| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/04431/И |
| Дугаар | 192/ШШ2025/05784 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/05784
| 2025 07 08 | 192/ШШ2025/05784 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Гурвалжин зах, ******* төвийн *******, ХД-9 хаягт байрлах, ******* ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200 хаягт байрлах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,
2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ННТГ23001 дугаартай гэрээний дагуу үйлдвэрлэгдэн бэлэн болсон их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй 15 ширхэг автобус, 11 ширхэг автобус цэнэглэгч төхөөрөмжийн хамт нийт 11,812,959,081 төгрөг төлөн худалдан авах гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ННТГ23001 дугаартай гэрээний дагуу үйлдвэрлэгдэн бэлэн болсон их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй 15 ширхэг автобус, 11 ширхэг автобус цэнэглэгч төхөөрөмжийн хамт нийт 11,812,959,081 төгрөг төлөн худалдан авах гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ******* ХХК болон Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Нийтийн Тээврийн Худалдан Авах ННТГ23001 дугаартай гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ННТГ23001-01 дугаартай тус гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ байгуулж, 160 ширхэг их багтаамжийн бүрэн цахилгаан автобус, 41 ширхэг их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй автобус цэнэглэгч төхөөрөмжийг2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний хугацаанд худалдан авахаар харилцан тохиролцсон.Тус худалдан авах гэрээний дагуу нийт 55 ширхэг их багтаамжийн цахилгаан автобус, 10 ширхэг цэнэглэгч төхөөрөмжийг нийлүүлж, дараагийн багц хэсэг болох 15 ширхэг цахилгаан автобус, 11 ширхэг их цэнэглэгч төхөөрөмжүүд 2023 оны 09 дүгээр сард үйлдвэрлэгдэж дуусан, Монгол Улс руу ачуулахад бэлэн болсон байх гэрээний хүчин төгөлдөр хугацаанд ******* ХХК-ийн захирал А.Ганхуягийг их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобусны үйлдвэрлэлтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд мөрдөн шалгах болон шүүх ажиллагаа үргэлжилж, тус гэрээ зогсонги байдалд орсон. 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар нь 1123 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Нийтийн тээврийн автобус Худалдан авах ННТГ23001 тоот гэрээг хэсэгчлэн цуцалж, их багтаамжийн бүрэн цахилгаан автобус болон цахилгаан автобус цэнэглэх төхөөрөмжийг нийлүүлэх болон худалдан авах үүргийг хэвээр үлдээсэн. 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Нийтийн Тээврийн Худалдан авах ННТГ23001 дугаар гэрээг хэсэгчлэн цуцалсан атал гэрээний дагуу үйлдвэрлэгдсэн их багтаамжийн 15 ширхэг бүрэн цахилгаан автобус мөн 11 ширхэг автобус цэнэглэгч төхөөрөмжүүд нь одоог хүртэл тус гэрээний дагуу нийлүүлэгдэхээр хүлээгдэж байна. худалдах, худалдан авах гэрээний 18.2-т зааснаар энэхүү гэрээний 18.1-ийн дагуу ... Гэрээг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн цуцалсан тохиолдолд захиалагч нийлүүлэгдээгүй барааг тохиромжтой гэж үзсэн нөхцөлөөр захиалагч худалдан авах эрхтэй. Энэ зүйлийг үл харгалзан нийлүүлэгч гэрээний цуцлагдаагүй хэсгийг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ ... гэж, 20.1-т зааснаар ... Мэдэгдэл нийлүүлэгчид очсоноос хойш 30 хоногийн дотор тээвэрлэхэд бэлэн болсон барааг захиалагч гэрээнд заасан үнэ болон бусад нөхцөлөөр худалдан авна ... гэсэн гэрээнд тохиролцсон нөхцөлийн дагуу бэлэн болсон 15 ширхэг их багтаамжийн цахилгаан автобус болон 11 ширхэг цэнэглэгч төхөөрөмжийг захиалагч тал болох Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар яаралтай худалдан авах үүрэгтэй ба холбогдох төлбөрийг төлөх шаардлагатай. ******* ХХК болон Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар хооронд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан Нийтийн Тээврийн Худалдан Авах ННТГ23001 дугаартай гэрээнд заасан нэгж автобусны үнэ 625,493,880 төгрөг, нэгж цэнэглэгч төхөөрөмжийн үнэ 76,842,000 төгрөг ба эдгээр нь гэрээнд заасны дагуу Гаалийн болон НӨАТ ороогүй дүнгээр 10,227,670,200 төгрөг болно. Монгол Улсын Засгийн Газар 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 464 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод хийгдэх нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусыг импортын барааны гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн байсан ба тогтоолын үйлчлэл 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон тул хариуцагч Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар нь 15 ширхэг автобус болон 11 цэнэглэгч төхөөрөмжид ноогдох Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвар болох 1,585,288,881 төгрөгийг нэмэгдүүлсэн дүнгээр буюу нийт 11,812,959,081 төгрөгийг төлөх шаардлагатай байна. 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын автобус үйлдвэрлэгч Нанжин ******* ******* ХХК, түүний Монгол Улс дахь албан ёсны дистрибьютер компани болох Грийн Энержи Моторс ХХК болон ******* ******* ХХК-ийн зүгээс өнөөдрийг хүртэл хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн засаг даргын тамгын газарт бичгээр албан мэдэгдэл хүргүүлж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээнд заасны дагуу их хэмжээний торгууль, алданги төлөх эрсдэл гарахыг удаа дараа сануулж, мэдэгдэл, шаардлага хүргүүлж байсан. Учир нь ******* ******* ХХК-ийн зүгээс Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай байгуулсан гэрээний хүрээнд учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан хэдий ч үйлдвэрлэгч ******* ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу өнөөдрийн байдлаар манай компанид автобус үйлдвэрлүүлэхээр төлсөн урьдчилгаа төлбөр болон хугацаа хэтэрсэн төлбөрт ноогдох алданги зэргийг нэмэгдүүлсэн дүнгээр нийт 3.2 тэрбум төгрөгийн хохирол, торгууль учраад байна. 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Нийтийн Тээврийн Худалдан авах ерөнхий гэрээний 6, 14.2-т заасны дагуу гэрээний тусгай нөхцөлд өөрөөр заагаагүй бол захиалагч төлбөрийн нэхэмжлэл хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шуурхай шийднэ. Мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу захиалагч тал болох Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар гэрээнд заасны дагуу гэрээний үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх, бэлэн болсон автобусны үнэ төлөх үүрэг хүлээсэн байна. Мөн түүнчлэн ******* ХХК-ийн зүгээс 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Засаг Даргын Тамгын газарт Нийтийн Тээврийн автобус худалдан авах тухай ННТГ23001 дугаартай Гэрээний 21 дугаар зүйлд заасны дагуу 30 хоногийн хугацаанд уг асуудлыг шийдвэрлэхгүй байх тохиолдолд ГТН 9.Маргааныг шийдвэрлэх (ГЕН-21) хэсэгт зааснаар Монгол Улсын хуулийн дагуу иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах тухай
шаардлага хүргүүлсэн ба өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй тул энэхүү шаардлагыг гаргаж байна. Иймд талуудын хооронд байгуулсан Нийтийн тээврийн автобус /Улаанбаатар/ худалдан авах 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ННТГ23001 дугаартай гэрээний 18.2, 20.1, 21 дэх хэсэгт заасны дагуу үйлдвэрлэгдэн бэлэн болсон 15 ширхэг их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй автобус болон 11 ширхэг цэнэглэгч төхөөрөмжийн нийт төлбөр болох 11,812,959,081 төгрөгийг төлөн худалдан авч гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалган шийдвэрлэж өгнө үү. гэв.
2. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийтийн тээврийн автобус /Улаанбаатар/ худалдан авах 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ННТГ23001 дугаартай гэрээний дагуу үйлдвэрлэгдэн бэлэн болсон их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй 15 ширхэг автобус, 11 ширхэг автобус цэнэглэгч төхөөрөмжийн хамт нийт төлбөр болох 11,812,959,081 төгрөгийг төлөн худалдан авч гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тэнүүн Огоо ХХК хооронд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Нийтийн тээврийн автобус худалдан авах ННТГ23001 дугаартай гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ННТГ23001-01 дугаартай тус гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ байгуулж, 160 ширхэг их багтаамжийн бүрэн цахилгаан автобус, 41 ширхэг их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй автобус цэнэглэгч төхөөрөмжийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний хугацаанд худалдан авахаар харилцан тохиролцсон байна. Тэнүүн Огоо ХХК болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хооронд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан Нийтийн тээврийн автобус худалдан авах ННТГ23001 дугаартай гэрээнд заасан нэгж автобусны үнэ 625,493,880 төгрөг, нэгж цэнэглэгч төхөөрөмжийн үнэ 76,842,000 төгрөг ба эдгээр нь гэрээнд заасны дагуу гаалийн болон НӨАТ ороогүй дүнгээр 10,227,670,200 төгрөг байна. Энэхүү гэрээний дагуу 55 их багтаамжийн цахилгаан автобус, 10 ширхэг цэнэглэгч төхөөрөмжийг 2023 онд хүлээн авч нийтийн тээврийн үйл ажиллагаанд хэвийн ашиглаж байна. ******* ХХК-ийн захирал А.Ганхуягийг их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус нийлүүлэлттэй холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/895 дугаартай шийтгэх тогтоол гарсан гөгөөд энэхүү хугацаанд тус гэрээний 2.3-т заасан их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй автобусны нийлүүлэлт зогсонги байдалд орсон. Өөрөөр хэлбэл, гэрээний дагуу дараагийн багц хэсэг болох 2023 оны 09 дүгээр сард үйлдвэрлэгдэж дууссан 15 ширхэг цахилгаан автобус, 11 ширхэг их цэнэглэгч төхөөрөмжүүд талаар Монгол Улс руу ачуулахад бэлэн болсон тухай үйлдвэрлэгч байгууллагаас байнга Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандаж байсан. Тухайлбал, 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын автобус үйлдвэрлэгч Нанжин ******* ******* ХХК, түүний Монгол Улс дахь албан ёсны дистрибьютер компани болох Грийн Энержи МоторсХХК болон ******* ХХК-ийн зүгээс өнөөдрийг хүртэл хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга, НЗД-ын Тамгын газарт бичгээр албан мэдэгдэл хүргүүлж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээнд заасны дагуу их хэмжээний торгууль, алданги төлөх эрсдэл гарахыг удаа дараа сануулж, мэдэгдэл, шаардлага хүргүүлж байсан. Энэхүү асуудлаар БНХАУ-ын ******* ******* ******* Бус ХХК-ийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютер Грийн энержи моторс ХХК-ийн Гүйцэтгэх захирлаас Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд хандсан албан бичгийг Нийтийн тээврийн бодлогын газарт ирүүлснийг танилцаад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад хандсан 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01/01/929 дугаартай албан бичиг хүргүүлж байсан.Энэхүү албан бичигт ... Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ******* ХХК 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ННТГ23001 дугаартай Нийтийн тээврийн автобус худалдан авах гэрээ-г байгуулан уг гэрээний 2.1-т их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, 2.3-т их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус нийлүүлэхээр харилцан тохиролцсон байна. Энэхүү гэрээний 2.1-т заасан асуудлаар ******* ХХК-ийн Ерөнхий захирал нь эрүүгийн 2302006440349 тоот хэрэгт шалгагдаж, шүүхэд шилжээд байна. Иймд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ******* ХХК хооронд байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ННТГ23001 дугаартай Нийтийн тээврийн автобус худалдан авах гэрээ-ний 2.3-т заасан их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус нийлүүлэх зүйлд өөрчлөлт оруулах саналтай байна. Зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг Танаас хүсье. Гэжээ. Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль тогтоомж, гэрээ эрх зүйн газрын даргаас 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 06/2504 албан бичгээр ...ННТГ23001 дугаартай Нийтийн тээврийн автобус худалдан авах гэрээ, мөн гэрээний нэмэлт гэрээг хэсэгчлэн цуцалсан, түүнчлэн гэрээнд заасан автобус нийлүүлэх хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болж, гэрээний хугацаа дууссан байна." гэсэн хариуг ирүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Нийтийн тээврийн автобус худалдан авах ННТГ23001 тоот гэрээнд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өөрчлөлт оруулахад их багтаамжийн бүрэн цахилгаан автобус болон цахилгаан автобус цэнэглэх төхөөрөмжийг нийлүүлэх болон худалдан авах үүрэг хадгалагдсан. Иймд талуудын хооронд байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Нийтийн тээврийн автобус /Улаанбаатар/ худалдан авах ННТГ23001 дугаартай гэрээний дагуу 2023 оны 9 дүгээр сард үйлдвэрлэгдэн бэлэн болсон 15 их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй автобус болон 11 цэнэглэгч төхөөрөмж, гаалийн татвар орсон нийт төлбөр болох 11,812,959,081 төгрөгийг төлөн худалдан авч гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ННТГ23001 дугаартай Нийтийн тээврийн автобус /Улаанбаатар/ худалдан авах гэрээ, түүний хавсралт, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ННТГ23001-01 дугаартай Нийтийн тээврийн автобус /Улаанбаатар/ Худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ, түүний хавсралт, ******* ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 13 тоот албан бичиг, мөн компанийн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 14 тоот албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 464 дугаартай тогтоол, түүний хавсралт, 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШЗ2025/19205 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж.
