Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
Хэргийн индекс | 2024/ШЦТ/380 |
Дугаар | 171/2024/0369/Э |
Огноо | 0000-00-00 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 171/2024/0369/Э
2024 09 09 2024/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дунД-ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .............................,
улсын яллагч Т.Т,
шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Ч.М-д холбогдох эрүүгийн 2425002260366 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Ч.М
Шүүгдэгч Ч.М нь 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр “хорооллын эцэс” нэртэй газарт хохирогч Ж.Д-аас “3 шуудай нүүрс авъя, та гар утсаараа яриулаач” гэж хуурч 3 шуудай нүүрс болон хохирогч Ж.Д-ын эзэмшлийн самсунг А-21 загварын гар утсыг авч явж, хохирогчид 302,363 төгрөгийн хохирол учруулсан, залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Ч.М “................................................................... ........... .............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;
хохирогч Ж.Д-ын “...2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цА-ийн үед нүүрс борлуулах цэг дээрээ байж байсан чинь нэг эмэгтэй ирээд 3 шуудай нүүрс авья гэж хэлэхээр нь би шуудайтай нүүрснээс 3 шуудай нүүрсийг машинд нь тавьж өгсөн. Энэ үед уг эмэгтэй ахаа утсаа өгч байгаач би ах руугаа утсаар яриад данс руу хийлгэнээ гэж хэлээд миний гар утсыг авсан. Энэ үед би өөр хүмүүс нүүрс авахаар ирсэн байсан болхоор нүүрсээ ачиж өгч байсан чинь миний утсыг авсан эмэгтэй машиндаа суугаад яваад өгсөн. Би М гэх хүнийг зүс танидаг юм. Надаас нүүрс авсан эмэгтэй бол М-ийн найз хүүхэн юм, урд өмнө нь хэд хэдэн удаа харж байсан. Маргааш нь би Мтой уулзахаар түүний ажиллаж байсан Энх-Үрс хүнсний дэлгүүрт очиж уулзаж болсон асуудлын талаар хэлсэн чинь би таны утсыг олоод өгье гэж хэлсэн. Ингээд би буцаад ажил руугаа явсан. Маргааш нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 09-ний орой 17 цА-ийн үед М нь манай гэрт ирээд "ахаа таны утсыг М ломбарданд 200,000 төгрөгөөр тавьсан байна, би очоод аваад ирье" гэж хэлээд надаас 200,000 төгрөгийг бэлнээр аваад явсан юм. Ингээд оройхон би М руу залгасан чинь "ахаа утсыг чинь аваад гарч байна" гэж хэлээд ирээгүй. Түүнээс хойш утсаа авахгүй байгаа юм...Самсунг А-21 загварын гар утас байсан. Би жилийн өмнө хүнээс 450,000 төгрөгөөр худалдаж авсан... Улаан өнгийн суудлын жижиг тэрэг байсан. Уг эмэгтэй өөрөө хэлэхдээ такси дуудлагын машин гэж хэлсэн... " гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,
гэрч Д.М-ийн “...сараас зүс танидаг болсон, архи ууж яваад танилцсан, Д Их залуу бА-ийн нүүрсний зах дээр ажилладаг гэдгээр нь танина. Хэд хэдэн удаа нүүрс авч байсан. 2024 оны 01 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна. Би Их залуу бА-ийн замын урд талд байрлах Энх-Үрс хүнсний дэлгүүрт галчаар ажилд ороод хэд хонож байсан юм. Нэг өглөө би ажил дээрээ байж байтал Их залуу бА-ийн нүүрсний зах дээр ачигч хийдэг Д гэх залуу над дээр ирээд "миний гар утсыг М ирээд аваад явчихлаа, таньтай утсаар ярина гэж хэлээд миний гар утасыг аваад намайг нүүрс ачиж байх хооронд явчихсан байна" гэж хэлсэн. Энэ үед би очиж нүүрс аваад ир гэж явуулаагүй, би мэдэхгүй, М-тай уулзаагүй хэрэв тааралдах юм бол утасыг нь хүргэж өг гэж хэлье гэж хэлээд Д-ыг явуулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,
гэрч Б.Н-н “...2024 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр санагдаж байна М нь наД-тай ирж уулзахдаа гар утас авах уу надад мөнгөний хэрэг гараад байна гэж хэлээд надад самсунг загварын гар утас үзүүлсэн тухайн гар утасыг өөрийнх нь гар утас мөнгөний хэрэг гараад байгаа болохоор зарж байгаа гэхээр нь би 50,000 билүү 80,000 төгрөгөөр худалдаж авч байсан санагдаж байна. Тухайн гар утсыг би өөрөө ашиглаж байгаад унагааж дэлгэцийг нь хагалаад уг утсыг нь гар утасны сэлбэгэнд өгчихсөн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Ч.