаас уучлалт гуйж, чамайг цохисондоо маш их харамсаж байна. Тэр өдөр жаахан ууртай байсан юм аа.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

гэрч Б.Б-н “...2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр оройн 16 цагаас 2024 оны 06 дугаар сарын 30-ны 08 цаг хүртэлх хугацаанд БОЭТ-ийн Яаралтай тусламжийн тасагт сувилагчаар үүрэг гүйцэтгэсэн. Яаралтай тусламжийн эмч М.Б 24 цагийн хугацаагаар Яаралтай тусламжийн тасагт үүрэг гүйцэтгэсэн. 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн орой ********-ын машинаар М.Д гэх иргэн хөлийн тавхайны дээд хэсэгт ядарсан шархтай хүргэгдэн ирсэн. Уг шарханд М.Б эмч 1 оёдол тавьсан. Тухайн үед М.Д нь бага зэргийн архи уучихсан байсан. Оёдол тавих явцад эмчтэй маргалдаад, хэл амаар нь доромжилж пизда минь наад хөлөө аятайхан оёоорой гээд байсан. Тухайн иргэнд өвчин намдаах тариа хийх гэж бөөн юм болж тариа хийсэн. Хөлийн шарханд нь өвчин намдаах тариа хийсэн. Тэр үед ар гэрт нь бинт марал захисан. Тухайн үед эмчтэй маргалдаад л байсан. Эмч уурандаа нүүрэн хэсэгт нь 1 удаа гараараа цохиж аваад гараад явсан. Би эмчийг гарсан хойгуур үргэлжлүүлэн хөлийн шарханд нь 2 оёдол тавьсан. М.Б эмчийн гараар цохигдох явцад нүүрний зүүн хэсэгт язарч цус гарсан. Тухайн шархыг мэс заслын эмчээр косметик оёдол тавиулсан. Хөлийг нь дахин мэс заслын эмчид үзүүлээд нэмж 1 оёдол тавиулсан. Тухайн үед бид нараас өөр хүн байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

гэрч Б.Б-н “...2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр манай нөхөр гэртээ хашааныхаа зэрлэг болон ургасан өвсөө цахилгаан хадуураар хадаж байгаад ир нь цулуунд цохигдож хагарч хөлөө гэмтээсэн. Улмаар эмнэлэг дуудаж түргэний машинаар хүргэгдсэн. Би араас нөхрийн найзыг дуудаж араас эмнэлэг орсон. Эмнэлэг очиход хөлөө цэвэрлүүлээд байж байсан. Тэгтэл нэг сувилагч нь 2 ширхэг бинт марал аваад ир гээд явуулсан. Бинт марал авчихаад буцаад ирэхэд нөхрийн нүүрний зүүн талын хэсэг цус болчихсон, ядарсан байсан. Яасан юу болсон бэ? гэхэд эмч нь намайг баашлаад байна гээд цохисон гэсэн. Манай нөхөр эмнэлэг рүү ороход нүүр нь зүгээр байсан. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Сүүлд нь эмч нь нөхөр лүү залгажуучлалт гуйж, тэр үед бухимдалтай байсан гэдгийг хэлээд эмчилгээнд 500,000 төгрөгийг өгсөн. Манай нөхөр зүүн хацартаа оёдол тавиулсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 04- ний өдрийн 624 дугаартай “...М.Д-ын биед зүүн хацар шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, цохих, цохигдох хүчний үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Магадлуулагчийг ямар ч байрлалд байхад үүсгэгдэх боломжтой ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл байна. Унах үед үүсэх боломжгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

М.Б-н яллагдагчаар өгсөн “...2024 оны 06 дугаар 29-ний өдрөөс 30-ны өдрийн хооронд Орхон аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасгийн жижүүр их эмчээр ажиллаж байсан. 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагЗО минутын орчимд 103-аар хөлдөө шархтай хүнийг тээвэрлэн яаралтай тусламжийн тасагт авчирсан. Анхны үзлэгийг хийхэд оёдол тавих шаардлагатай байсан. Улмаар боолтны өрөөнд оруулж шарханд цэвэрлэгээ хийж, мэдээ алдуулалт тариа хийх явцад М.Д нь би наад тариаг чинь хийлгэхгүй, би тарианаас айдаг, наадахыг чинь хийлгэхгүй гэсэн. Би тэгэхээр нь мэдээ алдуулалтын тарианы үйлчлэлийг танилцуулсан. Тэр үед би 100 грамм бол татсан байгаа гэдгийг хохирогч хэлж байсан, өвдөлтөө багасгах гэж уусан гэж байсан. Би мэдээ алдуулах тариаг хийсэн тэр үед хөлөө татаж, өвдөөд байна, яах гээд байгаа юм бэ? пизда гээд намайг хараагаад байсан. Хүний өмнөөс бэртээд ирцэн юм шиг яах гээд байгаа юм бэ? гэхэд дахин хараагаад элдвээр хэлээд байсан. Тэгээд дараа нь оёдолоо тавихаар болоод эхний оёдолоо хатгах явцад пизда наадах чинь мэдээ алдаагүй байна шүү дээ гээд хараагаад байсан. Мэдээ алдах нь алдсан, чамд мэдрэгдэнэ гэж хэлтэл аятайхан шиг оёчоороо наадахаа, пизда минь гэж дахин дахин хараахаар нь миний уур хүрээд бааштай хар пизда бэ? гэж хэлээд уурандаа гараараа нэг удаа цохиод, хөлөө татаад зүүнд хатгуулчихаад байхаар гараад явсан. Түүнээс хойш манай сувилагч оёдолыг гүйцээжтавьсан. Би анхнаасаа санаатайгаар цохиогүй, олон хүнтэй, ачаалал ихтэй байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээнд 500,000 төгрөгийг дансруу шилжүүлсэн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, гаргах санал хүсэлт байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,

хохирогч, гэрч нараас мөн М.Б-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч М.Б-г гэм буруутайд тооцох;

шүүгдэгч М.Б нь 2024 оны 6 дугаар сарын 29-оос 30-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасгийн эмчээр ажиллаж байхдаа хөлөндөө оёо тавиулахаар ирсэн хохирогч М.Д-г “...баашиллаа" гэж уурлан түүний нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд “...зүүн хацарт шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч М.Д-н “2024 оны 06 дугаар сарын 29- ний өдөр өөрийн хашаандаа өвс хадаж байгаад хөлөө цахилгаан хадуурт гэмтээж улмаар ******** дугаарт дуудлага өгч 20 цаг 40 минутын орчимд түргэний машинаар хүргэгдэн очсон. БОЭТ-ийн Яаралтай тусламжийн тасагт зүүн хөлөндөө оёдол тавиулах явцад эмч нь шархнаас нь базаад байхаар нь өвдөж байна, мэдээ алдуулах тариа хийсэн юм уу гэхэд дуугай бай мэдэж байна гэхээр нь өвдөөд байна гэсэн чинь бааштай хар пизда бэ? гэж орон дээр хэвтэж байхад намайг Б гэдэг эмч гараараа 1 удаа цохиж аваад хөлийн оёдолоо дутуу хийгээд гараад явсан. Миний хөлийг сувилагч нь оёсон. Тус эмчийн цохисон хэсэгт 5 оёдол тавиулсан. Би Яаралтай тусламжийн тасагт очиход миний нүүр зүгээр байсан. Мөн би өөрөө эрүүл саруул, архи дарс уугаагүй байсан. Би гомдолтой байна. Энэ талаар манай эхнэр мэдэж байгаа, эхнэрийг бинт маралд явсан хойгуур Яаралтай тусламжийн тасгийн эмч Б намайг цохисон юм. Надруу Б эмч 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр залгаж надаас уучлалт гуйж, чамайг цохисондоо маш их харамсаж байна. Тэр өдөр жаахан ууртай байсан юм аа.” гэх,

гэрч Б.Б-н “...2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр оройн 16 цагаас 2024 оны 06 дугаар сарын 30-ны 08 цаг хүртэлх хугацаанд БОЭТ-ийн Яаралтай тусламжийн тасагт сувилагчаар үүрэг гүйцэтгэсэн. Яаралтай тусламжийн эмч М.Б 24 цагийн хугацаагаар Яаралтай тусламжийн тасагт үүрэг гүйцэтгэсэн. 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн орой ********-ын машинаар М.Д гэх иргэн хөлийн тавхайны дээд хэсэгт ядарсан шархтай хүргэгдэн ирсэн. Уг шарханд М.Б эмч 1 оёдол тавьсан. Тухайн үед М.Д нь бага зэргийн архи уучихсан байсан. Оёдол тавих явцад эмчтэй маргалдаад, хэл амаар нь доромжилж пизда минь наад хөлөө аятайхан оёоорой гээд байсан. Тухайн иргэнд өвчин намдаах тариа хийх гэж бөөн юм болж тариа хийсэн. Хөлийн шарханд нь өвчин намдаах тариа хийсэн. Тэр үед ар гэрт нь бинт марал захисан. Тухайн үед эмчтэй маргалдаад л байсан. Эмч уурандаа нүүрэн хэсэгт нь 1 удаа гараараа цохиж аваад гараад явсан. Би эмчийг гарсан хойгуур үргэлжлүүлэн хөлийн шарханд нь 2 оёдол тавьсан. М.Б эмчийн гараар цохигдох явцад нүүрний зүүн хэсэгт язарч цус гарсан. Тухайн шархыг мэс заслын эмчээр косметик оёдол тавиулсан. Хөлийг нь дахин мэс заслын эмчид үзүүлээд нэмж 1 оёдол тавиулсан. Тухайн үед бид нараас өөр хүн байгаагүй.” гэх,

