| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0067/Э |
| Дугаар | 71 |
| Огноо | 2018-03-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Батсайхан
Шүүгдэгч: Ш.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Шын Цт холбогдох 1812000090038 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймгийн ,, суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эрчим тулгуур” ХХК-д жолооч ажилтай, Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн Тарнат гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Т овогт Шын Ц /РД: ..../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ш.Ц 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 21 цагийн үед Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн “Долоогийн ам” гэх газарт засмал зам дээр 20-83 УБЗ улсын дугаартай Спринтер маркийн автомашиныг согтуурсан үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 2.7.А-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж, улмаар жолооч Ц.Гийн жолоодож явсан 62-38 АРХ улсын дугаартай Истана маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч Ш.Цын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Цын мэдүүлсэн: Тухайн үед эгчийгээ хүргэж өгөх гээд явж байгаад осол гаргасан. Истана маркийн машины жолооч биедээ гэмтэл аваагүй. Тэр үед би согтуу явж байсан нь үнэн. Ослын улмаас манай эгчийн гар нь хугарсан бөгөөд ослын дараа авч явж эмчлүүлсэн. Би хийсэн хэргээ хүлээж байна, гэм буруутай гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1812000090038 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Ш.Цын мэдүүлсэн: ...2017 оны 12 дугаар сарын 24-ний орой Тариат сум руу дүү Цын машинтай, Цын хүү Мг тэврээд хойд талын суудалд суучихсан явж байгаад замд машинтай мөргөлдөж осолд орсон. Ослын улмаас өөдөөс ирж явсан Истана маркийн автомашин онхолдож, миний баруун гар хугарсан. Өөр гэмтэл авсан хүн байхгүй байх. Манай машин зам голлоод явж байсан, гэтэл өөдөөс ирж байсан машинтай мөргөлдсөн, ямар шалтгааны улмаас мөргөлдсөн гэдгийг хэлж мэдэхгүй байна. Манай дүү дүрмийн дагуу явж байсан, гэхдээ би дүрэм мэдэхгүй. Дүү Ц зам голлож явсан, осол замынхаа ертөнцийн зүгээр аль талдаа болсон гэдгийг сайн мэдэхгүй байна. Ц нэг их хурдтай яваагүй, яг хэдэн км/цагийн хурдтай явсан гэдгийг мэдэхгүй. Г ямар хурдтай явсан гэдгийг мэдэхгүй. Ц архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Г хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Ц осол болсны дараа Истана машинд сууж явсан 2 хүнийг зодсон талаар мэдэхгүй байна, осол гараад сандарсан байсан учраас тэр талаар санахгүй байна. Ямар ч байсан уурлаад байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/
Гэрч Ц.Гийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Чулуут сумын нутгаар цагаан идээ цуглуулж, наймаа хийгээд Бийн хамт явж байгаад 2017 оны 12 дугаар сарын 24-ний орой аймгийн төв орохоор Ихтамир сумын Борт багийн нутаг Долоогийн ам гэх газар 21 цаг өнгөрч байх үед явж байтал урдаас гэрэл нь гараад ирж байсан авто машин баруун гар талынхаа эгнээгээр явалгүй миний өөдөөс урсгал сөрөөд шууд тулаад ирсэн. Би машиныг нилээн холоос урсгал сөрж байгааг хараад араагаа салгаад 2 удаа тормос гишгээд, хурдаа хасаад, гэрлээрээ дохио өгөөд, сигнал дараад бүр тулаад ирсэн чинь Б наадах чинь мөргөлөө цааш нь дараарай гэхээр нь би араагаа 2 дугаар араанд хийж, зүүн гар тал руугаа огцом дарж хаазалсан. Гэтэл миний баруун гар талаас мөргөж, би замын хажуу руу шидэгдэж хажуулдаж онхолдсон. Уг нь баруун гар тал руугаа дарж гарах зай байгаагүй. Тэгээд л эсрэг урсгал руу дарж орсон. Осол гарсны дараа машинаас гарч ирэхэд суудлын тэрэгний жолооч нилээн согтуу байдалтай машинаас бууж ирээд уурлаад Б ахыг нэг өшиглөж аваад, намайг нэг мөргөж авсан. Би шууд машинд нь хүн байна уу гэж үзэхээр очтол машины хойд суудал дээр нэг эмэгтэй эгч суусан, хойд суудлын шалавчин дээр 2-3 орчим насны хүүхэд