Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
Хэргийн индекс | 2024/ШЦТ/373 |
Дугаар | 171/2024/0360/Э |
Огноо | 0000-00-00 |
Зүйл хэсэг | 11.1.1, |
Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 171/2024/0360/Э
2024 08 30 2024/ШЦТ/373
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З,
улсын яллагч Г.А,
насанд хүрээгүй хохирогч,Ө.Х хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Ц.Э,
шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Р.Ц нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Н-т холбогдох эрүүгийн 2425000000368 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Д.Н
Шүүгдэгч Д.Н нь;
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2024 оны 5 дугаар сарын 11-ний орой 21.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэр Холбооны арын зам дээр насанд хүрээгүй Ө.Х цохиж, хавсарч унагаж, эрүүл мэндэд нь “бага тархины зүүн тал, зүүн талын дагзны дэлбэнгийн ар хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, дээд уруулд шарх” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
шүүгдэгч Д.Н дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
насанд хүрээгүй хохирогч Ө.Х-ын “...2024 оны 5 дугаар сарын 11-ний орой 20-21 цагийн үед найз М, Т, Д нарын хамт үйлчилгээний төвөөс 1-4 дүгээр байр луу Д-г хүргэж өгөхөөр холбооны араар ороод явж байсан юм. ...бидний урдаас үл таних хоёр согтуу залуу алхаад явж байсан ба Т бид хоёрын хажуугаар өнгөрөөд бид хоёрын ард явж байсан Мын дух руу өндөр нуруутай, саравчтай малгайтай залуу цохисон. М “яагаад байгаа юм” гэхэд уг хоёр залуугийн өндөр нуруутай, саравчтай малгайтай залуу нь “яасан асуудал байна уу” гээд байсан, хамт явсан залуу нь салгах гэж оролдсон, өндөр нуруутай, саравчтай малгайтай залуу Мын нүүр лүү цохих шиг болсон, салгах гээд очиход намайг өшиглөөд барьж байгаад хавсарч унагаасан. ... би унахдаа эгц хойшоо савж, биеийнхээ ард хэсгээр, толгойныхоо ар хэсгээр газарт цохиж унасан.” гэх /хавтаст хэргийн 10-11, 13 дахь тал/,
насанд хүрээгүй гэрч Г.М-ын “...2024 оны 5 дугаар сарын 11-ний орой 20-21 цагийн үед найз Х, Т, Д нарын хамт 1-4 дүгээр байр луу Д-г хүргэж өгөхөөр холбооны араар ороод явсан, Х, Т хоёр урд, Д бид хоёр ард нь явж байсан юм. Бидний урдаас хоёр согтуу залуу алхаад явж байсан ба Т, Х хоёрын хажуугаар өнгөрөөд, бид хоёрын хажуугаар өнгөрөх үед өндөр, нуруутай, саравчтай малгайтай шар залуу гараа алдлаад шуу хэсгээрээ миний нүүр лүү цохисон, би “яагаад байгаа юм, гараа буулгаач” гэхэд уг залуу “яасан ахын дүү, асуудал байна уу” гэхээр нь би “хүний хажуугаар аятайхан гарахгүй” гэсэн чинь намайг заамдаад бариад авсан. Энэ үед хамт явж байсан залуу нь салгаж байтал өндөр нуруутай залуу зүүн гараараа шанаа хэсэг рүү цохисон энэ үед найз Х ирээд түлхээд холдуулсан чинь найз Хыг өшиглөж, барьж байгаад хавсарч унагаасан.” гэх /хавтаст хэргийн 15 дахь тал/,
насанд хүрээгүй гэрч Ж.Д-гийн “...М тухайн залууд “яагаад байгаа юм, гараа буулгаач” гэхэд уг залуу “яасан, ахын дүү асуудал байна уу” гэхээр нь “хүний хажуугаар аятайхан гарахгүй” гэхэд М-ыг заамдаад авсан. Уг залуутай хамт явж байсан залуу салгаж байхад өндөр нуруутай залуу М-ыг гараараа зүүн шанаа руу нь цохисон, Х ирээд холдуулсан чинь Хыг өшиглөж, барьж аваад газар хавсарч унагаасан, Х ухаан алдчихсан байсан бөгөөд тэнд явж байсан хүмүүс эмнэлэгт дуудлага өгсөн.” гэх /хавтаст хэргийн 17 дахь тал/ мэдүүлгүүдээр,
мөн Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 477 дугаартай; “...Ө.Х-ын биед бага тархины зүүн тал, зүүн талын дагзны дэлбэнгийн ар хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх бага тархины зүүн тал, зүүн талын дагзны дэлбэнгийн ар хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээд уруулд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн /хэргийн 20-21 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.А, Б.О нарын 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 804 дугаартай;
“...Магадлуулагч Ө.Х нь 2024 оны 5 дугаар сарын 11-ний орой 20.00-21.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт бусдад зодуулж, биед нь хүнд хохирол учирсан хэргээс шалтгаалан сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэсэн /хэргийн 63-65 дугаар хуудас/ дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эД-гээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,
мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянасан болно.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хохирогчид 3.500.000, 500.000, 1.000.000, 1.000.000, 4.000.000, 3.500.000 төгрөг төлсөн баримтууд хавтаст хэргийн 78, 79, 80, 81, 88, 89 дэх талуудад авагдсан баримтуудыг,
мөн шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нар “...шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэснийг нь тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,
торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Н-ийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй Ө.Х-ын эрүүл мэндэд “бага тархины зүүн тал, зүүн талын дагзны дэлбэнгийн ар хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа” бүхий хүнд хохирол учирсан нь Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 477 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нар цаашид энэ гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Д.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ийг арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Н шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нарын цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э