3.2. Хариуцагчаас шүүхэд гаргасан баримт: Нийслэлийн Засгийн газрын Тамгын газрын 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 06/2504 дугаартай албан бичиг, Нийтийн тээврийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 01/01/929 дугаартай албан бичиг, Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ-ын 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 02-1/366 дугаартай албан бичиг.
3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ННТГ23001 дугаартай гэрээний дагуу үйлдвэрлэгдэн бэлэн болсон их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй 15 ширхэг автобус, 11 ширхэг автобус цэнэглэгч төхөөрөмжийн хамт нийт 11,812,959,081 төгрөг төлөн худалдан авах гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөг.
2. Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.
2.1. Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч Нийслэлийн Засаг
даргын Тамгын газар нар 2023 оны 01 дүгээр сарын өдөр ННТГ23001 тоот Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар) худалдан авах гэрээг байгуулж, тус гэрээний 2.1-т их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус-606 ширхэг, 2.2-т дунд багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус 50 ширхэг, 2.3-т их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй автобус 160 ширхэг, 2.4-т их багтаамжийн хөдөлгүүртэй автобус цэнэглэгч төхөөрөмж 41 ширхгийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийлүүлэхээр харилцан тохиролцсон байна.
Зохигчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, Худалдах-худалдан авах гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. /1хх 8-16/
2.2. ******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ННТГ23001-01 тоот Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар) худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулж, уг гэрээгээр үндсэн гэрээний 2.1 дэх хэсэгт Их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус-606 ширхэг гэснийг Их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобус 600 ширхэг гэж өөрчилсөн байна.
2.3. Дээрх гэрээнд зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй автобус 160 ширхгээс 15 ширхэг автобус, их багтаамжийн хөдөлгүүртэй автобус цэнэглэгч төхөөрөмж 41 ширхгээс 11 ширхгийг худалдах-худалдан авах гэрээнд заасны дагуу нийлүүлэхэд бэлэн болсныг хариуцагч хүлээж аваагүй талаар зохигчид маргаагүй, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцсэн, талуудын хооронд байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын өдөр ННТГ23001 тоот Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар) худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ННТГ23001 дугаартай гэрээний дагуу үйлдвэрлэгдэн бэлэн болсон их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй 15 ширхэг автобус, 11 ширхэг автобус цэнэглэгч төхөөрөмжийг нийт 11,812,959,081 төгрөг төлөн худалдан авах гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг даалгаж шийдвэрлэв.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнгээр төлөх улсын тэмдэгтийн хураамжийн үлдэх төгрөг төлөхийг шүүгчийн захирамжаар хойшлуулсан болохыг дурдаж, нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн болох 59,222,745 төгрөгийг 70 хувиар багасгаж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 59,222,745 төгрөгийн 30 хувь болох 17,766,822 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн /100200100941/ тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ННТГ23001 дугаартай гэрээний дагуу үйлдвэрлэгдэн бэлэн болсон их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй 15 ширхэг автобус, 11 ширхэг автобус цэнэглэгч төхөөрөмжийг нийт 11,812,959,081 төгрөг төлж, худалдах-худалдан авах гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг даалгаж, нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнгээр төлөх улсын тэмдэгтийн хураамжийн үлдэх төгрөг төлөхийг шүүгчийн захирамжаар хойшлуулсан болохыг дурдаж, нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн болох 59,222,745 төгрөгийг 70 хувиар багасгаж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 59,222,745 төгрөгийн 30 хувь болох 17,766,822 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн /100200100941/ тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД