2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/06037

 

 

 

 

 

 

2025 07 29

192/ШШ2025/0037

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, ******* ******* *******, ******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, дугаар хороо, ******* дугаар хороолол, 8 дугаар байр, тоот хаягт байрлах, ХХК /РД: 02281/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, харш, гудамж, 25 дугаар байр, 29 тоот хаягт оршин суух, овогт /РД: / нарт холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 47,598,420 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХХК, ХХК нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр тоот №НТ-40 тоот Захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний 1.2-т Орон сууц гэдэгт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол Номун таун 81 дүгээр байрны 9 дүгээр давхрын 40 тоот, 7,7 м.кв талбайтай байрыг ойлгоно, 1.3-т Орон сууцны үнэ гэдэгт 19,250,000 төгрөгийг ойлгоно, 3.3-т Худалдан авагч нь үлдэгдэл төлбөр болох 118,475,000 төгрөгийг гэрээний хавсралт №1-т заасан төлбөр төлөх хуваарийн дагуу төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон. Гэтэл тохиролцсон хуваарийн дагуу төлөлт хийхгүй өнөөдрийг хүрсэн. Гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа албан бичгээр, утсаар шаардсан мөн биечлэн хэд хэдэн удаа уулзалт хүртэл зохион байгуулсан. Гэвч үр дүн гараагүй. Гэрээний 7.2-т Худалдан авагч нь орон сууцны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Худалдагчид төлнө гэж талууд тохиролцсон. Гэрээнд зааснаар 2024 оны 01 дүгээр 25-ны өдөр гэрээний үнийг бүрэн төлж дуусгахаар байна. Гэрээнд зааснаар алданги тооцохоор хуульд нийцэхгүй байх тул гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги нэхэмжилж байна. ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц. нь хэдийгээр гэрээг компаниар байгуулсан боловч гэрээний үнийг төлөх үүргийг иргэн Ц. би төлж дуусгах юм байгаа гээд энэ талаар манай компанид хандаж, хүсэлт өгч байсан. Иймд гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 31,732,280 төгрөг, алданги 15,8,140 төгрөг, нийт 47,598,420 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Зохигчдын шүүх хуралдааны үед байгуулсан эвлэрлийн гэрээнд: ******* ХХК нь хариуцагч Ц., ХХК-д холбогдуулан захиалгаар баригдсан орон сууцнаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47,598,420 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нарын хүсэлтийг дагуу талууд дараах нөхцөлөөр эвлэрч байна. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нар нь 47,598,420 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна. Төлбөрийг Хаан банкны Iban: тоот дансанд тушаана. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч  ХХК, Ц. нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 47,598,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч  ХХК, Ц. нар нь ******* ХХК-ийн нэхэмжилсэн худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 47,598,420 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн болох нь зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.

 

3. Иймд нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч  ХХК, Ц. нарын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  ХХК, Ц. нараас улсын тэмдэгтийн хураамжид 197,971 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,  ХХК, Ц. нарт холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 47,598,420 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжилсэн худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 47,598,420 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхөөр харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. дахь хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  ХХК, Ц. нараас улсын тэмдэгтийн хураамжид 197,971 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД