2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/06472

 

2025 08 25   192/ШШ2025/06472

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, **-р хороо, энхтайваны өргөн чөлөө **, өөрийн байранд байрлах, Х банк ХК /РД:2*******4/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, махатма ганди, романа резиденс ** давхарт, ** тоотод байрлах П ХХК /РД:5*******2/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, **-р хороо, үйлдвэр **** гудамж, шинэ дүр төрх хотхон, **-р байр, ** тоотод оршин суух Б-ны Ц /РД:УК*******1/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, **-р хороо, үйлдвэр ** гудамж, шинэ дүр төрх хотхон, **-р байр, ** тоотод оршин суух Н-ийн З /РД:ЧЗ*****7/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, **-р хороо, **-р хороолол, замчид гудамж, **-р байр, ** тоотод оршин суух Д-ийн Б /РД:ЧЗ******6/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,838,966,442.43 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж,

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Б,

Хариуцагч Д.Б-ийн өмгөөлөгч Г.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х банк ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Х банк нь Зээлдэгч П ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр №ЗЭ******05-1 тоот Зээлийн эрх нээх гэрээ, №ЗБ/R*******05-1-1, №ЗБ/RС********5-1-2, №ЗБ/RС********05-1-3, №ЗБ/******-1-4 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №ЗБ/*****05-1-7 Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулан 900,000,000 төгрөгийг жилийн 22.80 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар зээлж авсан. №ЗЭ*******05-1 тоот Зээлийн эрх нээх гэрээ-гээр хүлээсэн үүргийн баталгаа болгож, №ЗБ*******05-1-1, №ЗБ****5-1-2, №ЗБ******05-1-3, №ЗБ/******05-1-4 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр дараах хөрөнгийг барьцаалсан: 1.Б-ны Ц (РД:УК******11), Н.З (РД:ЧЗ*****7) нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2********30 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн **-р хороо, Үйлдвэр-2 /17042/ Шинэ дүр төрх хотхон **-р байр, ** тоотод байршилтай 4 өрөө 153.5 м.кв талбайтай Барилга орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2. Н.З (РД:******7) нэг иргэний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2*******9 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн **-р хороо, Үйлдвэр-2 /17042/ Шинэ дүр төрх хотхон **-р байрны зоорийн давхарын ** тоотод байршилтай 18 м.кв талбайтай Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 3. Б.Ц (РД:УК*****И) нэг иргэний өмчлөлийн, уйсын бүртгэлийн Ү-2*******3 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн **-р хороо, Үйлдвэр-2 /17042/ Шинэ дүр төрх хотхон **-р байрны зоорийн давхарын 10 тоотод байршилтай 18 м.кв талбайтай Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 4. Б-ны Ц (РД:УК*******11)-ын нэг иргэний өмчлөлийн , улсын бүртгэлийн 22*******63 дугаарт бүртгэгдсэн. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо Их тойруу ** дүгээр байр ** тоотод байршилтай 129 м.кв талбайтай Барилга орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 5. Баярсайханы Цог (РД:УК******1)-ын нэг иргэний өмчлөлийн , улсын бүртгэлийн 2*****2 дугаарт бүртгэгдсэн. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо Их тойруу ** дүгээр байр 21 м.кв талбайтай Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 6. Д.Б (РД:4*****6), Н.З (РД:4*******7) нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2******6 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянгол дүүргийн **-р хороо, **-р хороолол, замчид гудамж **-р байр ** тоот, Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг Х банкны зүгээс 2024 оны 10 сарын 21-ний өдрийн № 6-1**6 тоот мэдэгдлээр зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон. Зээлдэгч нарын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр №З*******5-1 тоот Зээлийн эрх нээх гэрээ-ний үүрэгт 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээл 898,882,000 төгрөг, үндсэн хүү 231,335,286.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,478.47 төгрөг, нийт 1,130,267,764.83 төгрөг, Зээл: № 2 Худалдаа, хөгжлийн банк нь Зээлдэгч П ХХК-тай 2023 оны 08 сарын 10-ны өдөр №З*******2-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, №ЗБ*******2-3-1 Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г байгуулан 600,000,000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй 120 сарын хугацаатайгаар тээвэр зуучлалын үйл ажиллагааны зориулалтаар зээлж авсан. №ЗГ******02-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргийн баталгаа болгож, №ЗБ/******05-1-1, №ЗБ/*******02-3-1 Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр дараах хөрөнгийг барьцаалсан: 1. П ХХК (РД:5******2)-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2*******8 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Хан-Уул дүүрэг, **-р хороо , Стадион Оргил Махатма Ганди гудамж **-р байр ** тоот, Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг Х банкны зүгээс 2024 оны 10 сарын 21-ний өдрийн № 6-**7 тоот мэдэгдлээр зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон. Зээлдэгч нарын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр №ЗГ********02-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ-ний үүрэгт 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээл 589,397,479.46 төгрөг, үндсэн хүү 73,776,017.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 827,128.85 төгрөг, нийт 664,000,626.11 төгрөг, Зээл №3 Зээлдэгч П ХХК нь Х банктай 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ*******10-2 тоот Байгууллагын бизнес кредит карт эзэмших гэрээ-г байгуулан худалдан авалтын гүйлгээнд жилийн 22.80 хувийн хүүтэй, Бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд жилийн 30 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, 40,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй төлбөрийн кредит картыг ашиглаж эхэлсэн. Хариуцагч нар нь төлбөрийн кредит картыг ашиглан Б.Ц 19,452,034.90 төгрөг, Н.З 19,480,020.54 төгрөг; нийт 38,932,055.44 төгрөгийг зарцуулсан бөгөөд хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан №ЗГ*******0-2 тоот Байгууллагын бизнес кредит карт эзэмших гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах бүрэн үндэслэлтэй болно. Хариуцагч Б.Ц нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Зарцуулсан дүн: 19,452,034.90 төгрөг; Хүүгийн авлага: 2,819,775.56 төгрөг; нийт: 22,301,810.46 төгрөг, шимтгэлийн авлага: 30,000 төгрөг, хариуцагч Наранхүүгийн Зулаа нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. Зарцуулсан дүн: 19,480,020.54 төгрөг; хүүгийн авлага: 2,807,220.49 төгрөг; шимтгэлийн авлага: 30,000.00 төгрөг, нийт: 22,317,241.03 төгрөг, нийт шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал: 79,000 төгрөг П ХХК, Б.Ц, Н.З, Д.Б нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг Х ХК-ийн зүгээс гаргаж байна. 1. П ХХК-ийн Х банк ХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан №З*********5-1 тоот Зээлийн эрх нээх гэрээ-ний үүрэгт зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой гарсан зардал, нийт 1,838,966,442.43 төгрөгийг гаргуулж, Х банк ХК-д олгуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. 2. Хариуцагч П ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №ЗБ/*********05-1-1, №ЗБ/*******05-1-2, №ЗБ*******5-1-3, №ЗБ/********05-1-4, тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр барьцаалсан дараах барьцаа хөрөнгүүдээр, Б.Ц (РД:УК*******1), Н.З (РД:ЧЗ*******) нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн **-р хороо, Үйлдвэр-2 /17042/ Шинэ дүр төрх хотхон **-р байр, ** тоотод байршилтай 4 өрөө 153.5 м.кв талбайтай Барилга орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Н.Зулаа (РД:ЧЗ79120507) нэг иргэний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206010429 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, Үйлдвэр-2 /17042/ Шинэ дүр төрх хотхон 76-р байрны зоорийн давхарын 9 тоотод байршилтай 18 м.кв талбайтай Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Баярсайханы Цог (РД:УК82112411 нэг иргэний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206010543 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, Үйлдвэр-2 /17042/ Шинэ дүр төрх хотхон 76-р байрны зоорийн давхарын 10 тоотод байршилтай 18 м.кв талбайтай Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Баярсайханы Цог (РД:УК82112411)-ын нэг иргэний өмчлөлийн, улсын бүртгэлийн 2202010963 дугаарт бүртгэгдсэн. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Их тойруу 49 дүгээр байр 15 тоотод байршилтай 129 м.кв талбайтай Барилга орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Баярсайханы Цог (РД:УК82112411)-ын нэг иргэний өмчлөлийн, улсын бүртгэлийн 2202010962 дугаарт бүртгэгдсэн. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Их тойруу 49 дүгээр байр 21 м.кв талбайтай Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Дагва Батцэцэг (РД:4375071406), Наранхүү Зулаа (РД:ЧЗ79120507) нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205011766 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянгол дүүргийн 1-р хороо, 2:р хороолол, замчид гудамж 48-р байр 117 тоот; Пролог Солюшн ХХК (РД:5638062)-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206051528 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 15-р хороо , Стадион Оргил Махатма Ганди гудамж 33-р байр 701 тоот үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гурван зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргасан, түүнийгээ дэмжиж байна. Эхний гэрээ бол Пролог Солюшн ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 17-ны зээл болон барьцааны гэрээ байгуулан 900,000,000 төгрөгийг жилийн 22.80 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар зээлүүлсэн. Уг гэрээний барьцаа болгож Баярсайханы Цог (РД:УК82112411), Наранхүү Зулаа (РД:ЧЗ79120507) нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206010430 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, Үйлдвэр-2 /17042/ Шинэ дүр төрх хотхон 76-р байр, 12 тоотод байршилтай 4 өрөө 153.5 м.кв талбайтай Барилга орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Наранхүү Зулаа (РД:4379120507) нэг иргэний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206010429 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, Үйлдвэр-2 /17042/ Шинэ дүр төрх хотхон 76-р байрны зоорийн давхарын 9 тоотод байршилтай 18 м.кв талбайтай Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баярсайханы Цог (РД:УК82И24И) нэг иргэний өмчлөлийн, уйсын бүртгэлийн Ү-2206010543 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, Үйлдвэр-2 /17042/ Шинэ дүр төрх хотхон 76-р байрны зоорийн давхарын 10 тоотод байршилтай 18 м.кв талбайтай Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баярсайханы Цог (РД:УК82112411)-ын нэг иргэний өмчлөлийн , улсын бүртгэлийн 2202010963 дугаарт бүртгэгдсэн. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Их тойруу 49 дүгээр байр 15 тоотод байршилтай 129 м.кв талбайтай Барилга орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баярсайханы Цог (РД:УК82112411)-ын нэг иргэний өмчлөлийн , улсын бүртгэлийн 2202010962 дугаарт бүртгэгдсэн. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Их тойруу 49 дүгээр байр 21 м.кв талбайтай Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,Д.Б (РД:4****06), Н.З (РД:4****7) нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2******66 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянгол дүүргийн **-р хороо, **-р хороолол, замчид гудамж **-р байр 117 тоот, Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг Худалдаа хөгжлийн банкны зүгээс 2024 оны 10 сарын 21-ний өдрийн № 6-***6 тоот мэдэгдлээр зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон. Зээлдэгч нарын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр №З*****005-1 тоот Зээлийн эрх нээх гэрээ-ний үүрэгт 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээл 898,882,000 төгрөг, үндсэн хүү 231,335,286.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,478.47 төгрөг, нийт 1,130,267,764.83 төгрөг,

