Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 71/2024/0368/Э

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024        09          09                                      2024/ЦШТ/

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ...........................,   

улсын яллагч Т.Т, 

өсвөр насны шүүгдэгч У.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Г.О, тэдний өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Б-т холбогдох эрүүгийн 2425000000423 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

У.Б

Өсвөр насны шүүгдэгч У.Б нь 2024 оны 6 дугаар  сарын 12-оос 13-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол багийн **** тоот гэрийнхээ хашаанд хохирогч Г.Г “..та нар юу хийж манай ээжтэй хамт яваа юм бэ, та нарыг гэртээ оруулахгүй ” гэж уурлан газарт унаган чулуугаар толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд “...гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх /зулай ясны цөмөрч хугарал, хуйхны шарх, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт” бүхий хүнд  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

Өсвөр насны шүүгдэгч У.Б “............................................ .............. ....... .............................................................................................................................................................................................................................................................................................................................” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:

хохирогч Г.Г 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өгсөн “...2024 оны 06 дугаар сарын 12-ны 21 цаг өнгөрч байхад би хамт ажилладаг О буюу У, Л мөн танихгүй 1 хүүхний хамт модны захын хажуу талын энгэр дээр 0,75 литрийн 1 шил архи, 2,5 литрийн 2 ширхэг пивог хувааж уусан. Тэгээд байж байтал Л ах түрүүлээд явчихсан юм. Тэгээд бид 3 үлдсэн бөгөөд тэр хүүхэн нь даараад байна, манайд очъё, хүн байхгүй гэж хэлсэн. Тэгээд уулнаас буусан бөгөөд би согтоод тасарчихсан юм. Ингээд нэг мэдсэн чинь миний толгойноос цус гараад тэр хүүхэн нь хүүхдээ загнаад яаж байгаа юм бэ, миний найз гэж хэлж байсан юм. Тэгээд нэг мэдсэн чинь өглөө болчихсон тэр хүүхний гэрт сэрсэн бөгөөд О бид 2 ажил руугаа явсан. Ажил дээр очоод би захирлын хамт эмнэлэг явсан. Би Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Б-н 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 582 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд миний биед учирсан гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх /зулай ясны цөмөрч хугарал, хуйхны шарх, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт/ гэмтлийг тухайн үед надтай хамт архи уусан О хүү Б гэгч нь чулуугаар цохиж учруулсан юм. Тухайн үед яг ямар чулуугаар цохисныг мэдээгүй бөгөөд харанхуй байсан, мөн хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Харин нуруунд зулгаралт гэмтлийг Б нь намайг газарт унагаах үед л учирсан байх. Тухайн үед намайг газарт унагаасан гэж О хэлсэн бөгөөд би өөрөө сайн санахгүй байгаа юм..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-53 дахь тал/,

хохирогч Г.Г 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгсөн “...Би дүгнэлттэй танилцсан бөгөөд миний биед учирсан гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх /зулай ясны цөмөрч хугарал, хуйхны шарх, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт/ гэмтлийг тухайн үед надтай хамт архи уусан О хүү Б гэгч нь чулуугаар цохиж учруулсан юм. Тухайн үед яг ямар чулуугаар цохисныг мэдээгүй бөгөөд харанхуй байсан, мөн хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Харин нуруунд зулгаралт гэмтлийг Б нь намайг газарт унагаах үед л учирсан байх. Тухайн үед намайг газарт унагаасан гэж О хэлсэн бөгөөд би өөрөө сайн санахгүй байгаа юм. Эмчилгээнд гарсан зардал мөнгөө нэхэмжилнэ. Гомдолтой эсэхээ хэлж мэдэхгүй байна. Үгүй ээ, сэтгэцэд хор уршиг учраагүй зүгээр байна. Надад өөр ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/,

хохирогч Г.Г 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дахин өгсөн “...Тийм ээ, одоогоор эмчилгээ, эм тарианд 371,150 төгрөг, хот руу явах, Эрдэнэтээс Бугат сум руу гэр лүүгээ явуулахад таксины зардалд 160,400 төгрөг, эмнэлэгт хэвтэж байх үед сахиуртайгаа цуг хоол худалдаж авсан болон хотод очоод хоол худалдаж авсаны зардалд 602,700 төгрөгний баримтууд байгаа бөгөөд одоо хэрэгт гаргаж өгнө. Баримтгүй гарсан зардлууд 200,000 төгрөг орчим болсон. Би дээрх зардлуудыг нэхэмжилнэ. Нөгөө талаас барагцаагаар 900,000 төгрөгийг бэлнээр, дансаар өгсөн бөгөөд бас давхар эмчилгээнд зарцуулагдсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,

гэрч О.Оын ... 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн барагцаагаар 21 цаг болж байхад би хамт ажилладаг ах нар болох Г, Л нарын хамт ажлаасаа гарсан юм. Тэгтэл Л ах зүс таних О холбоо бариад О нь уулзах гээд ганцаараа эрүүл ирчихсэн байсан. Ингээд бид 4 дэлгүүр орж 0,75 литрийн 1 шил архи, 1 том ус, 2,5 литрийн 2 ширхэг пиво авч таксинд суугаад хойшоо уул руу явсан юм. Тэгээд ууланд ууж эхэлсэн бөгөөд Л ах харанхуй болчихсон байхад харилаа гээд түрүүлээд явчихсан юм. Түүнийг явахад 1 пиво үлдсэн юм. Л ахыг явснаас хойш бид 3 удалгүй уулнаас буусан бөгөөд би Г ахыг манайд очъё гэтэл тэрээр явахгүй байсан. Тэгэхээр нь би Ог яваа гэж хэлчхээд Г ахыг явъя гээд түрүүлээд алхтал Г ах явахгүй О-ийн хажууд байгаад байсан. Тэгээд намайг дуудахаар нь би буцаж очсон бөгөөд О нь манайд хүн байхгүй байгаа, харин дунд хүү маань байна уу, байхгүй байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүн байгаа бол дэмий, буудалд хоноё гэтэл О нь манайд хүн байхгүй байхаа гэж хэлсэн. Ингээд такси барьж О-ийн гадаа буусан юм. Тэгээд хашаа руу нь орох гэж явтал байшин дотор цонхны хажууд хүн харагдсан бөгөөд би Г ахад хандан "хүн байна аа, хоёулаа явъя" гэж хэлээд түрүүлээд алхсан юм. Г ах тэгтэл явахгүй, намайг хүрээд ир гээд дуудаад байсан. Тэгэхээр нь би буцаж очоод бид нар хашаа руу нь орох гэтэл байшин дотроос нэг ахлах ангийн бололтой эрэгтэй хүүхэд ганцаараа гарч ирээд "та нар юун хүмүүс вэ, манай ээжтэй юу хийж яваа юм бэ" гээд шууд Г ах руу дайраад түүнийг газарт унагаасан юм. Татаж унагаасан бил үү өшиглөж унагаасан бил үү ямар ч байсан унагаасан юм. Тэгэхээр нь би салгаад Г ахыг татаж босгосон юм. Тэгээд Г ахын гарыг би бариад явъя гэтэл Г ах тэр хүүд хандан "чи намайг унагаадаг хэн бэ" гээд миний гарыг тавиулаад тэр хүү рүү гүйж очсон юм. Тэгээд тэр 2 барьцалдаж авах шиг болсон бөгөөд Г ах ахиад газарт унасан юм. Би тэгэхээр нь ахиж салгасан бөгөөд тэр 2 дахин зууралдаж авсан юм. Би тэгээд тэр хүүгийн цамцнаас татаж боль гэж хэлсэн. Тэгтэл тэр хүү баруун гартаа барьсан чулуугаараа намайг цохих гээд байсан юм. Тэгээд би тэр хоёрыг салгачхаад Од хандан хүүгээ ав, би Г ахыг аваад явлаа гэж хэлчхээд эргээд хартал Г газарт уначихсан байсан. Тэгээд би очоод босгох гэтэл түүний толгойноос цус гарч байсан, энэ үед нөгөө хүү нь гэр лүүгээ орчихсон байсан. Тэгээд Г ахыг аваад гэр лүү нь орсон бөгөөд тэрээр миний гар утсыг олоод ир гэхээр нь би гаднаас олж өгсөн юм. Ингээд бид нар нөгөө пивог хувааж уусан бөгөөд би тэр хүүд хандан "чи хүний толгой хагалчихлаа, толгойг нь угааж өг" гэж хэлэхэд тэр хүү угааж өгсөн юм. Би тэгээд уучлалт гуй гэхэд тэр хүү Г ахаас уучлалт гуйсан. Тэгээд нэлээн орой болсон хойно тэр хүү нь найзындаа очлоо гээд явсан бөгөөд О, бид 3 тэндээ хоносон юм. Эмнэлэг дуудъя гэхэд Г ах яах юм бэ гайгүй биз дээ гэж хэлсэн. 2024 оны 06 дугаар сарын 13-ны өглөө 06 цагийн үед О нь Г ах бид хоёрыг сэрээгээд ажилдаа явлаа гэж хэлсэн. Ингээд Г ах бид 2 тэндээс гарч Дархан нэхийгийн ард байдаг ажил дээрээ алхаж очсон юм. Тэгээд ажил дээрээ очоод ахиад Г ахын толгойг угааж өгчхөөд хэсэг унтсан юм. Ингээд 09 цаг өнгөрч байхад манай ажилчид цуглаж бид 2 сэрээд тэгээд би гэр лүүгээ явсан юм. Гэрээс ирсний дараа манай захирал О нь Г ахыг аваад эмнэлэг явсан юм. Тухайн үед би нилээн халамцуу, О, Г нар нь согтуу байсан юм. О-ийн хүү нь яг хэзээ нь Г ахын толгойг хага цохисныг мэдэхгүй байна, тухайн үед харанхуй байсан бөгөөд тэр хүү нь гартаа чулуу барьчихсан байсан юм. Г ах тэр хүүг цохисон эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед би, Г ах, О, О-ийн тэр хүү бид нараас өөр хүн байгаагүй юм. Тэр хүү нь бордуу царайтай байсан юм. О-ийн гэрийн хаягийг хэлж мэдэхгүй байна, Анд энержигийн арагшаа байдаг юм. О ********* гэсэн дугаартай..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

гэрч А.О-ийн "...2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр манай ажилтан болох Л, О нар нь урьдчилгаа цалин авсан юм. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 13-ны өглөө 08 цаг 30 минутын үед би ажилтан Г-ын дугаар луу залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би Г-ын ээж руу залгахад "Г-ыг гэртээ ирж хоноогүй" гэж хэлсэн юм. Би ажлынхныгаа цалингаа аваад архи уучих нь гэж бодсон бөгөөд ер нь өглөө болгон залгадаг юм. Тэгээд би 2024 оны 06 дугаар сарын 13-ны өглөө 09 цаг 30 минутын үед ажил дээрээ ирэхэд О, Г нар ирчихсэн байсан бөгөөд Г нь согтуу О нь арай гайгүй байсан. Тэгээд би ажлынхаа камерыг шүүхэд 13-ны өглөө 07 цаг өнгөрч байхад тэр 2 ажил дээр ирж байсан юм. Тэгтэл Г-ын толгой хагарчихсан байсан бөгөөд би түүнээс юу болсон талаар асуухад замын боржур руу уначихсан гэж хэлсэн бөгөөд О нь тэгтэл жалга руу өөрөө хальтаад уначихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь Г-ыг өрхийн эмнэлэгт үзүүлтэл нэгдсэн эмнэлэг яв гэсэн бөгөөд тэгээд нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн юм. Тэгээд би толгойн боолт аваачиж өгчхөөд Г-ыг явах уу гэтэл томографикт харуулна гэж байна гэж хэлсэн. Би тэгээд ажил руу явсан юм. Тэгээд би ахин Оаас юу болсон талаар асуухад "хамт архи уусан хүүхний хүүхэд нь Г ахыг чулуугаар цохисон" гэж хэлсэн юм..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/,

гэрч Г.О “...2024 оны 06 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед над руу зүс таних хүн залгаж "10,000 төгрөгийн хэрэг байна, чи ажил дээр аваад ирээч, хүрээд ирээч" гэхээр нь би ганцаараа Уртын гол багт байдаг Дархан нэхий дэлгүүрийн ард байх хашаа хийдэг мэт ажил дээр нь очсон. Тэгээд би мөнгөө өгчхөөд явж байтал араас зүс таних Л залгаад "бид 3 ажлаасаа тарчихлаа, хаана байгаа юм бэ" гэж асуусан. Тэгээд бид нар уулзахаар болж намайг зам дээр зогсож бай гэж хэлсэн. Удалгүй Л, У, Г нар нь хүрч ирээд дэлгүүр орж 1 шил архи, 2 ширхэг том пиво авч бид нар тэгээд такси барьж Хас тэмдэгтэй уул руу очсон юм. Тэндээ архи, пивог хувааж уусан бөгөөд Л нь түрүүлээд эхнэр залгаад байна гээд явчихсан юм. Тухайн үед би нимгэн хувцастай явсан болохоор даараад байсан юм. Ингээд ууж байсан зүйлээс 1 том пиво, мөн 0,33 литрийн 1 шил архи үлдсэн бөгөөд би У, Г нарт хандан үлдсэн юм аа манайд очоод уух уу гэтэл У нь яах юм бэ гэж хэлсэн. Г нь тэгтэл яадаг юм бэ танайд очъё гэж хэлсэн бөгөөд бид 3 таксигаар манай гэрийн гадаа очсон юм. Тухайн үед би хүүгээ гэртээ байхгүй байх гэж бодтол цонхоор гэрэл тусаж харагдсан бөгөөд би хүүгээ байна гэж бодоод манайх руу орохоо больё гэж хэлсэн. У ч гэсэн хүүхэд чинь байгаа бол орж яах юм бэ гэтэл Г нь яавал гэж дээ гээд бид хоёроос түрүүлж манай хашаа руу ороод явчихсан юм. Тэгтэл гэрт байсан манай хүү Б нь хаалгаар орилж гарч ирсэн бөгөөд та нарыг гэртээ оруулахгүй, зайлаач гэтэл Г нь "энэ муу юу юм бэ, чи өөрөө зайлаач" гэж хэлсэн. Тэгтэл хүү маань уурлаад "би яахаараа гэрээсээ хөөгдөх юм бэ" гээд Г-ыг цохиод байсан юм. Тэгээд би болиоч гэж хэлсэн бөгөөд би салгах гээд дийлээгүй, харин У салгасан юм. Тэгтэл Г-ын толгойноос цус гарч байсан бөгөөд У бид хоёр түүнийг эмнэлэг явъя, оёулахгүй бол болохгүй юм байна аа гэтэл Г нь зүгээр ээ яавал гэж дээ гээд тоогоогүй юм. Гэрт ороход хүү маань явчихсан бөгөөд бид 3 үлдсэн архи, пивог хувааж ууж хоносон юм. 2024 оны 06 дугаар сарын 13-ны өглөө сэрэхэд гэрээр нэг цус болчихсон байсан бөгөөд би ажилдаа явлаа гээд Г, У нарыг сэрээгээд явуулсан юм. Өглөө босоход хүү маань байгаагүй бөгөөд тус өдрийн орой нь гэртээ ирсэн юм. Тэгээд би хүүгээсээ юу болсон талаар асуухад "тэр ах чинь намайг гэрээс хөөгөөд байхаар нь би чулуугаар цохичихсон юм аа" гэж хэлсэн. Ийм л үйл явдал болсон бөгөөд Г-ыг эмнэлэгт хэвтсэнийг сонсоод би очиж уулзсан юм. Тухайн үед би нилээн согтуу ухаан санаа маань орж гараад байсан, У, Г ч нар согтуу байсан. Хүү маань Г-ыг яг хэрхэн цохиж зодсоныг бол мэдэхгүй байна. Г хүүг маань цохиж зодоогүй байх, сайн мэдэхгүй байна. Тухайн үйл явдал болоход би, миний хүү Б, У, Г нар л байсан юм..." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 582 дугаартай “...Г.Г биед гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх /зулай ясны цөмөрч хугарал, хуйхны шарх, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт/, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байхаар байна. Шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна. Гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх /зулай ясны цөмөрч хугарал, хуйхны шарх, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт/ нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.1-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Нуруунд үүссэн зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 83-85 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 597 дугаартай “...У.Б ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 88-89 дэх тал/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хэргийн газрын үзлэгээр чулуу хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 36-44 дэх тал/,