М-ын яллагдагчаар өгсөн “...2024 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хорооллын эцэс дээрээс такси бариад Д-ын ажиллаж байгаа нүүрс зардаг газарт очиж Д-тай уулзаад ногоон шуудайтай нүүрснээс 3 шуудай аваад Д гар утсаа өгч байгаач хүн рүү утсаар яриад өгье гэж хэлээд гар утсыг нь авсан. Энэ үед Д нь хажуу талд өөр хүмүүст нүүрс зөөгөөд явж байхаар нь гар утсыг нь аваад нүүрсээ аваад шууд гараад явсан. Тэндээсээ гарч яваад Наран багт байх танил эгч А-ийн гэрт очиж 3 шуудай нүүрсээ хүргэж өгсөн. Д-ын самсунг загварын гар утсыг найз Н-т 50,000 төгрөгөөр өгсөн юм. Н нь ******** дугаар дээр байгаа, А эгчийн гэр нь Наран багт байдаг юм. Тухайн үед нүүрс авахдаа нүүрсний мөнгийг нь төлөөгүй, нэг шуудай нүүрс нь 8000 төгрөгөөр зарагдаж байсан санагдаж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
“Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1100-0316 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 18-23 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Ч.М-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчД-ын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Ч.М-ыг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Ч.М нь иргэн Ж. “3 шуудай нүүрс авъя, та гар утсаараа яриулаач” гэж хуурч 3 шуудай нүүрс болон хохирогч Ж.Д-ын эзэмшлийн самсунг А-21 загварын гар утсыг авч явж, хохирогчид 302.363 төгрөгийн хохирол учруулсан, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Ж.Д-ын “...2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цА-ийн үед нүүрс борлуулах цэг дээрээ байж байсан чинь нэг эмэгтэй ирээд 3 шуудай нүүрс авья гэж хэлэхээр нь би шуудайтай нүүрснээс 3 шуудай нүүрсийг машинд нь тавьж өгсөн. Энэ үед уг эмэгтэй ахаа утсаа өгч байгаач би ах руугаа утсаар яриад данс руу хийлгэнээ гэж хэлээд миний гар утсыг авсан. Энэ үед би өөр хүмүүс нүүрс авахаар ирсэн байсан болхоор нүүрсээ ачиж өгч байсан чинь миний утсыг авсан эмэгтэй машиндаа суугаад яваад өгсөн. Би М гэх хүнийг зүс танидаг юм. Надаас нүүрс авсан эмэгтэй бол М-ийн найз хүүхэн юм, урд өмнө нь хэд хэдэн удаа харж байсан. Маргааш нь би Мтой уулзахаар түүний ажиллаж байсан Энх-Үрс хүнсний дэлгүүрт очиж уулзаж болсон асуудлын талаар хэлсэн чинь би таны утсыг олоод өгье гэж хэлсэн. Ингээд би буцаад ажил руугаа явсан. Маргааш нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 09-ний орой 17 цА-ийн үед М нь манай гэрт ирээд "ахаа таны утсыг М ломбарданд 200,000 төгрөгөөр тавьсан байна, би очоод аваад ирье" гэж хэлээд надаас 200,000 төгрөгийг бэлнээр аваад явсан юм. Ингээд оройхон би М руу залгасан чинь "ахаа утсыг чинь аваад гарч байна" гэж хэлээд ирээгүй. Түүнээс хойш утсаа авахгүй байгаа юм...Самсунг А-21 загварын гар утас байсан. Би жилийн өмнө хүнээс 450,000 төгрөгөөр худалдаж авсан... Улаан өнгийн суудлын жижиг тэрэг байсан. Уг эмэгтэй өөрөө хэлэхдээ такси дуудлагын машин гэж хэлсэн... " гэх,
гэрч Д.М-ийн “...сараас зүс танидаг болсон, архи ууж яваад танилцсан, Д Их залуу бА-ийн нүүрсний зах дээр ажилладаг гэдгээр нь танина. Хэд хэдэн удаа нүүрс авч байсан. 2024 оны 01 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна. Би Их залуу бА-ийн замын урд талд байрлах Энх-Үрс хүнсний дэлгүүрт галчаар ажилд ороод хэд хонож байсан юм. Нэг өглөө би ажил дээрээ байж байтал Их залуу бА-ийн нүүрсний зах дээр ачигч хийдэг Д гэх залуу над дээр ирээд "миний гар утсыг М ирээд аваад явчихлаа, таньтай утсаар ярина гэж хэлээд миний гар утасыг аваад намайг нүүрс ачиж байх хооронд явчихсан байна" гэж хэлсэн. Энэ үед би очиж нүүрс аваад ир гэж явуулаагүй, би мэдэхгүй, М-тай уулзаагүй хэрэв тааралдах юм бол утасыг нь хүргэж өг гэж хэлье гэж хэлээд Д-ыг явуулсан...” гэх,
гэрч Б.Н-н “...2024 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр санагдаж байна М нь наД-тай ирж уулзахдаа гар утас авах уу надад мөнгөний хэрэг гараад байна гэж хэлээд надад самсунг загварын гар утас үзүүлсэн тухайн гар утасыг өөрийнх нь гар утас мөнгөний хэрэг гараад байгаа болохоор зарж байгаа гэхээр нь би 50,000 билүү 80,000 төгрөгөөр худалдаж авч байсан санагдаж байна. Тухайн гар утсыг би өөрөө ашиглаж байгаад унагааж дэлгэцийг нь хагалаад уг утсыг нь гар утасны сэлбэгэнд өгчихсөн юм.” гэх,
Ч.М-ын яллагдагчаар өгсөн “...2024 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хорооллын эцэс дээрээс такси бариад Д-ын ажиллаж байгаа нүүрс зардаг газарт очиж Д-тай уулзаад ногоон шуудайтай нүүрснээс 3 шуудай аваад Д гар утсаа өгч байгаач хүн рүү утсаар яриад өгье гэж хэлээд гар утсыг нь авсан. Энэ үед Д нь хажуу талд өөр хүмүүст нүүрс зөөгөөд явж байхаар нь гар утсыг нь аваад нүүрсээ аваад шууд гараад явсан. Тэндээсээ гарч яваад Наран багт байх танил эгч А-ийн гэрт очиж 3 шуудай нүүрсээ хүргэж өгсөн. Д-ын самсунг загварын гар утсыг найз Н-т 50,000 төгрөгөөр өгсөн юм. Н нь ******** дугаар дээр байгаа, А эгчийн гэр нь Наран багт байдаг юм. Тухайн үед нүүрс авахдаа нүүрсний мөнгийг нь төлөөгүй, нэг шуудай нүүрс нь 8000 төгрөгөөр зарагдаж байсан санагдаж байна.” гэх мэдүүлгүүд,
“Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1100-0316 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь энэ хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Ч.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд,
шүүгдэгч Ч.М-ын хохирогч Ж.Д-аас “...“3 шуудай нүүрс авъя, та гар утсаараа яриулаач” гэж гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусД-ыг төөрөгдөлд оруулан 3 шуудай нүүрс болон хохирогч Ж.Д-ын эзэмшлийн самсунг А-21 загварын гар утсыг авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Залилах гэмт хэргийн шинж нь гэмт этгээд бусД-ын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр өөрийн болгохдоо эд хөрөнгийг нь буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар хангагддаг бөгөөд шүүгдэгч Ч.М-ын бусД-ын эд хөрөнгийг хууль шилжүүлэн авсан удаа, дараА-ийн үйлдэлд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.М-ын энэ үйлдэл нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусД-ыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул шүүх түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ч.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;
шүүх шүүгдэгч Ч.М-ыг “хуурч, бодит байдлыг нуух замаар бусД-ыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ч.М-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдааны үед улсын яллагч “...шүүгдэгч Ч.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ………………………………………………………………………………………………………………………………………………………………………………. ял оногдуулах.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б “..... .............................. ........ ....... .......... ........................................................................................................................................................................................................................................ ................... .................. .” гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч Ч.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууД-ыг харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,
мөн Орхон аймаг дахь сум дунД-ын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 7 хоногийн ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 4 сар 7 хоногийн хугацаагаар тогтоож,
оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Ж.Д-т учруулсан хохирол 302.363 төгрөгийг хариуцан төлөх үүрэгтэй болохоо ухамсарлаж, нөхөн төлөхөө илэрхийлснийг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-ыг 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл шилжүүлэн цагдан хоригдсон 1 сар 23 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Ч.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Орхон аймаг дахь сум дунД-ын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 7 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 4 сар 7 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-д оногдуулсан 1 жил 4 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-ыг 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 1 сар 23 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.М-аас 302.363 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Д-т 302.363 төгрөгийг олгосугай
8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э