| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/03772/И |
| Дугаар | 192/шш2025/05494 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 192/шш2025/05494
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ********** ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ***********холбогдох 28,624,337 төгрөг 67 мөнгийг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, хариуцагч ******** нь нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжилсэн 28,624,337 төгрөг 67 мөнгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 23,624,337 төгрөг 67 мөнгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301,077 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 150,538 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 150,538 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “****************ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА