2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/06336

 

 

 

 

 

 

 

 

2025 8 18 192/ШШ2025/06336

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б. нь А.А эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

А.А оршин суух хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч Б. нь гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШЗ2025/15223 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдрий 286 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл,

А.Н төрсний бүртгэлийн лавлагаа,

шүүхээс 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч А.А 9464-6910 дугаарын утас руу залгахад Холбогдох боломжгүй байна гэх хариу өгсөн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр,

шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШЗ2025/20434 дугаартай Нотлох баримт бүрдүүлэх тухай захирамжаар Баянгол, Хан-уул, Согинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас Төрийн мэдээллийн Хур системээс А.А оршин суух хаягийн талаарх лавлагааг гаргуулахад Ховд аймгийн Алтай 1 дүгээр баг, Бодончид оршин суудаг гэх хариуг ирүүлсэн тул уг хаягаар Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 192/АБ2025/05955 дугаартай албан бичгээр хүргүүлэхэд тэрээр тус багт харьяалалтай боловч оршин суухгүй байгаа болох нь Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтаар тус тус тогтоогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Эмчийнхэн овогт Алтанцэцэгийн А /РД /-ын оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

/хх-ийн 3-4, 7-8, 9,16, 17-20, 21, 30 дугаар тал/

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд А.А эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Эмчийнхэн овогт Ал А /РД /-ыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагч Б. /утас /-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