Өсвөр насны яллагдагч У.Б-ийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

У.Б-ийн яллагдагчаар өгсөн “...2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр би гэртээ ганцаараа байж байтал шөнийн 00 цагийн үед манай ээж О нь танихгүй 2 ахын хамт архи уучихсан ирсэн юм. Би гэртээ эрэгтэй хүн оруулах дургүй байсан бөгөөд Г гэгч нь ээжид хандан "энэ хэн юм бэ, зайлуулаач" гэж намайг хэлсэн юм. Тэгэхээр нь би Г гэгчийг гараараа нүүр лүү нь 3-4 удаа цохиж, мөн түлхэж түүнийг хашаанаас гаргасан юм. Хашааны гадаа байхдаа би түүнийг дэгээдэж унагаасан бөгөөд тэгтэл тэрээр босож ирээд намайг бас дэгээдэж унагаасан юм. Тэгсэнээ намайг газарт хэвтэж байхад миний толгой руу 3 удаа өшиглөсөн юм. Тэгээд би босож ирээд газраас нэг чулуу авч түүний толгой руу 1 удаа цохисон юм. Тэгтэл түүний толгойноос цус гарсан бөгөөд би түүнийг гэр лүү оруулж байгаад цусыг нь угааж өгсөн юм. Тэгээд би эмнэлэг дуудъя гэтэл Г ах өөрөө яах юм бэ гээд дуудуулахгүй байсан юм. Тэгэхээр нь би гэрээс гарч явсан бөгөөд тэд нар манайд үлдсэн юм. Г ахыг би хашааны гадаа байхдаа чулуугаар цохисон бөгөөд яг ямар чулуу байсныг анзаараагүй, тухайн үед харанхуй болчихсон байсан. Би цохисон чулуугаа тэгээд хойшоо шидчихсэн юм. Тухайн үед Г ах бид 2-ын хооронд л асуудал болсон бөгөөд хамт явсан нөгөө ахтай нь маргаан болоогүй юм. Ээж маань бэлнээр 200,000 төгрөг, мөн ээж өөрийнхөө 5091076545 данснаас 550,000 төгрөгийг, мөн нагац эгч Баярцэцэгийн данснаас 100,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Мөн эмнэлэгт байхад нь хоол цай өгсөн, бас эмнэлгээс гарахад нь машинаар үйлчилсэн юм. Одоо ээж маань ганцаараа ажил хийж байна, давхар цалингийн зээлтэй учраас олигтой мөнгө өгч чадахгүй байна. Аав маань салаад явчихсан учраас ерөөсөө тоохгүй байгаа юм. Би хувиараа авто угаалГ-ын газарт ажиллаж дээрх мөнгөн дүнд тус нэмэр болсон юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дахь тал/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, У.Б-ээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлаГ-ыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Өсвөр насны шүүгдэгч У.Б-ийг гэм буруутайд тооцох;

Өсвөр насны шүүгдэгч У.Б нь 2024 оны 06 дугаар  сарын 12-оос 13-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол багийн **** тоот гэрийнхээ хашаанд хохирогч Г.Г “..та нар юу хийж манай ээжтэй хамт яваа юм бэ, та нарыг гэртээ оруулахгүй ” гэж уурлан газарт унаган чулуугаар толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд “...гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх /зулай ясны цөмөрч хугарал, хуйхны шарх, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт” бүхий хүнд  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх хохирогч Г.Г “...2024 оны 06 дугаар сарын 12-ны 21 цаг өнгөрч байхад би хамт ажилладаг О буюу У, Л мөн танихгүй 1 хүүхний хамт модны захын хажуу талын энгэр дээр 0,75 литрийн 1 шил архи, 2,5 литрийн 2 ширхэг пивог хувааж уусан. Тэгээд байж байтал Л ах түрүүлээд явчихсан юм. Тэгээд бид 3 үлдсэн бөгөөд тэр хүүхэн нь даараад байна, манайд очъё, хүн байхгүй гэж хэлсэн. Тэгээд уулнаас буусан бөгөөд би согтоод тасарчихсан юм. Ингээд нэг мэдсэн чинь миний толгойноос цус гараад тэр хүүхэн нь хүүхдээ загнаад яаж байгаа юм бэ, миний найз гэж хэлж байсан юм. Тэгээд нэг мэдсэн чинь өглөө болчихсон тэр хүүхний гэрт сэрсэн бөгөөд О бид 2 ажил руугаа явсан. Ажил дээр очоод би захирлын хамт эмнэлэг явсан. Би Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Б-н 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 582 дугаартай дүгнэлттэй танилцсан бөгөөд миний биед учирсан гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх /зулай ясны цөмөрч хугарал, хуйхны шарх, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт/ гэмтлийг тухайн үед надтай хамт архи уусан О хүү Б гэгч нь чулуугаар цохиж учруулсан юм. Тухайн үед яг ямар чулуугаар цохисныг мэдээгүй бөгөөд харанхуй байсан, мөн хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Харин нуруунд зулгаралт гэмтлийг Б нь намайг газарт унагаах үед л учирсан байх. Тухайн үед намайг газарт унагаасан гэж О хэлсэн бөгөөд би өөрөө сайн санахгүй байгаа юм..." гэх,

хохирогч Г.Г дахин өгсөн“...Би дүгнэлттэй танилцсан бөгөөд миний биед учирсан гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх /зулай ясны цөмөрч хугарал, хуйхны шарх, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт/ гэмтлийг тухайн үед надтай хамт архи уусан О хүү Б гэгч нь чулуугаар цохиж учруулсан юм. Тухайн үед яг ямар чулуугаар цохисныг мэдээгүй бөгөөд харанхуй байсан, мөн хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Харин нуруунд зулгаралт гэмтлийг Б нь намайг газарт унагаах үед л учирсан байх. Тухайн үед намайг газарт унагаасан гэж О хэлсэн бөгөөд би өөрөө сайн санахгүй байгаа юм. Эмчилгээнд гарсан зардал мөнгөө нэхэмжилнэ. Гомдолтой эсэхээ хэлж мэдэхгүй байна. Үгүй ээ, сэтгэцэд хор уршиг учраагүй зүгээр байна. Надад өөр ярих зүйл байхгүй.” гэх,

хохирогч Г.Г дахин өгсөн “...Тийм ээ, одоогоор эмчилгээ, эм тарианд 371,150 төгрөг, хот руу явах, Эрдэнэтээс Бугат сум руу гэр лүүгээ явуулахад таксины зардалд 160,400 төгрөг, эмнэлэгт хэвтэж байх үед сахиуртайгаа цуг хоол худалдаж авсан болон хотод очоод хоол худалдаж авсаны зардалд 602,700 төгрөгний баримтууд байгаа бөгөөд одоо хэрэгт гаргаж өгнө. Баримтгүй гарсан зардлууд 200,000 төгрөг орчим болсон. Би дээрх зардлуудыг нэхэмжилнэ. Нөгөө талаас барагцаагаар 900,000 төгрөгийг бэлнээр, дансаар өгсөн бөгөөд бас давхар эмчилгээнд зарцуулагдсан.” гэх,

гэрч О.Оын ...2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн барагцаагаар 21 цаг болж байхад би хамт ажилладаг ах нар болох Г, Л нарын хамт ажлаасаа гарсан юм. Тэгтэл Л ах зүс таних О холбоо бариад О нь уулзах гээд ганцаараа эрүүл ирчихсэн байсан. Ингээд бид 4 дэлгүүр орж 0,75 литрийн 1 шил архи, 1 том ус, 2,5 литрийн 2 ширхэг пиво авч таксинд суугаад хойшоо уул руу явсан юм. Тэгээд ууланд ууж эхэлсэн бөгөөд Л ах харанхуй болчихсон байхад харилаа гээд түрүүлээд явчихсан юм. Түүнийг явахад 1 пиво үлдсэн юм. Л ахыг явснаас хойш бид 3 удалгүй уулнаас буусан бөгөөд би Г ахыг манайд очъё гэтэл тэрээр явахгүй байсан. Тэгэхээр нь би Ог яваа гэж хэлчхээд Г ахыг явъя гээд түрүүлээд алхтал Г ах явахгүй О-ийн хажууд байгаад байсан. Тэгээд намайг дуудахаар нь би буцаж очсон бөгөөд О нь манайд хүн байхгүй байгаа, харин дунд хүү маань байна уу, байхгүй байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүн байгаа бол дэмий, буудалд хоноё гэтэл О нь манайд хүн байхгүй байхаа гэж хэлсэн. Ингээд такси барьж О-ийн гадаа буусан юм. Тэгээд хашаа руу нь орох гэж явтал байшин дотор цонхны хажууд хүн харагдсан бөгөөд би Г ахад хандан "хүн байна аа, хоёулаа явъя" гэж хэлээд түрүүлээд алхсан юм. Г ах тэгтэл явахгүй, намайг хүрээд ир гээд дуудаад байсан. Тэгэхээр нь би буцаж очоод бид нар хашаа руу нь орох гэтэл байшин дотроос нэг ахлах ангийн бололтой эрэгтэй хүүхэд ганцаараа гарч ирээд "та нар юун хүмүүс вэ, манай ээжтэй юу хийж яваа юм бэ" гээд шууд Г ах руу дайраад түүнийг газарт унагаасан юм. Татаж унагаасан бил үү өшиглөж унагаасан бил үү ямар ч байсан унагаасан юм. Тэгэхээр нь би салгаад Г ахыг татаж босгосон юм. Тэгээд Г ахын гарыг би бариад явъя гэтэл Г ах тэр хүүд хандан "чи намайг унагаадаг хэн бэ" гээд миний гарыг тавиулаад тэр хүү рүү гүйж очсон юм. Тэгээд тэр 2 барьцалдаж авах шиг болсон бөгөөд Г ах ахиад газарт унасан юм. Би тэгэхээр нь ахиж салгасан бөгөөд тэр 2 дахин зууралдаж авсан юм. Би тэгээд тэр хүүгийн цамцнаас татаж боль гэж хэлсэн. Тэгтэл тэр хүү баруун гартаа барьсан чулуугаараа намайг цохих гээд байсан юм. Тэгээд би тэр хоёрыг салгачхаад Од хандан хүүгээ ав, би Г ахыг аваад явлаа гэж хэлчхээд эргээд хартал Г газарт уначихсан байсан. Тэгээд би очоод босгох гэтэл түүний толгойноос цус гарч байсан, энэ үед нөгөө хүү нь гэр лүүгээ орчихсон байсан. Тэгээд Г ахыг аваад гэр лүү нь орсон бөгөөд тэрээр миний гар утсыг олоод ир гэхээр нь би гаднаас олж өгсөн юм. Ингээд бид нар нөгөө пивог хувааж уусан бөгөөд би тэр хүүд хандан "чи хүний толгой хагалчихлаа, толгойг нь угааж өг" гэж хэлэхэд тэр хүү угааж өгсөн юм. Би тэгээд уучлалт гуй гэхэд тэр хүү Г ахаас уучлалт гуйсан. Тэгээд нэлээн орой болсон хойно тэр хүү нь найзындаа очлоо гээд явсан бөгөөд О, бид 3 тэндээ хоносон юм. Эмнэлэг дуудъя гэхэд Г ах яах юм бэ гайгүй биз дээ гэж хэлсэн. 2024 оны 06 дугаар сарын 13-ны өглөө 06 цагийн үед О нь Г ах бид хоёрыг сэрээгээд ажилдаа явлаа гэж хэлсэн. Ингээд Г ах бид 2 тэндээс гарч Дархан нэхийгийн ард байдаг ажил дээрээ алхаж очсон юм. Тэгээд ажил дээрээ очоод ахиад Г ахын толгойг угааж өгчхөөд хэсэг унтсан юм. Ингээд 09 цаг өнгөрч байхад манай ажилчид цуглаж бид 2 сэрээд тэгээд би гэр лүүгээ явсан юм. Гэрээс ирсний дараа манай захирал О нь Г ахыг аваад эмнэлэг явсан юм. Тухайн үед би нилээн халамцуу, О, Г нар нь согтуу байсан юм. О-ийн хүү нь яг хэзээ нь Г ахын толгойг хага цохисныг мэдэхгүй байна, тухайн үед харанхуй байсан бөгөөд тэр хүү нь гартаа чулуу барьчихсан байсан юм. Г ах тэр хүүг цохисон эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед би, Г ах, О, О-ийн тэр хүү бид нараас өөр хүн байгаагүй юм. Тэр хүү нь бордуу царайтай байсан юм. О-ийн гэрийн хаягийг хэлж мэдэхгүй байна, Анд энержигийн арагшаа байдаг юм. О ********* гэсэн дугаартай..." гэх,

гэрч А.О-ийн "...2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр манай ажилтан болох Л, О нар нь урьдчилгаа цалин авсан юм. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 13-ны өглөө 08 цаг 30 минутын үед би ажилтан Г-ын дугаар луу залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би Г-ын ээж руу залгахад "Г-ыг гэртээ ирж хоноогүй" гэж хэлсэн юм. Би ажлынхныгаа цалингаа аваад архи уучих нь гэж бодсон бөгөөд ер нь өглөө болгон залгадаг юм. Тэгээд би 2024 оны 06 дугаар сарын 13-ны өглөө 09 цаг 30 минутын үед ажил дээрээ ирэхэд О, Г нар ирчихсэн байсан бөгөөд Г нь согтуу О нь арай гайгүй байсан. Тэгээд би ажлынхаа камерыг шүүхэд 13-ны өглөө 07 цаг өнгөрч байхад тэр 2 ажил дээр ирж байсан юм. Тэгтэл Г-ын толгой хагарчихсан байсан бөгөөд би түүнээс юу болсон талаар асуухад замын боржур руу уначихсан гэж хэлсэн бөгөөд О нь тэгтэл жалга руу өөрөө хальтаад уначихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь Г-ыг өрхийн эмнэлэгт үзүүлтэл нэгдсэн эмнэлэг яв гэсэн бөгөөд тэгээд нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн юм. Тэгээд би толгойн боолт аваачиж өгчхөөд Г-ыг явах уу гэтэл томографикт харуулна гэж байна гэж хэлсэн. Би тэгээд ажил руу явсан юм. Тэгээд би ахин Оаас юу болсон талаар асуухад "хамт архи уусан хүүхний хүүхэд нь Г ахыг чулуугаар цохисон" гэж хэлсэн юм..." гэх,