гэрч Б.Б-н “...2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр манай нөхөр гэртээ хашааныхаа зэрлэг болон ургасан өвсөө цахилгаан хадуураар хадаж байгаад ир нь цулуунд цохигдож хагарч хөлөө гэмтээсэн. Улмаар эмнэлэг дуудаж түргэний машинаар хүргэгдсэн. Би араас нөхрийн найзыг дуудаж араас эмнэлэг орсон. Эмнэлэг очиход хөлөө цэвэрлүүлээд байж байсан. Тэгтэл нэг сувилагч нь 2 ширхэг бинт марал аваад ир гээд явуулсан. Бинт марал авчихаад буцаад ирэхэд нөхрийн нүүрний зүүн талын хэсэг цус болчихсон, ядарсан байсан. Яасан юу болсон бэ? гэхэд эмч нь намайг баашлаад байна гээд цохисон гэсэн. Манай нөхөр эмнэлэг рүү ороход нүүр нь зүгээр байсан. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Сүүлд нь эмч нь нөхөр лүү залгажуучлалт гуйж, тэр үед бухимдалтай байсан гэдгийг хэлээд эмчилгээнд 500,000 төгрөгийг өгсөн. Манай нөхөр зүүн хацартаа оёдол тавиулсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх,

М.Б-н яллагдагчаар өгсөн “...2024 оны 06 дугаар 29-ний өдрөөс 30-ны өдрийн хооронд Орхон аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасгийн жижүүр их эмчээр ажиллаж байсан. 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагЗО минутын орчимд 103-аар хөлдөө шархтай хүнийг тээвэрлэн яаралтай тусламжийн тасагт авчирсан. Анхны үзлэгийг хийхэд оёдол тавих шаардлагатай байсан. Улмаар боолтны өрөөнд оруулж шарханд цэвэрлэгээ хийж, мэдээ алдуулалт тариа хийх явцад М.Д нь би наад тариаг чинь хийлгэхгүй, би тарианаас айдаг, наадахыг чинь хийлгэхгүй гэсэн. Би тэгэхээр нь мэдээ алдуулалтын тарианы үйлчлэлийг танилцуулсан. Тэр үед би 100 грамм бол татсан байгаа гэдгийг хохирогч хэлж байсан, өвдөлтөө багасгах гэж уусан гэж байсан. Би мэдээ алдуулах тариаг хийсэн тэр үед хөлөө татаж, өвдөөд байна, яах гээд байгаа юм бэ? пизда гээд намайг хараагаад байсан. Хүний өмнөөс бэртээд ирцэн юм шиг яах гээд байгаа юм бэ? гэхэд дахин хараагаад элдвээр хэлээд байсан. Тэгээд дараа нь оёдолоо тавихаар болоод эхний оёдолоо хатгах явцад пизда наадах чинь мэдээ алдаагүй байна шүү дээ гээд хараагаад байсан. Мэдээ алдах нь алдсан, чамд мэдрэгдэнэ гэж хэлтэл аятайхан шиг оёчоороо наадахаа, пизда минь гэж дахин дахин хараахаар нь миний уур хүрээд бааштай хар пизда бэ? гэж хэлээд уурандаа гараараа нэг удаа цохиод, хөлөө татаад зүүнд хатгуулчихаад байхаар гараад явсан. Түүнээс хойш манай сувилагч оёдолыг гүйцээжтавьсан. Би анхнаасаа санаатайгаар цохиогүй, олон хүнтэй, ачаалал ихтэй байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээнд 500,000 төгрөгийг дансруу шилжүүлсэн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, гаргах санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 624 дугаартай шинжээч эмч Ч.Б-н “...1.М.Д-н биед зүүн хацар шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, цохих, цохигдох хүчний үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4.Магадлуулагчийг ямар ч байрлалд байхад үүсгэгдэх боломжтой ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл байна.

5.Унах үед үүсэх боломжгүй.

6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүйгээс гадна нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд,

шүүгдэгч М.Б-н хохирогч М.Д-н эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, улмаар эрүүл мэндэд нь  “...зүүн хацарт шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангана. 

Хууль зүйн хувьд,

Шүүгдэгч М.Б-н хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг нь ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч М.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч М.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч М.Б-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

          Шүүх шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

Бусад асуудал;

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь хэргийн материалтай танилцаад “Хэргийн материалтай танилцсан. Эмчилгээний төлбөр 500.000 төгрөг гаргаж авсан. Хэрэгт гаргаж өгөх баримт байхгүй. Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү.” гэсэн тэмдэглэл үйлдсэн, уг тэмдэглэл хавтаст хэргийн 50 дахь талд авагдсан байх тул шүүгдэгч М.Б-г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д овогт М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

         шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э