Дараагийн зээл бол П ХХК-тай 2023 оны 08 сарын 10-ны өдөр зээл болоэн барьцааны гэрээ-г байгуулан 600,000,000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй 120 сарын хугацаатайгаар тээвэр зуучлалын үйл ажиллагааны зориулалтаар зээлдүүлсэн. П ХХК (РД:5******2)-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22*******8 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Хан-Уул дүүрэг, **-р хороо, Стадион Оргил Махатма Ганди гудамж **-р байр ** тоотыг барьцаалсан. Үндсэн зээл 589,397,479.46 төгрөг, үндсэн хүү 73,776,017.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 827,128.85 төгрөг, нийт 664,000,626.11 төгрөгийн үлдэгдэлтэй

Сүүлийн зээлийн тухайд Зээлдэгч П ХХК нь Х банктай 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ******0-2 тоот Байгууллагын бизнес кредит карт эзэмших гэрээ-г байгуулан худалдан авалтын гүйлгээнд жилийн 22.80 хувийн хүүтэй, Бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд жилийн 30 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, 40,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй төлбөрийн кредит картыг ашиглаж эхэлсэн. Уг төлбөрийн кредит картыг ашиглан Б.Ц 19,452,034.90 төгрөг, Н.З 19,480,020.54 төгрөг; нийт 38,932,055.44 төгрөгийг зарцуулсан бөгөөд нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан. 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Зарцуулсан дүн: 19,452,034.90 төгрөг; Хүүгийн авлага: 2,819,775.56 төгрөг; нийт: 22,301,810.46 төгрөг, шимтгэлийн авлага: 30,000 төгрөг, Н.Зу нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. Зарцуулсан дүн: 19,480,020.54 төгрөг; хүүгийн авлага: 2,807,220.49 төгрөг; шимтгэлийн авлага: 30,000.00 төгрөг, нийт: 22,317,241.03 төгрөг гэхдээ үүнийг гэрээний оролцогч П ХХК-аас нэхэмжилнэ, энэ нь барьцаа хөрөнгөгүй гэв, нийт 1,838,966,442.43 төгрөгийг гаргуулж, Х банк ХК-д олгуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч П ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэж буй Х Банк ХК-ийн нэхэмжлэлтэй, П ХХК нарт холбогдох иргэний хэрэгт үндсэн нэхэмжлэлийн хүрээнд дараах тайлбарыг хийж байна. Үүнд: 1. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжилж байгаа төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №ЗЭ*******05-1 тоот Зээлийн эрх нээх гэрээ-ийн үүрэгт 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дараах байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээл 898,882,000.00 төгрөг, үндсэн хүү 231,335,286.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,478.47 төгрөг, 1,130,267,764.83 төгрөг байна гэж тодорхойлсон байна. Мөн талуудын хооронд хийсэн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №ЗГ/С*****-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ-ний дагуу үндсэн зээл 589,397,479.46 төгрөг, үндсэн хүү 73,776,017.80 төгрөг нэмэгдүүлсэн хүү 827,128.85 төгрөг, нийт 664,000,626.11 төгрөг байхаар тодорхойлжээ. Гэтэл манай зүгээс зээлийн гэрээг дуусгавар болгох үүргийн гүйцэтгэлийг хангуулах саналыг 2024.07.31-ний өдрийн №01/55, 2024.08.01-ний өдрийн №01/55, 2024.09.30-ны өдрийн №01/68, 2024.11.05-ны өдрийн №01/79 дугаартай албан бичгүүдээр хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл нэгэнт гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон тул харилцан тохиролцож гэрээг цуцлаж, хүүг зогсоон барьцаа хөрөнгийн үнэлгээг хамтран гаргаж үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэмжээг авах хүсэлт гаргасан. Харин худалдаа хөгжлийн банкнаас уг саналыг хүлээж авалгүй, үндэслэлгүй шалтгаанаар 2024.07.31-ний өдрөөс 2024.12.04-ны өдрийг хүртэл нэхэмжлэл гаргах хугацаанд хүүг албаар нэмэгдүүлж шаардаж байгаа нь хариуцагчийн ашиг сонирхлыг зөрчсөн байна. Нэгэнт гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон гэдгийг сануулж барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэх санал болгосоор байхад нэмэлт хугацаа тогтоож, шүүхэд хандах хүртэл хугацаа алдаж, хүү тооцож байгаа нь өөрт давуу байдлаа ашиглаж гэрээний нөгөө талаас илүү мөнгө гаргуулж авах гэсэн ашиг сонирхол байна. Ийм учраас 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хүү, гэрээний үүргийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-д Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч үүргийг гүйцэтгэх үүргийг хүлээхгүй түүнчлэн ийнхүү шаардлага гаргахад буруутай зүйл байхгүй тул тухайн хугацааны хүүг төлөх үүргийг хүлээхгүй. 2. Зээлийн гэрээ болоод дагалдах барьцаа хөрөнгөөр үүрэг хангагдах үндэслэлгүй зээлийг шаардаж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдаад буй 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ/******10-2 тоот Байгууллагын бизнес карт эзэмших гэрээ-ий үүрэгт иргэн Н.З-аас нийт 22,317,241.49 төгрөг, Б.Ц-ос нийт 22,301,810.46 төгрөг тус тус гаргуулахаар шаардсан нь дээрх байгууллага хоорондын зээлийн гэрээнд хамааралгүй бөгөөд барьцаа хөрөнгөөр гүйцэтгэгдэх, хамтад нь шийдвэрлэгдэх үндэслэлгүй маргаанууд билээ. Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд хамаарах тусгаарлан шийдвэрлэвэл зохих маргааныг шүүгчийн захирамжаар тусгаарлан шийдвэрлэх нь зохистой тул уг асуудлыг хянан шийдвэрлэх нь зүйтэй болно гэжээ.

