Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 83

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: Н.Цогтбаяр 

Шүүгдэгч: Л.М, Г.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Анхтуяа нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Лын М, М овогт Гын М нарт холбогдох 1812001040098 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Архангай аймгийн ,, суманд төрсөн, эмэгтэй, ,, настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Архангай аймгийн,,газар оршин суух Б овогт Лын М /РД:.../ 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймгийн ,, суманд төрсөн, эмэгтэй, ,, настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ,,газар оршин суух М овогт Гын М /РД:.../ 

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Г.М нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн ,,газарт оршин суух иргэн Ж.Мы гэрт Л.Мтэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодид нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Л.М нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн ,, газарт оршин суух иргэн Ж.Мы гэрт Г.Мтай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодид нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

Мөрдөн байцаалтын шатанд 1812001040098 дугаартай эрүүгийн хэргээс:                                   

 

Л.Мгийн хохирогчоор мэдүүлсэн: ...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн дүү Б эхнэр Мтай, У нөхөр Дагнийцэрэв нар ээжийнд очиж золгочихоод тэндээс манайд ирсэн юм. Тэгээд дайлж, цайлаад нилээн ууж суусан. Тэгээд байж байтал манай дүү, манай бэр хоёр хоорондоо манай ээжийг яриад маргаад байснаа М Уг цохисон гэсэн. Тэгтэл манай дүү уйлаад манай нөхөр Мы араар орсон. Тэгээд би манай ээж чамайг яасан юм гээд Мыг цохисон. Бид хоёр нэг нэгнийхээ үснээс зулгаагаад барилцаж автал бид хоёрыг Мы нөхөр болон манай нөхөр нар салгасан. Мыг нөхөр нь авч гарах үедээ манай гэрийн үүдний унийг унагаагаад л чирч зууралдаад гарсан. М миний үснээс хүчтэй зулгаасны улмаас миний хуйхны хэсгийн үснээс унасан бөгөөд хуйх халцарч яршсан байгаа. Нүүр хэсэг бол хэвийн зүгээр. Би Мы зүүн нүд орчим гараараа цохисон, нүүрийг нь маажсан нь үнэн. Тэрнээс өөрөөр бол ямар нэгэн зүйлээр цохиогүй, бид хоёр зууралдаад л салсан. Тухайн үед манайд манай нөхөр М, манай дүү У, түүний нөхөр Д, мөн дүү Б эхнэр М гээд бид нар зургуулаа байсан. Би тухайн үед нилээн их согтсон байсан болохоор зарим нэг зүйлүүдээ сайн санахгүй байна. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, харилцан зодоон хийгээд ийм байдалд хүрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/  

 

Г.Мы хохирогчоор мэдүүлсэн: ...Би 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нөхөр, 2 хүүхдийн хамт хадам эгч У, нөхөр Д нарын хамт Булган сумын Их тээл гэх газар хадам ээжийндээ очиж золгочихоод буцах замдаа нөхрийнхөө том эгч болох Мгийнд очсон. Тэгээд тэнд ирээд бид нар цай уугаад, мөн архи пиво уусан. Тэгээд би нөхрийнхөө эгч Утай 2 ээжийнхээ талаар яриад байж байтал М гэх манай нөхрийн том эгч нь танай ээж бид нарт ямар хамаатай юм бэ, чи миний ээжийг боддог юм уу гээд л босч ирээд намайг үсдээд авсан. Би өөрийнхөө үснээс тавиулахын тулд зөрүүлээд үсдээд авсан. Тэгээд зууралдаад байж байтал манай нөхөр Б болон Мгийн нөхөр М нар бид хоёрыг салгасан. Би гараад машинд суусан чинь араас М гарч ирээд Мөнгөө дүүтэйгээ би учраа олно гэхээр нь би буугаад гэр рүү нь ороод учраа олъё гээд хүзүүдээд суутал танай муу аав хулгайч, гуйлгачин гээд л намайг үсдээд, нүүр маажсан. Тэгтэл манай нөхөр салгаад гаргаж машинд суулгасан бөгөөд машинд сууж байтал араас М гарч ирээд хаалга онгойлгож орж ирээд миний зүүн талын нүд рүү гараа атгаад цохисон. Тэгээд манай нөхөр эгчийгээ салгаж оруулаад бид хэд машинаа асаагаад хөдөлсөн. М намайг үсдэж дарсан, нүүрийг минь олон удаа маажсан. Зүүн нүд рүү гараа атган цохиж нүд хөхрүүлсэн. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ тийм их согтоогүй байсан. Бид нар архи, пиво уусан. Гэхдээ голдуу эмэгтэйчүүд нь илүү уусан. Манай нөхөр намайг Мгээс салгаад авч гарсан бөгөөд гэрээс гаргаад нэг гарнаас татаад өвдөглүүлсэн. Тэрнээс биш бид хоёр хоорондоо зодоон хийсэн асуудал байхгүй. Бид хоёрыг зууралдаад гэрээс гарах үед Мы гэрийн үүднийн унинаас нэг, хоёр унь л унасан. Тэрнээс биш өөр ямар нэгэн эд зүйлийг унагааж гэмтээсэн зүйл байхгүй. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

 

Гэрч Ж.Мы мэдүүлсэн: ...Манай гэрт манай эхнэр М, манай бэр М нар зодоон хийсэн нь үнэн. Тухайн өдөр манайд эхнэрийн төрсөн дүү нь нөхөртэйгээ, хадам дүү эхнэртэйгээ ирж золголт хийсэн юм. Тэгээд бууз банш идээд л хоол унд болоод архи дарс ууцгаасан. Эмэгтэйчүүд нилээн согтоцгоосон байсан. Тэгээд сууж байснаа У, М хоёр ээжүүдээ яриад л маргаан эхэлсэн. Тэгснээ хоорондоо барилцаж аваад М Уийг түлхээд унагаасан. Тэгээд би салгаад Уийг холдуулсан юм. Тэгээд л хоёр талаас нэг нэгнийхээ ээж, аавыг тийм, ийм гээд хашгираад байсан. Тэгтэл манай эхнэр М миний ээж та хоёрт ямар гэм хийсэн юм бэ гээд хашгираад М, М хоёр босч ирээд үсдэлцээд, нэг нэгнийгээ дараад үснээсээ зулгаалцсан. Тэр үед Б эхнэр Маа салгаж авсан. Би Уг хорьж байсан юм. Тэгээд тэр хоёр салсан. Б эхнэр Маа авч гарах үедээ хоорондоо барилцаж аваад ноцолдоод манай гэрийн үүдний унийг унагаагаад гэрээс гарсан бөгөөд гарчихаад гадаа эхнэртэйгээ маргалдаад л байсан. Дараа нь манай эхнэр гэрээс гараад учраа олно гээд гадаа уулзаад машин дотор М, М хоёр барилцаж аваад үсдэлцсэн. Тэр үед л Мы нүүр рүү цохиод, нүүрийг нь маажсан юм шиг байна лээ. Мөн М манай эхнэр Мг үсдэж дарсан гэж байсан. Би өөрөө эрүүл байсан. Харин манайд ирсэн дүү нараа дайлаад тэр хэд бол нилээн согтуу байсан. Тэр тусмаа эмэгтэйчүүд бол нилээн согтсон, тасарсан маягтай өөрсдийгөө хянах чадвар муутай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

 

Гэрч Г.Б мэдүүлсэн: ...Миний охин дүү хадам ээжийндээ золголт хийхээр нөхөр Б, хоёр хүүхдийнхээ хамт 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Булган сумын Тамир багийн Их тээл гэх газар руу яваад ирсэн юм. Тэгээд маргааш өглөө нь ээж рүү утсаар ярьтал ээж хэлэхдээ дүү чинь хадам эгч Мдээ зодуулчихаад ирсэн байна гэсэн. Тэгээд би маргааш нь хотоос ирээд 2018 оны 02 дугаар сарын 19-ний өглөө дүү Мтай уулзахад өрөөсөн нүд нь хавдаад улайсан, нүүрэн хэсэгтээ хумсаар зөндөө уруулсан байсан. Тэгэхээр нь би Мг ирж уулз гэж хэлүүлтэл ирээд хэл амаар доромжлоод хадамдаа зодуулдаг хүн байдаг юм, танай дүү дарвагар амнаасаа болж зодуулсан гээд тоохгүй байсан. Мөн манай нас барсан эцгийг хулгайч гэж доромжилсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би бол зодоон болох үед хамт байгаагүй. Эмэгтэй хүн байж дүүг минь ингэж зодож, мөн нас барсан аавыг минь хулгайч энээ тэрээ гэсэнд гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуу/

 

Гэрч Л.Угийн мэдүүлсэн: ...2018 оны 02 дугаар сарын 17-ны орой хүргэн ах Мыд манай нөхөр Д, манай бэр М, дүү Б бид нар ирсэн. Бид нар хүргэн ахындаа цуглаад тэнд золголт хийгээд, цай ууж, хамт архи ууцгаасан. Тэгээд сууж байгаад би бэр Мд миний дүү хүний сайн, муу үгийг дааж яваарай гэж хэлсэн. Тэгээд бид хоёр манай ээж, танай ээж гэж хоорондоо яриад сууж байтал эгч М хажуугаас манай ээж яасан юм гэж хэлсэн. Тэгээд л тэр хоёр нэг нэгнийгээ угзраад барилцаж аваад үснээсээ зулгаалцаад орилоод байсан чинь хүүхэд уйлаад би хүүхдээ аваад гарсан. Тэгтэл араас Мыг нөхөр нь авч гарч ирж харагдсан. Би тухайн үед нилээн согтсон байсан болохоор өөр болсон асуудлын талаар сайн санахгүй байна. Манай том эгч М нь манай бэр, бид хоёрыг энэ намраас хойш ирээгүй гээд бид гурав голцуу архи уусан. М надтай бол зодолдсон, маргалдсан асуудал байхгүй. Манай эгч Мтэй маргалдаад барьцалдаж үсдэлцээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

 

Гэрч Л.Угийн дахин мэдүүлсэн: ...М намайг зодож цохиогүй, харин намайг түлхсэн чинь би газарт унасан. Гэхдээ ямар нэгэн байдлаар гэмтэж бэртээгүй. Би ч Мыг зодож, цохиогүй. Би бол зарим зүйлийг сайн санахгүй байна. М, М, Д, М, Б бид нар байсан. Мөн бага насны хүүхдүүд байсан. Өөр хүмүүс байгаагүй. М, Д, Б гурав бол эрүүл байсан. М, М, бид гурав л согтуу байсан. Би бол архи сайн даадаггүй учраас илүү их согтсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

 

Гэрч Л.Баярдамбын мэдүүлсэн: ...Би 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр эхнэр, хүүхдүүд болон хүргэн Дийн гэр бүлтэй хамт ээжийндээ золгоод дараа нь хүргэн ах Мыд ирсэн юм. Тэгээд тэнд бид нар цай ууцгаагаад мөн архи, пиво ууцгаасан. Тэгээд манай эхнэр У, М нар хоорондоо юм яриад сууж байсан. Тэгтэл хажуугаас манай том эгч М босч ирээд манай эхнэрийг танай ээж бид нарт ямар хамаатай юм бэ гээд л үсдээд авсан. Тэгтэл манай эхнэр зөрүүлээд үсдэлцээд тэр хоёр зууралдсан. Тэгэхээр нь би босоод эхнэрээ салгаж аваад гэрээс гаргаад машинд суулгасан. Тэгтэл М эгч удалгүй араас гарч ирээд учраа олъё гээд гэр рүүгээ буцаад орсон. Тэгтэл манай эхнэр бас учраа олно гээд гэр рүү нь буцаад орсон. Тэгээд гэрт ороод дахиад зууралдаад авахаар нь эхнэр Мыг салгаад машинд суулгах гэтэл танай эгч миний нүүрийг маажчихлаа гээд байсан. Тэгээд машинд суулгасан. Тэгээд дахиад л эгч гарч ирээд учраа олъё гээд машинд суусан бөгөөд дахиад барилцаж авахаар нь би М эгчийг салгаж аваад гэрт нь оруулаад эргэж гарч ирээд л бид нар хөдөлсөн. Миний мэдэж байгаагаар манай эхнэр бол У эгчтэй маргалдаж зодолдсон асуудал байхгүй, тэр хоёр хоорондоо юм яриад л сууж байсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл тодорхой хэмжээгээр хэрэглэсэн байсан, гэхдээ тийм их согтоогүй байсан. Би эхнэрээ салгаж аваад өрөөсөн гарнаас нь татаж өвдөглүүлээд машинд аваачиж суулгасан. Тэрнээс биш бид хоёр хоорондоо маргалдаж зодоон хийсэн асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

 

Гэрч Л.Дийн мэдүүлсэн: ...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутаг Их тээл гэх газарт байх Мы гэрт М, М нар нь хоорондоо хэрүүл маргаан хийсэн. Хоорондоо аав, ээжийгээ ярьцгааж байгаад хэрүүл маргаан хийгээд бие биенийгээ үсдээд авсан орилолдоод байсан. М нь Мы нүүр амыг урсан байсан. Тэгээд л салцгаасан. Эхлээд бол манай эхнэр У нь Мтай хэрүүл маргаан хийсэн бөгөөд үүнээс шалтгаалан М нь Мтай хэрүүл маргаан хийсэн. Би одоо нарийн сайн санахгүй байна. Ингээд гэрт 2 удаа, машинд 1 удаа барьцалдаж авсан. Тэгээд л салгасан. М, М нар гараараа цохилцсон байх. Нарийн сайн хараагүй, хэдэн удаа, хэрхэн, яаж бие биенийгээ цохиж зодсоныг хараагүй. М, М, У, Б, М бид нар байсан бөгөөд М, М, У нар архи уусан, М бид хоёр бол эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

 

Яллагдагч Л.Мгийн мэдүүлсэн: ...Би зүйл ангийг ойлгож байна. Зүйл ангитай холбоотой асуух зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Би урьд өмнө нь хохирогчоор мэдүүлэг өгөх үедээ болсон асуудлыг дэлгэрэнгүй мэдүүлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/

 

Яллагдагч Г.Мы мэдүүлсэн: ...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Зүйл ангийг ойлгож байна, асууж тодруулах зүйл байхгүй. Би хохирогчоор мэдүүлэг өгөх үедээ болсон асуудлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 98 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Г.Мы биед зүүн нүдний зовхи, баруун гарын сарвуунд цус хуралт, хоёр гуяны урд дунд хэсэгт жижиг цус хуралт, нүүр, зүүн чихний дэлбээний ар хэсэг, зүүн гарын сарвуу, шуунд зураасан гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар зүүн нүдний зовхи, баруун гарын сарвуунд цус хуралт нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр гуяны урд дунд хэсэгт жижиг цус хуралт, нүүр, чихний дэлбээний хэсэг, зүүн гарын сарвуу, шууны зураасан зулгаралт нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 31 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 110 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Л.Мгийн биед толгойн зулай, дагз орчмын үс хэсэгчлэн унасан, хуйханд цэгчилсэн цус хуралт, жижиг шарх, хоёр бугалганы дотор дунд хэсэгт жижиг цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь үс зулгааж татах болон мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар толгойн хуйхны гэмтэл нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр бугалганы дотор дунд хэсэгт жижиг цус хуралт нь биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Г.М нь дунд чихний архаг идээт үрэвсэл, дүлийрэл III зэрэг архаг хууч өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоолгосон байна...гэх дүгнэлт /хх-ийн 35 хуу/

 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 53, 55 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 57-58, 59-60 хуу/ 

Шүүгдэгч нарын хүсэлтүүд /хх-ийн 69-70 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон Г.М нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Тамир баг Их тээл гэх газарт оршин суух иргэн Ж.Мы гэрт Л.Мгийн бие махбодид нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Л.М нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Тамир баг Их тээл гэх газарт оршин суух иргэн Ж.Мы гэрт Г.Мы бие махбодид нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв. 

 

Шүүгдэгч Г.М нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Тамир баг Их тээл гэх газарт оршин суух иргэн Ж.Мы гэрт Л.Мтэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодид нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Л.М нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Тамир баг Их тээл гэх газарт оршин суух иргэн Ж.Мы гэрт Г.Мтай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодид нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь: шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Л.Мгийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлсэн “би манай ээж чамайг яасан юм гээд Мыг цохисон. Бид хоёр нэг нэгнийхээ үснээс зулгаагаад барилцаж автал бид хоёрыг Мы нөхөр болон манай нөхөр нар салгасан. М миний үснээс хүчтэй зулгаасны улмаас миний хуйхны хэсгийн үснээс унасан бөгөөд хуйх халцарч яршсан байгаа. Би Мы зүүн нүд орчим гараараа цохисон, нүүрийг нь маажсан нь үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/, Г.Мы мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлсэн “би нөхрийнхөө эгч Утай 2 ээжийнхээ талаар яриад байж байтал М гэх манай нөхрийн том эгч нь танай ээж бид нарт ямар хамаатай юм бэ, чи миний ээжийг боддог юм уу гээд л босч ирээд намайг үсдээд авсан. Би өөрийнхөө үснээс тавиулахын тулд зөрүүлээд үсдээд авсан. Би гараад машинд суусан чинь араас М гарч ирээд Мөнгөө дүүтэйгээ би учраа олно гэхээр нь би буугаад гэр рүү нь ороод учраа олъё гээд хүзүүдээд суутал танай муу аав хулгайч, гуйлгачин гээд л намайг үсдээд нүүр маажсан. Тэгтэл манай нөхөр салгаад гаргаж машинд суулгасан бөгөөд машинд сууж байтал араас М гарч ирээд хаалга онгойлгож орж ирээд миний зүүн талын нүд рүү гараа атгаад цохисон. М намайг үсдэж дарсан, нүүрийг минь олон удаа маажсан. Зүүн нүд рүү гараа атган цохиж нүд хөхрүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч Ж.Мы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “манай гэрт манай эхнэр М, манай бэр М нар зодоон хийсэн нь үнэн. Тэгтэл манай эхнэр М миний ээж та хоёрт ямар гэм хийсэн юм бэ гээд хашгираад М, М хоёр босч ирээд үсдэлцээд нэг нэгнийгээ дараад үснээсээ зулгаалцсан. Дараа нь гэрээс гараад учраа олно гээд гадаа уулзаад машин дотор М, Мөнгөншагай хоёр барилцаж аваад үсдэлцсэн. Тэр үед л Мы нүүр рүү цохиод нүүрийг нь маажсан юм шиг байна лээ. Мөн М манай эхнэр Мг үсдэж дарсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “маргааш өглөө нь ээж рүү утсаар ярьтал ээж хэлэхдээ дүү чинь хадам эгч Мдээ зодуулчихаад ирсэн байна гэсэн. Тэгээд би маргааш нь хотоос ирээд 2018 оны 02 дугаар сарын 19-ний өглөө дүү Мтай уулзахад өрөөсөн нүд нь хавдаад улайсан, нүүрэн хэсэгтээ хумсаар зөндөө уруулсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17/, гэрч Л.Угийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “бид хоёр манай ээж, танай ээж гэж хоорондоо яриад сууж байтал эгч М хажуугаас манай ээж яасан юм гэж хэлээд л тэр хоёр нэг нэгнийгээ угзраад барилцаж аваад үснээсээ зулгаалцаад орилоод байсан чинь хүүхэд уйлаад би хүүхдээ аваад гарсан. Манай эгч Мтэй М нь маргалдаад барьцалдаж үсдэлцээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/ гэрч Л.Баярдамбын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “манай эхнэр У, М нар хоорондоо юм яриад сууж байсан. Тэгтэл хажуугаас манай том эгч М босч ирээд манай эхнэрийг танай ээж бид нарт ямар хамаатай юм бэ гээд л үсдээд авсан. Тэгтэл манай эхнэр зөрүүлээд үсдэлцээд тэр хоёр зууралдсан. Тэгэхээр нь би босоод эхнэрээ салгаж аваад гэрээс гаргаад машинд суулгасан. Тэгтэл М эгч удалгүй араас гарч ирээд учраа олъё гээд гэр рүүгээ буцаад орсон. Тэгтэл манай эхнэр бас учраа олно гээд гэр рүү нь буцаад орсон. Тэгээд гэрт ороод дахиад зууралдаад авахаар нь эхнэр Мыг салгаад машинд суулгах гэтэл танай эгч миний нүүрийг маажчихлаа гээд байсан. Тэгээд машинд суулгасан. Тэгээд дахиад л эгч гарч ирээд учраа олъё гээд машинд суусан бөгөөд дахиад барилцаж авахаар нь би М эгчийг салгаж аваад гэрт нь оруулаад эргэж гарч ирээд л бид нар хөдөлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч Л.Дийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутаг Их тээл гэх газарт байх Мы гэрт М, М нар нь хоорондоо хэрүүл маргаан хийсэн. Хоорондоо аав, ээжийгээ ярьцгааж байгаад хэрүүл маргаан хийгээд бие биенийгээ үсдээд авсан орилолдоод байсан. М нь Мы нүүр амыг урсан байсан. Тэр хоёр гэрт 2 удаа, машинд 1 удаа барьцалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/, Г.Мы биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 98 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/, Л.Мгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 110 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/, Л.Мгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “ би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би урьд өмнө нь хохирогчоор мэдүүлэг өгөх үедээ болсон асуудлыг дэлгэрэнгүй мэдүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/, Г.Мы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “ би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчоор мэдүүлэг өгөх үедээ болсон асуудлыг үнэн зөвөөр мэдүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

 

            Иймд шүүгдэгч Б овогт Лийн Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, М овогт Гын Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Л.М, Г.М нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч Л.М, Г.М нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л-ын М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М овогт Гын Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Л.Мг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч Л.Мд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, Л.М нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.М, Л.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М, Г.М нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