хэвтэж байхаар нь өргөж гаргаж ирсэн. Тэгээд хойд суудал дээр сууж байсан эгчийг буулгатал тэр эгч гар өвдөөд байна гэж байсан. Тэгээд жолооч залуу Б рүү дайрч өшиглөөд байхаар нь би очоод салгах гэсэн чинь над руу ч гэсэн дайраад байсан. Тэгтэл харин хамт явсан эгч тэр залууг салгасан. Эгч тухайн үед жолооч залууг эхнэртэйгээ хэрэлдээд найз нартайгаа архи ууж байхад нь аваад гараад ирсэн, Тариат сум руу явж байгаа гэж ярьж байсан. Би тухайн үед замын унаа тосч, тэр эгчийг, жаахан хүүхэд болон Б ахыг суулгаж явуулсан. Б ахад Ихтамир сумын цагдаад хэлээрэй, эгчийг сумын эмнэлэгт хүргэж өгөөрэй гэж хэлээд явуулсан. Би жолооч залуутай хамт үлдсэн бөгөөд тэр залуу явна, наад машин чинь надад хамаагүй гэсээр байгаад яваад өгсөн. Би явуулахгүй гээд хүчрээгүй. Намайг явуулахгүй гэснээс болж намайг тэр жолооч 2-3 удаа өшиглөж аваад, 2 мөргөж аваад сүүлдээ дийлдэхгүй яваад өгсөн. Би уг нь цагдаа ирж байгаа, иртэл нь байж бай гэж хэлсэн чинь Ихтамирын цагдааг манайд очиж уулз гэж хэлээрэй гээд замын унаанд суугаад явсан. Суудлын автомашины жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, урсгал сөрж ирснээс болж осол гарсан гэж бодож байна. Би бол халз мөргөлдсөн бөгөөд хүний амь нас эрсдэхээс хамгаалж, мөргөлдөхгүйн тулд зүүн гар тал руугаа дарж урсгал сөрсөн боловч амжиж гарч чадаагүй хажуугаасаа мөргүүлсэн. Би өмнө нь 80 км/цагийн хурдтай явж байгаад араагаа салгаж хурдаа хасаад 40-50 км/цагийн хурдтай болж байх үед мөргөлдсөн. Харин суудлын автомашины жолооч нилээн хурдтай явсан. Тэр жолооч зогсоох арга хэмжээ авалгүй шууд ирээд мөргөсөн. Би гэрлээрээ дохиж, сигнал дараад, хурдаа хассан боловч шууд тулаад ирэхээр нь зүүн гар тал руугаа дарсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Миний унаж явсан машины хувьд эд ангиуд нь бүтэн байсан бөгөөд техникийн байдал нөлөөлөөгүй. Тухайн үед харанхуй болсон байсан. Шулуун, тэгш замтай, халтиргаа гулгаа байхгүй, үзэгдэх орчин хэвийн байсан. Мөн цаг агаарын нөхцөл байдал хэвийн байсан. Осол гарахад суудлын автомашин бид хоёроос өөр машин тэрэг, мал амьтан, юу ч байгаагүй бөгөөд осол гарахад нөлөөлсөн ямар ч гадны шалтгаан байхгүй. Миний унаж явсан машиныг Б ах худалдаж авсан, гэрчилгээгээ өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байсан. Надад учирсан гээд байх гэмтэл алга, бусад хүмүүсийнхийг мэдэхгүй байна. Суудлын машинд явсан эгчийн гар өвдөж байна гэж байсан. Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл ослын улмаас үүссэн байж магадгүй, тухайн үед сандарсандаа юу ч мэдээгүй, дараа нь толгой өвдөж байсан. Истанагийн заалны хажуу хаалга хонхойж хунирсан, баруун талын дугуй зүгээр байсан чинь дөрвөн дугуйн дээр нь буулгатал хий нь гарсан чинь хагарсан байсан, хойд хаалганы шил хагарсан, зүүн талын хамгийн хойд талын гүйдэг 2 шил хагарсан, зүүн талын толь хагарсан, зүүн талын хаалга гажиж онгойхоо байсан, зүүн талын урд хаалганы шилний хөмсөг хагарсан, баруун талын хойд 1-р өнгө нум хугарсан, зүүн хажуу шанаа нилэнхүйдээ хонхойж цөмөрсөн байсан бөгөөд одоо эвдрэл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 хуу/
Иргэний нэхэмжлэгч А.Бийн мэдүүлсэн: ...2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын нутгаас гарч аймгийн төв орохоор явж байхад орой 21 цагийн үед Ихтамир сумын Борт багийн нутаг Долоогийн ам гэх газар явж байхад өөдөөс урсгал сөрөөд ирсэн. Тэр үед миний машиныг Г жолоодож явсан. Би тухайн үед жолоочийн хажууд сууж явсан учир бүр тулаад ирэхээр нь осол гаргахгүйн тулд зүүн гар тал руугаа урсгал сөрж дарсан боловч зөрж амжилгүй мөргөлдсөн. Тухайн үед баруун гар тал руугаа дарах гэхээр зам дээр гарах зай байхгүй, зам нь далантай байсан учир осол гарах магадлал өндөр байсан. Тэгээд л Спринтер маркийн автомашинтай Ц гэх залуу миний машины баруун талаас мөргөж, манай машин замын хажуу руу онхолдож, нөгөө автомашин зам дээр хөндлөн зогссон. Ц нь согтуу байсан. Харин Г согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Зам тээврийн ослын улмаас хүзүү хөдөлгөөнгүй болж, тархи доргисон байсан. Өөр гэмтэл, бэртэл байхгүй. Гийн биед хөнгөн хохирол учирсан, хүзүү, толгой нь өвдөж байсан. Нөгөө машинд сууж явсан эмэгтэйгийн гар нь хугарсан байсан. Өөр гэмтсэн хүн байхгүй. Г 70-80 км/цагийн хурдтай явсан, Ц нилээн хурдтай явсан бөгөөд яг хэдэн км/цагийн хурдтай явсан гэдгийг мэдэхгүй байна. Миний автомашинд учирсан эд ангийн эвдрэл, үнэлгээг шинжээч томилж гаргуулсан. Би Цаас 2.900.000 төгрөгийн хохирол нэхэмжилж авсан. Одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 хуу/
Яллагдагч Ш.Цын мэдүүлсэн: ...Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Тухайн хэрэг болдог өдөр эгч Ц, өөрийн хүү М нарын хамт Архангай аймгийн Тариат сум руу явж байгаад Их тамир сумын Борт багийн нутагт явж байгаад шөнө 23:00 цаг өнгөрч байхад өөдөөс ирж явсан Истана маркийн автомашинтай мөргөлдсөн. Би осол болох үед өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгслийг харсан. Тэгээд урдаас ирж байсан машин гэрлээ шилжүүлэхгүй байсан бөгөөд удалгүй урд тулаад ороод ирсэн. Тэгээд би зогсоох гэсэн чинь урдуур ороод ирсэн. Би Тариат сум руу гарахаасаа өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Би осол болох үед замаа голлоод эсрэг урсгалд орчихсон явж байсан. Осол болох үед миний тээврийн хэрэгслийн гэрэл ажиллаж байсан. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байгаа. Би тухайн үед гайгүй байх гэж бодоод машин барьчихсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 114-117 хуу/
Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 108 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Спринтер маркийн 20-83 УБЗ улсын дугаартай суудлын автомашины жолооч Ш.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 2.7.А-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. Истана маркийн 62-38 АРХ улсын дугаартай суудлын автомашины жолооч Ц.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3. Спринтер маркийн 20-83 УБЗ улсын дугаартай суудлын автомашины жолооч Ш.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 2.7.А-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс уг осол гарсан байна. 4. Уг осол нь Спринтер маркийн 20-83 УБЗ улсын дугаартай суудлын автомашины жолооч Ш.Цын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас гарсан байна...гэх дүгнэлт /хх-ийн 92 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ш.Цын биед баруун шуу ясны дээд хэсгийн зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 59 хуу/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-08 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-10 хуу/
Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 14 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 21 цагийн үед Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн “Долоогийн ам” гэх газарт засмал зам дээр зам тээврийн осол гарч, иргэн Ш.Цын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ш.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 21 цагийн үед Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн “Долоогийн ам” гэх газарт засмал зам дээр согтуурсан үедээ 20-83 УБЗ улсын дугаартай Спринтер маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 2.7.А-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж, улмаар жолооч Ц.Гийн жолоодож явсан 62-38 АРХ улсын дугаартай Истана маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч Ш.Цын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Ш.Цын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 12 дугаар сарын 24-ний орой Тариат сум руу дүү Цын машинтай, Цын хүү Мг тэврээд хойд талын суудалд суучихсан явж байгаад замд машинтай мөргөлдөж осолд орсон. Ослын улмаас өөдөөс ирж явсан Истана маркийн автомашин онхолдож, миний баруун гар хугарсан. Манай машин зам голлоод явж байсан, гэтэл өөдөөс ирж байсан машинтай мөргөлдсөн. Ц архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/, гэрч Ц.Гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Архангай аймгийн Чулуут сумын нутгаар цагаан идээ цуглуулж наймаа хийгээд Бийн хамт явж байгаад 2017 оны 12 дугаар сарын 24-ний орой аймгийн төв орохоор Ихтамир сумын Борт багийн нутаг Долоогийн ам гэх газар 21 цаг өнгөрч байх үед явж байтал урдаас гэрэл нь гараад ирж байсан авто машин баруун гар талынхаа эгнээгээр явалгүй миний өөдөөс урсгал сөрөөд шууд тулаад ирсэн. Би машиныг нилээн холоос урсгал сөрж байгааг хараад араагаа салгаад, 2 удаа тормос гишгээд хурдаа хасаад, гэрлээрээ дохио өгөөд сигнал дараад бүр тулаад ирсэн чинь Б наадах чинь мөргөлөө цааш нь дараарай гэхээр нь би араагаа 2 дугаар араанд хийж, зүүн гар тал руугаа огцом дарж хаазалсан. Гэтэл миний баруун гар талаас мөргөж, би замын хажуу руу шидэгдэж хажуулдаж онхолдсон. Осол гарсны дараа машинаас гарч ирэхэд суудлын тэрэгний жолооч нилээн согтуу байдалтай машинаас бууж ирээд уурлаад Б ахыг нэг өшиглөж аваад, намайг нэг мөргөж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25/, иргэний нэхэмжлэгч А.Бийн мэдүүлсэн “2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын нутгаас гарч аймгийн төв орохоор явж байхад орой 21 цагийн үед Ихтамир сумын Борт багийн нутаг Долоогийн ам гэх газар явж байхад өөдөөс урсгал сөрөөд ирсэн. Спринтер маркийн автомашинтай Ц гэх залуу миний машины баруун талаас мөргөж, манай машин замын хажуу руу онхолдож, нөгөө автомашин зам дээр хөндлөн зогссон. Ц нь согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/, Ш.Цын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Их тамир сумын Борт багийн нутагт явж байгаад шөнө 23:00 цаг өнгөрч байхад өөдөөс ирж явсан Истана маркийн автомашинтай мөргөлдсөн. Би Тариат сум руу гарахаасаа өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Би осол болох үед замаа голлоод эсрэг урсгалд орчихсон явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 114-117/, шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Цын мэдүүлсэн “тухайн үед эгчийгээ хүргэж өгөх гээд явж байгаад осол гаргасан. Тэр үед би согтуу явж байсан нь үнэн. Ослын улмаас манай эгчийн гар нь хугарсан бөгөөд ослын дараа авч явж эмчлүүлсэн. Би хийсэн хэргээ хүлээж байна, гэм буруутай” гэх мэдүүлэг, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 108 тоот шинжээчийн дүгнэлт хх-ийн 92/, хохирогч Ш.Цын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-08/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-10/, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 14/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т овогт Шын Цыг жолооч согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч Б.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг шийтгэх тогтоолд дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 769016 дугаартай жолоочийн түр зөвшөөрлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудсын хамт Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ш.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ш.Ц нь үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзаж, шүүгдэгч Ш.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Шын Цыг жолооч согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ш.Цыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ш.Ц нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Цт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ш.Цын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 769016 дугаартай жолоочийн түр зөвшөөрлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудсын хамт Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шүүгдэгч Ш.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гардан авснаас хойш 14 хоногийн Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Цт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