2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/06007

 

 

 

 

 

 

 

2025 07 28

192/ШШ2025/06007

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, ******* ******* ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, ******* дугаар гудамж, 6 тоот хаягт оршин суух, овогт ******* ******* /РД: /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 28,075,957.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн үндэслэл: Зээлдэгч Б.******* нар нь манай Есөн шижир ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн автомашин худалдан авахтай холбогдуулан зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Гэтэл зээлдэгч Б.******* нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйл 281.1, 232 дугаар зүйл 232.1, 232.4, 282 дугаар зүйл 282.1-282.4 дэх хэсэг, Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Б.*******гээс үндсэн зээл 15,000,000 төгрөгөөс 0 төгрөг төлж, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг, 2022 оны 08 дугаар сарын 26-наас 2025 оны 04 дүгээр сарын 24-нийг хүртэл 972 хоногийн үндсэн хүү 14,425,057.97 төгрөгөөс 1,419,300 төгрөгийг төлж, үлдэгдэл 13,005,757.97 төгрөгийг, зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойших 0 хоногийн алданги 0 төгрөгийг, нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 28,005,757.97 төгрөгийг гаргуулж, хариуцагчийг эрэн сурвалжилсан 70,200 төгрөг нийт 28,075,957.97 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Есөн шижир ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох, 28,075,957.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 10 сарын хугацаанд хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Үүнд:

1.    2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,807.000 төгрөг,

2.    2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 2,807.000 төгрөг,

3.    2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,807.000 төгрөг,

4.    2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 2,807.000 төгрөг,

5.    2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,807.000 төгрөг,

6.    20260 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 2,807.000 төгрөг,

7.    2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,807.000 төгрөг,

8.    2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,807.000 төгрөг,

9.    2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 2,807.000 төгрөг,

10. 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,812,957.97 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,075,957.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь ******* ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 28,075,957.97 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг:

1.    2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,807.000 төгрөг,

2.    2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 2,807.000 төгрөг,

3.    2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,807.000 төгрөг,

4.    2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 2,807.000 төгрөг,

5.    2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,807.000 төгрөг,

6.    20260 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 2,807.000 төгрөг,

7.    2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,807.000 төгрөг,

8.    2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,807.000 төгрөг,

9.    2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 2,807.000 төгрөг,

10. 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,812,957.97 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28,075,957.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 28,075,957.97 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг:

1.    2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,807.000 төгрөг,

2      2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 2,807.000 төгрөг,

3      2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,807.000 төгрөг,

4      2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 2,807.000 төгрөг,

5      2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,807.000 төгрөг,

6      20260 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 2,807.000 төгрөг,

7      2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,807.000 төгрөг,

8      2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,807.000 төгрөг,

9      2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 2,807.000 төгрөг,

10. 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,812,957.97 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ХХК-д төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298,330 төгрөгөөс Төрийн сангийн /100200100941/-аас 149,165 төгрөг, хариуцагч Б.*******гээс 149,165 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД