| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/05711/И |
| Дугаар | 192/ШШ2025/05400 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/05400
| 2025 06 23 | 192/ШШ2025/05400 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Наадамчдын гудамж хаягт байрлах, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн хүсэлттэй,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, 24 дүгээр хороо, ******* ******* ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-г захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүрэг, 24 дүгээр хороо, ******* ******* хороолол, ******* байр, 2 тоотод оршин суух, Б.******* нь нь гудамж талбай олон нийтийн газарт иргэдийн амгалан тайван байдлыг байнга алдагдуулдаг, удаа дараа гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил удаа дараа гаргаж байсан тул СМДХЗЖАЭ тухай хуулийн 4.1.2, 4.1.4 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.-д зааснаар
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие архины албадан эмчилгээнд хамрагдахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие 3-6 настай бага насны 2 хүүхэдтэй бөгөөд эхнэр маань ажил хийдэг бөгөөд миний бие хүүхдээ хардаг. Хоёрдугаарт, би сайн дураараа сэтгэл зүйчид уулзалт зохион байгуулж бөгөөд үүнээс байнга уулзалтад сайн дураараа явж байна. Иймд учир архины албадан эмчилгээнд явах шаардлагагүй гэж үзэж байна.
Гуравдугаарт, 2 сарын хугацаанд 3 төслийн ажил авч, цахилгаан газардуулгын ажлыг миний бие доор ажилладаг 2 цахилгаанчны хамт авсан. Намайг албадан эмчилгээнд хамрагдвал уг ажил маань зогсонги байдалд орох гээд байна. гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс Б.*******г захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал, 15 дугаар зүйлийн 15.4-т Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтийг тус шүүхэд гаргасан, мөн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4-т заасан этгээд болох Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, ******* ******* СӨХ-ны дарга хүсэлтийг тус тус үндэслэж шүүхэд хандсан байна.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д согтуурах, мансуурах донтой хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор захиргааны журмаар албадан эмчлэх, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заасан.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл Б.******* нь Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архидан согтуурч, нийгмийн хэв журмыг зөрчдөг, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй болох нь Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, ******* ******* СӨХ-ны дарга хүсэлт, түүнчлэн зөрчил гаргаж байсан, удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан, мөн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн тодорхойлолт, зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан баримт, тайлбар зэргээр нотлогдож байна.
Түүнчлэн гуравдагч этгээд Б.******* нь архины хамааралтай болох нь Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын Согтуурах, мансуурах донтой гэсэн болон захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно гэх дүгнэлтээр тогтоогдох бөгөөд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д Энэ хуулийн 5.2-т заасан дүгнэлтийг тухайн хүн, түүний гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллагад хандан гомдол гаргаж болно гэж заасны дагуу Б.******* нь эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Гуравдагч этгээдээс сайн дураар архины эмчилгээнд хамрагдах боломжтой, мөн ажил хөдөлмөр эрхэлдэг талаар тайлбарласан боловч энэ талаар холбогдох баримтыг хавсаргаж өгөөгүй байна.
Иймд түүний хувийн байдал болон хэрэгт авагдсан баримтаар өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон болох нь тогтоогдох ба согтуурах донтой нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон үндэслэлээр захиргааны журмаар албадан эмчлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.14, 115-р зүйлийн 115. 2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД: *******/-г албадан эмчилгээнд явуулсугай.
2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Б.*******г албадан эмчилгээнд явуулж буй талаар холбогдох хүмүүс болон байгууллагад ажлын 5 хоногийн дотор мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Б.*******г албадан эмчлэх, эмнэлэгт хүргэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар албадан эмчилгээг 3-6 сар хүртэл хугацаагаар хийх бөгөөд эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
6. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлэхийг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдол гаргаагүй бол дээрх хугацаа дууссан өдрөөс тус шийдвэр хүчин төгөлдөр болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД