| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/04036/И |
| Дугаар | 192/ШШ2025/05936 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/05936
| 2025 07 23 | 192/ШШ2025/05936 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Эрхи төв 402 тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн наран 10 дугаар гудамж, 245а тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 18,459,516.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн *******, хариуцагч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ББСБ ХК нь хариуцагч Э.******* 2023 оны 8-р сарын 25-нд №202330260 тоот зээлийн гэрээ байгуулж 23,040,000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2.6 хувийн, жилийн 31.2 хувь хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож зээлийг олгосон. Мөн тус Зээлийн гэрээний хүрээнд 33-51 УБВ улсын дугаартай Тоуоtа Pruis-XW30 маркийн хар саарал өнгийн автомашины үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож 2023 оны 8-р сарын 25-нд байгуулсан №202330260 тоот Фидуцийн гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Гэвч зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн 2025 оны 1-р сарын 31-ний хооронд нийт гурван удаагийн 14,483,688.00 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд зээлийн гэрээнд заасны дагуу зээлээ төлөхийг шаардаж, түүний дугаарын утас руу, мөн гэрийн хаягаар нь 2025 оны 03-р сарын 18-ний өдөр зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдсэн боловч одоог хүртэл ямар ч төлөлт хийгээгүй байна. Хариуцагч Э.******* зээлийн үлдэгдэл нийт 18,459,516.79 төгрөг ба үүнээс үндсэн зээл 16,908,481.44 төгрөг, зээлийн хүү 1,494,748.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,287.08 төгрөг болсон байна. Иймд ******* ******* ББСБ ХК болон Э.******* нарын хооронд 2023 оны 8 дугар сарын 25-ны өдөр байгуулсан №202330260 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,459,516.79 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Зохигчдын шүүх хуралдааны үед байгуулсан эвлэрлийн гэрээнд: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж буй нэхэмжлэгч ******* ББСБ ХК, хариуцагч Э.******* нар нь дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэлийн шаардлага 18,459,516.79 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,459,516.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч Э.******* нь ******* ББСБ ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 18,459,516.79 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн болох нь зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.
3. Иймд нэхэмжлэгч ******* ББСБ ХК, хариуцагч Э.******* нарын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,247.58 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 125,123 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, Э.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,459,516.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжилсэн 18,459,516.79 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д төлөхөөр харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,247.58 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 125,123 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД