| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/04701/И |
| Дугаар | 192/ШШ2025/05655 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/05655
| 2025 07 03 | 192/ШШ2025/05655 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, ******* дугаар байр, 15 давхарт байрлах, ******* ХХК /РД: *******/,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, ******* дугаар байр, 15 давхарт байрлах, ******* ХХК /РД: *******/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, ******* хотхон, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт Энх-Ам ар /РД: /-т холбогдох,
Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт *******,906,770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК болон ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус шүүхэд ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, холбогдох, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, ******* хотхон, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай орон сууцыг албадан чөлөөлүүлж, гэрээ цуцлагдсаны торгуульд *******,060,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байна. Хариуцагчийн ирүүлсэн байрны үлдэгдэл төлбөр болох 40,600,000 төгрөгийг 8 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулах эвлэрэх хүсэлт гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, ******* хотхон, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах орон сууцыг чөлөөлүүлж, гэрээ цуцлагдсаны торгуульд *******,060,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 94 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу үндсэн төлбөр 40,600,000 төгрөг, алданги 10,306,770 төгрөгийн хамт *******,906,770 төгрөг гаргуулах болгон өөрчилж байна. гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, холбогдох, *******,906,770 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч В.Энх-Амар нь нэхэмжлэлийн шаардлага болох *******,906,770 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах төлөлтөөр төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:
2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг,
2025 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10,200,000 төгрөг,
2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10,200,000 төгрөг,
2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10,200,000 төгрөг,
2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 10,306,770 төгрөгийг тус тус төлж барагдуулна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК, ******* ХХК нар нь хариуцагч холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт *******,906,770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч В.Энх-Амар нь ******* ХХК, ******* ХХК нарын нэхэмжилсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт *******,906,770 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг:
2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг,
2025 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10,200,000 төгрөг,
2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10,200,000 төгрөг,
2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10,200,000 төгрөг,
2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 10,306,770 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд, ******* ХХК болон ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, холбогдох, орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт *******,906,770 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК, ******* ХХК нарын нэхэмжлэлтэй, холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжилсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт *******,906,770 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг:
2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг,
2025 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10,200,000 төгрөг,
2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10,200,000 төгрөг,
2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 10,200,000 төгрөг,
2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 10,306,770 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ХХК, ******* ХХК нарт төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4*******,484 төгрөгөөс Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данс /100200100941/-аас 206,242 төгрөг, хариуцагч 206,242 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК, ******* ХХК нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД