2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/06218

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/06218

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь Б.М эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Б.М оршин суух хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч С ББСБ ХХК нь талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 104978 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 562,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 197/ШЗ2025/19223 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн МХ-23/0144 дугаартай С ХХК-ийн мэдэгдэл

Талуудын хооронд байгуулагдсан 104978 дугаар Онлайн зээлийн гэрээ,

2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн С ХХК-ийн Бүртгэл баталгаажуулсан тодорхойлолт,

Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл,

Дансны хуулга

Худалдан авалт, эргэн төлөлтийн хүснэгт

шүүхээс хариуцагч Б.М Төв аймаг, Батсүмбэр сум, Мандал 01 дүгээр баг, Мандал уйлант 10 дугаар гудамжны 45 тоот хаягаар Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тэрээр уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт бүхий Монгол шуудан ХК-ийн мэдэгдэх хуудасны буцаалтаар,

2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Б.М 9595-3353 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байна гэх хариу өгсөн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Баттулгын М /РД -ийн оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

/хх-ийн 8-10, 11, 12-15,16, 17-19,20, 21, 26,30 дугаар тал/

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Мөнх-Эрдэнийн эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Баттулгын М /РД /-ийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагч С ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинзаяа, утас 90939903, Н.Оюунбилэг, утас 80781331/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