Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/00131

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2021/02930 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Д-гийн хариуцагч Д- ТӨХК-д холбогдуулан гаргасан тэтгэмжийн суутгал 2,69-,-00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Тэтгэмжийн суутгал 2,69-,-00 төгрөг гаргуулах

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие Дулааны - дүгээр ц- ТӨХК-д 35 жил 1 сар ажиллаад, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгож өндөр настны тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарахад Дулааны - дүгээр ц- ТӨХК-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний дагуу 26,9--,000 төгрөгийн тэтгэмжийг олгохдоо Хувь хүний албан татварын тухай хуулийг зөрчиж 10 хувь буюу 2,69-,-00 төгрөгийг суутгаж авсан нь үндэслэлгүй. Иймд 2,69-,-00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Д- нь Д- ТӨХК-д 35 жил ажиллаад, өндөр насны тэтгэвэрт гарч 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б/-15 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тэтгэвэрт гарахад хариуцагч байгууллага хамтын гэрээний дагуу нэг удаагийн тэтгэмж 26,9--,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувийг тооцон авч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дансанд шилжүүлсэн. Өнөөдөр Ч.Д-гийн тэтгэмжээс суутгасан мөнгө хариуцагчийн дансанд байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Шүүх:Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Д-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дулааны ц--- ТӨХК-иас 2,69-,-00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,060 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

-.Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Иргэн Ч.Д- би Д- ТӨХК-д 35 жил 1 сар ажиллаад 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/1-5 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн юм. Өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтандаа Д- ТӨХК-ийн захиргаа, үйдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 12.1-д заасны дагуу миний эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн тэтгэмж 26,9--,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Уг мөнгийг олгохдоо 10 хувийг суутган авч шилжүүлсэн байна. Энэ нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т заасныг зөрчсөн. Хуулиар татвараас чөлөөлсөн орлого гэж заасан байхад үндэслэлгүйгээр надад олгохоор шийдвэрлэсэн тэтгэмжээс 10 хувийг суутгасан нь үндэслэлгүй. Талуудын хоорондох хөдөлмөрийн харилцаа дууссан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь надад олгосон тэтгэмжээс үндэслэлгүй суутгасан мөнгийг гаргуулах тухай учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд хамаарахгүй юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

 

 

 

ХЯНАВАЛ:

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, түүний гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ч.Д- нь хариуцагч Д- ТӨХК-д холбогдуулан тэтгэмжийн суутгал 2,69-,-00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч байгууллага нь хамтын гэрээний дагуу нэг удаагийн тэтгэмж олгохдоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг зөрчиж 26,9--,000 төгрөгийн тэтгэмжээс 10 хувийг суутгасан нь үндэслэлгүй гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч тэтгэмжийн суутгалыг татварын албаны дансанд шилжүүлсэн, тус мөнгө манай байгууллагын дансанд байхгүй гэж тайлбарласан байна. /хх-ийн 13-р тал/

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ч.Д- нь хариуцагч Д- ТӨХК-ийн Захиргаа хүний нөөцийн албанд хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/-15 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, нэр бүхий - ажилтанд тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-ийн 18-р тал/

 

Хариуцагч Д- ТӨХК нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хамтын гэрээний дагуу олгох нэг удаагийн тэтгэмж 26,9--,000 төгрөгөөс 10 хувь буюу 2,69-,-00 төгрөгийг суутгаж, ажлаас халагдсаны тэтгэмж 8,939,-15 төгрөгийн хамт нийт 33,189,015 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Д-гийн Худалдаа хөгжлийн банк-ны дансанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, дансны хуулга зэргээр тогтоогджээ. /хх-ийн 6, 22-р тал/

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг албан татвараас чөлөөлөхөөр зохицуулсан. Гэтэл хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Ч.Д-д олгох нэг удаагийн тэтгэмжид 10 хувийн татвар суутган тооцсон нь дээрх хуулийн заалтад нийцээгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Учир нь хариуцагч Д- ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/-15 дугаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас халах, тэтгэмж олгох тухай тушаал нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, холбогдох тооцоог хийж, ажил хүлээлцэх, хавсралт ёсоор тэтгэмж олгохыг зөвшөөрсөн агуулгатай байх бөгөөд нэхэмжлэгч Ч.Д-гийн хувьд дээрх тушаалыг эс зөвшөөрч маргаагүй, харин тэтгэмжээс үндэслэлгүй суутгал хийсэн ажил олгогчийн үйлдэлд гомдол гаргасан. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацаа хамаарахгүй юм.

Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т заасныг зөрчиж, тэтгэмжээс суутгал хийсэн байх тул нэхэмжлэгч Ч.Д- нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.-.2-т зааснаар эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээлгэхээр шаардах эрхтэй. Иймд хариуцагч Д- ТӨХК-аас 2,69-,-00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Д-д олгох нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2021/02930 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т зааснаар хариуцагч Д- ТӨХК-аас 2,69-,-00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Д-д олгосугай. гэж,

2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.Д-гээс төлсөн 58,060 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д- ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 58,060 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Д-д олгосугай.гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,060 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1- хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

-.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.-, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 1- хоног өнгөрснөөс хойш 1- хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Г.ДАВААДОРЖ