Хариуцагч П ХХК, Н.З нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс 3 төрлийн гэрээг тус тусад нь дүгнэж үзээсээ гэж хүсэж байна. П компани нэхэмжлэгч байгууллагатай 3 өөр төрлийн гэрээ байгуулж зээл авсан асуудал байгаа. Гагцхүү зээл чөлөөлөх болон зээлийн тооцоолол зэрэгтэй холбоотой үл ойлголцол маргаан бол бий болсон. Тодруулж хэлбэл хариуцагч компани буюу П компани нэхэмжлэгчид зээлийн төлбөрөө төлж чадахгүй болсон учраас зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хаах санал гаргаж, харилцан зөвшилцөх албан бичгүүдээр 2024 оны 07 сарын 31-ний өдрүүдээс эхэлж өгч эхэлсэн. 2024 оны 08 сарын 01-ний өдөр, 2024 оны 09 сарын 30-ны өдөр дээрх албан бичгүүдийг үзэх юм бол П бол зээлийн хувиарт үүргээ зөрчигдсөн агуулгыг хүлээн зөвшөөрдөг. Зээлийг нэн яаралтай төлөх суллах чөлөөлөх аргыг авах ёстой агууллагатай бичгийг хүргүүлсэн. Нэхэмжлэгч хариуцагч нарын зээлийн гэрээний харилцааны явцад хариуцагч бол үүргээ бүрэн төлөх боломжгүй болсон учраас хэд хэдэн төрлийн аль боломжтой аргыг хуулийн дагуу сонгож хийх боломж нээгдсэн. Гэтэл энэ албан бичигт ямар ч хариу өгөхгүй байсан. 2024 оны 10 сард гэрээг биелүүлэхгүй бол шүүхэд өгнө гэдэг сануулага өгч байсан. 2024 оны 12 сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргасан. 2024 оны 07 сарын 31-ний өдрөөс хойш нэхэмжлэгч хариуцагч нар хоорондоо барьцааа хөрөнгөөр зээлийн гэрээг хаах боломжтой байсан. Барьцаа хөрөнгийн үнэлгээ бол барьцааны гэрээгээр тодорхой байсан. 2024 оны 07 сарын 31-ний өдрөөс хойш хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж хүү тооцогдоогүй. Барьцаа хөрөнгөтэй холбоотой 1,2 дугаар зээл нь нэхэмжлэгчид хариуцагчид 1,466,554,321 төгрөг төлөх нь үндэслэлтэй. 07 сарын 31-ний өдрөөс хойш 12 сарын 04-ний өдрийг хүртэл бодогдсон хүүг төлөхгүй. Нэг талаар бол хүү энэ хүртэл бодогдсон бид нарын буруутайгаас болсон зүйл байхгүй гэв.

