Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 0018

 

 

2016        11           01            115/ШШ2016/0018     

                                           
    
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


        
        Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Б.Цэнд даргалж,  тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийж

        Нэхэмжлэгч:  Иргэн  Г нэхэмжлэлээр 

       Хариуцагч: Дорноговь аймгийн  Засаг дарга болон тус аймгийн Сайншанд сумын Засаг даргад тус тус холбогдуулан үүсгэсэн

     Дорноговь аймгийн Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 226 тоот захирамжийн От холбогдох, тус аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2003 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 27 тоот захирамжийн Бт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан  хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л, Э.Э, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, мөн хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.З, шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга  У.Солонго нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Ш.Ггийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сайншанд сумын 3-р багийн Мааньзавын 7-21 тоот газрыг манай хадам эцэг О.Г үр хүүхдүүдээ өвлөгдөх хөрөнгөтэй болгох зорилгоор 1977 онд хуучнаар аймгийн худалдаа бэлтгэлийн трестэд ажилтай Б гэдэг хүнээс худалдан авч манай эхнэрийн ах, эгч, дүү нар энэ газарт бага наснаасаа амьдарч өрх гэр тусгаарлан гарцгааж, манай гэр бүл уг хашааг эзэмшиж үлдсэн болно.
        Манай багын найз Р.Б 1990-ээд оны эхээр хоёр айлын хувийн байшин барих санал  гаргаж, бид дэмжин орон сууц барьж өнөөг хүртэл айл хөрш амьдарч байна.
     Тухайн үед бид орон сууцны байшин барих тухай ярьж тохиролцсоноос бус газрын эзэмшлийн асуудлыг огт хөндөөгүй, энэ талаар бид нартай ярилцаагүй бөгөөд бидний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн манай эзэмшил газраас 689 м.кв хэмжээтэй газрыг Р.Бын нэр дээр эзэмшиж, улмаар аймгийн Засаг даргын 2006.06.21-ний 226 тоот захирамжаар Х.Оийн нэр дээр өмчилснийг бид саяхан уг газрынхаа өмчлөлийн гэрчилгээг авахдаа мэдлээ.
      Уг газрыг анхнаас нь эзэмшигч манай гэр бүлд мэдэгдэлгүй, зөвшөөрөл авалгүйгээр газрын асуудлыг шийдвэрлүүлсэн нь эхнээсээ манай газарт шунаж, хамтарч байшин барих нэрийдлээр  халхавчлан  газрыг хууль бусаар өөрийн болгох гэсэн үйлдэл төдийгүй үүнийг Х.О сэдэж санаачилсан гэж үзэж байна.
      Х.О нь Р.Бтай гэр бүл байгаад салсан тиймээс уг газар  Х.О, түүний 2 хүүхдийн нэр дээр өмчлөгдсөн ба бидний зүгээс уг газрыг  эзэмшүүлсэн, өмчлүүлсэн эрх зүйн актууд хэний зөвшөөрөл оролцоотой гарсныг тодруулахаар хөөцөлдөөд олж чадаагүй ямартай ч Сайншанд сумын Засаг даргын  2003.03.22-ны 27 тоот захирамжаар манай эзэмшил бүхий газраас Р.Бт             Мааньзавын  15-р хэсэг ... тоот хаягаар  689 м.кв  хэмжээтэй  газрыг  эзэмшүүлж ... тоот гэрчилгээ олгосон, улмаар Дорноговь аймгийн Засаг даргын 2006.06.21-ний 226 тоот захирамжаар Хийн О түүний 2 хүүхдийн  /Б.Б, Б.У/ нэр дээр   өмчлүүлсэн  баримт бичгүүд байгааг  олж мэдлээ.
      Дээрх газрын асуудал буюу өөрсдийн зөрчигдсөн эрхийн талаар  аймгийн Засаг даргад  хандаж 2016.04.06-ний өдөр гомдол гаргасан ба албан бичгээр манай эзэмшил газраас талбайн хэмжээг  томсгон 689 м.кв хэмжээтэй  газрыг 702 м.кв болгон  Сайншанд сумын Засаг даргын 2004 оны 174 тоот захирамжаар  баталгаажуулсан, уг газар  нь Ш.Ггийн эзэмшлийн  болох талаар  ямар нэг үндэслэл материал архивт алга, гомдлоо  шүүхэд гаргах  боломжтой  гэсэн хариу  ирүүлсэн тул  энэхүү газрын асуудлыг шүүхээр  шийдвэрлүүлэхээр хандаж байна.
       Манай газрын бүр анхны эзэмшлийн гэрчилгээ аймгийн Улсын бүртгэлийн  хэлтэст  хураагдсан байгаа ба энэ холбогдох баримтуудаас бүх зүйл тодорхой болж бидний өв залгамжилж ирсэн газрын өмчлөх эрх зөрчигдсөн нөхцөл байдал нотлогдох болно.
     Иймд хууль бусаар бусдын эзэмшил, өмчлөлд шилжсэн газрын асуудлыг  холбогдох хууль, тогтоомжийн дагуу шалгаж, Сайншанд сумын Засаг даргын 2003.03.22-ны 27 тоот захирамжийн Рийн Бт холбогдох Дорноговь аймгийн Засаг даргын 2006.06.21-ний өдрийн 226 тоот захирамжийн Хн От холбогдох хэсгийг  тус тус хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийг уншиж танилцуулан, нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийг бүрэн дэмжиж оролцох бөгөөд хариуцагч нартай эвлэрэх саналгүй  гэв.

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж байгаа тайлбартай холбогдуулж нэмж хэлэхэд Сайншанд сумын Засаг даргын 2003 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 27 тоот, Дорноговь аймгийн Засаг даргын 2006 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 226 тоот захирамжуудад холбогдох  баримт бичгүүд нь архивт байхгүй, зориулалт нь өөр байгаа зэрэг нөхцөл байдлууд гарч ирж байгаа учраас шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтын хүрээнд шинжлэн судлахдаа шүүхээс үүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Ямар ч байсан энэ бүгдээр нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр дэмжиж оролцож байгаа юм.
       Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь хэрэгт урьдчилан шийдвэрлэх  ажиллагаа хийгдээгүй гэж байх ба үүнээс үүдэн тус өмгөөлөгчийг хавтаст хэрэгтэй сайтар танилцаагүй юм болов уу гэж бодож байна. Нэхэмжлэгчээс Дорноговь аймгийн Засаг даргад хандан хариу авснаар шүүхэд хандсан энэ тухай албан бичиг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Түүнийг үндэслээд шүүхээс захиргааны хэрэг үүсгээд явсан байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас шинжлэн судлахад нэхэмжлэлийн шаардлага дахь захирамж нь тусламж үзүүлэх тухай асуудлаар гарсан захирамж байдаг ба Сайншанд сумын Засаг даргын 2004.12.04 ний 174 тоот газар баталгаажуулсан захирамжид Р.Б биш Р.Б гэж хүний нэр бичигдсэн, регистрийн дугаар бичигдээгүй байдал зэргээс үзэхэд сумын Засаг даргын захирамж нь хууль зүйн үндэслэлгүй юм. Газрын эх үүсвэрийн хувьд анхнаасаа Г гэж хүний эзэмшилд бүхэлдээ байсан газарт Р.Бт зохих газрыг эзэмшүүлснээс эзэмшлийн давхацсан байдал үүсч энэхүү маргаан үүссэн. Ш.Гийн хувьд газар өмчлөх эрхийг авах үедээ энэ байдлыг мэдсэн байдаг бөгөөд хөөн хэлэлцэх хугацааны хувьд мэдсэн үеэсээ зохих ёсны дагуу аймгийн Засаг даргад гомдол гаргаж хууль зүйн дагуу хариугаа авсан. Газар эзэмшүүлсэн шийдвэрийн хувьд сумын Засаг даргын 2003.03.22-ны өдрийн 27 тоот захирамжийг 2004 оны 174 дүгээр захирамжаар өөрчилсөн байдаг. Гэтэл энэ захирамжийн хавсралтад Р.Б биш Р.Б гэж өөр хүн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болох нь тодорхой байгаа.
       Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.3.8 дахь зүйлд зааснаар  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

     Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын шүүхэд бичгээр гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Гийн нэхэмжлэлд дурдсанаар Сайншанд сумын Засаг даргаас 2003 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Р.Бт холбогдох 689 м2 газрыг эзэмшүүлэхээр гарсан захирамж байхгүй байна. Аймгийн Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Иргэнд газар өмчлүүлэх тухай” 226 дугаар захирамжаар иргэн Х.От Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мааньзавын ... тоотод 702 га газрыг гэр бүлийн хэрэгцээнд өмчлөхийг зөвшөөрсөн захирамж нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар “гэр бүлийн хэрэгцээний” зориулалтаар газар өмчлүүлэх, 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар “Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар нь түүний байршил, зориулалтаас хамааран 0,35 га хүртэл хэмжээтэй байна”, 12 дугаар зүйлийн 12.1.3-д зааснаар “аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах, 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана”, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 3/10 дугаар тогтоолоор баталсан аймгийн газар зохион байгуулалтын 2006 оны төлөвлөгөө зэргийг үндэслэн иргэн Х.От газар өмчлүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд аймгийн Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна гэсэн тайлбарыг бичгээр гаргасан ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд, иргэн Х.От өмчлүүлсэн Дорноговь аймгийн Засаг даргын 2006 оны захирамжийн өмчлүүлэх үйл явц нь Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан үндэслэлийн дагуу явагдсан учраас хүчингүй болгох үндэслэл байхгүй байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

        Хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын шүүхэд бичгээр гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын Засаг даргын 2003 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар захирамжийг үндэслэн 3 дугаар багийн 15 дугаар хэсэгт, Мааньзавын ... тоотод 689 м2 хэмжээтэй газрыг ахуйн зориулалтаар ... дугаартай газар эзэмших гэрчилгээг иргэн Рийн Бд олгосныг судлахад сумын Засаг даргын 2003 оны 03 дугаар сарын 07-ны 27 дугаар захирамжаар “Тусламж үзүүлэх тухай” шийдвэр гарсан байна. Мөн сумын Засаг даргын 1999 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 27 тоот захирамжийг үндэслэн 3 дугаар баг, Мааньзавын ... тоот хаягаар 540 м2 хэмжээтэй газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар ... дугаартай газар эзэмших гэрчилгээ Шын Гд олгосныг судлахад сумын Засаг даргын 1999 оны 03 дугаар сарын 22-ны 27 дугаар захирамжаар тус иргэнд газар эзэмших шийдвэр гараагүй байна. Иймд сумын Засаг даргын 2003 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар захирамж нь иргэн Р.Бтэй холбогдолгүй тул хүчингүй болгох үндэслэлгүй байна гэсэн тайлбарыг бичгээр гаргасан байх ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд, иргэн Р.Бт газар эзэмшүүлсэн гэрчилгээнд газар олгосон шийдвэрийг Сайншанд сумын Засаг даргын 2003 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн  27 тоот захирамж болох талаар бичигдсэн байсан. Тус захирамж шийдвэрийг судалж үзэхэд  уг 27 дугаартай захирамж нь 2003 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “Тусламж үзүүлэх тухай гэсэн захирамж байсан. Тийм болохоор нэхэмжлэгчийн талаас гаргаж байгаа Сайншанд сумын Засаг даргын 2003 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 27 тоот захирамжийг цуцлах үндэслэлгүй гэж үзэж байна.
       Мөн Ш.Гд газрыг эзэмшүүлсэн гэрчилгээнд сумын Засаг даргын 1999 оны 3 дугаар сарын 22-ны А/27 тоот захирамжийг үндэслэн газрыг эзэмшүүлсэн байсан. Газрын тухай хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан 2004 онд Улсын нэгдсэн тоо бүртгэл явагдсан байдаг. Энэ тооллогын үр дүнг үндэслэн 2004 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 174 тоот захирамжийг гаргасан байдаг. Энэ захирамжийн 3 дугаар хавсралтанд тухайн шийдвэр гарахаас өмнө газар эзэмшүүлэх гэрчилгээ авсан иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших шийдвэрийг 1999 оны 3 дугаар сарын 22-ны А/27 тоот захирамжид хамааруулан ойлгоно гэж захирамжилсан байдаг. Тэгэхээр Р.Б болон иргэн Ш.Г нартай холбоотой газар эзэмшүүлсэн шийдвэрүүд нь  2004 оны 12 дугаар сарын 04-ний 174 тоот захирамжаар баталгаажиж байгаа гэж үзэж байна. Мөн иргэн Ш.Гтэй холбоотой 1540 м2 газар эзэмших гэрчилгээ байдаг ба үүнийг Сайншанд сумын Засаг даргын зүгээс хүсэлт гаргаж шинжээч томилуулсан. 
      Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэл нь 2003 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 27 тоот захирамжийг цуцална гэж байсан. Энэ захирамж нь Р.Бтай холбоотой захирамж биш, Сайншанд сумын Засаг даргын тусламж үзүүлэх тухай захирамж, мөн Ш.Гд газар эзэмшүүлсэн шийдвэр нь 1999 оны А/27 тоот захирамж болох нь түүний 2004 онд авсан газар эзэмших гэрчилгээнд бичигдсэнээр гэрчлэгдчихсэн. 
       Иймд энэ хоёр иргэний буюу Р.Б, Ш.Г нарын газрыг 2004 оны 174 тоот захирамжаар эзэмших эрх нь баталгаажсан гэж үзэж байна. Мөн Ш.Гийн нэр дээр  бичигдсэн 2004 оны газар эзэмших гэрчилгээнд 1540 м2  газар эзэмшихээр  байгааг үндэслэлгүй гэж үзэж байна энэ талаар шинжээчийн дүгнэлт гарсан  гэв.

      Гуравдагч этгээд Х.Оийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдөр гаргасан Ш.Гийн нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн Засаг дарга болон Сайншанд сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
    Иргэн Р.Б нь сумын Засаг даргын  2003 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 27 тоот захирамжийг үндэслэн бичсэн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 689 м2 газрыг өөрийн хүсэлтийн дагуу хууль ёсоор эзэмшсэн байдаг. Үүний дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаагаар газар баталгаажуулахтай холбоотойгоор 2004 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 27 тоот захирамж гарч 2004 оны газрын тооллогоноос өмнө газар эзэмших гэрчилгээ авсан иргэдийн газар эзэмших шийдвэрийг 1999 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар захирамжид хамааруулсан нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр юм. 
      Ингээд үүний дагуу 2006 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Засаг даргын 226 тоот захирамжаар Х.От тухайн 689 м2 газрыг өмчлүүлснээр гуравдагч этгээд Х.О нь уг газрын хууль ёсны өмчлөгч болсон. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хэлэхэд уг газар дээр Р.Б нь өөрийн гэр бүл Х.Оийн  хамт 1980 оны сүүлээр 1987, 1988 оны үеэр газрыг нийтийн эзэмшил буюу хэний ч эзэмшил, өмчлөлд очоогүй байх үед өөрийн багын найз болох Ш.Гтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр тухайн газар дээр барилгын материалыг өөрийн хөрөнгөөр гаргаж хоёр талаас нь ордог хаалгатай  амины орон сууцыг барьсан. 2003 онд хэн хэн нь хашааг эзэмшиж явж байсан ба энэ хооронд газрын талаар өөр хоорондоо ямар нэг маргаангүй байсан. Үүнээс хойш 2003 онд Р.Б нь газар эзэмших эрхийн гэрчилгээ авснаар 689 м2 газрын хууль ёсны эзэмшигч болсон байдаг.  
     Ийм учраас тухайн газрыг  Р.Б, Х.О нарт эзэмшүүлэх болон өмчлүүлэхтэй холбоотой тус тус гаргасан  аймаг, сумын Засаг даргын захирамжуудыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. 
          Нэхэмжлэгчээс гол нь 1540 мкв  хэмжээтэй эзэмшиж байсан газрыг давхардуулж олгосон гэж үзэж 1298 мкв хэмжээгээр бичигдсэн газрын кадастрын зураглалыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж ирж байна. Энэ шаардлагын хүрээнд авч үзэхэд Газрын тухай хуулиар иргэнд 0,07 га газрыг эзэмшүүлэхээр, мөн  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх тухай зааж өгсөн байдаг.Тэгэхээр хуулиас давсан эзэмших, өмчлөх эрхийн кадастрын зураг Засаг даргын захирамжаар баталгаажаагүй, зөвхөн хувь хүний хүсэлтийн дагуу тодорхой зөвшөөрөл бүхий этгээдээр кадастрын зураглалыг хийлгэсэн асуудал байна.
     Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэл нь иргэн, хуулийн этгээд тухайн захиргааны актыг өөрийн эрхийг илт зөрчсөн гэж үзвэл захиргааны дээд шатны байгууллагад гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны Ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой. Гэтэл нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргад гомдол гаргасан гэж ярьдаг боловч хавтаст хэрэгт тэр талаар баримт авагдаагүй. 
         Мөн нэхэмжлэгч нь 2004 оноос хойш 12 жил энэ захиргааны актыг хүлээн зөвшөөрч ирчихээд гэнэт өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж ярьж байна. Энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ёстой.Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.14-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                          ҮНДЭСЛЭХ нь:
          
      Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй болох талаар буруутгаж байх боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаж буй захиргааны актуудын талаарх гомдлыг Дорноговь аймгийн Засаг даргад хандан гаргаж, хариуг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1/635 тоот албан бичгээр авсан нь уг асуудлыг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба улмаар Засаг даргын шийдвэрлэж гаргасан гомдлын хариуг авснаас хойш 30 хоногийн хугацаанд буюу 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн  12 дугаар зүйлийн 12.1.2-т заасан үндэслэлээр мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хугацаанд гаргасан байна гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авч  захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх нэхэмжлэгч Ш.Ггийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, дүгнэн доорх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
        1. Нэхэмжлэгчийн тайлбарлаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбаруудын үндэслэлийг тодорхойлбол:
            Нэхэмжлэгч нь  Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын ... тоот хаяг дахь хашаа бүхий газрыг хадам эцэг О.Гын үеэс уламжлан бүхэлд нь эзэмшиж ирсэн атал аймаг, сумын Засаг даргын захирамжуудаар Р.Б болон Х.О нарт давхцуулан эзэмшүүлж, өмчлүүлж шийдвэрлэснээр тухайн газрыг эзэмшиж, өмчлөх эрх зөрчигдөж байна,
 Харин хариуцагч тус аймгийн Сайншанд сумын Засаг даргын зүгээс үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс Сайншанд сумын 2003 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 27 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжилж байх боловч энэ захирамж нь “тусламж үзүүлэх” талаар гаргасан захирамж бөгөөд гуравдагч этгээд Р.Бтай холбоогүй тул хүчингүй болгох үндэслэлгүй, харин энэ хоёр иргэний буюу гуравдагч этгээд Р.Б, нэхэмжлэгч Ш.Г нарын газар эзэмших эрх нь Сайншанд сумын Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Газар баталгаажуулах тухай” 174 тоот захирамжаар баталгаажсан, 
       Мөн хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга нь иргэн Х.От газар өмчлүүлсэн үйл явц нь Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан үндэслэлийн дагуу явагдсан тул хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн агуулга бүхий тайлбаруудаар тус тус тодорхойлон маргаж байна. 
       2. Нэхэмжлэгч Ш.Г нь өөрийн хадам эцгийн үеэс уламжлан амьдарч ирсэн гэх Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын ... тоот хаяг бүхий хашаанд эхнэр, нөхөр болох /хх-ийн 93-р хуудас дахь Бын Бгийн төрсний гэрчилгээнд бичигдсэн байдлаар/ гуравдагч этгээд Р.Б, Х.О нартай харилцан тохиролцсоноор хоёр талдаа орцтой,  хоёр айлын сууц бүхий байшинг хамтран барьж, улмаар тухайн үеэс одоог хүртэл тэдгээр айлууд нь айл хөрш болон амьдарч байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд энэ талаар бичигдсэн байгаа /хх-ийн 1-р хуудас/ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л-гийн хүсэлтийн дагуу  шүүхээс гэрчээр асуусан түүний төрсөн дүү гэрч Г.Т, төрсөн эгч Г.Э нараас мөн энэ талаар гаргасан мэдүүлэг /хх-ийн 166-170-р хуудас/ зэргээр тогтоогдож байх боловч дээрх хаяг бүхий хашааны газар нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт хэрхэн эзэмшигдэж, өмчлөгдсөн болох үйл баримтыг хянаж үзвэл дараахь байдлууд тогтоогдож байна.
      2.1. Гуравдагч этгээд Рийн Б /хх-ийн 191-р хуудсанд авагдсан иргэний үнэмлэхэд бичигдсэнээр/ болон Хүнбишийн Оюунцэцэг нарт газар эзэмшүүлж, өмчлүүлсэн  тухайд:
Шүүхийн шаардсанаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн гуравдагч этгээд Х.От холбогдох “Газрын нэгж талбарын хувийн хэрэг” /хх-ийн 88-98-р хуудас/-т авагдсан баримтаас үзэхэд Сайншанд сумын Засаг даргаас Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, 15 дугаар хэсэг, Мааньзавын .... тоот хаягт оршин суух иргэн Рийн Бд тухайн хаяг дахь газрын 689 м.кв хэмжээ бүхий хэсгийг, 15 жилийн хугацаатай, ахуйн зориулалтаар эзэмшүүлэхээр 2003 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай Монгол Улсын иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогджээ.
      Иргэн Р.Бд дээрх газрыг эзэмшүүлсэн шийдвэр нь тус гэрчилгээнд Сайншанд сумын Засаг даргын захирамж гаргасан он нь 1999, 2003 гэж хоёр янзаар бичигдсэн байх бөгөөд үүнтэй холбогдуулан хариуцагч Сайншанд сумын Засаг даргаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа дээрх онуудад гарсан тухайн захирамжуудыг, мөн тус сумын Засаг даргаас гаргасан 2004 оны “Газар баталгаажуулах тухай” 174 тоот захирамжийн /хх-ийн 42-48-р хуудас/ хамт нотлох баримтаар хавсарган ирүүлснийг хянаж үзэхэд Сайншанд сумын Засаг даргын 2003 оны 27 тоот захирамж нь 03 дугаар сарын 07-ны өдөр гарсан “Тусламж үзүүлэх тухай” захирамж  байх бөгөөд энэ нь бусдад тусламж олгох асуудлыг шийдвэрлэсэн байгаагаар тухайн хэрэгт хамааралгүй байна.
        Харин сумын Засаг даргын 1999 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гарсан 27 тоот захирамж нь “Газар олгож баталгаажуулах тухай” захирамж байх ба уг захирамжтай хамт хариуцагч Сайншанд сумын Засаг даргын тайлбарт хавсарган ирүүлсэн тус сумын Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 174 тоот “Газар баталгаажуулах тухай” захирамжийн 2 дугаар заалтад “2004 оны Газрын улсын тоо бүртгэлд хамрагдсан гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшиж байгаа 1,2,3,4,5-р багийн иргэдийн газрын хэмжээ, бүртгэлийг 2-р хавсралтаар ... баталсугай” гэж, мөн 4 дүгээр заалтад “Энэ тооллогоноос өмнө газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан иргэдийн газар эзэмших шийдвэрийн дугаарыг 1999.03.22-ны 27-р захирамжинд хамааруулсугай” гэж тус тус заажээ.
       “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай” хууль 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдөр батлагдан гарсан ба уг хууль дахь “Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл”-ийн талаар зохицуулсан 11 дүгээр зүйлийн 11.1-д “Газрыг эзэмшил, эсхүл ашиглалтад олгосноос үл хамааруулан газрын тоо бүртгэлийг нэгдмэл сангийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрээр хөтөлж, газрын мэдээллийн улсын санд оруулна”, 11 дүгээр зүйлийн 2-т “Газрын тоо бүртгэлд газрын үндсэн ангиллын газрын хэмжээ, түүний төлөв байдал, чанар, өөрчлөлтийг тусгана” гэж зааснаар газрын ангилал, хэмжээ болон түүний төлөв, чанарын байдалд тоо бүртгэл явуулахыг хуулиар зохицуулан өгч, улмаар 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шинэчлэн найруулсан Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5-д “Газрын нэгдсэн сангийн бүх ангиллын газрыг 5 жилд нэг удаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаанд заавал хамруулах ...” гэж зааснаар “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай” хуульд заасны дагуу хийгдэх газрын тоо бүртгэл явагдах хугацааг  хуульчилж өгсөн байна.
       Дээрх хуулиудад заасныг үндэслэн уг хуулиудыг батлагдан мөрдөгдсөнөөс хойш 5 жилийн дараа буюу 2004 онд газрын улсын тоо бүртгэл явагдсанаар Сайншанд сумын Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Газар баталгаажуулах тухай” захирамж гарсан байх ба уг захирамжаар тухайн үед газрын улсын тоо бүртгэлд хамрагдсан иргэдийн эзэмшиж байгаа газрын хэмжээ, бүртгэлийг захирамжийн хавсралтаар батлан газрыг нь баталгаажуулж, улмаар газрын улсын тооллогоноос өмнө газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан иргэдэд газар эзэмшүүлсэн шийдвэрийн дугаарыг тэр үед аж, ахуйн нэгж байгууллагад газар олгож баталгаажуулсан Сайншанд сумын Засаг  даргын 1999 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 27 тоот захирамжид хамааруулж шийдвэрлэсэн байх ба энэ байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрчээр асууж авсан тухайн үед Сайншанд сумын Засаг даргаар ажиллаж байсан гэрч Л.Шагдарсүрэнгийн гаргасан мэдүүлгээр /хх-ийн 342, 343-р хуудас/ мөн нотлогдож байна.
      Иймд 2004 оны газрын улсын тооллогонооос өмнө буюу Сайншанд сумын Засаг даргын 174 тоот захирамжийг гарахаас өмнө гуравдагч этгээд Р.Бд  түүний Сайншанд сумын 3 дугаар баг, МЗ-ын ... /Мааньзавын .../ тоотод оршин суух хаягт нь 689 м.кв газрыг эзэмшүүлэхээр Сайншанд сумын Засаг даргаас олгосон 2003 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ... тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон шийдвэрийн дугаар нь тус гэрчилгээнд бичигдсэн Сайншанд сумын засаг даргын 2003 оны 27 тоот захирамж нь дээр дурдсанаар энэ хэрэгт хамааралгүй болох нь тогтоогдож байгаагаар Сайншанд сумын Засаг даргын 1999 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Газар олгож баталгаажуулах тухай” 27 тоот захирамжинд хамаарч байна.
      Үүний дагуу иргэн Рийн Б нь тухайн үед захиргааны байгууллагаас Сайншанд сумын Засаг  даргын 1999 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 27 тоот захирамжинд үндэслэн тус сумын Засаг даргаас 2003 онд  олгосон 100900630 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 7-21 тоот хаяг бүхий хашааны газрын 689 м.кв хэмжээтэй хэсгийг эзэмшиж байсан ба харин тус сумын Засаг даргын 2004 оны “Газар баталгаажуулах тухай” 174 тоот захирамж, түүний хавсралтаар уг газар нь тухайн хаягтаа буюу МЗ-ын 7-21 /Мааньзавын 7-21/ тоот хаягт, 26x27 харьцаа бүхий, 702 м.кв хэмжээтэйгээр мөн иргэн Р.Баасанжавын нэрээр бүртгэгдэн баталгаажсан байх ба харин дээрх 174 тоот захирамжийн хавсралтанд гуравдагч этгээд Рийн Быг Рийн Б гэх нэрээр бичсэн нь илэрхий алдаа байх бөгөөд, мөн шүүх хуралдаанд хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “... 2004 оны 174 тоот захирамжийн хавсралтанд Р.Б гэж бичигдсэн юм билээ, гэхдээ эдлэн газрын тоо бүртгэлийн хуудсан дээр Р.Б гэдэг нэрээрээ бүртгэгдсэн байгаа ...” гэсэн тайлбар зэргээс үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас 2004 оны 174 тоот захирамжинд Р.Б гэж байгаагаар өөр хүн бичигдсэн, мөн регистрийн дугаар бичигдээгүй байгаа зэргээс уг захирамжийг хууль зүйн  үндэслэлгүй болох талаар гаргаж буй тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. 
     Иргэн Р.Бд дээрх байдлаар эзэмшүүлсэн газрын хэмжээнүүд өөр байгаа асуудал нь хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн А.Аийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “... тухайн үед нарийвчлал сайтай багаж байгаагүйгээс газрын хэмжээ зөрүүтэй байх асуудлууд байгаа ...” гэж байгаагаас үзэхэд хариуцагчийн уг тайлбарт дурдагдаж буй байдлаас шалтгаалж гуравдагч этгээд болох иргэн Р.Бд эзэмшүүлсэн газар нь Сайншанд сумын Засаг даргаас олгосон 2003 оны 100900630 тоот газар эзэмших гэрчилгээгээр тус сумын 3 дугаар баг, Мааньзавын ... тоот хаягт 689 м.кв хэмжээгээр, харин газрын улсын тоо бүртгэлийг үндэслэж гарсан тус сумын Засаг даргын 2004 оны 174 тоот захирамжаар мөн дээрх хаягт 702 м.кв хэмжээгээр тус тус тусгагдсан байж болохыг үгүйсгэхээргүй байна.
     Гэвч хариуцагч Сайншанд сумын Засаг даргын тухайн үед дээрх байдлаар шийдвэрлэсэн 689 м.кв хэмжээтэй газрыг эзэмшүүлсэн гэрчилгээ болон 702 м.кв-аар бүртгэж, баталгаажуулсан шийдвэр  зэрэг нь  Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор ... зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх зүйлд “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй байна” гэж заасан газрын зориулалт болон хэмжээнд нийцэж байх бөгөөд улмаар тухайн шийдвэрүүд нь Газрын тухай хууль дахь газар эзэмшүүлэх шийдвэр гаргах асуудлыг зохицуулсан 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, ... –т заасан ... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж, мөн хууль дахь гэрээ байгуулж, гэрчилгээ олгох тухай журмыг зохицуулсан 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба  тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж  заасныг зөрчөөгүй байх тул иргэн Р.Быг Сайншанд сумын 3-р баг, Мааньзавын .... тоот хаяг бүхий хашааны газрын 689 м.кв буюу 702 м.кв хэмжээтэй хэсгийг хууль ёсоор эзэмшиж байсан гэж үзэхээр байна.
    Үүнээс хойш гуравдагч этгээд Х.О нь өөрийн охин Бын Б, хүү Бын У нарын хамт, нөхөр болох Р.Баасанжавын нэр дээр хууль ёсоор эзэмшигдсэн, Сайншанд сумын 3 дугаар  баг, Мааньзавын ... тоот хаяг дахь хашааны газрын холбогдох хэсгийг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авахыг хүссэн өргөдлийг өөрийн нэрээр 2005 оны 4 дүгээр сард гаргаж, уг өргөдөлдөө өмчилж авахыг хүссэн тухайн газрыг эзэмшиж байгаа болохоо тэмдэглэж, улмаар газрын хэмжээг ... тоот гэрчилгээнд заагдсан 689 м.кв хэмжээгээр өмчлөн авахаар өргөдлөө гаргасан байх ба  Х.Огийн газар өмчилж авахыг хүссэн дээрх өргөдөл, холбогдох бусад баримтыг үндэслэн Дорноговь аймгийн Засаг даргаас 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Иргэнд газар өмчлүүлэх тухай”  226 тоот захирамж гаргаж, иргэн Х.О болон хамтран өмчлөгч охин Б.Б, хүү Б.У нарт Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын ... тоот хаягт, газрын хэмжээг мөн Р.Бын нэр дээр Сайншанд сумын Засаг даргын 2004 оны 174 дүгээр захирамжаар баталгаажуулсан хэмжээгээр буюу 702 м.кв хэмжээгээр өмчлүүлж шийдвэрлэсэн нь шүүхийн шаардсанаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн  нотлох баримт болох Х.Оийн өмчилсөн газрын нэгж талбарын хувийн хэрэг дэх баримтуудаар /хх-ийн 91-98-р хуудас/ тогтоогдож байна.
    Иргэн Р.Бд эзэмшүүлж, мөн түүний гэр бүл болох Х.О нь  өмчлөлдөө авахаар хүсэлт гаргасан дээр дурдсан хаяг дахь газар нь Дорноговь аймгийн Газар зохион байгуулалтын 2006 оны төлөвлөгөөг баталсан тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 3/10 тоот тогтоолын “Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа хашааны газрыг нь үнэгүй өмчлүүлэх газрын хэмжээ байршил”-ыг баталсан 4 дүгээр хавсралтын 13 дугаарт заасан /хх-ийн 155-156-р хуудас/ газарт хамаарч байх ба улмаар тухайн газарт иргэн Х.О нь өмчлөн авах тухай хүсэлт гаргасан нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль дахь “Иргэнд газар өмчлүүлэхэд баримтлах зарчим, үндэслэл”-ийг зохицуулсан 5 дугаар зүйлийн 5.1.2-т “иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө ... нд тусгагдсан ...” байхаар заасантай болон мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх”-ээр заасантай тус тус нийцэж байна.
      Үүний дагуу хариуцагч Дорноговь аймгийг Засаг дарга нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль дахь “Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх”-ийг зохицуулсан 12 дугаар зүйлийн 12.1.3-д “аймгийн төвийн сумын Засаг дарга ... ын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах” бүрэн эрхийн хүрээнд, мөн хууль дахь “Газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах” асуудлыг зохицуулсан 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасныг үндэслэн иргэн Х.О болон охин Б.Б, хүү Б.У нарын хамтын өмчлөлд тухайн газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1-д тус тус заасан зориулалт, хэмжээнд нийцүүлэн мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т зааснаар “нэг удаа үнэгүй” өмчлүүлж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
       Х.О нарт газар өмчлүүлсэн Дорноговь аймгийн Засаг даргын  2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн  226 тоот  захирамж гарсны дараа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль дахь “Иргэний газар өмчлөх эрхийг баталгаажуулах” асуудлыг зохицуулсан 22 дугаар зүйлийн 22.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэрийг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ ... –г үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгоно” гэж заасны дагуу холбогдох байгууллагаас 2006 оны 06 дугаар сарын 22-ны өдөр  аймгийн Засаг даргын 226 тоот захирамжаар өмчлүүлсэн дээрх 702 м.кв газрыг Х.О, Б.Б, Б.У нарын гурван хүний өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэсэн, ... тоот улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 222-р хуудас/ олгогдсон ба үүний дараа хамтран өмчлөгч Б.Б, Б.У болон Х.О нарын хооронд байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Газар өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийг үндэслэн Б.Б, Б.У нар нь тухайн газрын өмчлөгчөөс хасагдаж, улмаар уг 702 м.кв газар нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын ... тоот хаягт гуравдагч этгээд Х.Оийн нэр дээр улсын бүртгэлийн дээрх дугаар буюу ... дугаарт “нэг хүний” өмчлөлд бүртгэгдсэн 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ... тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 68, 69-р хуудас/ олгогджээ.
      Дээрх газар нь ийнхүү иргэн Х.Оийн нэр дээр өмчлөх эрх нь баталгаажсанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ” гэж заасны дагуу гуравдагч этгээд Х.Огт газар өмчлөх эрх үүссэн байх тул түүнийг  Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 7-21 тоот хаяг бүхий хашааны газрын 702 м.кв хэмжээтэй газрын хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй байна.
      Хариуцагч аймгийн Засаг даргын 226 тоот захирамжаар Х.От  702 м.кв хэмжээтэй газрыг өмчлүүлсэн  дээрх захирамж гарсны дараа түүнийг үндэслэж буюу Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль дахь “Газар зохион байгуулалт хийж газрыг иргэний өмчид хүлээлгэн өгөх” асуудлыг зохицуулсан 23 дугаар зүйлийн 23.2-т “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэх ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ” гэж заасны дагуу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын үйлдсэн “Иргэн Хү овогтой О //-н өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг”-аар /хх-ийн 90-р хуудас/ уг газар нь 661 м.кв талбайн хэмжээгээр тогтоогдсон байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн газарт шүүхийн явуулсан үзлэгээр /хх-ийн 181-183, 186, 187-р хуудас/ хийсэн хэмжилт нь дээрх  кадастрын зурагт авагдсан 661 м.кв талбайн хэмжээ бүхий координатын цэгүүдтэй тохирч байгаа нь уг маргаан бүхий газрыг Р.Б, Х.О нарын амьдран сууж буй орон сууцны талд хамаарч /хх-ийн 186, 187-р хуудас/ байгаа болохыг нотолж байна.
      Иймд гуравдагч этгээд Р,Б, Х.О нар нь Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын ... тоот хаяг бүхий хашааны газраас өөрсдийн амьдарч буй орон сууцны талд хамаарах хэсгийг Газрын тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиудад заасан үндэслэл, журмын дагуу эзэмшил, өмчлөлдөө авсан үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна.
       2.2. Нэхэмжлэгч Ш.Гд газар эзэмшүүлж, өмчлүүлсэн тухайд:
Нэхэмжлэгч Ш.Г нь Сайншанд сумын Засаг даргын 1999 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн  27 тоот захирамжийг үндэслэн  олгосон тус сумын Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ... тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 540 м.кв газрыг анх эзэмшсэн байх ба уг гэрчилгээ олгогдсоноос хойш явагдсан газрын улсын тооллогыг үндэслэж гарсан Сайншанд сумын Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Газар баталгаажуулах тухай” 174 тоот захирамж буюу түүний 2 дугаар заалтаар батлагдсан хавсралтаар  түүнд Мааньзавын 7-21 тоот хаягт 26x26 харьцаатай, 676 м.кв газар бүртгэгдэн баталгаажиж, мөн захирамжийн 4 дүгээр заалтын дагуу түүний газар эзэмших шийдвэрийн дугаарыг  Сайншанд сумын Засаг даргын 1999 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Газар олгож баталгаажуулах тухай” 27 тоот захирамжийн дугаарт хамааруулж шийдвэрлэсэн нь хариуцагч Сайншанд сумын Засаг даргаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар /хх-ийн 291-р хуудас/, шүүхийн шаардсанаар дээрх хариуцагчаас ирүүлсэн Ш.Ггийн Газар эзэмших эрхийн 2004 оны ... тоот гэрчилгээний эх хувь /хх-ийн 287-р хуудас/, мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Сайншанд сумын Засаг даргын 2004 оны 174 тоот “Газар баталгаажуулах тухай” захирамж /хх-ийн 48-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
     Үүний дараа нэхэмжлэгч Ш.Г нь түүнд анх газар эзэмшүүлсэн гэрчилгээ болох 2004 оны 0019174 тоот гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан байх ба уг хүсэлтийг захиргааны байгууллагын зүгээс шийдвэрлэхдээ түүнд өмнө олгогдсон дээрх 0019174 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээний арын хэсэгт байх “Эзэмших эрхийн гэрчилгээний хугацааны сунгалт”-ыг тэмдэглэх хэсэгт нэхэмжлэгчийн зүгээс уг гэрчилгээг банкны зээлийн барьцаанд барьцаалж, чөлөөлөгдсөнийг тус тус тэмдэглэсэн байгаагаар тухайн гэрчилгээний хугацааг сунгасан талаарх тэмдэглэлийг бичих боломжгүй болсон үндэслэлээр Сайншанд сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/210 тоот захирамжийн 3 дугаар заалтаар Ш.Гд 2004 онд олгогдсон 0019174 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцсоны хамт Сайншанд сумын Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 174 дүгээр захирамжийн 4 иргэнтэй холбоотой заалтыг мөн хүчингүй болсонд тооцсон байгаагаар уг захирамжийн 1 дүгээр заалтаар батлагдсан хавсралтад бичигдсэний дагуу нэхэмжлэгч Ш.Гд Сайншанд сумын Засаг даргын 2004 оны 174 тоот захирамжаар Мааньзавын 7-21 тоот хаягт 676 м.кв газрыг бүртгэж, баталгаажуулсан нь болон түүний газар эзэмших шийдвэрийн дугаарыг 0019174 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээнд үндэслэл болгосноор 1999 оны 27 тоот захирамжийн дугаарт хамааруулж шийдвэрлэсэн зэргийг мөн тус тус хүчингүй болсонд тооцсон байгаа нь хариуцагч Сайншанд сумын Засаг даргаас 2016 оны 09 дүгээр сарын 9,15-ны өдрүүдийн 1/1162, 1/1197 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбарууд, түүнд хавсарган ирүүлсэн Сайншанд сумын Засаг даргын 2014 оны А/210 тоот захирамжаар шийдвэрлэсэн асуудлууд, болон уг захирамжийн хавсралт /хх-ийн 242, 251, 259, 291-р хуудас/, хавтаст хэрэгт эх хувиараа авагдсан 0019174 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээний арын хэсэгт хийгдсэн тэмдэглэгээнүүд /хх-ийн 287-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
       Харин хариуцагч Сайншанд сумын Засаг даргын  дээрх  2014 оны А/210 тоот захирамжийн 2 дугаар заалтаар Ш.Гийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, уг захирамжийг үндэслэн түүнд Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын ... тоот хаяг бүхий хашааны газрын 540 м.кв хэсгийг, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай тус сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 000486047 тоот дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгосон байх бөгөөд үүний дагуу газар эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн хооронд 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан нь шүүхийн шаардсанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Сайншанд сумын Засаг даргаас ирүүлсэн Ш.Гд эзэмшүүлсэн газрын нэгж талбарын хувийн хэрэг дэх баримтуудаар /хх-ийн 238-244-р хуудас/ тогтоогдож байгаа нь Газрын тухай хууль дахь газрын хэмжээ, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах болон гэрээ байгуулж, гэрчилгээ олгох үйл ажиллагааг тус тус зохицуулсан мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх зүйлүүдэд заасантай нийцэж байгаагаар нэхэмжлэгч Ш.Гг Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 7-21 тоот хаяг бүхий хашааны газрын 540 м.кв хэмжээтэй хэсгийг хууль ёсны дагуу эзэмшсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
       Дээрх А/210 тоот захирамж гарснаас хойш 11 хоногийн дараа буюу 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Ш.Г нь Сайншанд сумын 3 дугаар баг, 7-21 тоот хаягт өөрийн эзэмшиж буй 540 м.кв газраа гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчлөн авах тухай хүсэлт бүхий өргөдлийг гаргасан байх бөгөөд тухайн иргэний хүсэлт, түүнд хавсарган өгсөн тухайн газрын гэрээ, гэрчилгээ, багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтад үндэслэн  шийдвэр гаргахдаа хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга нь газрын байршлын хувьд Ш.Гийн хүсэлтэд заасан дээрх хаягт газрыг олгож шийдвэрлэсэн боловч 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/588 тоот “Иргэнд газар өмчлүүлэх тухай” захирамж буюу түүний хавсралтад зааснаар газрын хэмжээг  637 м.кв хэмжээтэйгээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт шүүхийн шаардсаны дагуу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас нотлох баримтаар ирүүлсэн Ш.Гийн өмчилсөн газрын нэгж талбарын хувийн хэрэг /хх-ийн 99-110-р хуудас/ дэх баримтуудаар тогтоогдож байхын хамт, уг А/588 тоот захирамжийг үндэслэн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 7-21 тоот хаяг бүхий хашааны газрын 637 м.кв хэсгийг иргэн Ш.Ггийн нэр дээр, нэг хүний өмчлөлд, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэж, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн .... тоот Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг /хх-ийн 110-р хуудас/ Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон нь мөн дээрх нэгж талбарын хувийн хэрэг дэх нотлох баримтаар тогтоогдож байна.
    Ш.Гд дээрх байдлаар тухайн газрыг өмчлүүлсэн болон өмчлөх эрхийг баталгаажуулсан шийдвэр, үйл ажиллагаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль дахь иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, мөн иргэнээс өөрийн эзэмшиж буй газраа өмчлөн авах хүсэлт гаргах, эрх бүхий этгээдээс тухайн хүсэлтийн дагуу газар өмчлүүлэх шийдвэр гаргах үйл ажиллагаа болон мөн холбогдох этгээдээс өмчлөх эрхийг баталгаажуулж гэрчилгээ олгох зэрэг асуудлыг зохицуулсан уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь зүйлд заасан аймгийн Засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрх, уг эрхийн хүрээнд 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар шийдвэр гаргах эрхийн хүрээнд газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1-д тус тус заасан зориулалт, хэмжээнд нийцүүлэн уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т зааснаар “нэг удаа үнэгүй” өмчлүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байх бөгөөд улмаар дээрх газрыг холбогдох улсын бүртгэлийн байгууллагаас улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийг баталгаажуулсан нь мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх зүйлд заасантай нийцэж байна.
      Мөн Ш.Гд өмчлүүлсэн дээрх газар нь Дорноговь аймгийн Газар зохион байгуулалтын 2014 оны төлөвлөгөөг баталсан тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 31 тоот тогтоолын “Иргэнд эзэмшиж байгаа хашааны газрыг нь үнэгүй өмчлүүлэх газрын байршил, хэмжээ”-г баталсан 3 дугаар хавсралтын 3 дугаарт заасан /хх-ийн 155-156-р хуудас/ байршил, хэмжээ бүхий газарт хамаарч байгаа ба улмаар тухайн хамаарах газарт иргэн Ш.Г нь эзэмшиж буй газраа өмчлөн авах тухай хүсэлт гаргасан зэрэг байдал нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль дахь “Иргэнд газар өмчлүүлэхэд баримтлах зарчим, үндэслэл”-ийг зохицуулсан 5 дугаар зүйлийн 5.1.2-т “иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө ... нд тусгагдсан ...” байхаар заасантай болон мөн хуулийн  5 дугаар зүйлийн 5.1.5.1-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх”-ээр заасантай тус тус нийцэж байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд дээрх байдлуудаас үндэслэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч иргэн Ш.Гг Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 7-21 тоот хаяг бүхий хашааны 637 м.кв хэмжээтэй газрын хууль ёсны өмчлөгч гэж үзэх нь зүйтэй байна.
      Нэхэмжлэгчийн хууль ёсны өмчлөлд байх дээрх газарт газар өмчлүүлэх тухай 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/588 тоот захирамж гарснаас хоёр хоногийн дараа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасныг үндэслэн Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үйлдэж, баталгаажуулсан газрын кадастрын зургаар тухайн газрын хил зааг нь 637 м.кв талбайн хэмжээгээр тэмдэглэгдсэн нь газар өмчлүүлэх захирамжинд заасан хэмжээтэй тохирч байгаа, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн газарт шүүхээс явуулсан үзлэгийн явцад хийгдсэн хэмжилт нь дээрх кадастрын зурагт тэмдэглэгдсэн координатын цэгүүдтэй мөн тохирч байгаагаар уг 637 м.кв талбайн хэмжээ бүхий газар нь нэхэмжлэгч Ш.Ггийн талын орон сууцны байшингийн хэсэгт хамаарч /хх-ийн 185, 187-р хуудас/ байх бөгөөд хэдийгээр Х.О, Ш.Г нарын өмчлөлийн газрууд нь Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 7-21 тоот гэсэн нэг хаягт байршилтай боловч тус тусын хэмжээгээр өмчлөгдсөн газар нь хоорондоо давхцсан байдал тогтоогдохгүй байгаа нь шүүхээс явуулсан үзлэгийн тэмдэглэл болон үзлэгийн явцад хийгдсэн гар зураглалуудаар /хх-ийн 181-187-р хуудас/ тогтоогдож байгаа болно.
      3. Гэтэл дээрх байдлаар тус тус эзэмшигдэж, өмчлөгдсөн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 7-21 тоот хаяг дахь хашааны газрыг нэхэмжлэгчийн зүгээс бүхэлд нь өөрийн эзэмшил, өмчлөлийн байсан болох талаарх тайлбарыг хэрэгт нотлох баримтаар авагдсан, Ш.Ганхүүд эзэмшүүлсэн газрын нэгж талбарын хувийн хэрэгт байх  Ш.Гийн нэрээр гарч, нийт талбайн хэмжээ нь 1298 м.кв гэж тэмдэглэгдсэн, 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн газрын кадастрын зураг болон мөн газрын хэмжээ нь 1540 м.кв хэмжээгээр бичигдсэн Ш.Ггийн газар эзэмших эрхийн гэрчилгээ  /хх-ийн 248,249-р хуудас/ зэрэг баримтуудыг үндэслэн  маргаж байх боловч:
2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Иргэн Ш.Ггийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг”-ын тухайд: 
     Уг зураг нь 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн байгаа нь нэхэмжлэгчид газар өмчлүүлэх шийдвэр гарахаас өмнө буюу нэхэмжлэгч Ш.Гд газар өмчлүүлж шийдвэрлэсэн аймгийн Засаг даргын А/588 тоот захирамжийг үндэслэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль дахь “Газар зохион байгуулалт хийж газрыг иргэний өмчид хүлээлгэн өгөх” асуудлыг зохицуулсан 23 дугаар зүйлийн 23.2-т “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэх ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ” гэж заасны дагуу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын үйлдэж баталгаажуулсан Ш.Ггийн өмчлөлийн газарт хийгдсэн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн кадастрын зургаас өмнө үйлдэгдсэн байх тул дээрх кадастрын зураг дахь 1298 м.кв талбай бүхий газрыг нэхэмжлэгчийн өмчлөлийнх гэж үзэх үндэслэлгүй байх ба дээрх кадастрын зургийг үйлдсэн болон хянасан этгээдүүдийн гарын үсэггүй, тамга тэмдэггүй байгааг шүүх хуралдаанд хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Аөөс “...1298 м.кв хэмжээ нь хоёр айл дундуураа хамар хашаа байхгүйгээс нийтэд нь гаргасан хэмжээ байна, ... энэ зураг нь кадастрын батлагдсан зураг биш тойм зураг байна, кадастрын зураг гэдэг нь газрын мэргэжилтэн болон албаны даргын гарын үсэгтэй баталгаажуулсан зураг байдаг” гэсэн тайлбарыг үндэслэн түүнийг албан ёсны баталгаажсан баримт гэж үзэх боломжгүй байна.
       Мөн нөгөө талаар гуравдагч этгээд Х.Оийн өмчлөлийн газрын кадастрын зураг дахь 661 м.кв талбайн хэмжээ, нэхэмжлэгч Ш.Ггийн өмчлөлийн газрын кадастрын зураг дахь 637 м.кв талбайн хэмжээний нийлбэр нь 1298 м.кв болж байгаа нь болон Мааньзавын 7-21 тоот хашааны газарт шүүхээс явуулсан үзлэгийн хэмжилтээр тус хашааны газрын нийт хэмжээ нь 1280.64 м.кв хэмжээтэй /хх-ийн 184-р хуудас/ байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн тайлбарын үндэслэл болж буй 2013 оны кадастрын зурагт тэмдэглэгдсэн 1298 м.кв талбайн хэмжээ нь тус хашаанд байх хоёр айлын газрын нийт хэмжээ болох талаар гаргаж буй хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь үндэслэлтэй байна.
        2004 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0019174 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээний тухайд:
Нэхэмжлэгч Ш.Гд дээрх гэрчилгээгээр Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 7-21 тоот хаяг бүхий хашаанд 540 м.кв хэмжээтэй газрыг анх эзэмшүүлсэн нь энэ талаар нотлогдсон дээр дурдсан нөхцөл байдлаар тогтоогдож байгаа бөгөөд гэтэл уг гэрчилгээг нэхэмжлэгчид олгосноос хойш буюу түүний гар дээр хадгалагдаж байх үед түүнд анх бичигдсэн 540 м.кв газрын хэмжээнд “1”-ийн тоо нэмж бичигдэн 1540 м.кв болсон нь хариуцагч Сайншанд сумын Засаг даргын гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс томилогдсон шинжээчийн гаргасан 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 91 тоот дүгнэлтээр “... 0019174 тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувь дээрх шинжилж буй 1540 м.кв гэсэн тооны 1-ийн тоог нэмж бичсэн байна” гэсэн дүгнэлт, уг дүгнэлтийн хавсралт дахь Зураг №4-т шинжилгээгээр “1”-ийн тоо нь ногоон өнгөөр ялгарч харагдаж байгаа /хх-ийн 361-362-р хуудас/ байдлаас болон нэхэмжлэгч нь 2012, 2013 онуудад  Хаан Банкны болон Худалдаа хөгжлийн банкнуудын Дорноговь аймаг дахь салбаруудаас авч байсан зээлийн барьцаанд барьцаа хөрөнгө болгож байснаар тус банкуудад бүрдүүлэн өгч байсан баримтуудад /хх-ийн 330-340, 348-357-р хуудас/ тухайн үед газрын хэмжээ 540 м.кв хэмжээтэй бичигдсэн гэрчилгээний хуулбарыг хавсарган өгч байсан баримтуудаар тогтоогдож байх ба энэ нь дээрх ... тоот гэрчилгээн дэх газрын хэмжээ нь хууль бусаар засварлагдсан болохыг нотолж байх бөгөөд, мөн дээр дурдсанаар уг ..... тоот газар эзэмших гэрчилгээ нь Сайншанд сумын 2014 оны А/210 тоот захирамжаар хүчингүй болсон байгааг дурдах нь зүйтэй.
      Эдгээр байдлуудаас гадна Газрын тухай хууль дахь “Эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх газрын хэмжээ, байршил”-ыг зохицуулсан 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй байна” гэж зааснаар иргэнд эзэмшүүлэх газрын хэмжээг хуулиар тогтоон өгсөн байгаа бөгөөд үүний дагуу газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээдээс дээрх хэмжээнээс хэтрүүлэн иргэнд газар олгох эрх хэмжээ байхгүй зэрэг байдлаас дүгнэхэд нэхэмжлэгчийн зүгээс 1298 м.кв хэмжээгээр бичигдсэн газрын кадастрын зураг, 1-ийн тоо нэмж бичигдсэнээр 1540 м.кв болсон газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг үндэслэн тухайн хэмжээгээр газрыг бүхэлд нь эзэмшиж, өмчлөх эрхтэй болох талаар гаргаж буй тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.
    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас маргаан бүхий газрыг өөрийн эзэмшил, өмчлөлийн болохыг нотлох зорилгоор тэдний гаргасан хүсэлтийн дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрчүүдийн мэдүүлэг /хх-ийн 166-168, 321-325-р хуудас/, аймгийн архиваас ирүүлсэн 1995-2000 оны “Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр” /хх-ийн 211-216-р хуудас/, Сайншанд суманд хүн амын тооллого явуулах  тухай тус сумын Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны даргын 1986 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 47 тоот захирамж /хх-ийн 260-263-р хуудас/, О.Гэ, Ш.Г, Г.Л нарын иргэний паспортын хуулбарууд /хх-ийн 264, 344, 345-р хуудас/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лийн өөрийн ах Г.Нваас бичүүлэн авсэн гэх тодорхойлолт /хх-ийн 365-369-р хуудас/ зэрэг баримтууд нь нэхэмжлэг Ш.Гг одоогийн хаяг болох Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 7-21 тоот хаяг бүхий хашаанд өөрийн хадам аавын үеэс одоог хүртэл амьдран сууж буй байдлыг нотолж байгаа хэдий ч уг баримтууд нь түүний хадам аав болох О.Гнь тухайн үед холбогдох эрх бүхий этгээдээс гаргасан шийдвэрийн үндсэн дээр дээрх хаяг бүхий хашааны газрыг бүрэн хэмжээгээр хууль ёсны дагуу эзэмшиж байсан гэдгийг болон улмаар нэхэмжлэгчийн зүгээс түүнийг мөн холбогдох хууль, журамд заасны дагуу хууль ёсоор өв залгамжлан эзэмшиж, өмчилж байгаа талаарх нөхцөл байдлыг нотолж чадахгүй байх тул тухайн байдлын хувьд тэдгээр баримтууд нь нотолгооны ач холбогдолгүй  байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.
    Иймд  Дорноговь аймгийн Засаг дарга болон тус аймгийн Сайншанд сумын Засаг даргын иргэн Р.Б, Х.О нарт Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 7-21 тоот хаяг дахь хашааны газрын холбогдох хэсгийг эзэмшүүлж, өмчлүүлсэн шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн газар эзэмших болон өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж нэхэмжлэгч Ш.Ггийн гаргасан хариуцагч нарын дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

                                                                            ТОГТООХ нь:

         1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 5.1.5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Ш.Ганхүүгийн Дорноговь аймгийн Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 226 тоот захирамжийн Хийн От холбогдох, тус аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2003 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 27 тоот захирамжийн Рийн Бт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ЦЭНД