гэрч Г.О “...2024 оны 06 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед над руу зүс таних хүн залгаж "10,000 төгрөгийн хэрэг байна, чи ажил дээр аваад ирээч, хүрээд ирээч" гэхээр нь би ганцаараа Уртын гол багт байдаг Дархан нэхий дэлгүүрийн ард байх хашаа хийдэг мэт ажил дээр нь очсон. Тэгээд би мөнгөө өгчхөөд явж байтал араас зүс таних Л залгаад "бид 3 ажлаасаа тарчихлаа, хаана байгаа юм бэ" гэж асуусан. Тэгээд бид нар уулзахаар болж намайг зам дээр зогсож бай гэж хэлсэн. Удалгүй Л, У, Г нар нь хүрч ирээд дэлгүүр орж 1 шил архи, 2 ширхэг том пиво авч бид нар тэгээд такси барьж Хас тэмдэгтэй уул руу очсон юм. Тэндээ архи, пивог хувааж уусан бөгөөд Л нь түрүүлээд эхнэр залгаад байна гээд явчихсан юм. Тухайн үед би нимгэн хувцастай явсан болохоор даараад байсан юм. Ингээд ууж байсан зүйлээс 1 том пиво, мөн 0,33 литрийн 1 шил архи үлдсэн бөгөөд би У, Г нарт хандан үлдсэн юм аа манайд очоод уух уу гэтэл У нь яах юм бэ гэж хэлсэн. Г нь тэгтэл яадаг юм бэ танайд очъё гэж хэлсэн бөгөөд бид 3 таксигаар манай гэрийн гадаа очсон юм. Тухайн үед би хүүгээ гэртээ байхгүй байх гэж бодтол цонхоор гэрэл тусаж харагдсан бөгөөд би хүүгээ байна гэж бодоод манайх руу орохоо больё гэж хэлсэн. У ч гэсэн хүүхэд чинь байгаа бол орж яах юм бэ гэтэл Г нь яавал гэж дээ гээд бид хоёроос түрүүлж манай хашаа руу ороод явчихсан юм. Тэгтэл гэрт байсан манай хүү Б нь хаалгаар орилж гарч ирсэн бөгөөд та нарыг гэртээ оруулахгүй, зайлаач гэтэл Г нь "энэ муу юу юм бэ, чи өөрөө зайлаач" гэж хэлсэн. Тэгтэл хүү маань уурлаад "би яахаараа гэрээсээ хөөгдөх юм бэ" гээд Г-ыг цохиод байсан юм. Тэгээд би болиоч гэж хэлсэн бөгөөд би салгах гээд дийлээгүй, харин У салгасан юм. Тэгтэл Г-ын толгойноос цус гарч байсан бөгөөд У бид хоёр түүнийг эмнэлэг явъя, оёулахгүй бол болохгүй юм байна аа гэтэл Г нь зүгээр ээ яавал гэж дээ гээд тоогоогүй юм. Гэрт ороход хүү маань явчихсан бөгөөд бид 3 үлдсэн архи, пивог хувааж ууж хоносон юм. 2024 оны 06 дугаар сарын 13-ны өглөө сэрэхэд гэрээр нэг цус болчихсон байсан бөгөөд би ажилдаа явлаа гээд Г, У нарыг сэрээгээд явуулсан юм. Өглөө босоход хүү маань байгаагүй бөгөөд тус өдрийн орой нь гэртээ ирсэн юм. Тэгээд би хүүгээсээ юу болсон талаар асуухад "тэр ах чинь намайг гэрээс хөөгөөд байхаар нь би чулуугаар цохичихсон юм аа" гэж хэлсэн. Ийм л үйл явдал болсон бөгөөд Г-ыг эмнэлэгт хэвтсэнийг сонсоод би очиж уулзсан юм. Тухайн үед би нилээн согтуу ухаан санаа маань орж гараад байсан, У, Г ч нар согтуу байсан. Хүү маань Г-ыг яг хэрхэн цохиж зодсоныг бол мэдэхгүй байна. Г хүүг маань цохиж зодоогүй байх, сайн мэдэхгүй байна. Тухайн үйл явдал болоход би, миний хүү Б, У, Г нар л байсан юм..." гэх,

У.Б-ийн яллагдагчаар өгсөн “...2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр би гэртээ ганцаараа байж байтал шөнийн 00 цагийн үед манай ээж О нь танихгүй 2 ахын хамт архи уучихсан ирсэн юм. Би гэртээ эрэгтэй хүн оруулах дургүй байсан бөгөөд Г гэгч нь ээжид хандан "энэ хэн юм бэ, зайлуулаач" гэж намайг хэлсэн юм. Тэгэхээр нь би Г гэгчийг гараараа нүүр лүү нь 3-4 удаа цохиж, мөн түлхэж түүнийг хашаанаас гаргасан юм. Хашааны гадаа байхдаа би түүнийг дэгээдэж унагаасан бөгөөд тэгтэл тэрээр босож ирээд намайг бас дэгээдэж унагаасан юм. Тэгсэнээ намайг газарт хэвтэж байхад миний толгой руу 3 удаа өшиглөсөн юм. Тэгээд би босож ирээд газраас нэг чулуу авч түүний толгой руу 1 удаа цохисон юм. Тэгтэл түүний толгойноос цус гарсан бөгөөд би түүнийг гэр лүү оруулж байгаад цусыг нь угааж өгсөн юм. Тэгээд би эмнэлэг дуудъя гэтэл Г ах өөрөө яах юм бэ гээд дуудуулахгүй байсан юм. Тэгэхээр нь би гэрээс гарч явсан бөгөөд тэд нар манайд үлдсэн юм. Г ахыг би хашааны гадаа байхдаа чулуугаар цохисон бөгөөд яг ямар чулуу байсныг анзаараагүй, тухайн үед харанхуй болчихсон байсан. Би цохисон чулуугаа тэгээд хойшоо шидчихсэн юм. Тухайн үед Г ах бид 2-ын хооронд л асуудал болсон бөгөөд хамт явсан нөгөө ахтай нь маргаан болоогүй юм. Ээж маань бэлнээр 200,000 төгрөг, мөн ээж өөрийнхөө 5091076545 данснаас 550,000 төгрөгийг, мөн нагац эгч Баярцэцэгийн данснаас 100,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Мөн эмнэлэгт байхад нь хоол цай өгсөн, бас эмнэлгээс гарахад нь машинаар үйлчилсэн юм. Одоо ээж маань ганцаараа ажил хийж байна, давхар цалингийн зээлтэй учраас олигтой мөнгө өгч чадахгүй байна. Аав маань салаад явчихсан учраас ерөөсөө тоохгүй байгаа юм. Би хувиараа авто угаалГ-ын газарт ажиллаж дээрх мөнгөн дүнд тус нэмэр болсон юм.” гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 582 дугаартай шинжээч эмч Ч.Б-н “...1.2.Г.Г биед гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх /зулай ясны цөмөрч хугарал, хуйхны шарх, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт/, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3.Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байхаар байна.

4.Шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна.

5.Гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх /зулай ясны цөмөрч хугарал, хуйхны шарх, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт/ нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.1-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Нуруунд үүссэн зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.

6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх,

Шүүх шинжилгээний ерөнхий газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 597 дугаартай шинжээч эмч Ч.Б-н “...1.У.Б-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх шинжээчийн дүгнэлтүүд,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хэргийн газрын үзлэгээр чулуу хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, өсвөр насны шүүгдэгч У.Б-ийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм. 

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

Өсвөр насны шүүгдэгч У.Б-ийн хохирогч Г.Г газарт унаган чулуугаар толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд “...гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх /зулай ясны цөмөрч хугарал, хуйхны шарх, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт” бүхий хүнд  хохирол санаатай учруулсанүйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ. 

Хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч нь хохирогчийн эсрэг бие махбодийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Г.Г газарт унаган чулуугаар толгой хэсэгт цохиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд холбогдуулж Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүх өсвөр насны шүүгдэгч У.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч У.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч У.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлаГ-ын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлаГ-ын зорилГ-ын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “................................ .............. ............................................................................................................................................ ...............................................................................................................................................................................................” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “.......... ..................................... ................ ......... .......... ................................................................................................................................................................................................................................................................................................” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан болно. 

Эрүүгийн хариуцлаГ-ын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж,

мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж хуульчилан заасан байна.

          Шүүх өсвөр насны шүүгдэгч У.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршиг арилаагүй болон тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс шүүгдэгчийг ялаас чөлөөлөх боломжгүй гэж үзсэн бөгөөд дээрх нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 426 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,

мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нэмж, түүний эдлэх нийт ялын хэмжээг 3 /гурав/ жил хорих ялаар тогтоов.

Шүүх шүүгдэгч У.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг эрүүгийн хариуцлаГ-ыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд,

          мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлаГ-ыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Бусад асуудал;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

“гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилжээ.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны үед “Эмчилгээнд гарсан зардал мөнгөө нэхэмжилнэ.” гэж мэдүүлсэн ч “нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй бөгөөд Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 582 дугаартай “...1.2.Г.Г биед гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх /зулай ясны цөмөрч хугарал, хуйхны шарх, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт/, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3.Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байхаар байна.

4.Шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна.

5.Гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх /зулай ясны цөмөрч хугарал, хуйхны шарх, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт/ нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.1-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Нуруунд үүссэн зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.

6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлтээр түүнд амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан, одоогоор биеийн байдал сайжраагүй, хор уршиг арилаагүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай болох нь тогтоогдож байна.

Иймд хохирогч Г.Г энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлын болон мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлэн шүүгдэгч У.Б-ээс нэхэмжлэх эрхтэй юм.

Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 11*5*6 см хэмжээтэй чулууг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримт гаргаагүй тул шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх төлбөргүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

 

          шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Х овогт У.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.Э