| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0083/Э |
| Дугаар | 90 |
| Огноо | 2018-04-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Э |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: М.Батзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
Шүүгдэгч: Ө.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Өы Дд холбогдох 1812001090082 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: М Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймгийн,,суманд төрсөн, эрэгтэй, ,, настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Архангай аймгийн ,,,оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, М овогт Ө-ы Д /РД:.../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ө.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед Архангай аймгийн,, гэх газарт хохирогч Д.Зг толгойн тус газарт нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1812001090082 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Д.Згийн мэдүүлсэн: ...Би тухайн өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Тооройт гэх газарт 2018 оны 02 дугаар сарын 16-ны өглөө бага хүү Гынд золголт хийж архи уугаад гэртээ орж унтсан байсан. Тэгээд орой сэртэл гэрийн гадаа хүмүүс орилолдоод байхаар нь хэнийг нь мэдэхгүй зохицуулах санаатай гадаа гараад юу болоод байгаа юм бэ миний дүү нар гэж хэлтэл Д гартаа мод барьчихсан ирээд хуц пизда минь гэж хэлээд миний толгой руу модоороо цохисон. Тэгээд би юу болсныг мэдэлгүй нэг мэдэхэд сумын төвд эмнэлэгт ирсэн байсан. Манайхаар Ө, Д нар ямар ажилтай ирснийг би мэдэхгүй байна, унтаж байгаад хүмүүс орилолдохоор нь л сэрч гарсан. Түүнээс өөр мэдэх юм байхгүй. Харин Ө, Д 2 согтуу бололтой байсан. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа. Би өмнө нь толгойн дээд хэсэгт ургасан ургацгаа авахуулж байсан бөгөөд яг тэр хэсэгт нь давхцуулан цохисон байсан учраас тэгж язарсан байх. Миний толгойн дээд хэсэгт 11 см урттай язарсан шархтай, 10 оёдол тавьсан байгаа. Түүнээс өөр бусдаар гайгүй байна. Тухайн өдөр гадаа шинийн нэгэн болж байсан ба цаг орой болсон, үзэгдэх орчин муу байсан учраас Д намайг цохих гэж цохиогүй байх, согтуудаа л тийм зүйл болсон байх. Бид нар хоорондоо найз нөхөд хүмүүс байгаа юм. Надад гомдол санал байхгүй. Харин эмчилгээний зардлыг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/
Гэрч З.Гын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Тооройт гэх газарт өөрийн төрсөн ах Г ахынхтай хамт өвөлжиж байгаа ба2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр би гэртээ байж байтал Б ахынхан манай 2 гэрээр ирж золголт хийсэн. Тэгээд байж байтал Д, Ө 2 манайд гаднаас орж ирсэн бөгөөд манайд байсан Б ахынх манай хажуу талын ахынд ороход Ө, Д хоёр үлдэж азаа үзээд хамт хөзөр тоглоё гээд хоргоогоод байсан. Энэ үед миний ах Ганбаатар гаднаас орж ирээд үхэр чинь ирсэн үү гэж асуугаад гарах гэтэл Гоо хөгшөөн дэвжээ засаад тоглоом зохион байгуулаатахаач гэтэл Г ах энэ хүмүүс тоглохгүй гэж байна одоо тоглоомоор яах вэ гээд гараад явсан. Тэгээд удалгүй Ө, Д хоёр Г ахынд орсон, тэгээд хэсэг хугацаанд байж байгаад гадаа хүмүүс орилолдоод байхаар нь би гартал Ө, Г ах 2 ноцолдож Г ахыг Ө ах унагаагаад дээрээс нь нэг гараараа хоолойг нь боож нөгөө гараараа нүдийг нь ухна гээд долоовор хуруугаараа Г ахын нүдийг дарчихсан байж байхаар нь би гарыг нь тавиулаад тэр хоёрыг салгах гээд байж байтал Д мод барьчихсан миний араас гартаа барьсан модоороо цохих гээд далайхаар нь би доошоо суутал хий цохиод Д газарт унасан. Тэгээд би энэ хооронд Өыг араас нь тэвэрч чирээд Өыг Г ахаас холдуулж орхиод Г ахыг гэрт нь оруулах гээд байж байтал миний аав Зг Д гартаа барьсан модоороо толгой руу нь цохиж унагаасан. Тэгээд би Г ахыг сугадаад гэрт нь оруулах гээд явж байтал Ө нь Г ахын араас татаж унагаагаад дахиад ноцолдсон юм. Тэгээд Г ахыг гэрт нь оруулж өгөөд гэртээ ортол миний аав Зандрайгийн толгойноос нь цус гарч толгойн хуйх нь язарч ангайсан байхаар нь эмнэлэг рүү авч явцгаасан. Ө Д хоёр тэжээлийн морио хаших гэж байгаад алдчихлаа, хайж яваа гээд манайхаар орж ирсэн. Түүнээс өөрөөр ямар нэгэн манайхаар ирэх шалтгаан байгаагүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Ө, Д нар согтуу орж ирсэн. Д нь илүү согтуу бололтой байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/
Гэрч Р.Өын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Тооройт гэх газарт өвөлжиж байгаа З гэх айлтай саахалт өвөлждөг бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 16-ны орой өөрийн хүргэн Дтай адуугаа тууж яваад З ахын гадаа машинтай хүмүүс ирсэн байхаар нь хөзөр тоглож байгаа юм байна гэж бодоод ортол хүмүүс золголт хийгээд байж байсан юм. Тэр үед манай хүргэн Д Г ахтай золгох гэтэл би гэр оронтой хүн шүү, манай нутагт мөнгөтэй золгодог юм гэж хэлэхээр нь Д буцаж ирээд орон дээр суусан юм. Тэгээд би тэнд байсан хүмүүсээс хамт хөзөр тоглох уу гэж асуутал зарим нь тоглоё гээд явах гэж байгаа хүмүүс нь тоглохгүй гээд хөзөр тоглоогүй юм. Тэгээд удалгүй З ахынд ирсэн хүмүүс явсан. Тухайн хүмүүсийг гаргаж өгөөд Гын ахынд ороод Д Г ахтай золгоод буцаж явтал манай нутагт мөнгөтэй золгодог шүү дээ гуйлгачин минь гэж Г ах хэлсэн, тэгээд идээ амсаад Г ах Д бид хоёрт архи хундгалсан, хэсэг хугацаанд сууж байтал Г ах би барилддаг хүн, бяртай гээд хувцсаа тайлж шидээд агсараад байхаар нь би ч гэсэн бяртай таньтай 10 удаа барилдахад би 7 давна гэж хэлтэл Г ах босоод ирсэн. Тэгээд бид 2 барьцалдаж аваад гэрийн гадаа гарсан бөгөөд ноцолдож байтал Г ах миний нүүр рүү гараараа 1 удаа цохиод авахаар нь би Г ахыг түлхэж унагаагаад дээрээс нь гараараа заамдаад ноцолдож байтал Гын эхнэр Ө, охин Н, дүү Г нар нь больцгоо гээд миний өмсөж явсан дээлийн 2 ханцуйнаас татсан. Энэ үед Г ах миний хүзүүгээр тэвэрч аваад миний нүүр рүү дахин гараараа цохиод байхаар нь дахин цохиулахгүйн тулд мөрөнд нь нүүрээ нааж мөрнөөс нь хазсан юм. Тэгээд салцгаасан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ миний хувьд өөрийгөө хянах чадвартай байсан. Тэр үед гадаа харанхуй байсан бөгөөд Д, З ах нар хаана байсныг мэдээгүй, сүүлд нь Д миний хажууд байж байсан. Бид нарын хооронд ямар нэгэн өс хонзон байхгүй, төрсөн ах дүү нар шиг хүмүүс. Тухайн үед Г ахад цохиулсандаа толгой жаахан өвдөж байсан бөгөөд түүнээс өөр ямар нэгэн зовиур байгаагүй. Одоо миний биеийн байдал зүгээр байгаа, би шүүхийн шинжилгээний албаар гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлагагүй. Надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/
Гэрч Ц.Нын мэдүүлсэн: ...Би 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр жижүүр эмчээр ажиллаж байсан. Тухайн өдөр шөнийн 01 цагт хүнд зодуулж толгойгоо гэмтээсэн байна гэх дуудлагын дагуу эмнэлэг дээр ирж үзэхэд Хайрхан сумын харъяат Д.З гэх 63 настай эрэгтэй хүний биеийн байдал нь дунд зэрэг, асуусан асуултанд хариулж, амнаас нь архи үнэртсэн байдалтай байсан. Тухайн үеийн зовиур толгой өвдөнө, нүд юм бүдэг харна, зүрх дэлсэнэ, зүүн талын духны дээд хэсэгт 0.5-11 см урттай язарсан шархтай байсан ба тухайн язарсан хэсэгт нь 10 оёдол тавьж боолт хийсэн. Маргааш нь биеийн байдал нь сайжирч нүд нь юм харна, толгой л өвдөнө, өөр зовиургүй байсан. 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 30 минутанд үзэхэд биеийн байдал засарсан тул гадуур эмчилгээ хийлгэхээр шийдвэрлэж зөвлөгөө өгч эмнэлгээс гаргасан. Одоо Д.Згийн биеийн байдал дунд зэрэг байгаа. Надад Д.З нь юунаас болж толгойдоо гэмтэл авсан талаар нарийн мэдэх зүйл байхгүй, хүнд цохиулсан гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Гэрч Г.Өын мэдүүлсэн: ...Би 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Тооройт гэх газарт гэртээ байж байтал манайд гаднаас 21 цаг 30 минутын орчимд Ө, Д нар орж ирээд манай нөхөр Гтой Д золгох гэхээр нь манай нөхөр согтуу байсан учраас манай нутагт мөнгөтэй золгодог юм, нутгийн заншлыг дагаж ахтайгаа мөнгөтэй золгоорой гэж хэлээд сүүлд нь тоглосон юм, ахтайгаа золгоорой гээд Дтай золгосон юм. Тэгээд байж байтал Ө, Д хоёр манай нөхөртэй хэрүүл өдөөд Вангийнхныг зодоход яадаг юм, манай энд ирээд сэхчихсэн байна, юутай ирсэн гуйлгачин бэ, би бяртай гээд Өлзийтбат манай нөхөр Гтой хэрэлдээд хамт гэрээс гарч Ө, Г хоёр ноцолдож Гыг унагаагаад дээрээс нь нэг гараараа хоолойг нь боож, нөгөө гараараа нүдийг нь ухна гээд гараараа самардаж манай нөхөр Гын гарыг хазсан. Тэгээд би өөрийн хүүхдүүд болон манай нөхрийн дүү Г нарын хамт салгаж Гыг гэрт нь оруултал Ө намайг барьж аваад Гөлгөөгийн янхныг ална гээд миний үснээс зулгааж, толгой руу гараараа 2-3 удаа цохиж зодсон. Тэгэхээр нь би зугтааж гэртээ орж үүдээ түгжсэн. Энэ үед манай том охин Н ээжээ намайг аллаа шүү дээ гээд орилоод гэрээ тойроод зугтаахаар нь гэрийн хаалгаар шагайгаад хартал манай урдаас машин ирж тэнд байсан Ө, Д нарыг салгасан. Тэгэхээр нь би гэрээс гарч хадам аавынд ортол манай хадам аав Згийн толгойн хуйх язарсан байдалтай цус их гарч байхаар нь боолт хийж сумын төв рүү хадам аавыгаа авч эмнэлэг рүү явсан. Тухайн язарсан хэсэгт нь өмнө нь атгасан гарын хэмжээтэй ургацагтай байсан бөгөөд одоогоос 3 жилийн өмнө ургацгаа авахуулж, оёдол тавиулсан бөгөөд яг тэр оёдол дээр нь цохиж, язралт үүссэн байсан. Ө, Д хоёр манайхаар өмнө нь орж гараад байдаггүй, ямар нэгэн өс хонзон байхгүй, тухайн үед ямар зорилготой ирснийг мэдэхгүй. Одоо миний биеийн байдал тааруу, толгой өвдөж даралт өндөр байгаа. Мөн дээд уруулын зүүн дээд хэсэгт хөхрөлттэй, дотор хэсэгт зөөлөн эд язарч гэмтсэн байдалтай байна. Гэхдээ надад шүүхийн шинжилгээний албаар гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлагагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/
Гэрч З.Гын мэдүүлсэн: ...Би 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Тооройт гэх газарт гэртээ байж байтал манайд гаднаас 21 цаг 30 минутын орчимд Ө, Д нар орж ирээд надтай золгох гэхээр нь би манай нутагт мөнгөтэй золгодог юм, нутгийн заншлыг дагаж ахтайгаа мөнгөтэй золгоорой гэж хэлээд сүүлд нь за за тоглосон юм, хоёулаа золгоё гээд Д бид хоёр золгож, хөөрөглөсөн. Тэгээд байж байтал Д, Ө хоёр надтай хэрүүл өдөөд, Вангийхныг зодоход яадаг юм, манай энд ирээд сэхчихсэн байна, юутай ирсэн гуйлгачин бэ, би бяртай гэж Ө хэлэхээр нь би ч гэсэн бяртай гэтэл Ө чамтай 10 барилдахад 7 давна гараад үзэх үү гээд хоорондоо барьцалдаж гэрээс гараад Ө бид хоёр ноцолдож, Ө намайг унагаагаад миний дээрээс нэг гараараа хоолойг минь боож нөгөө гараараа миний нүдийг ухна гээд миний нүд рүү гараараа самардаад байж байтал манайхан Ө бид хоёрыг салгасан. Тэгээд би гэр рүүгээ орж явтал араас Ө намайг татаж унагаагаад доороо хийж миний эрхий хурууг хазаж, нүүр рүү самардаад бид хоёр ноцолдож байгаад би босох гэтэл миний зүүн хөлийг мушгиж баруун хөлийн гуяны дотор хэсгээс хазсан. Тэгээд зүүн гарын тохой болон шуунаас хазаад байж байтал манайхан бид хоёрыг салгаж би гэр рүү орсон. Энэ үед Ө манай эхнэрийг барьж аваад Гөлгөөгийн янханыг ална гээд үснээс нь зулгааж, толгой руу нь гараараа 2-3 удаа цохисон гэж байсан. Тэгээд би аавынд ортол манай аав Згийн толгойн хуйх хэсэгт язарсан байдалтай, цус их гарч манай эхнэр аавын толгойг боож бид сумын төв рүү миний эхнэрийн дүү Отгонбаатараар машинаа жолоодуулж эмнэлэг рүү явсан. Би Ө, Д гэх хүмүүсийг сайн танихгүй, зүгээр л нэг нутагт хамт амьдардаг хүмүүс бөгөөд бид нарын хооронд өс хонзон байхгүй. Миний биеийн байдал одоо тааруу, халуунтай байгаа, хазуулсан тул 2 өдөр халуурч хэвтсэн мөн хөл хөндүүрлэн доголж байгаа. Гэхдээ би шүүхийн шинжилгээний албаар гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлагагүй. Манайхыг гэр бүлээр нь зодсонд гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/
Гэрч Г.Нын мэдүүлсэн: ...Би 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Тооройт гэх газар өөрийн гэртээ байж байтал Б ахынхан манайд ирж шинэлсэн юм. Энэ үед Д, Ө гэх нутгийн ах нар манайд согтуу орж ирээд манайд байсан хүмүүстэй хөзөр тоглоё гээд байсан бөгөөд тэнд байсан хүмүүс тоглохгүй гээд гэр рүүгээ явцгаасны дараа аавыг өдөөд хэрүүл хийх гээд Вангийнхныг зодоход яадаг юм, манай энд ирээд сэхчихсэн байна, юутай ирсэн юм гуйлгачин бэ, би бяртай гээд Ө ах миний аав Гтой хэрэлдээд хамт гэрээс гарч Ө ах манай аав хоёр ноцолдож аавыг унагаагаад дээрээс нь нэг гараараа хоолойг нь боож нөгөө гараараа нүдийг нь ухна гээд долоовор хуруугаараа миний аавын нүдийг дарчихсан байж байхаар нь би Г ахын хамт Ө ахын гарыг тавиулж салгасан. Тэгээд Г ах, ээж хоёр манай аавыг гэрт нь оруулах гээд явж байтал манай аавыг араас нь Ө татаж унагаагаад дахиад ноцолдсон юм. Тухайн үед манай аав Г хэлэхдээ Ө намай нохой шиг хазаад байна гэж байсан бөгөөд энэ үед ээж, Г ах хоёр аавыг салгаж гэрт оруулсан. Тэр үед би айсандаа хоёр дүүгээ гэрийнхээ хойд амбаарт