2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/05786

 

 

 

 

 

 

 

2025 07 08

192/ШШ2025/05786

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******3 дугаар хороо, ******* ******* дүгээр гудамж, *******62 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: ЖЭ89032981/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие *******д холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөрийн нэмэлт зардалд 15,285,900 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч этгээд амьдардаг хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 96-5,0 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, мөн сүүлд төрсөн дүү болох фейсбүүк хаягаар мэдэгдэх хуудас явуулсан ч хаяг алдаатай, нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн 99521772 дугаар холбогдохгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. ******* гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоход Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 96 дугаар гудамж, 50 тоот хаягт оршин суудаг байсан нь шүүхийн гүйцэтгэх хуудсаар нотлогдоно. Гэтэл шүүхээс тухайн хаягт оршин суудаггүй, дугаар нь холбогдохгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосны улмаас тухайн асуудлыг шүүхээр шийдвэрлэх боломжгүйд хүрээд байна. Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй мөн холбогдох дугаар болохгүй байгаа тул ******* эрэн сурвалжилж оршин суугаа хаяг, утасны дугаарыг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

 

2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШЗ2025/27729 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 1*******-ний өдрийн 18*******/ГХ2022/00*******33 дугаартай гүйцэтгэх хуудас, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 201******* оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2027 дугаартай шийдвэр, О.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, охин төрсний бүртгэлийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн *******3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийгмийн даатгалын газрын дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүзүү нурууны гэмтэл согогийн мэс заслын тасгийн эмчийн магадалгаа, рентген зураг, Сээр болон бүсэлхий нурууны соронзон резонанст томографийн шинжилгээний хариу.

 

2.2. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч нь өөрийн оршин суух нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд хандсан байна.

 

3. Нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул түүний эзгүйд хэргийг хэлэлцэв.

 

*******. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, БаянголХан-УулСонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШЗ2025/27729 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжСонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 1*******-ний өдрийн 18*******/ГХ2022/00*******33 дугаартай гүйцэтгэх хуудасДүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 201******* оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2027 дугаартай шийдвэрохин Г.Номуны төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах шаардлага, үндэслэл нотлогдож байна гэж үзэв.

 

5. Иймээс хариуцагч хаягийг нэхэмжлэгч тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн түүний хүсэлтийг хангаж, хариуцагчийн хаягийг тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт заасныг баримтлан овогт /РД: /-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.******* дэх хэсэгт заасныг баримтлан ******* эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД