Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 171/2024/0328/Э

 

 

 

 

 

 

 

 

 

2024        8           26                                         2024/ШЦТ/367

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                        

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С,   

улсын яллагч Т.Т,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М, өмгөөлөгч Х.О,

шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч М.В, Г.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Ц.М-т холбогдох эрүүгийн 2325003180356 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Ц.М

шүүгдэгч Ц.М нь;

2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “**************” ***** болон “Олз мандал” ***** нарын хооронд байгуулсан 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ЕРР/23А-01 дугаартай, “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажил гүйцэтгэх явцад Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “**************” *****-ийн хашаанд гагнуурын ажлыг Ж.Б хөлсөөр гүйцэтгүүлэхдээ,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.4-д заасан “Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох үнэлэх, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх” гэсэн заалтуудыг, мөн “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар” БД12-101-05 дүрмийн “Газар шорооны ажил гүйцэтгэх үед өгөх аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар”-ын 1.4-т заасан “Газар шорооны ажлыг аюул, осолгүй гүйцэтгэхийн тулд нуралтаас хамгаалах арга хэмжээг урьдчилан авна” гэснийг тус тус биелүүлээгүй түүний болгоомжгүй үйлдлийн улмаас Ж.Б шороонд дарагдаж, амь нас нь хохирсон хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ц.М “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс дахин уучлалт гуйж байна. Миний бие “Олз мандал” *****-г 2007 онд үүсгэн байгуулаад улс, орон нутгийнхаа бүтээн байгуулалтад хувь нэмэрээ оруулаад явж байна.

Жишээлбэл; Булаг багийн өрхийн эрүүл мэндийн төвийг, Жаргалант сумын ахмадын ордоны барилгыг, Эрдэнэт хотын төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийтийн бие засах газрын барилгыг, Дэнж багийн 3.5км авто замын гэрэлтүүлгийг шинээр барьж ашиглалтад хүлээлгэн өгч байсан, Төв цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, 22.000 ширхэг тод тарьж орон нутгийн ард иргэдийнхээ тав тухыг хангаж, одоог хүртэл үйл ажиллагаа явагдаж байна. Миний хувьд шүүхээс тогтоож өгсөн бодит хохирлыг тодорхой графикын дагуу төлж барагдуулахаа илэрхийлж байгаа бөгөөд шүүхийн өмнөх шатанд талийгаачийн буяны ажилд эхний өдөр 1.000.000 төгрөг өгч байсан, дараагийн өдөр нь очиж “өөрийн сэтгэлийн үүднээс мөнгө, төгрөгийн хандив өгье” гэтэл “таниас мөнгө төгрөг авахгүй, бид нар хуулийн дагуу явна” гэж хэлсэн, тэр үед ах, дүү нар нь бухимдал ихтэй байсан. Миний хувьд ч тухайн үед ялгаагүй хань ижлээ алдаад, уй гашуу сэтгэл зүрхнээс минь тасраагүй байсан. Нөхөрсөг сайхан дүүгээ золгүй явдлаас болж алдсандаа маш их харамсаж байна, талийгаач дүү надтай нөхөрсөг сайхан ах, дүү байж, сэтгэл санаагаа хуваалцаж байсан үеүд байгаа, гэр бүлийнх нь хүн М бидний дундах харилцааг захаас нь ойлгох байх гэж бодож байна. Миний хувьд биеийн байдал элэгний архаг циррозтой, сахар өндөр, эмнэлгээр ойр, ойрхон явах шаардлага байдаг бөгөөд шүүхийн шийдвэр гаргахдаа харгалзан үзэж, үнэнч, шударга шийднэ гэдэгт итгэж байна.” гэв.

          амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М “...Ц.М-ыг гэмшиж байгаа гэдгийг сонсож байгаа боловч ярьж байгаа зүйлээс нь гэмших байдал харагдахгүй байна. 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр манай нөхөр надтай ярихдаа “маргааш амарна, миний хань амраарай’’ гэж хэлж байсан, 9 дүгээр сарын 01-ний орой “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын Ганбөөрөнцгийн цех дээр орой ээлжийн ажилтай байсан учраас өглөө амарна, ажлаа зохицуулаад амраарай гэсэн. Яагаад гэвэл бид хоёр хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй учраас 8 дугаар сарын 20-ноос хойш хотод эмнэлгээр явж байгаад, 8 дугаар сарын 31-нд гэртээ ирсэн, гэрт хадам ээж маань, хадам дүүтэй хамт ирсэн байсан учраас бүгдээрээ хоол хийж идээд, амрах бодолтой байсан. 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өглөө өөрөө ажилтай байсан бөгөөд оройн ээлж 8 цагт буусан, ажлынх нь мастер “амраад ирсэн, хоёр шил архи авч ирсэн, тэрийг ажлынхантайгаа уучихаад, жаахан юм ярьж байгаад удахгүй очно, чи ирээд намайг авчихаарай” гэж 21.00 цагт ярьсан, удалгүй 40, 50 минутын дараа над руу залгаад “ирээд авчих ханиа” гэж хэлсэн, өөрийнх нь ээж, төрсөн дүү хоёр нь Хөвсгөлөөс ирсэн байсан учраас яараад ирсэн, талийгаач маань төлөвлөгөөтэй, хариуцлагатайгаар ажилдаа ханддаг, маргааш ажиллахгүй гэдгээ мэдэж байсан. Манай нөхөр хоёрдугаар ангийн боловсролтой, бичиг үсэг сайн мэдэхгүй, би 10 жил хамт амьдрах хугацаандаа бичиг үсэг зааж, фэйсбүүк дээр яаж чат бичихийг, мөн гарын үсгийг яаж нэг хэвээр бичихийг хүртэл зааж өгсөн. Талийгаач маань маргааш өглөө нь ажилтай бол хэзээ ч утасныхаа дууг хааж унтахгүй, гэтэл тэр өглөө хаагаад унтсан байсан. Манай нөхөр урьд өмнө нь “Оюутолгой”-д ажиллаж байсан, ялгаагүй олон шагналтай, та хоёрыг яаж танилцсаныг би мэдэхгүй, гэхдээ “ийм хүнтэй танилцсан гайгүй хүн байх шиг байна” гэж хэлж байсан. Дэнжид манайх газартай, тэр газарт юу барихаа бид өөрсдөө зохицуулна, өдий насны хүн хэтэрхий гүжирдэж, “үхсэн хүн үг хэлэхгүй” гэж байгаа юм шиг хандаж байгаа чинь надад таалагдахгүй байна. Би өөрөө ээж, аавгүй, таныг худлаа гүтгээд, мууг нь үзээд байх хүсэлгүй байна. Та надаас нэг ч удаа уучлалт гуйж ирээгүй, нэг ч удаа ярьж байгаагүй, оршуулгын өдөр ирж 1.000.000 төгрөг өгсөн байсан, маргааш нь ирээд надтай “мөнгө төгрөг өгөх үү, яах уу” гэж яриагүй, миний сэтгэлзүй хүнд байсан болохоор санахгүй байна. Би тэр өглөө нөхрөөсөө түрүүлээд сэрсэн байсан учраас “ханиа бичил М гэсэн дугаар залгаж байна” гэж хэлэхэд манай нөхөр нойрмог байсан болохоор намайг “дуудлагыг нь ав даа” гэхэд “чи хүрээд ирэх үү” гэсэн, талийгаач “болчихсон юм уу” гэсэн чинь “болсон” гээд утсаа тасалсан. Тэгээд “чи өнөөдөр амарна биз дээ, орой ээлжтэй шүү дээ, больё гээд хэлчихээч” гэсэн чинь “харин ээ” гээд нойл руу гараад явсан, дахиад залгахад чинь би таньтай яриад “нойл орчихсон байна” гэж хэлсэн, талийгаач нойлоос орж ирэхэд таныг гурав дахь удаагаа залгахад чинь “яваад очьё” гээд гарсан. Манай нөхөр хамгийн гол нь хүнд худлаа ярьдаггүй, аливаад хариуцлагатай ханддаг, зан чанар нь тэр өдөр гай болсон, миний талийгаачийн аав нь эрт өнгөрчихсөн, өөрөө айлын том хүү, доороо дөрвөн дүүтэй, ээжийгээ авч явдаг, ах, дүү, гэр бүлдээ хэрэгтэй, одоогийн нийгэмд маш ховор эр хүн байсан.

          Хохирлын хувьд, оршуулгын зардал 27.590.566 төгрөг, үйлдвэрлэлийн ослын 186.450.912 төгрөг, сэтгэцийн хор уршиг 82.500.000 төгрөг нэхэмжилж байна. Үүн дээр талийгаач бид хоёр 2022 оны 8 дугаар сард шинэ байр худалдан авах гэрээ хийсэн байсан, хэрвээ талийгаач маань амьд байсан бол “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-аас 13.000.000 төгрөг олгогдох байсан гэж үзээд нэхэмжилж байгаа, мөн тэжээгчээ алдсаны зөрүү нэг хүүхдэд сар бүр 4.694.038 төгрөгийг 18 нас хүртэл нь олгож өгнө үү гэж хүсэж байна. Сүүлд нэхэмжилсэн хохирол нь талийгаачийг амьд байсан бол гэдэг тухайд нэхэмжилж байгаа, яагаад гэвэл энэ хүн ямар хүнийг байхгүй болгосноо, ар гэрийнхэнд нь ямар хүнд, хэцүү байгааг огт мэдэхгүй байгаа юм шиг санагдсан болохоор нэхэмжилсэн. Энэ нь талийгаачийн 2023 онд авч байсан цалингийн хэмжээний дунджаар 5.179.192 төгрөг буюу 49 нас хүртлээ идэвхтэй ажиллах, 10 жилийн хугацаанд авах байсан цалингаар нь тооцоод 621.508.040 төгрөгийг нэхэмжилж байна. Та гэмшиж байгаа бол үнэн зүйлээ яриасай гэж хүсэж байна, манай нөхөр “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-т ажилладаг болохоор зарын дагуу тэр гурван хүнийг дуудаж, нааш цааш болгох зав үнэхээр байхгүй, тэр гурван хүн надтай таараад “Ц.М гуайн дуудсанаар очсон” гэж хэлсэн, таныг хүмүүс их таньдаг байх, гэхдээ дандаа сайнаар яриагүй, “зальтай”, “худалч” гэж хэлдэг юм билээ, талийгаач тэр гурван хүнийг дуудаагүй, миний нөхөр надаас юу ч нуудаггүй, сайн хань ижил байсан. Бидний байр ашиглалтад ороод таньдаг хүнээрээ яриулаад байрандаа орсон, гэтэл “2024 оны 9 дүгээр сарын 10 гэхэд төлбөрөө төлөхгүй бол танайх гар” гэсэн, би гурван хүүхдээ дагуулаад хаачих вэ, талийгаач маань байсан бол бид хэнээс ч гуйхгүй зохицуулах байсан, энэ байранд орохын тулд бүх цалингийн зээлээ хаасан байсан, худлаа гэж бодвол та шалгаад үзсэн ч болно. Миний сэтгэлзүй хүнд, бие маань өвдөөд онош нь олдохгүй аргаа бараад өр тавиад Хөх хот руу очиж эмнэлэгт үзүүлээд ирсэн, элэг, ходоод, зүрх бүгд муу гарсан, эмнэлгийн бичиг энд байна, элэг маань асар аюултай хэмжээнд ирсэн, би ч гэсэн өвчин ярьмаар л байна. Та 2024 оны 7 дугаар сарын 09-нд ирэхдээ “чи гомдолтой гэвэл би ял авах гээд байна, дансаа өгчих” гэж хэлсэн, би нөхөн төлбөр хийх гэж байна гэж ойлгосон боловч та миний данс руу 5.000.000 төгрөг хийсэн байсан, яг “алчихъя” гээд цохиод алчихаагүй болохоор тэвчээд хүлээгээд, бидний хохирлыг шийдээд өгчих байх гэж бодоод байгаа. Олон дахин шүүх, цагдаагаар явахад байнга сэдрээд, очих тоолондоо уйлж, хүмүүсийн ажлыг хийлгэдэггүй, энэ хүмүүс ажилтай гэж бодоод, тэвчсээр байгаад жил болж байна. Та өөрийгөө хамгаалахаас илүү ар гэрийн байдал, санхүүгийн асуудлуудыг минь цэгцлээд өгөөч, би сэтгэлзүйн асуудлаа цэгцэлмээр байна, эртнээс хохирлын асуудлыг шийдээд өгсөн бол би ингэж явахгүй байх байсан.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “**************” *****-ийн хашаанд хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 20-24, 25-28 дахь тал/,

амь хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 29-31, 32 дахь тал/,

цогцост үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 дэх хавтаст хэргийн 33-36, 37-38 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “**************” *****-ийн баруун хойд талын гаднах талбайн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 40-52 дахь тал/,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М-ын “...Бид хоёрт хууль ёсны эхнэр, нөхрийн баталгаа байгаа учраас би хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож мэдүүлэг өгч байна. ...нөхөр Ж.Б 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өглөө “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын Ганбөөрөнцгийн цехдээ ээлжиндээ гарч байхдаа надтай утсаар ярихдаа “...маргааш “**************”-ын ажил эхлэхгүй юм байна, уг ажил дээр шалгалт орно, маргааш би амрах юм байна, хань нь маргааш ажилгүй юм чинь манай мастерын ахлах хоёр хятад архи авч ирсэн байна, тийм болохоор би ажлынхантайгаа сууна, гэхдээ удахгүй, намайг дуудахаар ирээд аваарай” гэж хэлсэн. ...21.50 цагийн үед “намайг ирээд ав, болчихлоо” гэж хэлсэн, гэртээ ороод хоол идчихээд унтсан. 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө “Бичил М” гэсэн дугаараас 9 цагийн үед залгаад, “ажил эхэлчихлээ, хурдан хүрээд ир” гэж хэлсэн, ...манай нөхөр гайхаж ядаад “бүх юм нь бэлэн болчихсон юм уу” гэж дахин, дахин асуугаад байсан. ...Гараад явсныхаа дараа надруу залгаад “500.000 төгрөг орсон уу, малынхаа өвс рүү явуулаарай, хань нь ажилтай байна” гэж хэлээд утсаа салгасан. Манай нөхөр надад “бичил М Дулааны цахилгаан станц дээр дулааны хоолой янзлах ажил авсан байна, би хоолой гагнах ажил хийх юм байна” гэж хэлсэн, ажиллах талаараа ярьсан боловч гэрээ яриагүй. ...М гэх хүн бэлтгэлээ сайн хангаагүй байж манай нөхрийг дуудаж ийм байдалд хүргэсэн. М болон “**************” ***** нарт маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

гэрч, Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Э-ын “...Ж.Б-тай байгуулсан туслан гүйцэтгэх гэрээний 3.3-т “ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлаа өөрөө бүрэн хариуцна” гэж, ...2.3 дугаар заалтын 1.2-т “захиалагч компани нь хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал тал дээр хяналт тавьж, аюулгүй ажиллах нөхцөлөөр хангах үүрэгтэй” гэж заасан байгаа. Ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны сургалт, заавар, зөвлөгөө зааварчилгаагаа хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

мөн түүний гаргасан 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 3 дугаартай; “…Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “**************” *****-ийн хашаан дотор 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ж.Б нас барсан нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-д /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ заасны дагуу үйлдвэрлэлийн осол гэж үзнэ. Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д /машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг (ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл) нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх/, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/, 28 дугаар зүйлийн 28.1.3-д /хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх/, 28 дугаар зүйлийн 28.1.4-д /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/, 28 дугаар зүйлийн 28.1.7-д /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх/, 28 дугаар зүйлийн 28.1.8-д аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт  /ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна/, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт /ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна/, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт /ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/, 18 дугаар зүйлийн 18.2.7-д /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/, Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар БД12-101-05 стандартын 1.10-д /…нүхнээс гаргаж байгаа шороог ирмэгээс 0.5м-с багагүй зайд хаях хэрэгтэй/, Барилгын газар шороо ба буурь, суурийн ажил БНбД3.02.01-90-ын 3.10-д /байгууламжийн суурь хөрсөнд ухлага хийхдээ эргийн өнцгийг 80 градусаас хэтрүүлээгүй/, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм. МNS4969:2000 стандартын 4 дүгээр зүйлийн 4.1-д /Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа дараах 3 хэлбэртэй байна. Үүнд: урьдчилсан зааварчилга, ажлын байран дахь анхан шатны зааварчилга, давтан зааварчилга/ заалтуудыг тус тус зөрчсөн байна.Олз мандал” *****-ийн захирал Ц.М, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нар хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангуулах үүрэгтэй. “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажлыг гүйцэтгэхэд “**************” *****-иас “Олз мандал” *****-ийн ажилтнуудад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны урьдчилсан зааварчилгааг 2023 оны 7 дугаар сарын 19-нд өгсөн байна. “Олз мандал” ***** ажилтнууддаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд хамрагдсан эсэх нь тодорхойгүй байна. “Олз мандал” *****-ийн захирал Ц.М нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт /ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/ заасныг зөрчсөн байна. Талийгаач Ж.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ заалтыг зөрчсөн байна. “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажлыг гүйцэтгэхдээ ухсан нүх нь Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар БД12-101-05 стандартын 1.10-д /...нүхнээс гаргаж байгаа шороог ирмэгээс 0.5м-с багагүй зайд хаях хэрэгтэй/, Барилгын газар шороо ба буурь, суурийн ажил БНбД3.02.01-90-ын 3.10-д /байгууламжийн буурь хөрсөнд ухлага хийхдээ эргийн өнцгийг 80 градусаас хэтрүүлээгүй/, ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийгдээгүй, шороо нуранги үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж хаалт хамгаалалт хийгээгүй, нүхийг стандарт шаардлагын дагуу ухаагүй зэргээс үүдэн осол гарах шалтгаан нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Ажлын талбай дээр хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дүгээр зүйлийн 27.1 дэх хэсэгт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ заасны дагуу “Олз мандал” ***** сахин хангуулах үүрэгтэй. Хэргийн материалаас харахад талийгаач Ж.Б ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлтэйгээ ирж ажлаа гүйцэтгэж байсан байна. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй бол Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт /ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/ заасны дагуу ажил олгогч хангах үүрэгтэй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 105-108 дахь тал/,

гэрч, “**************” *****-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер Э.О-ийн “...Манай байгууллага “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих” ажлыг хийлгэхээр тендер сонгон шалгаруулалт зарлаад, тухайн ажлыг “Олз Мандал” ***** хийж гүйцэтгэхээр шалгарч, хийж байсан. “**************” ***** болон “Олз мандал” ***** нарын хооронд байгуулсан 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ЕРР/23А-01 дугаартай, “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажил гүйцэтгэх гэрээний 5.13-д “Гүйцэтгэгч нь “Цахилгаан станц, ДШС-ний дулаан механикийн тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаа”-ны дүрмийн 4.8.2-д заасны дагуу ажлыг аюулгүй гүйцэтгэх төлөвлөгөө гаргаж батлуулан, хяналт тавьж ажиллах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтныг тушаалаар томилж ажиллуулна.”, 5.14-д “Ажил гүйцэтгэх хугацаанд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд уг осол, хурц хордлогыг гүйцэтгэгч компани судлан бүртгэнэ.” гэж заасны дагуу хэрэг болсон өдөр “Олз мандал” ***** нь ажилчиддаа хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилга өгсөн байх гэж бодож байна. Гэрээнд...“Олз мандал” ***** ажил үүрэг гүйцэтгэх үедээ ажилчиддаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилга өгөхөөр тусгаж, эрх, үүрэг нь тодорхойлогдсон болохоор манай байгууллагын зүгээс өдөр бүр “Олз мандал” *****-ийн ажилчдад зааварчилга өгөх шаардлага байхгүй. Манай байгууллага гэрээгээр ажил гүйцэтгэх ажилтнуудад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны урьдчилсан зааварчилга өгсөн. Манай байгууллага буюу миний бие “Олз мандал” *****-ийн ажилтнуудад өгөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны урьдчилсан зааварчилга 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр боловсруулж, ерөнхий инженер Б.С батлуулсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 66 дахь тал/,

гэрч, “**************” *****-ийн ерөнхий инженер Б.С-ын “...“Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих ажилд манай “**************” ***** тендер зарлаад тендерийн үнэлгээний хороо “Олз мандал” *****-ийг шалгуурсан, 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Олз мандал” *****-ийн захирал Ц.М-тай ЕРР/23А-01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ажил эхлэх зөвшөөрлийг “Олз мандал” ***** авсан, гэрээний заалтуудыг хангаж ажиллана гэж 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 23/47 дугаартай албан бичиг манай компанид ирүүлсэн. Үүний дагуу “Олз мандал” ***** нь 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа хийхээр ирсэн байсан, манайхаас тухайн өдрийн ажил эхлэх нарядыг сантехникийн инженер Х нээж өгсөн, тэгсэн үйлдвэрийн осол гараад манайхаас онцгой байдлын газарт дуудлага өгсөн байгаа. Тус гэрээний 5.13, 5.14, 6.3 дугаар заалтуудад “аюулгүй байдал, эрүүл ахуйг гүйцэтгэгч тал бүрэн хариуцна” гэж, мөн “хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтнаа өөрсдөө томилно” гэж заасан байгаа.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 68 дахь тал/,

гэрч, туслан гүйцэтгэгчээр ажилласан Ц.Ц “...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажил эхлээд нүхээ ухсан, өнөөдөр ирээд шугамын трубанууд зөөгөөд байж байхад гагнуурчин ирээд ажлын бэлтгэлээ хийгээд гагнуурын аппаратаа нүхэнд зөөгөөд байж байсан, би нэг дүүтэй хамт хамгаалалтын тор авч ирэхээр нүхнээс гараад байж байхад инженер орилоод харсан чинь шороо нурж байсан. Инженер хоёр туслах ажилтан залуутай хамт шороо ухаад, би сүүлд нь орж хэсэг шороо ухаж байхад Онцгой байдлын хүмүүс ирээд ухаж гаргасан. Гагнуурчин ажлын гутал, ажлын хувцас өмссөн байсан. 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажил эхлэхийн өмнө “**************” *****-аас аюулгүй байдлын зааварчилгаа өгөөд гарын үсэг зурсан, гагнуурчин байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

гэрч, туслан гүйцэтгэгчээр ажилласан М.Т-ийн “...Би тухайн компанид 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс “туслах ажилтан авна” гэсэн мэдээллийн дагуу ажилд орсон, 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө 08.00 цагт “**************” ***** дотор байрлах ажлын байрандаа ирээд дулааны шугамын трубануудаа байрлуулж байсан, гагнуурчин 10 цаг өнгөрч байхад ирээд ухсан нүх рүү орж трубанууд шалгаад, бид нар хамгаалалтын хаалт авч ирэх болоод гагнуурчин ах багажуудаа аваад нүх рүү орсон, нэг уртасгагч илүү гараад би хурааж дуусаад хамгаалалтын хаалтад явах гэж байхад инженер С ах хашхираад эргээд харахад нурсан байсан. Бид нар шороо ухаад цээжин биеийг нь гаргаж байхад Онцгой байдал ирээд ухаж гаргасан, ...гагнуурчин хамгаалалтын хувцасгүй, гагнуурын багтай орсон байсан. 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажил эхлэхийн өмнө “**************” *****-аас аюулгүй байдлын зааварчилгаа өгөөд гарын үсэг зурсан, гагнуурчин байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 73-74 дэх тал/,

гэрч Ц.С-ын “...цэвэр усны шугам тавьж байгаа компанийн захирал “ажил дуусаж байгаа, чи гүйцээгээд өгөөч, би чадахгүй байна” гэж 2023 оны 8 дугаар сарын 30-ны орой холбогдоод 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажил эхэлсэн. 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр цэвэр усны шугамны труба гагнах гагнуурчин ирээд ажлаа эхлэх гээд багажуудаа шугамны труба байрлуулсан нүх рүү зөөгөөд гурван туслах ажилтан хамгаалалтын торонд явах гэж байхад шороо нураад бид нар бүгд ороод ухсан. Шороог ухаад толгой хэсгийг нь гаргаад гагнуурын багийг тайлахад амнаас нь цус гарсан байдалтай байж байхад Онцгой байдал ирээд ухаж гаргасан. Гагнуурчин ажлын хувцас, гагнуурын баг, бээлий, ажлын гуталтай байсан. ...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажил эхлэхийн өмнө “**************” *****-аас аюулгүй байдлын зааварчилгаа өгөөд гарын үсэг зурсан, гагнуурчин байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

“...2023 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө М ах залгаад 06.00 цагийн үед “**************” *****-д очсон. ...11 цагийн үед гагнуурчин гэх залуу ирсэн, энэ үед М “хороолол руу явчихаад ирнэ” гээд гараад явсан. Талийгаач багажаа аваад доош буусан, ...гэнэт хана нураад талийгаач шороонд дарагдчихсан. Тэгээд би “онцгой дуудаарай” гэчихээд “**************” *****-аас нэг ажилтан, ажиллах гэж ирсэн хоёр залуугийн хамт бид дөрөв шороог ухаж байтал Онцгой байдлын алба хаагч нар маш хурдан ирээд талийгаачийг гаргасан. ...Би хэн нэгэнтэй ямар нэг гэрээ байгуулаагүй, М гэх хүн намайг зүс таних төдий мэддэг болохоор гуйгаад “монтаж буруу, зөв хийгдэж байгаа эсэхийг хараад, хяналт тавиад өгөөч” гэхээр нь ирсэн. ...Тухайн өдөр хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын зааварчилгаа өгсөн зүйл байхгүй, урд өдөр нь “**************” *****-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер О гэх эмэгтэй хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын зааварчилгаа өгсөн. 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр бол “ажил эхэлж болно” гээд Х инженер наряд дээр гарын үсэг зуруулсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 82-83 дахь тал/,

гэрч, туслан гүйцэтгэгчээр ажилласан Б.Д-ийн “...Би тухайн компанид 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс “туслах ажилтан авна” гэсэн мэдээллийн дагуу ажилд орсон, 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө 08.00 цагт “**************” ***** дотор байрлах ажлын байрандаа ирээд дулааны шугамын трубануудаа ойролцоогоор 3-4м ухсан нүхэд байрлуулж байсан, 11 цагийн орчимд бид нарын байрлуулсан төмөр турбануудыг холбож гагнахаар гагнуурчин ирээд “та нар хамгаалалтын хувцасгүй хамаагүй орж болохгүй, нурах аюултай, та нар яваад шороо нурахаас хамгаалдаг хамгаалалтын төмөр тор аваад ир” гэж хэлээд туслах ажилтан болох Т, Ц бид гурав хамгаалалтын төмөр торон хашлага авч ирэхээр явж байсан, инженер “хөөе дарагдчихлаа” гэж орилоод бид гурав гүйгээд очиход шороонд дарагдсан байсан. ...Шороог ухаад толгой, мөр хэсэг нь гарч байхад Онцгой байдлын хүмүүс ирээд ухаж гаргаж өгсөн. ...гагнуурчин хамгаалалтын хувцастай, гагнуурын хамгаалалтын багтайгаа нүх рүү орсон байсан, гагнуурчин “ажлаа эхлэхээс өмнө өөр хамгаалалтын берзентэн материалтай хувцас өмсөнө” гэж ярьж байсан, тэр хувцсаа өмсөөгүй. ... Дулааны станцаас аюулгүй байдлын зааварчилга өгөөд гарын үсэг зуруулсан, гагнуурчин сүүлд ирсэн болохоор мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

гэрч, Ц.Б-ийн “...2018 оноос 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Олз мандал” *****-ийн захирал Ц.М-ын хамт ажиллаж байсан утгаараа танина, Ж.Б гэх хүнийг “Сахираа” цанын баазын шугамын ажил, дулааны цахилгаан станцын шугамын ажлуудтай хамаатайгаар танина. “Олз мандал” *****-тай талийгаач Ж.Б туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулсан, гэрээ байгуулахад захирал Ц.М байгаагүй. Ер нь “Олз мандал” *****-тай ямар нэгэн ажлаар гэрээ байгуулах үедээ эхлээд урьдчилж танилцуулж, өөрсдийнх нь зөвшөөрсний үндсэн дээр гэрээг байгуулдаг. Үүний дагуу талийгаач Ж.Б зөвшөөрсөн тул миний бие гэрээг бичиж, өөрөөр нь гарын үсэг зуруулсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 87 дахь тал/,

Ц.М-ын яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 176-177 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Б-ын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 71 дугаартай; “...1.Амь хохирогч Ж.Б-гийн биед зүүн чамархай, тахиан залаа, дух, зулай яс, турк эмээл, суурийн баруун, зүүн дунд хонхор, чулуулаг ясанд хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлөг, бага тархинд аалзан хальсан доорх цус харвалт, хажуугийн ховдлын цусан хураа, баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-р хавирга, зүүн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирга, баруун дунд чөмөгт ясны хугарал, голтын эрхтэн, элэг, бөөрөнд цус хуралт, уушги, элэг, дэлүүний урагдал, няцрал, цээжний хөндийд цус хуралдалт, баруун чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархай, баруун хацар, дух, эрүү, баруун чих, хүзүү, баруун шуу, баруун, зүүн бугалгад зулгаралт, хүзүү, цээж, баруун бугалга, баруун гуя, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, баруун дал, нуруу, хэвлийд шарх, уруулд шарх цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шороонд дарагдах үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.10, 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.3.Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн байна. 4.Амь хохирогчийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Амь хохирогч нь 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн цогцосын гадна үзлэгээр нас бараад 24-өөс дээш цаг болсон байна. 6.Талийгаач нь гавал тархи, цээж хэвлий, доод мөчдийн хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 90-94, 95-98 дахь тал/,

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудит, мониторингийн газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Б, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч А.Р, П.Ч нарын 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/01/05/01 дугаартай;

“...“Олз мандал” *****-ийн захирал Ц.М Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4./Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох үнэлэх, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/-ын дагуу газар шорооны ажилтай холбоотой тухайн ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хийж, техник, зохион байгуулалтын холбогдох арга хэмжээг авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаагүй байна. Мөн “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар” БД12-101-05 дүрмийн “Газар шорооны ажил гүйцэтгэх үед өгөх аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар”-ын 1.4-т /Газар шорооны ажлыг аюул, осолгүй гүйцэтгэхийн тулд нуралтаас хамгаалах арга хэмжээг урьдчилан авна/ заасан заалтыг мөрдөж ажиллаагүй байна. Гэрчүүдийн мэдүүлгээс харахад иргэн Ж.Б нь шороо нурахаас урьдчилан сэргийлэх хамгаалалтын хаалтыг хийгээгүй байхад ухсан нүх рүү гагнуурын багаж, аппаратаа зөөж оруулж байсан байна. Ж.Б нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг мөрдөж ажиллах ёстой байсан боловч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших/, 18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ зэрэг заалтуудыг мөрдөж ажиллаагүй байна. Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд гэрч Ц.Ц “...өнөөдөр ирээд шугамны турбанууд зөөгөөд байж байхад гагнуурчин ирээд ажлын бэлтгэлээ хийгээд гагнуурын аппаратаа нүхэнд зөөгөөд байж байсан би нэг дүүтэй хамт хамгаалалтын тор авч ирэхээр нүхнээс гараад байж байхад инженер орилоод харсан чинь шороо нурж байсан.”, гэрч М.Т “...ажлын байран дээр ирээд дулааны шугамны турбануудаа байрлуулж байсан, гагнуурчин 10 цаг өнгөрч байхад ирээд ухсан нүх рүү орж турбанууд шалгаад бид нар хамгаалалтын хаалт авч ирэх болоод гагнуурчин ах багажнуудаа аваад нүх рүү орсон нэг уртасгагч илүү гараад би хурааж дуусаад хамгаалалтын хаалтанд явах гэж байхад инженер С ах хашгираад эргээд харахад нурсан байсан.”, гэрч Ц.С “...2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр цэвэр усны шугамны труба гагнах гагнуурчин ирээд ажлаа эхлэх гээд багажнуудаа шугамны труба байрлуулсан нүх рүү зөөгөөд гурван туслах ажилтан хамгаалалтын торонд явах гэж байхад шороо нураад бид нар ороод бүгд ухсан”, гэрч Б.Д “...ажлын байран дээр ирээд дулааны шугамны трубануудаа ойролцоогоор 3-4м ухсан нүхэнд байрлуулж байсан. 11 цагийн орчимд гагнуурчин бид нарын байрлуулсан төмөр трубануудыг холбож гагнахаар ирээд “та нар хамгаалалтын хувцасгүй хамаагүй орж болохгүй, нурах аюултай, та нар яваад шороо нурахаас хамгаалдаг хамгаалалтын төмөр торыг аваад ир” гэж хэлээд туслах ажилтан болох Т, Ц бид гурав хамгаалалтын төмөр торон хашлага авч ирэхээр явж байсан инженер “хөөе дарагдчихлаа” гэж орилоод бид гурав гүйгээд очиход шороонд дарагдсан байсан.” гэж тус тус мэдүүлсэн байна. Гэрчүүдээс авсан мэдүүлгээс харахад уг осол нь ажлын бэлтгэл хангах үед гарсан бөгөөд ухсан шуудуу нүхний шороог нурахаас хамгаалах хамгаалалтын төмөр торыг авч ирж байршуулахаас өмнө гарсан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-т заасны дагуу “Олз мандал” *****-ийн захирал Ц.М хариуцна. “Олз мандал” *****-ийн захирал Ц.М нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн байна. Хавтаст хэргийн материалуудаас харахад 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр захирал Ц.М нь иргэн Ц.П-той “**************” *****-ийн “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажлыг гүйцэтгэж хийхээр “Туслан гүйцэтгэгч”-ээр ажиллуулах 23/05 дугаартай гэрээг байгуулсан байна, тус гэрээний 2.1-т “Захиалагч тал нь туслан гүйцэтгэгчийн ажилд өдөр тутам хяналт тавьж ажлыг чанартай сайн хийж гүйцэтгүүлэх мөн өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллана” гэж заасан байна. Энэ нь “Олз мандал” *****-ийн захирал Ц.М тус заалтын хүрээнд хяналт тавьж удирдлагаар хангаж ажиллах ёстой байсан боловч энэ үүргээ биелүүлж ажиллаагүй байна. Мөн тус гэрээний 3.3-т “1.2-д заасан ажлыг барилгын аюулгүй ажиллагааны дүрэм стандартын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж аюулгүй байдлыг туслан гүйцэтгэгч бүрэн хариуцна”, 3.4-т “Туслан гүйцэтгэгч нь тус ажилд шаардагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бүрэн гаргаж ажиллана. Мөн бригадын хоол хүнсийг бүрэн хариуцна” гэж заасан байна. Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 “Иргэн, ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи аливаа арга хэмжээний зардлыг хариуцахгүй.” заасан байдаг бөгөөд энэ заалтыг зөрчсөн байна. Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбД12-03-004-ийн 5.11.3 дахь заалтад “Шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө MNS4969:2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй. ...Өөр байгууллагын газар нутаг дээр ажил гүйцэтгэж байх үед зааварчилгааг тухайн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны асуудал хариуцсан албан тушаалтанг байлцуулан өгөх хэрэгтэй” гэж заасан байдаг. Мөн “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм” MNS4969:2000 стандартын 4.3-т “Шинээр ажилд орсон ажилтан, үйлдвэрлэлийн сургалт, дадлага хийхээр ирсэн оюутан суралцагчдад тэдний ажилласан жил, боловсролын түвшинг харгалзахгүйгээр урьдчилсан зааварчилга өгнө”, 4.4-т “Урьдчилсан зааварчилга нь хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар, улсын стандарт, тухайн байгууллагын өвөрмөц онцлог, дотоод журам, техникийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэвэр, галын аюулгүй байдал, хувийн хамгаалах хэрэгсэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого, үүсэх шалтгаан, осолдогчдод үзүүлэх анхан шатны тусламж зэрэг болно”, 4.5-т “Урьдчилсан зааварчилгыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлыг хариуцсан удирдах буюу инженер техникийн ажилтан өгнө” гэж тус тус заасан байдаг. Үүний дагуу тус ажилчдад “**************” *****-ийн талаас 2023 оны 7 дугаар сарын 19 болон 9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд ажлын байран дахь урьдчилсан шатны зааварчилга, наряд зэргийг өгч ажилласан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, өдөр тутмын буюу давтан зааварчилгааг “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм” MNS4969:2000 стандартын 4.16 дахь заалт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө/-уудын дагуу ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг тухайн ажилтныг хариуцан ажилладаг, өдөр тутмын ажил үүргийг нь хуваарилдаг албан тушаалтан өдөр болгон өгч ажиллах үүрэгтэй байдаг. Үүний дагуу ажилтнуудад тухайн ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг “Олз мандал” *****-ийн талаас өгөх ёстой боловч зааварчилгаа өгсөн материал, бичиг баримт хавтаст хэрэгт хавсаргагдаагүй байна. Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “Иргэн, ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи аливаа арга хэмжээний зардлыг хариуцахгүй” гэж заасан байдаг. Иймээс иргэн Ж.Б ослоос гарах үр дагаврыг хариуцах ёсгүй. Харин ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэний хувьд Ж.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1./хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/, 18.2.6. /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжпийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/, 18.2.7./өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ зэрэг заалтуудыг мөрдөж ажиллах үүрэгтэй байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэж заасан байдаг. “**************” *****-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнэ болон “Олз мандал” *****-ийн захирал Ц.М нарын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажил гүйцэтгэх гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг аль тал нь яаж хангаж ажиллах талаар тодорхой тусгагдаагүй байна. Иймээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг “Олз мандал” *****-ийн захирал Ц.М сахин хангуулах үүрэгтэй. “Олз мандал” *****-ийн захирал Ц.М Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4./Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох үнэлэх, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийгээгүй/-ын дагуу газар шорооны ажилтай холбоотой тухайн ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хийж, техник, зохион байгуулалтын холбогдох арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаагүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/ гэж заасан байдаг. Хавтас хэрэгт ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгосон тухай бичиг баримт хавсаргагдаагүй байна. Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд гэрч Ц.М “...тасралтгүй хур бороо орсны улмаас хөрсний чийгшилт ихтэй тул багасахыг хүлээсэн.” гэж мэдүүлсэн байна. Эндээс харахад тус газар шорооны хөрс чийглэг байсан нь нурж осол гарах нөхцөл болсон байна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 114-118 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны хэлтсийн химийн шинжээч Г.Золжаргалын 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 4121 дугаартай; “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Ж.Б” гэж хаягласан хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 124-125 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч Г.Б 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 4 дугаартай; “...Шинжилгээнд ирүүлсэн “Олз мандал” ***** иргэн Ж.Б нарын хоорондын 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Туслан гүйцэтгэгчээр ажиллуулах гэрээ”-нд зурагдсан гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Ж.Б-гийн гэх Төрийн банкны 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1311/377 дугаартай “Зээлийн гэрээ”, Голомт банкны 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ4005144828 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн Газарт худалдах хүсэлт” гэх баримтад зурагдсан гарын үсгүүдтэй гарын үсгийн бүтэц, бичгийн дадал, хөдөлгөөний бүтэц, орон зайн байрлал, хөдөлгөөнийг илэрхийлэх ерөнхий шинж тэмдгүүд болон хөдөлгөөний харилцан байрлал, хэмжээ, тоо, даралт зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн “Олз мандал” *****, иргэн Ж.Б нарын хоорондын 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Туслан гүйцэтгэгчээр ажиллуулах гэрээ”-нд зурагдсан гарын үсгүүдэд хөдөлгөөний удаашрал, зогсолтууд илэрч байх тул нэг хүн дууриалган зурсан байж болно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 131-134, 135-140 дэх тал/,

Шинжилгээний Ерөнхий газар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Бичиг баримтын шинжилгээний лабораторийн эрхлэгч Д.Э, ахлах шинжээч Ж.П, шинжээч М.Д нарын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1318 дугаартай;

“...Шинжилгээнд ирүүлсэн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн огноотой №23/04 дугаартай “Туслан гүйцэтгэгчээр ажиллуулах гэрээ” гэсэн баримт дээрх гарын үсэг болон харьцуулах загвараар ирүүлсэн Ж.Б-гийн гэх гарын үсгийн чөлөөт загварууд шинжилгээнд тэнцэнэ. 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн огноотой №23/04 дугаартай “Туслан гүйцэтгэгчээр ажиллуулах гэрээ” гэсэн баримтын нэгдүгээр хуудасны баруун дээр “Батлав” гэсэн хэсэгт “Иргэн” гэсний ард  “Ж.Б” гэсний урд, гуравдугаар хуудасны баруун доор “Туслан гүйцэтгэгч” гэсэн хэсэгт “Иргэн” гэсний ард “Ж.Б” гэсний урд тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Ж.Б-гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна. 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн огноотой №23/04 дугаартай “Туслан гүйцэтгэгчээр ажиллуулах гэрээ” гэсэн баримтын нэгдүгээр хуудасны баруун дээр “Батлав” гэсэн хэсэгт “Иргэн” гэсний ард “Ж.Б” гэсний урд зурсан гарын үсэг, гуравдугаар хуудасны баруун доор “Туслан гүйцэтгэгч” гэсэн хэсэгт “Иргэн” гэсний ард “Ж.Б” гэсний урд зурсан гарын үсгүүдийг нэг хүн зурсан байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 145-148, 149-153 дахь тал/,

“**************” *****-ийн ерөнхий инженер  Б.С-ын гаргаж хэрэгт хавсаргуулсан,

2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ЕРР/23А-01 дугаартай “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, гэрээний хавсралт болох техникийн тодорхойлолт,

уг гэрээний хугацаанд өөрчлөлт оруулсан гэрээний хуулбар,

“Олз мандал” *****-ийн захирал Ц.М-ын 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 23/47 дугаартай, “**************” *****-д гаргасан “Баталгаа гаргах тухай” албан бичиг,

“**************” *****-ийн ерөнхий инженер  Б.С-ын олгосон, “Ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”,

“Олз мандал” *****-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтан С.Чулуундаваагийн гаргасан, захирал Ц.М-ын баталсан, “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажлыг аюулгүй гүйцэтгэх төлөвлөгөө гэх баримтууд /1 дэх хавтаст хэргийн 211-214, 215, 216, 217, 218, 219 дэх талууд/,

“Олз мандал” *****-ийн захирал Ц.М-ын гаргаж хэрэгт хавсаргуулсан,

2023 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 23/25 дугаартай, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан Ц.М  “Ээлжийн амралт олгох тухай” тушаал,

“Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих ажлын зураглал,

Наряд, ерөнхий наряд, засварын наряд №23-49 гэх баримт,

2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн огноотой №23/05 дугаартай, Ц.П-ийг “Туслан гүйцэтгэгчээр ажиллуулах гэрээ”

амь хохирогч Ж.Б-гийн “Гагнуурчны мэргэшлийн гэрчилгээнүүд, үнэмлэхийн хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 222, 223, 224, 230-244 дэх талууд/, 

“**************” *****-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер Э.О-ийн гаргаж хэрэгт хавсаргуулсан,

2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажил гүйцэтгэх “Олз мандал” *****-ийн ажилтнуудад өгөх хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн урьдчилсан зааварчилгааны хуулбар, зааварчилгаа авсан ажилтнуудын нэрс, 

“Олз мандал” *****-ийн захирал Ц.М-ын гарын үсэгтэй, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажлыг гүйцэтгэхээр ажиллах хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй зааварчилгаа авах ажиллагсдын нэрс /нэмэлт/ гэсэн бичиг,

“Олз мандал” *****-ийн захирал Ц.М-ын гарын үсэгтэй, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажлыг гүйцэтгэхээр ажиллах хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй зааварчилгаа авах ажиллагсдын нэрс гэсэн бичиг /2 дахь хавтаст хэргийн 26-27, 28, 29, 30, 31 дэх тал/, 

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М-ын гаргаж хэрэгт хавсаргуулсан,

оршуулгын зардал 27.648.366 төгрөг, үйлдвэрлэлийн ослын 186.450.912 төгрөг, орон сууцны зээлийн хөнгөлөлтийн 13.000.000 төгрөг, сэтгэцийн хор уршгийн 82.500.000 төгрөг, нийт 309.599.278 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 4.694.038 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл, холбогдох баримтууд, амь хохирогчийн нас барсны гэрчилгээ, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас, амь хохирогчийн 2022 оны 1 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаал, нэхэмжлэлийн шаардлагаа 621.503.040 төгрөгөөр нэмэгдүүлж /12 сар x 5.179.192 x 10 жил/ нийт  931.102.318 төгрөгийг “Олз мандал” ***** болон шүүгдэгч Ц.М нараас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэл /2 дахь хавтаст хэргийн 39-41, 47-100, 42, 43, 44, 45 дахь тал/,

“Олз мандал” *****-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 106 дахь тал/,

          шүүгдэгч Ц.М-ын;

          эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 181 дэх тал/,

          2022 оны 1 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 185 дахь тал/,

          иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 187 дахь тал/,

          эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд,

          амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М-т 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн тухай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг болно.    

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч нараас, мөн Ц.М-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Ц.М нь “**************” ***** болон “Олз мандал” ***** нарын хооронд байгуулсан 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ЕРР/23А-01 дугаартай, “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажил гүйцэтгэх явцад 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “**************” *****-ийн хашаанд гагнуурын ажлыг Ж.Б хөлсөөр гүйцэтгүүлэхдээ, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас Ж.Б шороонд дарагдаж амь нас нь хохирсон буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М-ын “...2023 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө “бичил М” гэсэн дугаараас 9 цагийн үед залгаад, “ажил эхэлчихлээ, хурдан хүрээд ир” гэж хэлсэн, ...манай нөхөр гайхаж ядаад “бүх юм нь бэлэн болчихсон юм уу” гэж дахин, дахин асуугаад байсан. ...Гараад явсныхаа дараа надруу залгаад “500.000 төгрөг орсон уу, малынхаа өвс рүү явуулаарай, хань нь ажилтай байна” гэж хэлээд утсаа салгасан.” гэх,

гэрч Д.Э-ын “...Ж.Б-тай байгуулсан гэрээний...2.3 дугаар заалтын 1.2-т “захиалагч компани нь хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал тал дээр хяналт тавьж, аюулгүй ажиллах нөхцөлөөр хангах үүрэгтэй” гэж заасан байгаа. Ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны сургалт, заавар, зөвлөгөө зааварчилгаагаа хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй байна.” гэх,

гэрч Э.О-ийн “...“**************” ***** болон “Олз мандал” ***** нарын хооронд байгуулсан 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ЕРР/23А-01 дугаартай...ажил гүйцэтгэх гэрээнд...“Олз мандал” ***** ажил үүрэг гүйцэтгэх үедээ ажилчиддаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилга өгөхөөр тусгаж, эрх, үүрэг нь тодорхойлогдсон.” гэх,

гэрч Б.С-ын “...2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ажил эхлэх зөвшөөрлийг “Олз мандал” ***** авсан, гэрээний заалтуудыг хангаж ажиллана гэж 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 23/47 дугаартай албан бичиг манай компанид ирүүлсэн. ...Тус гэрээний 5.13, 5.14, 6.3 дугаар заалтуудад “аюулгүй байдал, эрүүл ахуйг гүйцэтгэгч тал бүрэн хариуцна” гэж, мөн “хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтнаа өөрсдөө томилно” гэж заасан байгаа.” гэх,

гэрч Ц.Ц “...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажил эхлээд нүхээ ухсан, өнөөдөр ирээд шугамын трубанууд зөөгөөд байж байхад гагнуурчин ирээд ажлын бэлтгэлээ хийгээд гагнуурын аппаратаа нүхэнд зөөгөөд байж байсан, ...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр...“**************” *****-аас аюулгүй байдлын зааварчилгаа өгөөд гарын үсэг зурсан, гагнуурчин байхгүй байсан.” гэх,

гэрч М.Т-ийн “...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс “туслах ажилтан авна” гэсэн мэдээллийн дагуу ажилд орсон, 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө...гагнуурчин 10 цаг өнгөрч байхад ирээд ухсан нүх рүү орж трубанууд шалгаад, ...багажуудаа аваад нүх рүү орсон, ...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажил эхлэхийн өмнө “**************” *****-аас аюулгүй байдлын зааварчилгаа өгөөд гарын үсэг зурсан, гагнуурчин байхгүй байсан.” гэх,

гэрч Ц.С-ын “...2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр цэвэр усны шугамны труба гагнах гагнуурчин ирээд ажлаа эхлэх гээд багажуудаа шугамны труба байрлуулсан нүх рүү зөөгөөд гурван туслах ажилтан хамгаалалтын торонд явах гэж байхад шороо нураад бид нар бүгд ороод ухсан. ...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажил эхлэхийн өмнө “**************” *****-аас аюулгүй байдлын зааварчилгаа өгөөд гарын үсэг зурсан, гагнуурчин байхгүй байсан. ...Тухайн өдөр хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын зааварчилгаа өгсөн зүйл байхгүй.” гэх,

гэрч Б.Д-ийн “...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс “туслах ажилтан авна” гэсэн мэдээллийн дагуу ажилд орсон, 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө 08.00 цагт “**************” ***** дотор байрлах ажлын байрандаа ирээд дулааны шугамын трубануудаа ойролцоогоор 3-4м ухсан нүхэд байрлуулж...11 цагийн орчим...гагнуурчин ирээд...“та нар яваад шороо нурахаас хамгаалдаг хамгаалалтын төмөр тор аваад ир” гэж хэлээд туслах ажилтан болох Т, Ц бид гурав хамгаалалтын төмөр торон хашлага авч ирэхээр явж байсан, инженер “хөөе дарагдчихлаа” гэж орилоод бид гурав гүйгээд очиход шороонд дарагдсан байсан. ....гагнуурчин “ажлаа эхлэхээс өмнө өөр хамгаалалтын берзентэн материалтай хувцас өмсөнө” гэж ярьж байсан, тэр хувцсаа өмсөөгүй.” гэх мэдүүлгүүдээр,  

шинжээч Д.Э-ын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 3 дугаартай, “…Олз мандал” *****-ийн захирал Ц.М, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нар хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангуулах үүрэгтэй. “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажлыг гүйцэтгэхэд “**************” *****-иас “Олз мандал” *****-ийн ажилтнуудад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны урьдчилсан зааварчилгааг 2023 оны 7 дугаар сарын 19-нд өгсөн байна. “Олз мандал” ***** ажилтнууддаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байна. “Олз мандал” *****-ийн захирал Ц.М нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгүүдэд заасныг зөрчсөн. ...Ажлын талбай дээр хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дүгээр зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу “Олз мандал” ***** сахин хангуулах үүрэгтэй.” гэсэн,

шинжээч Д.Б, А.Р, П.Ч нарын 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/01/05/01 дугаартай, “...“Олз мандал” *****-ийн захирал Ц.М нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн.  ...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “Иргэн, ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи аливаа арга хэмжээний зардлыг хариуцахгүй” гэж заасан байдаг. Иймээс иргэн Ж.Б ослоос гарах үр дагаврыг хариуцах ёсгүй. Харин ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэний хувьд Ж.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.6, 18.2.7 зэрэг заалтуудыг мөрдөж ажиллах үүрэгтэй байсан. ...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг “Олз мандал” *****-ийн захирал Ц.М сахин хангуулах үүрэгтэй.” гэсэн,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Б-ын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 71 дугаартай, “...Амь хохирогч Ж.Б-гийн биед зүүн чамархай, тахиан залаа, дух, зулай яс, турк эмээл, суурийн баруун, зүүн дунд хонхор, чулуулаг ясанд хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлөг, бага тархинд аалзан хальсан доорх цус харвалт, хажуугийн ховдлын цусан хураа, баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-р хавирга, зүүн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирга, баруун дунд чөмөгт ясны хугарал, голтын эрхтэн, элэг, бөөрөнд цус хуралт, уушги, элэг, дэлүүний урагдал, няцрал, цээжний хөндийд цус хуралдалт, баруун чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархай, баруун хацар, дух, эрүү, баруун чих, хүзүү, баруун шуу, баруун, зүүн бугалгад зулгаралт, хүзүү, цээж, баруун бугалга, баруун гуя, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, баруун дал, нуруу, хэвлийд шарх, уруулд шарх цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шороонд дарагдах үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн байна.” гэсэн дүгнэлтүүдээр,

мөн Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “**************” *****-ийн хашаанд хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “**************” *****-ийн баруун хойд талын гаднах талбайн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд болон гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цуглуулсан баримтуудаар тогтоогдсон болно.

Хавтаст хэрэгт цуглуулсан бичгийн баримтуудаар;

“**************” ***** болон “Олз мандал” ***** нар нь 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ЕРР/23А-01 дугаартай, “Хими цехээс бутлагч хүртэл ундны ус, галын усны шугам солих 166М” ажил гүйцэтгэх гэрээ байгуулж,

2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэрээний хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулж байсан байна.

Дээрх ажил гүйцэтгэх гэрээний 5.5-д “Гэрээт ажлыг гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангах, галын аюулаас урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч ажиллах ба эдгээр шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ажлыг зогсооно.” гэж,

5.13-д “Гүйцэтгэгч нь “Цахилгаан станц, ДШС-ний дулаан механикийн тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаа”-ны дүрмийн 4.8.2-д заасны дагуу ажлыг аюулгүй гүйцэтгэх төлөвлөгөө гаргаж батлуулан, хяналт тавьж ажиллах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтныг тушаалаар томилж ажиллуулна.” гэж,

5.14-д “Ажил гүйцэтгэх хугацаанд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд уг осол, хурц хордлогыг гүйцэтгэгч компани судлан бүртгэнэ.” гэж,

6.3-т “...үйлдвэрлэлийн осол гэмтэл гаргасан ... нь тогтоогдсоны улмаас учирсан хохирлыг гүйцэтгэгч байгууллага хариуцна.” гэж гүйцэтгэгчийн буюу “Олз мандал” ***** ажил үүрэг гүйцэтгэх үедээ ажилчиддаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа өгч байхаар тусгаж, үүргийг нь тодорхойлжээ.

“Олз мандал” *****-ийн захирал Ц.М, Ж.Б нарын хооронд 23/04 дугаартай “Туслан гүйцэтгэгчээр ажиллуулах гэрээ” 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан болохыг нотолж гэрээг эх хувиар нь 1 дэх хавтаст хэргийн 154-156 дахь талд хавсаргасан байх ба гэрээнд зурагдсан “Ж.Б” гэх гарын үсгүүдийг амь хохирогч Ж.Б өөрөө зураагүй, түүний гарын үсгийн загваруудтай тохирохгүй болохыг шинжээч Г.Б 2024 оны 4 дугаартай, мөн шинжээч Д.Э, Ж.П, М.Д нарын 2024 оны 1318 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоосон бөгөөд шүүгдэгч Ц.М-ыг гагнуурын ажлыг харилцан тохиролцож Ж.Б гүйцэтгүүлсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.М нь 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “**************” *****-ийн хашаанд цэвэр усны шугам байрлуулах нүх ухахдаа тухайн талбай аюулгүй байдлыг хангаагүй, шороо нурахаас сэргийлсэн хамгаалалтын хаалт тор хийгээгүй, ажилчиддаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, аман гэрээгээр ажил гүйцэтгүүлж байсан зэргээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангаж ажиллаагүйгээс ухсан нүхний шороо нурсны улмаас Ж.Б шороонд дарагдан амь нас нь хохирсон үйл баримт тогтоогдож байна.

Харин “**************” *****-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Э.О хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “Олз мандал” *****-ийн ажилтнуудад,

2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр амь хохирогч Ж.Бд тус тус өгч гарын үсэг зуруулсан баримт хэрэгт авагдсан тул “**************” *****-г буруутгах үндэслэлгүй бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өдөр тутам, байнга “Олз мандал” *****-ийн захирал Ц.М сахин хангуулах үүрэгтэйгээс гадна ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох үнэлэх, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, техник, зохион байгуулалтын холбогдох арга хэмжээ аваагүй, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаагүй буруутай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн нөхцөлийг заасан.

Шүүгдэгч Ц.М-ын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэн гэх хууль зүйн ойлголтод хамаарах тул шүүгдэгчийн энэ үйлдлийг зориуд хохирол, хор уршигт хүргэх зорилгоор хүсэж хийсэн санаатай үйлдэл гэж дүгнэх боломжгүйгээс гадна бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэлээ.

Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг ба аж ахуйн нэгж байгууллага /эзэн/, хуулийн этгээдийн захирал, ажил олгогчийн хувьд гэмт үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй байх боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй  нь холбон үзвэл тийм хор уршиг учрах боломжой гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байдаг бөгөөд шүүгдэгч Ц.М-ын гэм буруутай үйлдэл нь хүний амь нас хохирсон үр дагавартай шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

хэргийн үйл баримтын талаарх, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн болон гэрч нарын мэдүүлгүүд бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, өмгөөлөгч нарын “цагаатгаж өгнө үү” гэсэн хүсэлт үндэслэлгүй тул шүүх шүүгдэгч Ц.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Ц.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.О “...гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй байдлыг харгалзан үзнэ үү.” гэсэн,

шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 6.000.000 төгрөг төлснийг, цаашид хохирол, төлбөр төлөхөө илэрхийлснийг, биеийн  эрүүл мэндийн байдлаас шалтгаалан байнга Улаанбаатар хот болон БНХАУ-ын Хөххот явж эмчлүүлдэг байдлуудыг нь тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан оногдуулах хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.

Эрүүгийн хуульд заасан “гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөх” тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаварыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үздэг бөгөөд “гэм буруу гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг, хуульзүйн үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

         Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

         Шүүгдэгч Ц.М анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдааны үед “...та надаас нэг ч удаа уучлалт гуйж ирээгүй, нэг ч удаа ярьж байгаагүй, оршуулгын өдөр ирж 1.000.000 төгрөг өгсөн байсан, ...2024 оны 7 дугаар сарын 09-нд ирэхдээ “чи гомдолтой гэвэл би ял авах гээд байна, дансаа өгчих” гэж хэлсэн, би нөхөн төлбөр хийх гэж байна гэж ойлгосон боловч та миний данс руу 5.000.000 төгрөг хийсэн байсан, яг “алчихъя” гээд цохиод алчихаагүй болохоор тэвчээд хүлээгээд, бидний хохирлыг шийдээд өгчих байх гэж бодоод байгаа.” гэж мэдүүлж шүүгдэгчийн хохирол төлөөгүй, хохирол, төлбөр төлөх санаачилга гаргаагүйд гомдолтой байгаа болохоо илэрхийлсэн байдал, мөн шүүгдэгчийн “график гаргаж хохирол төлнө” гэж хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа боловч ямар орлогоор хэзээ, хэдэн төгрөгийг хэрхэн төлөх талаар тодорхой илэрхийлээгүй байдал, хүний амь нас хохирсон хохирол, хүнд хор уршиг учирсан байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

          Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж,

497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж,

511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заажээ.

Хохирлын хувьд, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М нь,

оршуулгын зардал 27.590.566 төгрөг,

үйлдвэрлэлийн ослын 186.450.912 төгрөг,

сэтгэцийн хор уршгийн 82.500.000 төгрөг,

орон сууцны зээлийн хөнгөлөлтийн 13.000.000 төгрөг,

нэг хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 4.694.038 төгрөг,

амь хохирогчийн 2023 онд авч байсан нэг сарын цалингийн хэмжээний дундаж буюу 5.179.192 төгрөгийг 10 жилээр тооцож 621.503.040 төгрөг нийт 931.102.318 төгрөгийг “Олз мандал” ***** болон шүүгдэгч Ц.М нараас гаргуулахаар нэхэмжилж байна.

Монгол Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж,

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-д “хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж журамласан тул тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс тооцож, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх хэмжээг 82.500.000 төгрөгөөр тогтоов.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар талийгаачийг оршуулахтай холбоотой зайлшгүй гарсан зардлыг шаардах эрхтэй тул түүний цуглуулсан нотлох баримтын хэмжээнд 27.590.566 төгрөгийг шүүгдэгч Ц.М-аас гаргуулах нь зүйтэй бөгөөд шүүгдэгчийн төлсөн гэх 6.000.000 төгрөгийг энэ шаардлагаас хасаж тооцсон болно.

Иймд шүүгдэгч Ц.М болон “Олз мандал” *****-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 82.500.000 төгрөг, оршуулгын зардалд 21.590.566 төгрөг нийт 104.090.566 төгрөг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэг хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 4.694.038 төгрөгийг нэхэмжилсэн боловч нотлох баримт дутуу байсан тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

түүний нэхэмжлэлийн шаардлагаас үйлдвэрлэлийн ослын 186.450.912 төгрөгийн, орон сууцны зээлийн хөнгөлөлтийн 13.000.000 төгрөгийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгов.

         Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хамгаалалтын төмөр малгайг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

         хэргийн хамт ирүүлсэн, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “**************” *****-ийн баруун хойд талын гаднах талбайн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж,

         битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,

         шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М овогт Ц.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.М-аас 104.090.566 төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М-т олгож,

          нэг хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж,

 нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хамгаалалтын төмөр малгайг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

         хэргийн хамт ирүүлсэн, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “**************” *****-ийн баруун хойд талын гаднах талбайн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж,

         битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.Э