Хариуцагч Б.Ц, Н.З нарын өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц, Н.З хоёр бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Нэлээн олон зээлтэй холбоотой зааглах хэрэгтэй. 900,000,000 төгрөг зээл дээр 6 төрлийн барьцаа хөрөнгө байгаа. Энэ дээр бол Б.Ц, Н.З нарын хоорондын хамтын болон эзэмшиж байгаа 5 хөрөнгө байгаа. Хөрөнгийн барьцаалагч нар гэдэг утгаар хариуцагчаар оролцож байгаа гэдгийг ойлгож байгаа ба 600,000,000 төгрөг дээр Б.Ц, Н.З нар хариуцагч биш. 2024 оны 07 сарын 31, 8 сарын 30, 2024 оны 09 сарын 30, 11 сар гээд албан бичгүүд нэхэмжлэгч авсан гэдгээ маргахгүй тэмдэглэлд тусгуулсан. Албан бичиг хүлээж авсан. Зээлийн гэрээ хэзээ цуцлагдсан бэ гэдэг дээр тайлбар хэлсэн. Энэ албан бичигт бид нар зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрчихлээ, тиймээс энэ хөрөнгөөр хангуулаад өгөөчээ гэдэг. Иргэний хуулийн 221 дүгээр зүйл дээр урт хугацаатай зээлийн гэрээ, 221.1, урт хугацаатай гэрээг дуусгавар болгох гээд заачихсан байгаа. 226 дугаар зүйлд бас заасан хуулийн зохицуулалт байгаа. Ингээд албан бичгүүд явуулахаар Х банк 10 сарын 21-ний өдөр буцаагаад П руу албан бичиг явуулдаг. Тэгээд гэрээнд чинь албан бичиг явуулах гэж байна гээд. 226 дугаар зүйлийн 226.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тогтоосон хугацаанд үүрэг гүйцэтгээгүй. Нэгэнт нэмэлт хугацаа тогтоосон ч гэсэн үүргээ гүйцэтгэхгүй бол заавал тэгэх шаардлагагүй. Гэрээн дээрээ ч цуцлах нөхцөл байдал бүрдсэн байсан. Бид нар түрүүний Жавхлан төлөөгчийн хэлсэн шиг 2024 оны 07 сарын 31-ний өдрөөс хойших хүү тооцоолол үндэслэлгүй. 07 сарын 31-ний өдрөөс хойших бүх хүү үндэслэлгүй. Энээс хойш хүүг тооцох үндэслэлгүй учраас энэ хүүг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Ба-ийн өмгөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б-ийн хувьд зөвхөн 900,000,000 төгрөг зээлийн гэрээн дээр барьцааны хөрөнгөөр орж ирж байгаа ба Б өмгөөлөгчийн хэлсэн шиг 2024 оны 07 сарын 31-ний өдрөөс хойших хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 216-т заасны дагуу төлсөн төлбөрөө үндсэн зээлээс хасуулах хүсэлттэй ба 900 сая төгрөгийн зээл нь 729 547 707 төгрөг болно . П ХХК-аас 2025 оны 05 сарын 06-ний өдөр 0118 дугаартай барьцаа хөрөнгийг зээлдз тооцож авах санал гаргасан байдаг. Энэ саналаар болохоор Б.Ц-ийн өмчлөлийн 2 үл хөдлөх буюу 153 53 м.кв үл хөдлөх хөрөнгө 676 сая төгрөгөөр, 129 м.кв 516 сая төгрөгөөр , 3 авто зогсоолын 1 зогсоолыг нь 25 сая гэж тооцож нийтдээ 75 сая төгрөг. Ингээд нийтдээ 5 үл хөдлөх 1 тэрбум 266 сая төгрөг болж байгаа тул Д.Б үл хөдлөх барьцаа хөрөнгийг оролцуулахгүйгээр зээл чөлөөлөх боломжтой тул барьцаанаас чөлөөлж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, П ХХК-ийн 2023.07.24-ний өдрийн 01/25 дугаартай албан бичиг, П ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023.08.09-ний өдрийн 7 дугаартай тогтоол, П ХХК-ийн 2023.03.13-ны өдрийн 01/08 дугаартай албан бичиг, П ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023.04.11-ний өдрийн 4 дугаартай шийдвэр, П ХХК-ийн 2023.05.24-ний өдрийн 01/25 дугаартай албан бичиг, П ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023.05.20-ны өдрийн 5 дугаартай шийдвэр, П ХХК-ийн 2023.05.04-ний өдрийн 01/20 дугаартай албан бичиг, П ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.04.17-ны өдрийн З*****05-1 дугаартай зээлийн эрх нээх гэрээ, 2023.04.17-ны өдрийн ЗБ/R******05-1-1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, улсын бүртгэлийн Улсын бүртгэлийн Ү-2********43, Ү-22********2, Ү-22********63 дугаартай гэрчилгээний хуулбар, 2023.04.17-ны өдрийн ЗБ/******05-1-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, улсын бүртгэлийн Ү-2********66 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2023.04.17-ны өдрийн ЗБ/*******05-1-3 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2023.04.17-ны өдрийн ЗБ/R*********05-1-4 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2023.04.17-ны өдрийн ЗБ/*******05-1-7 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2023.05.23-ны өдрийн ЗГ/R*****10-2 дугаартай байгууллагын бизнес кредит карт эзэмших гэрээ, 2023.05.23-ны өдрийн ЗГ/R******10-2-1 дугаартай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, 2023.08.10-ны өдрийн ЗГ/С*******2-3 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, 2023.08.10-ны өдрийн ЗБ/С*******2-3-1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, Х банк ХК-ийн 2024.10.21-ний өдрийн 6/11896, 6/11897 дугаартай албан бичгүүд, нэхэмжлэх, 49**********79, 49**********03 дугаартай зээл, зээлийн хүүгийн тооцоолол, 40******64, 406******63 дугаартай кредит картын зээлийн хүүгийн тооцоолол, Э.Ч-т олгосон итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

4. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, П ХХК-иас М.Ж-д олгосон итгэмжлэл, 2023.04.17-ны өдрийн ЗБ*******05-1-1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, Д.Б, Н.З нараас М.Ж-д олгосон итгэмжлэл, зээлийн дансны хуулга, П ХХК-ийн 2024.09.30-ны өдрийн 01/68, 2024.11.05-ны өдрийн 01/79, 2025.05.06-ны өдрийн 01/18 дугаартай албан бичгүүд зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Х банк нь Зээлдэгч П ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зээл болон барьцааны гэрээг байгуулан 900,000,000 төгрөгийг жилийн 22.80 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зээлийн зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нар гэрээний үүрэгт 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар иүндсэн зээл 898,882,000 төгрөг, үндсэн хүү 231,335,286.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,478.47 төгрөг, нийт 1,130,267,764.83 төгрөг байна. Дараагийн зээл бол зээлдэгч П ХХК-тай 2023 оны 08 сарын 10-ны өдөр зээл болон барьцааны гэрээг байгуулан 600,000,000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй 120 сарын хугацаатайгаар тээвэр зуучлалын үйл ажиллагааны зориулалтаар зээлж авсан. П ХХК (РД:5******2)-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2******8 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Хан-Уул дүүрэг, **-р хороо , Стадион Оргил Махатма Ганди гудамж **-р байр 7**1 тоот орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш зөрчиж, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар Үндсэн зээл 589,397,479.46 төгрөг, үндсэн хүү 73,776,017.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 827,128.85 төгрөг, нийт 664,000,626.11 төгрөг, Сүүлийн зээо Зээлдэгч П ХХК нь Х банктай 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ****0-2 тоот Байгууллагын бизнес кредит карт эзэмших гэрээ-г байгуулан худалдан авалтын гүйлгээнд жилийн 22.80 хувийн хүүтэй, Бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд жилийн 30 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, 40,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй төлбөрийн кредит картыг ашиглаж эхэлсэн. Зарцуулсан дүн: 19,480,020.54 төгрөг; хүүгийн авлага: 2,807,220.49 төгрөг; шимтгэлийн авлага: 30,000.00 төгрөг, нийт: 22,317,241.03 төгрөг, нийт шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал: 79,000 төгрөг, нийт 1,838,966,442.43 төгрөгийг гаргуулж, Х банк ХК-д олгуулахаар, барьцаа хөрөнгөөр шийдвэр гүйцэтгүүлэх талаар шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн..... манай зүгээс зээлийн гэрээг дуусгавар болгох үүргийн гүйцэтгэлийг хангуулах саналыг 2024.07.31-ний өдрийн №01/55, 2024.08.01-ний өдрийн №01/55, 2024.09.30-ны өдрийн №01/68, 2024.11.05-ны өдрийн №01/79 дугаартай албан бичгүүдээр хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл нэгэнт гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон тул харилцан тохиролцож гэрээг цуцлаж, хүүг зогсоон барьцаа хөрөнгийн үнэлгээг хамтран гаргаж үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэмжээг авах хүсэлт гаргасан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-д Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч үүргийг гүйцэтгэх үүргийг хүлээхгүй түүнчлэн ийнхүү шаардлага гаргахад буруутай зүйл байхгүй тул тухайн хугацааны хүүг төлөх үүргийг хүлээхгүй... мөн барьцааны хөрөнгө хангалттай зээлийн үүрэгт хүрэх тул Д.Б-ийн хөрөнгийг барьцаа хөрөнгөнөөс чөлөөлж өгнө үү ... гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр З******005-1 дугаартай Зээлийн эрх нээх гэрээгээр Х банк ХК нь П ХХК-д 900,000,000 төгрөгийг, жилийн 22,80 хувийн хүүтэйгээр, 2026 оны 04 дүгээр сарын 17 ний өдөр хүртэлх хугацаатайгаар зээлдүүлсэн.

Улмаар мөн өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны ЗБ*******5-1-1 , ЗБ*******05-1-2, ЗБ/********05-1-3, ЗБ/******05-1-4 тоот гэрээг байгуулж,

Б.Ц , Н.З нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2******30 дугаарт бүртгэгдсэн, нийслэлийн Хан-Уул дүүргийн **-р хороо, Үйлдвэр-2 /17042/ Шинэ дүр төрх хотхон **-р байр, ** тоотод байршилтай 4 өрөө 153.5 м.кв талбайтай Барилга орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Н.З-гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2******9 дугаарт бүртгэгдсэн, нийслэлийн Хан-Уул дүүргийн **-р хороо, Үйлдвэр-2 /17042/ Шинэ дүр төрх хотхон **-р байрны зоорийн давхарын ** тоотод байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Б.Ц-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-22*****43 дугаарт бүртгэгдсэн, нийслэлийн Хан-Уул дүүргийн **-р хороо, Үйлдвэр-2 /17042/ Шинэ дүр төрх хотхон **-р байрны зоорийн давхарын ** тоотод байршилтай 18 м.кв талбайтай Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн нийслэлийн Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо Их тойруу ** дүгээр байр ** тоотод байршилтай 129 м.кв талбайтай Барилга орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, түүнчлэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо Их тойруу **9 дүгээр байр ** тоот 21 м.кв талбайтай Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Д. Б, Н.З нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22*******6 дугаарт бүртгэгдсэн, нийслэлийн Баянгол дүүргийн **-р хороо, **-р хороолол, замчид гудамж **-р байр 117 тоотод байрлалтай 37 м кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалжээ.

2023 оны 05 дугаар сарын 23-ний өдөр ЗГ/*******010-2 дугаартай Байгууллагын бизнес кредит карт эзэмших гэрээг Х банк ХК нь П ХХК-тай байгуулсан байна.

2023 оны 08 дугаар сарын 10-ний өдөр ЗГ/С******02-3 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээг Х банк ХК нь П ХХК-тай байгуулж, 600,000,000 төгрөгийг , жилийн 19,20 хувийн хүүтэйгээр, 2028 оны 08 дугаар сарын 10-ний өдрийг хүртэлх хугацаатайгаар зээлдүүлсэн байна. Мөн өдрийн ЗБ/*******2-3-1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө ,түүнтэй холбоотой барьцааны гэрээг байгуулж, П ХХК -ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22*******8 дугаарт бүртгэгдсэн нийслэлийн Хан-Уул дүүрэг, **-р хороо , Стадион Оргил Махатма Ганди гудамж **-р байр ** тоот орон сууцыг барьцаалсан байна.

Зээлийн болон барьцааны гэрээний талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 166 дугаар зүйлийн 166.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээнүүдийн нөхцөл, байгуулагдсан хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлага хангасан зэргээс үзвэл, талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн болон барьцааны гэрээний үүргийн харилцаа үүссэн байх ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

5. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн мөнгөн дүнг зээлдүүлэгчид шилжүүлсэн байдал, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн зээл, хүүгийн тооцоолол буюу төлбөр төлөгдсөн байдал зэрэгтэй маргаагүй, харин хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөр тухайн байгуулсан 3 гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, барьцаа хөрөнгөнүүдийг тодорхой үнийн дүнд тооцож, зээлдүүлэгч талд шилжүүлэн өгөхөөр нэхэмжлэгч талд санал тавьж байсан тул гэрээг цуцлагдсанд тооцож, түүнээс хойш төлсөн төлөлтүүдийг нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн тооцооллоос хасуулах байр суурьнаас, харин хариуцагч Д.Б-ийн тухайд бусад барьцаа хөрөнгөнүүд зээлийн үнэд хангалттай хүрдэг гэх үндэслэлээр барьцаанаас чөлөөлүүлэх гэдэг байр суурьтай байдаг.

Х банк ХК-нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 1, 838,966,442 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараахь хууль зүйн үндэслэлээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

А. 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр З******005-1 дугаартай Зээлийн эрх нээх гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 898,882,000 төгрөг, хүү 231,335,286.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,478.47 төгрөг, нийт 1,130,267,764.83 төгрөгийг хариуцагч нэхэмжилдэг ба шүүх үндсэн зээл 898,882,000 төгрөг, хүү 153,849,206 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,478.47 төгрөг, нийт 1,052,781,684 төгрөгийг хариуцагч П ХХК-аас гаргуулж шийдвэрлэв. Учир нь хэрэгт 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01/55 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичгийг Х банк ХК-д П ХХК- аас илгээж байсныг шүүх хуралдааны явцад хүлээж авсан талаар нэхэмжлэгч тал маргахгүй гэж тайлбар өгдөг. Уг албан бичгийн агуулга нь... 900,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйд хүлцэл өчиж, барьцаа хөрөнгийг 450,000,000 төгрөгт тооцож шилжүүлэх талаар дурдсан байна. Мөн ижил агуулга бүхий албан бичгийг нэхэмжлэгч талд удаа дараа буюу 2024 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр хүргүүлсэн боловч Х банк ХК нь хариу өгч байгаагүй атлаа шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 05-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацааны зээлийн үндсэн хүү, түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү тус тус шаардах эрхтэй.

Хэдийгээр Х банк ХК нь дээрх хуулиар олгогдсон эрхийг эдлэх боловч талуудын хэн аль нь гэрээг цуцлах санал гаргах эрх эн тэнцүү учир хариуцагчийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрээг цуцалсан гэх тайлбар үндэслэлтэй тул энэ өдрөөр зээлийн гэрээг цуцалсан гэж үзнэ. Ингээд 2024 оны 08 дугаар сарын 18-ний өдрөөс тооцогдсон хүү болох / хэргийн 64 дүгээр тал/ 77,486,080 төгрөгийг нэхэмжилсэн хүү болох 231,335,286 төгрөгөөс хасаж тооцоход 153,849,206 төгрөг үлдэж байна.

Тодруулбал: Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, үндсэн зээлийн болон зээлийн хүүгийн төлбөрөө тогтоосон хуваарийн дагуу төлөхгүй байгаа тохиолдолд үүргээ гүйцэтгэхийг сануулсан ч зээлдэгчид үр дүн гараагүй бол Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч гэрээг цуцлах эрхтэй байсан.

Нөгөө талаар гэрээг нэг талын санаачилгаар цуцалж буйгаа нөгөө талдаа мэдэгдэх ёстой бөгөөд ийнхүү санал гаргасан тохиолдолд ИХ-ийн 204 дүгээр зүйлийн 204.2-т гэрээг цуцлах санал гаргаагүй тал нь хугацааг тогтооно гэж заасан байдаг. Хэргийн үйл баримтаар хариуцагч зээлийн гэрээг цуцалж буйгаа тодорхой албан бичигтээ дурдаагүй боловч төлж чадахгүй, барьцаа хөрөнгөөр зээлээ төлөх санал гаргасан байх тул гэрээний үүрэг цаашид биелэгдэхгүй гэдэг нь илэрхий байна. Иймд тийнхүү цуцалсан цагаас эхлэн үүргийн харилцаа дуусгавар болох тул талууд нэгнийхээ өмнө гэрээний дагуу хүлээх үүрэггүй бөгөөд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хүү төлөх ёстой гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Нэгтгэвэл 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр З*******05-1 дугаартай Зээлийн эрх нээх гэрээний үүрэгт үндсэн зээл 898,882,000 төгрөг, хүү 153,849,206 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,478.47 төгрөг, нийт 1,052,781,684 төгрөгийг хариуцагч П ХХК -аас гаргуулав.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох Б. Ц (РД:УК******1), Н. З (РД:ЧЗ*****7) нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-22*******30 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн **-р хороо, Үйлдвэр-2 /17042/ Шинэ дүр төрх хотхон **-р байр, ** тоотод байршилтай 4 өрөө 153.5 м.кв талбайтай Барилга орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Н. З-ийн (РД:4*******07) нэг иргэний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2*******9 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн **-р хороо, Үйлдвэр-2 /17042/ Шинэ дүр төрх хотхон **-р байрны зоорийн давхарын ** тоотод байршилтай 18 м.кв талбайтай Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б.Ц-ийн (РД:УК***И) нэг иргэний өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-22*****43 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн **-р хороо, Үйлдвэр-2 /17042/ Шинэ дүр төрх хотхон **-р байрны зоорийн давхарын ** тоотод байршилтай 18 м.кв талбайтай Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Б.Ц-ийн өмчлөлийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо Их тойруу ** дүгээр байр 15 тоотод байршилтай 129 м.кв талбайтай Барилга орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, түүнчлэн Б.Ц-ийн өмчлөлийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо Их тойруу ** дүгээр байр ** тоот 21 м.кв талбайтай Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д. Б, Н.З нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22*****6 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянгол дүүргийн **-р хороо, **-р хороолол, замчид гудамж **-р байр ** тоотод байрлалтай 37 м кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Б. 2023 оны 05 дугаар сарын 23-ний өдөр ЗГ/R*****10-2 дугаартай Байгууллагын бизнес кредит карт эзэмших гэрээг Хбанк ХК нь П ХХК-тай байгуулсан байна. Уг гэрээний дагуу төлбөрийн кредит картыг ашиглан Б.Ц 19,452,034.90 төгрөг, Н.З 19,480,020.54 төгрөг, нийт 38,932,055.44 төгрөгийг зарцуулсан байх ба нийт 44,619,051 төгрөгийг нэхэмжилдэг ба энэ үнийн дүнгийн талаар хариуцагч П ХХК маргаан байхгүй, төлөхийг хүлээн зөвшөөрдөг.

Иймээс уг гэрээний үүрэгт хариуцагч П ХХК-аас 44,619,051 төгрөгийг гаргуулах ба тухайн гэрээнд барьцаалагдсан эд хөрөнгө байхгүй болно.

 

В. 2023 оны 08 дугаар сарын 10-ний өдөр ЗГ*******2-3 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээг Х банк ХК нь П ХХК-тай байгуулж, 600,000,000 төгрөгийг , жилийн 19,20 хувийн хүүтэйгээр, 2028 оны 08 дугаар сарын 10-ний өдрийг хүртэлх хугацаатайгаар зээлдүүлсэн байна. Мөн өдрийн ЗБ******02-3-1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө ,түүнтэй холбоотой барьцааны гэрээг байгуулж, П ХХК (РД:5******2)-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22*********28 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Хан-Уул дүүрэг, **-р хороо , Стадион Оргил Махатма Ганди гудамж **3-р байр ** тоотыг барьцаалсан байна.

Нэхэмжлэгч дээрх гэрээний үүрэгт үндсэн зээл 589,397,479 төгрөг, хүүд 73,776,017 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 827,128 төгрөг нэхэмжилдэг ба шүүх 664,000,626 төгрөгийг хангаж шийдвэрлэв. Тодруулбал нэхэмжлэгчийн шаардсан үнийн дүнгээр хангасан ба хэрэгт авагдсан зээлдэгч талын гэрээ цуцлах санал нь энэхүү гэрээнд хамааралгүй, зөвхөн 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр З********05-1 дугаартай Зээлийн эрх нээх гэрээнд хамааралтай байна.

Учир нь хариуцагч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүү төлөх үүргээ удаа дараа зөрчсөн болох нь тогтоогдож байх тул зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээг цуцалсан гэж үзэх нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь зохицуулалтад нийцнэ.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох П ХХК (РД:5******2)-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22*******8 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Хан-Уул дүүрэг, **-р хороо , Стадион Оргил Махатма Ганди гудамж **-р байр ** тоот үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч нар зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал 79,000 төгрөгийг шүүх гаргуулахаар шийдвэрлэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 т заасан Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасантай нийцнэ.

Эцэст нь эдгээрийг нэгтгээд хариуцагч П ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд 1,761,477,361 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 77,489,081 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,422,982 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П ХХК -аас 8,965,336 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлтийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан П ХХК-аас 1,761,477,361 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 77,489,081 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар  хариуцагч П ХХК нь 1,052,781,684 төгрөгийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Б. Ц (РД:УК*****11), Н.З (РД:ЧЗ*****7) нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2******30 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн **-р хороо, Үйлдвэр-2 /17042/ Шинэ дүр төрх хотхон **-р байр, ** тоотод байршилтай 4 өрөө 153.5 м.кв талбайтай Барилга орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Н.З-ийн (РД:4*****7) нэг иргэний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2******29 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн **-р хороо, Үйлдвэр-2 /17042/ Шинэ дүр төрх хотхон **-р байрны зоорийн давхарын ** тоотод байршилтай 18 м.кв талбайтай Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б.Ц-ийн (РД:УК***И) нэг иргэний өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-2******43 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн **-р хороо, Үйлдвэр-2 /17042/ Шинэ дүр төрх хотхон **-р байрны зоорийн давхарын 10 тоотод байршилтай 18 м.кв талбайтай Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо Их тойруу ** дүгээр байр ** тоотод байршилтай 129 м.кв талбайтай Барилга орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, түүнчлэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо Их тойруу ** дүгээр байр ** тоот 21 м.кв талбайтай Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д. Б, Н.З нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22****66 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянгол дүүргийн **1-р хороо, **-р хороолол, замчид гудамж **-р байр ** тоотод байрлалтай 37 м кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 1,052,781,684 төгрөгийг гаргуулж, Х банк ХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар  хариуцагч П ХХК нь 664,000,626 төгрөгийг төлөөгүй тохиолдолд П ХХК (РД:5*****2)-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2*******8 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Хан-Уул дүүрэг, **-р хороо , Стадион Оргил Махатма Ганди гудамж **-р байр ** тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 664,000,626 төгрөгийг гаргуулж, Х банк ХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,422,982 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-аас 8,965,336 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