оруулж нуугаад гэр рүүгээ орох гэж явтал гэрийн үүдэнд Ө ах намайг барьж аваад толгой руу гараараа 1 удаа цохихоор нь бултаж зугтаатал Д ах миний араас гартаа мод барьчихсан намайг хөөж гүйж байгаад миний араас гартаа барьсан модоо шидсэн. Тухайн мод намайг онолгүй газарт унасан. Тэгээд Б ах ирж салгасан. Манайхаар Ө, Д хоёр ямар ажилтай ирснийг би мэдээгүй, тэр хоёр согтуу орж ирсэн. Д илүү согтуу бололтой байсан. Миний зүүн талын чихний дээд хэсэгт Ө ах гараараа нэг удаа цохисон бөгөөд тэр нь жаахан хөндүүрлэж байна. Одоо биеийн байдал хэвийн байна, шүүхийн шинжилгээний албаар гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлагагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/
Яллагдагч Ө.Дгийн мэдүүлсэн: ...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, би дээрх гэмт хэргийг үйлдсэн. Би 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Тооройт гэх газар оршин суух Даш овогтой Згийн хотонд хөзөр тоглох гэж очтол хүмүүс золголт хийгээд байж байсан. Би Згийн хүү Гтой золгох гэтэл би гэр оронтой хүн гэхээр нь байж байгаад гэрт нь ороод золгох гэтэл манай нутагт мөнгөтэй золгодог юм гэхээр нь би золголгүй буцаж суугаад мөнгө гуйгаад байгаа юм уу гэж хэлтэл би барилддаг хүн гэхээр нь Ө би ч барилддаг хүн гээд гэрээс гарцгаасан. Тэгээд хоорондоо маргалдаад байхаар нь гараад морио унаад явах гээд хашааны хажууд очтол миний араас харанхуйд хүн ирэхээр нь газарт байсан модоор Гыг ирж байна гээд айсандаа цохитол З ахын толгойн хэсэгт цохисон байсан. Гэтэл З ах буцаад гэртээ орохоор нь би гэр рүүгээ явсан. Ийм л асуудал болсон. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор Зг гэж мэдэлгүй, айсандаа гартаа таарсан модоор цохисон. Би Зг толгойн хэсэгт нь нэг удаа цохисон. Би тухайн үед нэг их согтоогүй халамцуухан байсан. Згийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би модоор цохиж учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуу/
Яллагдагч Ө.Дгийн дахин мэдүүлсэн: ...Тухайн үед Гтой маргалдсан тэгээд харанхуй байсан болохоор Гыг миний араас ирж байна гээд айсандаа З ахыг гэж мэдэлгүй гартаа таарсан модоор цохисон. Би тухайн үед З ахыг гартаа таарсан модоор толгойн хэсэгт нь нэг удаа цохисон юм. Би тухайн үед нэг их согтоогүй, халамцуухан байсан. Згийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би модоор цохиж учруулсан. Энэ үйлдэлдээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 117 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Д.Згийн биед духны зүүн дээд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 31 хуу/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 05 хуу/
Хураан авсан модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07 хуу/
Үзлэг хийсэн тухайн тэмдэглэл /хх-ийн 32 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 46 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 45 хуу/
Хохирогчийн хүсэлт /хх-ийн 48-49 хуу/
Шүүгдэгчийн хүсэлт /хх-ийн 50-51 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон Ө.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Тооройт гэх газарт хохирогч Д.Зг толгойн тус газарт нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв.
Шүүгдэгч Ө.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн Тооройт гэх газарт хохирогч Д.Зг толгойн тус газарт нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Д.Згийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “орой сэртэл гэрийн гадаа хүмүүс орилолдоод байхаар нь хэнийг нь мэдэхгүй зохицуулах санаатай гадаа гараад юу болоод байгаа юм бэ миний дүү нар гэж хэлтэл Д гартаа мод барьчихсан ирээд хуц пизда минь гэж хэлээд миний толгой руу модоороо цохисон. Тэгээд би юу болсныг мэдэлгүй нэг мэдэхэд сумын төвд эмнэлэгт ирсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/, гэрч З.Гын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би Өыг араас нь тэвэрч чирээд Өыг Г ахаас холдуулж орхиод Г ахыг гэрт нь оруулах гээд байж байтал миний аав Зг Д гартаа барьсан модоор толгой руу нь цохиж унагаасан. Г ахыг гэрт нь оруулж өгөөд гэртээ ортол миний аав Зандрайн толгойноос цус гарч толгойн хуйх нь язарч ангайсан байхаар нь эмнэлэг рүү авч явцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/, гэрч Ц.Нын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр жижүүр эмчээр ажиллаж байсан. Тухайн өдөр шөнийн 01 цагт хүнд зодуулж толгойгоо гэмтээсэн байна гэх дуудлагын дагуу эмнэлэг дээр ирж үзэхэд Хайрхан сумын харъяат Д.З гэх 63 настай эрэгтэй хүний биеийн байдал нь дунд зэрэг, асуусан асуултанд хариулж, амнаас нь архи үнэртсэн байдалтай байсан. Тухайн үеийн зовиур толгой өвдөнө, нүд юм бүдэг харна, зүрх дэлсэнэ, зүүн талын духны дээд хэсэгт 0.5-11 см урттай язарсан шархтай байсан ба тухайн язарсан хэсэгт нь 10 оёдол тавьж боолт хийсэн. Надад Д.З юунаас болж толгойдоо гэмтэл авсан талаар нарийн мэдэх зүйл байхгүй, хүнд цохиулсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, гэрч Г.Өын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би гэрээс гарч хадам аавынд ортол манай хадам аав Згийн толгойн хуйх язарсан байдалтай цус их гарч байхаар нь боолт хийж сумын төв рүү хадам аавыгаа авч эмнэлэг рүү явсан. Тухайн язарсан хэсэгт нь өмнө нь атгасан гарын хэмжээтэй ургацагтай байсан бөгөөд одоогоос 3 жилийн өмнө ургацгаа авахуулж, оёдол тавиулсан бөгөөд яг тэр оёдол дээр нь цохиж язралт үүссэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/, гэрч З.Гын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн би аавынд ортол манай аав Згийн толгойн хуйх хэсэгт язарсан байдалтай, цус их гарч манай эхнэр аавын толгойг боож бид сумын төв рүү миний эхнэрийн дүү Отгонбаатараар машинаа жолоодуулж эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/, Ө.Дгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “тэд нар хоорондоо маргалдаад байхаар нь гараад морио унаад явах гээд хашааны хажууд очтол миний араас харанхуйд хүн ирэхээр нь газарт байсан модоор Гыг ирж байна гээд айсандаа цохитол З ахын толгойн хэсэгт цохисон байсан. Гэтэл З ах буцаад гэртээ орохоор нь би гэр рүүгээ явсан. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор Зг гэж мэдэлгүй, айсандаа гартаа таарсан модоор цохисон. Би Зг толгойн хэсэгт нь нэг удаа цохисон. Згийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би модоор цохиж учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/, хохирогч Д.Згийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 117 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М овогт Өы Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ө.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 44 см урттай, 4 см өргөн, 4.2 см өндөртэй 1 ширхэг модыг устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Ө-ы Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 44 см урттай, 4 см өргөн, 4.2 см өндөртэй 1 ширхэг модыг устгасугай.
6. Шүүгдэгч Ө.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