2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/06399

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/06399

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.Мт холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

1.1 Нэхэмжлэгч Б.А нь нэхэмжлэлийн үндэслэлээ: Бид 2016 онд ...танилцан, хамтран амьдраагүй. Бидний дундаас 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин М.Молор, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүү М.А нар төрж, бид 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хуримаа хийсэн. Би 2 хүүхэдтэйгээ аав, ээжийнхээ гэрт, Б.М манайд ирэн очин амьдарч байгаад бид 2022 оны 8 сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 60 дугаар байрны 112 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг Б.Мийн нэр дээр 60 сая төгрөгийг ХААН банкны 6 хувийн зээлээр 20 жилийн хугацаатай авч, энэ хүн гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэн улмаар 2023 оны 02 сард гэрээсээ явсан. Би араас нь зөндөө гуйж, уйлж унжиж бөөн юм болсон ч ирээгүй 1 жил болсон учир эргэж ирэхгүйг нь мэдсэн. Иймд гэрлэлтээ цуцлуулна. 2 хүүхдээ би өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу тогтоолгоно. Орон сууцны зээлийг би өөрөө төлж дуусган, зээлийг дуусахаар хоёр хүүхэд миний нэр дээр шилжүүлэхээр тохирсон гэжээ.

 

2.Хариуцагч Б.М Бид танилцаад охинтой, дараа нь хүүтэй болсон ч таарч тохироогүй учир салсан. Би хүүхдүүдээ байнга санадаг. ... Бид хурим хийж орлогоор нь байрны урьдчилгаа хийж, орон сууцны зээлэнд орсон. Байрны зээлийг яагаад Б.Агаар төлүүлж байгаа гэхээр Б.А байрыг 1 сая төгрөгөөр түрээслүүлж, 450,000 төгрөгийг байрны зээлэнд төлж үлдэх мөнгийг хүүхдүүддээ хэрэглэж байгаа гэж бодож байна. Цаашид ч ярилцаад би байрны төлбөрөө төлөөд хүүхдүүдийн тэтгэвэрийн зөрүүг төлөөд явья гэж тохирсон. Зээл дууссаны дараа би өөрт ногдох хэсгийг авахгүй, наана нь зарна гэвэл би зөвшөөрнө. ...Ирээдүйд хөрөнгө санхүүгийн хувьд чадамжтай болбол хүүхдүүдээ эн тэргүүнд бодож, ирээдүйг нь маш сайн дэмжинэ гэж тайлбарлажээ.

 

3.Гэрлэгчид нь 2016 онд танилцан, гэрлэлтээ 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь 1116570002 дугаарт бүртгэлтэй гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин М.Молор, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүү М.А нар төрж, эцэг Б.Мээр овоглон төрсний гэрчилгээ авсан болох нь хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

4.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй болох нь Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэхь эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 00460 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 

5.Гэрлэгчид нь хамтдаа амьдарч байгаагүй, цаашид ч хамтран амьдрах боломжгүй гэсэн тайлбарыг гаргасан, гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэн амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч тохиролцсон байх тул шүүхээс тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй байна гэж үзэн, гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ. 

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно,

14.6-д хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэжээ.

 

7.Нэхэмжлэгч нь охин М.Молор, хүү М.А нарыг өөрийн асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэгийн хуульд зааснаар тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь зөвшөөрч маргахгүй байгаа, хүүхдүүд төрсөн цагаасаа эхийнхээ асрамжид өсч торнисон зэргийг нь харгалзан тэднийг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь Гэр бүлийн тухай хуульд заасан хугацаа, хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь хүүхдүүдийн эрх, ашиг сонирхолд болон хуульд нийцнэ гэж үзлээ.

 

8.Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Б.Мийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 60 дугаар байрны 112 тоотод байрлах, 89,875,500 төгрөгийн үнэлгээ бүхий, 46.09 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ХААН банкны 62,900,000 төгрөгийн зээлийг төлж дуусган, өөрийн өмчлөлд шилжүүлэхээр талууд тохиролцсон байна.

 

8.1 Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна заасныг тус тус үндэслэн хариуцагч Б.Мийн өмчлөлд бүртгэлтэй ХААН банкны зээлийн барьцаанд буй дээрх Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 60 дугаар байрны 112 тоотод байрлах, 89,875,500 төгрөгийн үнэлгээ бүхий, 46.09 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Б.А нь ХААН банкны 62,900,000 төгрөгийн зээлийг төлж дуусган, өөрийн өмчлөлд шилжүүлэхээр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

9.Дээрхээс гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлан, насанд хүрээгүй хүүхдүүдийг эхийнх нь асрамжинд үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх, гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар эвлэрснийг баталж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Таргууд овогт Бат-Эрдэнийн А, хариуцагч Боржигон овогт Бат-Эрдэнийн М нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д заасныг баримтлан 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин М.Молор, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү М.А нарыг эх Б.Агийн асрамжинд үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Мээс охин М.Молор, хүү М.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.Мийн өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 60 дугаар байрны 112 тоотод байрлах, 89,875,500 төгрөгийн үнэлгээ бүхий, 46.09 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ХААН банкны 62,900,000 төгрөгийн зээлийг төлж дуусган, өөрийн өмчлөлд шилжүүлэхээр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярчимэгт даалгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Н.БАТЧИМЭГ